Хонда: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
|||
Мөр 40: | Мөр 40: | ||
Хонда нь моторт спортод идэвхтэй оролцдог компаниудын нэг. |
Хонда нь моторт спортод идэвхтэй оролцдог компаниудын нэг. |
||
Хонда нь [[Формула-1]]-д оролцдог өөрийн гэсэн багтай ([[Хонда Расинг Ф1]]) бөгөөд Формула-2-т хөдөлгүүр нийлүүлдэг. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Хонда Формула-1-д илт давамгайлж байсан ба тэдний үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь зургаан удаагийн дэлхийн аварга болж байлаа. Тухайн үеийн Хондагийн хөдөлгүүр бүхий формула нэгийн тэрэгний нисгэгчдийн тоонд [[Нельсон Пике]], [[ |
Хонда нь [[Формула-1]]-д оролцдог өөрийн гэсэн багтай ([[Хонда Расинг Ф1]]) бөгөөд Формула-2-т хөдөлгүүр нийлүүлдэг. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Хонда Формула-1-д илт давамгайлж байсан ба тэдний үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь зургаан удаагийн дэлхийн аварга болж байлаа. Тухайн үеийн Хондагийн хөдөлгүүр бүхий формула нэгийн тэрэгний нисгэгчдийн тоонд [[Нельсон Пике]], [[Нигел Манселл]], [[Аиртон Сенна]], [[Алайн Прост]] ордог ба тэд 1988 оны формула-1-ийн улиралын 16 тэмцээний 15-д нь түрүүлж байжээ. Аиртон Сенна дэлхийн аварга болсоны зэрэгцээгээр [[Хонда NSX]]-ийн хөгжүүлэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 2008 оны арванхоёрдугаар сард [[Санхүүгийн хямрал (2007 хойш)|санхүүгийн хямралаас]] формула-1-д оролцох оролцоогоо зогсоосон байна. |
||
== Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор) == |
== Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор) == |
07:33, 24 Зургаадугаар сар 2016-ий байдлаарх засвар
Төрөлх нэр | 本田技研工業株式会社 |
---|---|
Галигласан нэр | Хонда Гикен Кегё Кабусики-гайса |
Хууль эрх зүйн хэлбэр | Кабусики-гайса (Хувьцаат Компани) |
Аж үйлдвэрийн салбар | Автомашин агаарын тээвэр навигацын систем |
Үүсгэн байгуулагдсан | Хамамацү, Япон (1946 оны 10 сар |
Үүсгэн байгуулагч | Соичиро Хонда Такео Фужисава |
Төв байр | Минато, Токио, Япон |
Үйл ажиллагааны бүс | дэлхий даяар |
Удирдах хүмүүс | Фумихико Ике Такахиро Хачиго (Гүйцэтгэх захирал) |
Бүтээгдэхүүн | 4,110,000 автомашин (2012) |
Орлого | ▲ 11.85 их наяд японы иен (2014)[1] ▲ USD 119 billion (2014) |
Үйл ажиллагааны орлого | ▲ 750 тэрбум японы иен (2014)[1] |
Цэвэр орлого | ▲ 574 тэрбум японы иен (2014)[2] ▲ $5.75 тэрбум (2014) |
Нийт хөрөнгө | ▲ 11.780 их наяд японы иен (2012)[3] |
Нийт хувьцааны мөнгөн дүн | ▼ 4.402 их наяд японы иен (2012)[3] |
Ажилчид | 198,561 (2014) |
Цахим хуудас | world |
Хонда (япон 本田技研工業株式会社, Хонда Гикен Кегё Кабусики-гайса, монг. „Хонда судалгаа болон аж үйлдвэр“, англ. Honda Motor Co., Ltd.) компани нь Никкэй 225-д бүртгэлтэй японы концерн бөгөөд дэлхий даяар автомашин, мотоцикл, завьны хөдөлгүүр, цахилгаан дулааны тоног төхөөрөмж, болон хөдөлгүүр зохион бүтээх, үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг юм.
Хондагийн xөрөнгийн бирж дээрх үнэлэмжээр нь хэмжвэл дэлхий дээрх хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч юм.
Жилийн 22 сая хөдөлгүүр үйлдвэрлэж байгаа тоогоороо Хонда нь дэлхийн хамгийн том хөдөлгүүрийн үйлдвэрлэгч болдог. Дэлхий даяар нийт 30 улсад Хондагийн үйлдвэрүүд байх ба тэдгээрт ойролцоогоор 179.000 ажилчид ажилладаг. Компаний төв байр нь Токиод байдаг.
Түүх
Хонда нь 1948 оны есдүгээр сарын 24-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд компаний нэр нь түүнийг үндэслэгч Соичиро Хондагийн нэрээр нэрлэгджээ. Байгуулагдаад эхэн үедээ Хонда нь унадаг дугуйнд зориулсан мотор үйлдвэрлэж байв.
Хонда нь Тоёотагаас гадна цөөн хэдэн бие даасан японы автомашин- болон мотоциклийн үйлдвэрлэгч юм. Үүний шалтгаан нь олон улсын автомашин, мотоциклийн зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч ажиллаж чадсанаас гадна өөр гадны хөрөнгө оруулагчийн дэмжлэг авдаггүй, өөр бусад компаниудтай хамтардаггүй нь тус компанийг бусдаас тусгаар байлгадаг гэж тайлбарладаг байна. 1986 оноос хойш Хонда нь тансаг дээд ангиллын автомашиндаа Акура гэх нэрийг хэрэглэж иржээ. Гэхдээ үүнийг зөвхөн Xойд америк болон Хонконгод борлуулдаг.
Компаний тухай
Хонда нь моторт спортод идэвхтэй оролцдог компаниудын нэг.
Хонда нь Формула-1-д оролцдог өөрийн гэсэн багтай (Хонда Расинг Ф1) бөгөөд Формула-2-т хөдөлгүүр нийлүүлдэг. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Хонда Формула-1-д илт давамгайлж байсан ба тэдний үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь зургаан удаагийн дэлхийн аварга болж байлаа. Тухайн үеийн Хондагийн хөдөлгүүр бүхий формула нэгийн тэрэгний нисгэгчдийн тоонд Нельсон Пике, Нигел Манселл, Аиртон Сенна, Алайн Прост ордог ба тэд 1988 оны формула-1-ийн улиралын 16 тэмцээний 15-д нь түрүүлж байжээ. Аиртон Сенна дэлхийн аварга болсоны зэрэгцээгээр Хонда NSX-ийн хөгжүүлэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 2008 оны арванхоёрдугаар сард санхүүгийн хямралаас формула-1-д оролцох оролцоогоо зогсоосон байна.
Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)
-
Хонда N360, 1967-1968
-
Хонда Лайф, 2008-2014
-
Хонда сити, 1999-2001
-
Хонда Сивик, 1972 оноос хойш
-
Хонда Сивик гибрид, 2012-оноос хойш
-
Хонда 1300, 1969-1972
-
Хонда Аккорд, 1976 оноос хойш
-
Хонда Инспайр, 1989-2012
-
Хонда CR-Z, 2010 оноос хойш
-
Хонда S2000, 1999-2009
-
Хонда CR-V, 1996 оноос хойш
-
Хонда Вамос, 1970-1973; 1999 оноос хойш
-
Хонда Стреам, 2000-2014
-
Хонда Ридгелайн, 2005 оноос хойш
Цахим холбоос
- Хонда дэлхий даяар
- Honda Automobiles Open Directory Project төслийн вэбсайт дахь
Зүүлт тайлбар
- ↑ 1.0 1.1 "Financial Results: Honda Motor Company" (PDF). April 2014. Retrieved 20 December 2014.
- ↑ "Financial Results: Honda Motor Company" (PDF). April 2013. Retrieved 26 April 2013.
- ↑ 3.0 3.1 "FY2012 FY12 Financial Results: Honda Motor Company". May 2011. Retrieved 15 June 2011.