Балтын тэнгис: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 72: Мөр 72:
[[Ангилал:Балтын тэнгис| ]]
[[Ангилал:Балтын тэнгис| ]]
[[Ангилал:Тэнгис (атлантын далай)]]
[[Ангилал:Тэнгис (атлантын далай)]]
[[Ангилал:Тэнгисүүд]]

10:54, 5 Наймдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Балтын тэнгис дэх фитопланктоны тархалт, 2001 он, 7-р сарын 3

Балтын тэнгис нь өргөргийн 53°N - 66°N, уртрагийн 20°E - 26°E хооронд буюу Хойд Европд байрлах тэннгис юм. Уг тэнгис нь Скандинавын хойг, Европи, Данийн арлуудаар хүрээлэгдэнэ. Балтын тэнгис нь Цагаан тэнгистэй Цагаан тэнгисийн сувгаар, Хойд тэнгистэй Киелийн сувгаар тус тус холбогдоно.

Газар зүй

Балтын тэнгис, өвөл

Балтын тэнгис нь харьцангуй бага давсжилттай (brackish), эх газар дундын тэнгис юм. Уг тэнгисийн сав газар нь мөстлөгөөр үүссэн байна.

Хэмжээ

Балтын тэнгис нь 1600км өргөн, дунджаар 193 км өргөн, 55 метр дундаж гүнтэй болно. Хамгийн гүн нь 459 метр хүрнэ. Гадаргуугийн талбай нь 377,000 км², эзэлхүүн нь 21,000 км куб. Эргийн урт нь 8000 км орчим [1].

Мөс

Балтын тэнгисийн гадаргуугийн 45% нь ихэнхи өвөл хөлдөнө. 11-р сараас эхлэн хойд эрэг орчим нь хөлдөж эхлэх ба 3, 4-р сард мөсний хэмжээ хамгийн их болно. Зузаан нь хойд хэсгээрээ 70 см хүрэх боловч урагшлах тусмаа багасана.

Харьцангуй дулаан өвөл зөвхөн Дани, Шведийн эрэг орчим хөлдөх ба ховор тохиолдолд, жишээлбэл 1942 онд тэнгис бүтэн, 1987 онд 96% нь хөлдсөн болно.

Давсжилт

Балтын тэнгисийн усны давсжилт нь далайн усныхаас бага давсжилттай (далайн усны давсжилт дунджаар 3.5% буюу 35 ppt - parts per thousand) байдаг нь эх газраас ихээхэн хэмжээний цэнгэг ус цутгадагтай холбоотой юм. Жилд эх газраас, Балтын тэнгисийн усны эзэлхүүний хорины нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500 км куб ус цутгана. Тэнгисийн төв хэсэгт усны давсжилт 6 - 8 ppt, харин гүн рүүгээ давсжилт нь нэмэгдэж, 40-70 м гүнд 10-15 ppt болно.

Биологи

Өндөр давсжилттай ус нь тэнгисийн ёроолд хуримтлагддаг учир Балтын тэнгисийн ёроолын 100,000 км² орчим талбай (нийт талбайн дөрөвний нэг) нь өндөр давсжилттай, хүчилтөрөгчийн агуулга багатай, амьдралгүй байна. Уг бүсэд ихэвчлэн анэробик бактер үржих ба хүхэрт устөрөгч үүснэ.

Тэнгисийн бусад хэсэгт давсжилт багатай тул, Атлантын далайгаас арай өөр төрлийн экосистемтэй, өөрөөр хэлбэл цэнгэг усныхтай илүү төстэй амьтан, ургамал тархсан байдаг.

Улсууд

Балтын тэнгистэй хил залгаа орнууд:


Мөн үзэх

Ишлэл

  • Fairbridge, Rhodes. The Encyclopedia of Oceanography. Pentti Alhonen, "Baltic Sea", pp. 87-91. New York: Van Nostrand Reinhold Company, 1966.


Гадаад холбоос

<br/