Зоригт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 42: Мөр 42:
|албан_тушаал=[[Умард Юань|Монгол улс]]ын [[Монгол хаад|хаан]]
|албан_тушаал=[[Умард Юань|Монгол улс]]ын [[Монгол хаад|хаан]]
|он=1388-1392
|он=1388-1392
|өмнө=[[Төгстөмөр хаан]]
|өмнө=[[Төгстөмөр хаан|Усхал хаан]]
|дараа=[[Элбэг нигүүлсэгч хаан]]
|дараа=[[Элбэг нигүүлсэгч хаан]]
}}
}}

12:14, 21 Есдүгээр сар 2016-ий байдлаарх засвар

Энхзоригт хаан
Умард Юаны хаан
Хаанчлал1388–1392
Хаан суусан1388
Бусад хэргэмЗоригт Хаан
ӨмнөхТөгстөмөр хаан
УдаахЭлбэг нигүүлсэгч хаан
УлсУмард Юань
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрЕсүдэр?

Зоригт хаан (1358-1392) бол Их Монгол Улсын бутралын дараах монгол хаан байв. Зоригт хааны хэн болох тухай эргэлзээтэй асуудлууд байдаг. 1389-1393 оны орчимд монгол болоод хятадын Мин улсын түүхэн шастирд Зоригт хаан, Энх хаан гэсэн 2 өөр хүний нэр дурддаг. Мин улсын сударт 1388-1З91 онд Зоригт хаан Есүдэр, 1391-1393 он хүртэл түүний хүү Энх нь хаан суусан гэж бичсэн байдаг. Харин Монголын түүхэн сурвалж бичгүүдэд Энхзоригт хаан гэж нэгтгэж бичсэн байх бөгөөд түүнийг Усхал хааны хүү гэж бичсэн нь харагдаж байдаг. Үүнээс үүдээд зарим эрдэмтэд Зоригтыг Аригбөхийн үр удам болох Есүдэр ноён гэж үздэг. Бас нөгөө хэсэг хятадын судлаачид Энх хаан нь Есүдэрийг залгамжилсан хүү нь юм гэдэг бол нөгөө хэсэг хятад судлаач эрдэмтэд Энх хаан, Зоригт хаан нарыг өөр өөр цолтой нэг хүн буюу Есүдэр байх магадгүй гэж үздэг. Бас өөрөөр Төгстөмөр хааны хүү хэмээн үзэх явдал байна. Үүнийг баримтлагчид нь Энхзоригт хаан ч гэх нь бий.

Цаг төрийн үйл явдал

Төгстөмөр Усгал хаан Есүдэрт хорлогдсоны дараа Монгол улс маш түргэн бутарсан. Цагадай хааны удмын Гунашири Хамид өөрийн жижиг улс Хар Дэлийг байгуулав. Усхал хааны ханхүү Дибаону, сайд Нэцэлай, чинсан Ширмэн нарын 70000 гаруй хүн, олон зуун мянган тооны мал хуй олзлогдожээ.

1389 онд Мин улс одоогийн Өвөр Монголын нутаг Тайнинд түүгээр удирдуулсан монгол харуулыг байгуулсан. (Урианхайн гурван харуулын нэг харуул юм) Хэдий тийм ч Есүдэртэй нэгдсэн Ширмэн чинсан Нэчэлайг хороожээ.

Ляодунгийн хуучин ван, Гурван харуулын удирдагчдын нэг Ляо ван Ажашир 1389 оноос хойш Есүдэртэй холбоо тогтоож харилцах болсон. 1392 онд Чжоу Син жанжинаар удирдуулсан Мингийн их цэргийн хүч, Монголд халдаж, олон тооны хүн малыг олзолоод буцжээ. 1391 юмуу 1393 онд Зоригт хаан таалал төгсчээ.

Өмнөх
Усхал хаан
Монгол улсын хаан
1388-1392
Дараах
Элбэг нигүүлсэгч хаан