Фредерик Шопен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 40: Мөр 40:
===Амьдралын сүүлийн жилүүд===
===Амьдралын сүүлийн жилүүд===
[[Файл:Chopin Grave Grab Pere Lachaise.JPG|thumbnail|right|Фредерик Шопены бунхан (Парис)]]
[[Файл:Chopin Grave Grab Pere Lachaise.JPG|thumbnail|right|Фредерик Шопены бунхан (Парис)]]
1847 онд Жорж Сандаас салж их сэтгэлээр унаж, дарамт эдэлсэн зэрэг нь өвчинд нь муугаар нөлөөлсөн гэж үзэх үндэстэй. 1848 онд тэр орчин тойрноо солих зорилгоор Лондон орж концерт тоглон, багшилсан. Энэ нь түүний сүүлчийн аялал байв. 2 жилийн дараа буцаж Парист ирээд 1849 оны 10 дугаар сарын 5-нд нас баржээ.
1847 онд Жорж Сандаас салж их сэтгэлээр унаж, дарамт эдэлсэн зэрэг нь өвчинд нь муугаар нөлөөлсөн гэж үзэх үндэстэй. 1848 онд тэр орчин тойрноо солих зорилгоор Лондон орж концерт тоглон, багшилсан. Энэ нь түүний сүүлчийн аялал байв. 2 жилийн дараа буцаж Парист ирээд 1849 оны 10 дугаар сарын 17-нд нас баржээ.
Ф.Шопеныг нас барахад хөгжмийн ертөнц эмэгнэж түүний зохиолын мянга мянган шүтэн бишрэгчид оршуулганд ирсэн байдаг.
Ф.Шопеныг нас барахад хөгжмийн ертөнц эмэгнэж түүний зохиолын мянга мянган шүтэн бишрэгчид оршуулганд ирсэн байдаг.



10:15, 4 Аравдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Фредерик Шопен
Лоуис-Август Биссоны авсан зураг, ойролцоогоор 1849 он

Фредерик Шопен (франц.Frédéric François Chopin), (польш Fryderyk Franciszek Chopin), 1810 оны 2 сарын 22-нд эсвэл 3 сарын 1-нд Польшийн Варшав хотын ойролцоох Желязова-Воля хотод төрж 1849 оны 10 сарын 27-нд Парисд өөд болсон. Тэрээр польшийн алдарт хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч, багш хүн юм.

Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены эцэг эх нь хоёулаа хөгжимд авъяаслаг хүмүүс байжээ. Шопен бүр багаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа полонез буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.

1829 онд Варшавын Хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөхөд шалгалтын хуудсан дээр “Фридерик Шопен бол хөгжмийн суу билэгтэн” гэж нэг багш нь цохон тэмдэглэсэн байв. Энэ үед Шопен төгөлдөр хуур, найрал хөгжмийн 2 концертоо бичсэн байжээ. Уг бүтээлд польш ардын аялгуу эх булаг болж өгчээ. Тэр жилүүдэд суут хөгжимчин Иоганн Себастьян Бах, Вольфганг Амадей Моцарт, Людвиг ван Бетховений сонгодог хөгжмөөс шамдан суралцаж, өөрийн үеийн хөгжмийн зохиолчид, тухайлбал их хийлч Паганиниас үлгэр дуурайл авч байжээ. 20 настайдаа Ф. Шопен өөрийн концертыг тоглон, дараа нь Парист очин суурьшин, амьдралынхаа тэн хагасыг тэнд өнгөрөөжээ. Ф. Шопен Парист байхдаа Лист, Берлиоз зэрэг хөгжимчид, зураач Э. Делакруа, яруу найрагч зохиолчид Адам Мицкевич, Генрих Гейне, Оноре де Бальзак, Жорж Санд нартай дотно танилцаж нөхөрлөжээ.

Ф.Шопены зохиол дотроос 2 концерт (1829, 1830), 3 сонат (1828—1844), фантази (1842), 4 баллад (1835—1842), 4 скерцо (1832—1842), экспромт, ноктюрн, этюд, вальс, мазурк, полонез болон бусад төгөлдөр хуурын зохиомжуудыг нэрлэж болно. Түүний зохиолууд нь гүнзгий чин сэтгэл, тансаг уран, өндөр техник хослуусан байдаг. Хөгжим аялгуу нь төрлөх польшийн ард түмэнд эрх чөлөө сайн сайханыг авчирхад туслана гэж Ф.Шопен гүнээ итгэдэг байсан. «Польш эрх чөлөөтэй, гялалзсан, хүчирхэг болно !» - гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Фредерик Шопены олны өмнө тавьсан концерт 1848 оны 11 дүгээр сарын 16-нд Лондонд болжээ.

Хүнд өвчинд нэрвэгдсэн Ф. Шопен Англид 2 дахин очиж эмчлүүлсэн боловч засал авалгүй 39-тэйдээ нас баржээ. Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.

Намтар

Гарал үүсэл, гэр бүл

Эцэг Николя Шопен (1771—1844) , энгийн гаралтай хүн байжээ. Бага даа Францаас Польшид шилжин ирсэн. 1802 оноос Скарбека Желязова-Воля язгууртаны эдлэнд амьдарч, түүний хүүхдүүдийн хүмүүжүүлэгч байсан. Николя Шопен 1806 онд Текле Юстина Кшижановская(1782—1861) –тай гэрлэсэн. Агуу хөгжмийн зохиолчийн эх нь өндөр боловсролтой, франц хэлтэй, төгөлдөр хуур дээр сайн тоглодог, уянгалаг сайхан хоолойтой бүсгүй байсан гэдэг баримт түүхэнд үлджээ. Энэ орчинд жаал хүү Фредерик анхны хөгжмийн талаарх сэтгэгдэл, ойлголт, хүмүүжил бий болж багаасаа ардын хөгжимд сонирхолтой болсон.

1810 оны намар жаал хүү төрөөд хэдхэн сартай байхад нь Николя Шопены гэр бүлийн хамт Варшавт шилжин суурьшсан. Варшавын лицейд тэрбээр франц, герман хэлний багшаар ажилласан. Сэхээтэн эцэг эхийн хайр, тэдний бүрдүүлж чадсан орчин авьяаслаг хүүхдүүдийн хөгжилд сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Фредерик, том эгч Людвига (1807–1855), охин дүү Изабэлла (1811–1881), Эмилия (1812–1827) нарын хамт өсч хүмүүжсэн бөгөөд тэдэндээ их хайртай байжээ.

Хүүхэд нас

Франц аав, польш ээжтэй Шопены төрсөн он сарын талаар хоёр өөр янзын гэрчилгээ байдаг байна.

Bürgerliche Registrierung

Польш хэлээр байх төрсөний гэрчилгээн дээр Фредерикийн нэрийг Fryderyk Franciszek.[EN 1] хэмээн бүртгэсэн байдаг. Харин түүний эцэг нь Фредерикийг 1810 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөнийг өөрийн гарын үсгээр баталсан байдаг аж.[EN 2][EN 3][EN 4]

Фредерик багаасаа Моцартын адил хөгжмийн их авъяастай хүү байсан. Тэр хөгжмийн өндөр мэдрэмжтэй, хөгжим сонсч байгаад уйлчихдаг, их сэтгэлийн хөдлөлтэй, ургуулан боддог хүүхэд байжээ. 1818 онд Шопен 8 настайдаа анхны хөгжмийн зохиолоо бичсэн тухай Варшавын нэгэн сонинд бичсэн түүх үлджээ. Залуухан Ф.Шопенд ихээхэн найдвар тавьж хөгжимд уйгагүй сургадаг байжээ. Войцех Живный (1756—1842) гэдэг чех гаралтай төгөлдөр хуурч 7 настай хүүтэй хичээллэдэг байсан гэдэг. 8 настайдаа польшийн язгууртнуудын баярт уригдан тоглож, 9 настайдаа концертод оролцож байсан, сүүлдээ хөгжмийн лицей болон Консерваторыг дүүргэжээ. Хүүгийн хөгжим тоглох авъяас их хурдан өсч 12 настайдаа польшийн томоохон төгөлдөр хуурчдын эгнээнд зүй ёсоор багтсан. Сүүлд Живный хүүд заах юм минь дууссан гээд хичээл орохоос татгалзсан байдаг.

Залуу үе

Дунд сургууль төгсөөд 7 жил Живныйтэй хичээлж дууссаны дараа Ф.Шопен хөгжмийн зохиолч Иозэф Эльсэнтэй хөгжмийн онол заалгаж эхэлсэн. Тэрээр Антон Радзивила болон Четвертинский гүн нарын ивээлд орж дээдсүүдийн тааллыг хүртэж тэдний хүрээнд орсон. Улмаар Берлин, Дрезден, Прагад очиж алдарт хөгжимчдийн концерт үзсэн нь түүнд ихээхэн түлхэц болсон.

Нас бие гүйцсэн үе

1829 оноос Шопен Вена, Краков хотуудад өөрийн зохиолуудаар концерт тавин тоглож эхэлсэн. 1830 оны 11 дүгээр сарын 5-нд Варшав хотыг орхиж дахин ирээгүй. 1830-аад оны сүүлчээр Жорж Санд-д дурласан түүх эхэлдэг. Вена, Варшав болон Парисд ээлжлэн суурьшдаг байсан тэрээр Польшид Оросийн эзэрхийлэлийн эсрэг тэмцэл гарсаны улмаас 1931 онд тэрээр Парист удаан хугацаагаар амьдрахаар шийдсэн бөгөөд учир нь Польшийн босогчид ялагдал хүлээсэнд ихээхэн гутарсан ба үүнээ алдарт «Хувьсгалын этюд» зохиолоо бичин илэрхийлсэн байна. 22 насандаа анхны концертоо Парис хотноо өгсөн. Энэ концерт бүрэн амжилт авчирсан. Шопены бусад том хөгжимчид болон хөгжмийн зохиолчдоос ялгарах ялгаа нь тэрээр хөгжим болон төгөлдөр хуурыг бусдад заах тун дуртай байсан. 1837 онд түүний уушиг анх өвдсөн /сүрье өвчин байсан гэж түүхчид үздэг/. Энэ үеэр Жорж Сандтай (Аврора Дюпен) нийлж амьдарсан үе юм. Испанийн Мальйорк арал дээр өөрийн хамгийн алдарт зохиолуудыг бичсэн байдаг.

Амьдралын сүүлийн жилүүд

Фредерик Шопены бунхан (Парис)

1847 онд Жорж Сандаас салж их сэтгэлээр унаж, дарамт эдэлсэн зэрэг нь өвчинд нь муугаар нөлөөлсөн гэж үзэх үндэстэй. 1848 онд тэр орчин тойрноо солих зорилгоор Лондон орж концерт тоглон, багшилсан. Энэ нь түүний сүүлчийн аялал байв. 2 жилийн дараа буцаж Парист ирээд 1849 оны 10 дугаар сарын 17-нд нас баржээ. Ф.Шопеныг нас барахад хөгжмийн ертөнц эмэгнэж түүний зохиолын мянга мянган шүтэн бишрэгчид оршуулганд ирсэн байдаг.

Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, амьд сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Түүний оршуулган дээр өөрийнх нь бичсэн Төгөлдөр хуурийн II.Сонат эгшиглэж байв. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.

Зүүлт

  1. Kobylanska: Heimat. S. 11.
  2. Was Chopin born 200 years ago?
  3. Frédéric Chopin, un franco-polo polonais
  4. Ernst Burger: Frédéric Chopin. Eine Lebenschronik in Bildern und Dokumenten. München 1990, ISBN 3-7774-5370-6, S. 13 f.: Abbildungen der Urkunden.