Сономын Чоймбол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 40: Мөр 40:
{{DEFAULTSORT:Чоймбол, Сономын}}
{{DEFAULTSORT:Чоймбол, Сономын}}


[[Ангилал:Урлагийн Гавьяат Зүтгэлтнүүд]]
[[Ангилал:Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн]]
[[Ангилал:Барималчид]]
[[Ангилал:Барималчид]]
[[Ангилал:1907 онд төрсөн]]
[[Ангилал:1907 онд төрсөн]]

08:06, 13 Аравдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Сономын Чоймбол
Төрсөн1907 он
Чин улс, Түшээт хан аймаг, Түшээт ханы хошуу
Нас барсан1970 он
БНМАУ, Улаанбаатар
Юугаараа алдаршсанСүхбаатарын хөшөө (Улаанбаатар)

Сономын Чоймбол (19071970) гэж Улаанбаатар хотын төв талбайд байдаг Сүхбаатарын хөшөөг урласан Монголын уран барималч, хөшөө цутгагч хүн байв. Тэрээр амьд ахуйдаа БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнагджээ.

Түрүү үе

ЗАНАБАЗАРЫН ЗАЛГАМЖИР БУРХАНЧ ЛАМ СОДНОМЫН ЧОЙМБОЛ )

ТЭРЭЭР АЛТАН УРГИЙН ХИАД ОВГИЙН ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН УГСАА СОДНОМ ТАЙЖИЙН ЗАЛГАМЖИР, БУРХАНЧ ЛАМ, ГАВЖ ЦОЛТОЙ,ГЭСГҮЙ ЛАМ БИЛЭЭ. Түшээт хан аймагТүшээт хан хошуу, эртний Хар Хорум хотын туурь Хар балгасын зүүн талд, Лүн хайрхны өвөрт 1907 оны 3сарын 3-нд Содном тайжийн 2 дахь хүү болон мэндэлжээ. Содномынх 3 хөвүүн, 5 охинтой байсан ба хол ойрт уран айл гэдгээрээ танигдсан байжээ. Тухайлбал Чоймболын ах Шарав Эрдэнэ зуу хийдийн бурханч лам байв.Содном тайж хоёр дахь хүү Чоймболоо зургаан настайгаас нь Эрдэнэ зуу хийдийн хамба, номч мэргэн гавьж Бизъяад шавь оруулж монгол, түвд бичигт сургасан байна. С.Чоймбол шашны номд суралцахын зэрэгцээ төрсөн ах Шараваас монгол урлалын аргаар бүтээсэн цутгамал, сийлбэр, шуумал, хөмөөл, зүмбэрийн арга барилыг сурч, бурханч лам болон гавжийн хэргэм зэрэг хүртэж Эрдэнэ зуу хийдийн гэсгүй лам хийж байв. С.Чоймбол 1936 онд 29 настайдаа шар шувтлан хар болж нутаг хошууны гарын уртай авъяастнуудыг цуглуулан өөр өөрсдийн хувь хөрөнгийг нийлүүлэн хувийн аж ахуй байгуулан ердийн хөсгөер Хангайн нуруунаас мод татан гэрийн мод, авдар сав, хазаар ногт, эмээлийн мод, мөнгөн тоног, гөлөм, монгол гутал зэрэг гэр ахуйн хэрэгцээний зүйлийг хийж байтал Архангай аймгаас Лүн сумын 14 дүгээр артель болгон Чоймболыг даргаар нь томилон ажиллуулах болсон гэдэг. Харин 1937 оны сүүлчээр түүнийг тайж гаралтай, гэсгүй лам байсан хэргээр баривчилж, 1938 оны зургадугаар сарын 3-ны Улсын онцгой байдлыг эрхлэх комиссын 21 дүгээр тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэжээ. С.Чоймбол оноосон ялыг эдэлж Дотоод яамны барилгын лагерьт ажиллаж байхдаа хумсын чинээ жижиг хөдөлдөг модон арслан хийснийг харсан зарим хүн түүнийг " Жинхэнэ хувилгаан лам байна. Модон арсланг амилуулчихлаа "- хэмээн матсанаар тухайн үеийн удирдах хүмүүсийн анхаарлыг татжээ. Хувилгаан ламын хэргээр байцаагдах үедээ тэрбээр арслангийнхаа дотор талыг нь хөндийлж ухан сүүлээр нь жижиг хорхой (беес) оруулан хөдөлдөг болгосон учраа тайлбарлан хэргээс мултарч байсан гэдэг. Түүний дараахан Бумцэнд, Сүрэнжав, Самбуу, тухайн үед Дотоодын яамыг хариуцаж байсан Балжинням нар шатар тоглох зуур Самбуу гуай "Надад хуучны монгол шатар байгаа юм. Даанч хэдэн хүү дутаад байна" хэмээхэд Балжинням "Манайд нэг уран хүн ял эдэлж байгаа. Шатрын хүү хийлгээд өгье" гэжээ. Ийнхүү С.Чоймболын авъяас билгийг таньсан Балжинням түүнийг маршал Х.Чойбалсантай уулзуулснаар уран бүтээлийнх нь түүхэн замнал эхэлжээ. Тухайн үед Улаанбаатар хотын 1-р дунд сургуулийн барилгын нүүрэн дэх Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан нарыг хөрөг бүхий /барельеф/ ингэмлийг хийснээр С.Чоймболыг ялаас суллах тухай яригдах болжээ.Х.Чойбалсан тэргүүтэй удирдагчид авъяас чадварыг үнэлэвч "феодал "-ын хэмээгдсэн түүнийг суллах боломжгүй тул Зөвлөлт сургагч нараас нуун овгийг нь сольж Сономын Чоймбол хэмээх уран барималчыг бий болгов. С.Чоймбол энэ тухайгаа дурсан ярихдаа "Ялаас чөлөөлөгдсөндөө баярлаж бүхий л авъяас чадвараа дайчлан МУИС-ийн нүүрэн талын дээд хэсэгт хоёр тийш харсан гурав гурван тугны гол хэсэгт төрийн сүлд, нэгдүгээр 10 жилийн сургуулийн нүүрний дээд хэсэгт дэлгэмэл номын голд дэлхийн бөмбөрцөг бүхий ингэмэл, барилгын баганын чимэглэлүүд, Сүхбаатар хотод жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нойр хоолоо умартан байж хийснийг терөөс үнэлж Хедөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 1941 онд шагнасан. Үүнд би улам урамшиж, гэр бүлтэй ч болж амьдрал цэгцрэн баримал, чимэглэлийн урлагт эрхгүй татагдан орсон доо. Залуучууд та нар ямар ч ажгаас шантарч болохгүй. Авъяасаа зөв хегжүүлж чадвал ихийг хийж бүтээж чадна шүү " - гэж залуустаа захисан байдаг.

Орон нутгийн боржин чулууг жижиглэн хиймэл боржин хийж хөшөөнд ашигласан нь амжилттай болсон тул төр, засгаас өндрөөр үнэлж "Алтан гадас" одонгоор шагнасан байна. Чухам энэ үед барилга чимэглэл, уран баримлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч 1943 онд С.Чоймболыг ЗХУ-ын Москва хотноо Оросын алдарт барималч С.Д.Меркуров -ын урланд суралцуулахаар болж. Түүнийг Орост суралцаж байх үед Улаанбаатарын тев талбайд жанжин Д.Сүхбаатарын хешөөг барих шийдвэр гарч С.Чоймболыг эх загварыг нь хийх даалгаврыг өгчээ. С.Чоймбол ч Мерку́ров-н урлангаас ирэхдээ хөшөөний эх загварын хэд хэдэн хувилбар зохиож ирснээс Д.Сүхбаатарын чин зориг, ухаалаг төрх, ард түмнээ гэрэлт ирээдүй өөд уриалан дуудсан жавхаа төгс нэгэн хувилбарыг сонгосон нь өнөөдрийн төв талбайд сүндэрлэж буй. Хөшөөний загварыг тухайн үеийн дүрслэх урлагийн газрын дарга Д.Чойдог, зураач Намхайцэрэн нартай хамтран сонгожээ. С.Чоймбол Орост суралцаж байх хугацаандаа Москва хотын Арбатын гудамжны метрон дахь усан оргилуун дотор "Навчин дээрх мэлхий", эв нэгдлийг илэрхийлсэн хос загас бүхий "Эв нэгдэл" баримлуудыг урласан нь өнөөг хүртэл хадгалагдсаар байдаг. Улмаар 1945 онд СнЗ, МАХН-ын Тав хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор С.Чоймболын хийсэн Д.Сүхбаатарын хешөөний эх загварыг баталж хашөөг барих ажлыг зохион байгуулах Ширэндэв /ШУА-ийн ерөнхийлөгч асан/ даргатай комисс байгуулж, Д.Чойдог даргатай Зураг урлалын газар /одоогийн Урчуудын эвлэлийн хороо/ Баримлын тасгийг байгуулахдаа С.Чоймболыг даргаар нь томилжээ. Ингээд С.Чоймболд Д.Сүхбаатарын хөшөөг барих ажлыг удирдах үүрэг өгсөн байна. С.Чоймбол өөрөө Жамбаа, Доржготов, Лхамсүрэн нарыг, /Зураг урлалын газрын даргын ажлыг Д .Чойдогоос хүлээн авсан зураач/ Намхайцэрэн Даваацэрэнг санал болгосноор Могголын анхны баримлын тасаг бий болжээ. Дараа нь Данзан, Дамдимаа нар нэмэгдэн ирснээр Д.Сүхбаатарын хөшөег зургаан сарын дотор барих ажил эхэлсэн байна. С.Чоймбол тэдэнд хөшөө хийхийг зааж сургахын сацуу зарим нарийн чимхлүүр ажлыг өөрийн гараар урлан дуусгаж, 1946 оны долдугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээлтээ хийжээ. Энэ бүтээлийг нь төрөөс өндреөр үнэлж Төрийн шагналаар шагнасан юм. 1949 онд Улаанбаатар хотын Мебелийн үйлдвэрийн даргаар С.Чоймболыг томилж үйлдвэрийн техник технологийг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, чанарыг нь дээшлүүлэх үүрэг өгсөн байна. С.Чоймбол эхний ээлжинд гарын уртай хүмүүсийг ажилчнаар авч ажиллуулж гар аргаар үндэсний хээ угалз бүхий сийлбэр, зүмбэр хээтэй гэр, конторын тавилга зэргийг шинэчлэн хийж эхлэв. Түүнчлэн гар аргыг хөнгөвчлөх зорилгоор цахилгаан хөрөө, харуулыг өөрөө зургийг нь гарган техникийн авъяастай хүмүүстэй хамтран хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байна. Албаны болон хувь хүмүүсийн захиалгаар шинэчилсэн загварын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. /Өдгөө баруун дөрвөн замын дэргэдэх Мебелийн үйлдвэр байгаа гудамжийг 1997 онд С.Чоймболын мэндэлсний 90 жилийн ойгоор С.Чоймболын гудамж хэмээн нэрлэжээ/

Тэр үед Засгийн газраас конторын тавилга, Их тэнгэрийн амны зочид буудлын ор, ширээ, буйдан зэргийг захиалан эх загварыг нь хийх үүрэг егчээ. Ингээд үндэсний хээ угалз бүхий тавилганы эх загвар 62 ширхэгийг үйлдвэрлэснээс ор, уулзалтын ширээ, сандал, буйдан, номын тавиур зэрэг нь Их тэнгэр цогцолборын Маршал харш, Улсын номын сан зэрэг газруудад одоо ч бий. Тэр үеийн төв театрын захиалгаар С.Чоймболын загвараар театрын зориулалтын сандал, ширээ, буйдан хийснийг нь үнэлж хоёр дахь удаагаа "Алтангадас" одонгоор шагнажээ.

С.Чоймбол 1958 онд эх орны үнэт баялаг болох чулууг үйлдвэрийн аргаар боловсруулж барилгын чимэглэл хийх санаачилгыг Барилгын яаманд гаргасныг дэмжиж С.Чоймболыг БНХАУ-д чулууны үйлдвэрт дадлагажигчаар явуулсан байна. Тэр явж ирснийхээ дараа 1958 онд Барилгын яамны харъяа Чулууны үйлдвэрийг байгуулж Авдрантаас боржин чулуу бэлтгэн авч эхэлсэн байна. Энэ хугацаандаа БНХАУ-д сурсан зүйлдээ үндэслэн боржин чулууг хөрөөдөх, бутлах машиныг өөрийн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудтай хамтран бүтээж, боржин чулууг барилгын шат, баганын чимэглэлд хэрэглэсний зэрэгцээ хиймэл чулуун шал хийж эхэлсэн байна. Мөн Сүхбаатар-Чойбалсангийн бунханы хоёр талын жигүүрийн алхан хээ бүхий ханыг боржин чулуугаар хийжээ.Мөн уран барималч Зулзагын эх загвараар хиймэл боржин чулуугаар Драмын эрдмийн театрын барилгын морины толгой бүхий баганын хээг урлажээ. Ийнхүү барилгын салбарын их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Сүхбаатарын одонгоор шагнасан байна. Тэрбээр 1954-1958 онд МУЭ-ийн баримлын тасгийн дарга байх хугацаандаа шавар ваар, шөрмөсөн чулууг шатаан гипс хийхээр өндөр хэмээр халааж шатаах зуухыг барьж шөрмөсөн чулууг шатааж гипс хийж баримлаас хэв авсан нь амжилттай болсон боловч тухайн үед төдийлөн дэмжигдээгүй байна. Харин энэ хугацаанд дүрслэх урлагийг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажилласныг төреөс үнэлж 1957 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан байна.

1967 онд Барилгын яамнаас МУЭ-ийн хороонд шилжин ирж ажиллах хугацаандаа мод харуулдах машины зоргодсыг гадагш гаргах сэнсэн хоолойг гардан хийсэн байна. Мен чимэглэлийн дугуй хавтан хөрөөдөх хөрөө раамыг зохион бүтээсэн нь 1995 он хүртэл ашиглагдаж байлаа. Модны үртсээр дугуй хавтан хийх технологийг боловсруулж байсан бөгөед зэс, гуулиар хийсэн төрел бүрийн бүтээгдэхүүнийг алт, мөнгөөр, төмөр металлыг никель, хромоор өнгөлөх тоног төхөөрөмжийг хийн технологийн ажлыг гүйцэтгэж байгаад гүйцээж амжилгүй 1969 онд нас баржээ. Хожим 1993 оны зургадугаар сарын 16-нд Дээд шүүхийн Цагаатгах комиссын 159 дүгээр магадлангаар түүнд оноосон 10 жилийн хорих ялтай "феодалын" хэргийг нь цагаатгажээ.

Зүүлт

"Монголчууд" цахим түүх СД Түүхч. Дэмбэрэлийн Өлзийбаатар