Франц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 1: Мөр 1:
{{Жааз Улс
{{Жааз Улс
|уугуул_нэр =République française <span style="color:gray;"><small><sup><small>(</small>франц<small>)</small></sup></small></span>
|уугуул_нэр =République française <span style="color:gray;"><small><sup><small>(</small>франц<small>)</small></sup></small></span>
|албан_ёсны_нэр ='''Бүгд Найрамдах Франц Улс''' <br> {{юникодмонгол|ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠹᠷᠠᠨ᠋᠋᠋᠋᠋᠌᠋᠋ᠼ᠎᠎᠎᠌ ᠤᠯᠤᠰ|h}} <ref>МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». 2011-д ᠹᠷᠠᠨ᠋᠋ᠼ(<span style="color:gray;">франц</span>) гэснийг баримтлав. Харин Содбилэгийн найруулсан [http://www.scribd.com/doc/50374120/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%B0%D0%BD%D0%B3%D0%BB%D0%B8-%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%E3%80%80%D1%82%D0%BE%D0%BB%D1%8C-%E1%A0%AE%E1%A0%A4%E1%A0%A8%E1%A0%AD%E1%A0%AD%E1%A0%A4%E1%A0%AF-%E1%A0%A0%E1%A0%A8%E1%A0%AD%E1%A0%AF%E1%A0%A2-%E1%A0%AC%E1%A0%A2%E1%A0%B2%E1%A0%A0%E1%A0%B3-%E1%A0%B2%E1%A0%A4%E1%A0%AF%E1%A0%A2-%E3%80%80%E8%92%99%E8%8B%B1%E6%BC%A2 монгол-англи-хятад толиос] үзвэл Хятадад монголоор ᠹᠷᠠᠨᠼᠢ (<span style="color:gray;">франци</span>) гэж бичиж байгаа.</ref>
|албан_ёсны_нэр ='''Бүгд Найрамдах Франц Улс''' <br> {{юникодмонгол|ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠹᠷᠠᠨ᠋ᠼ᠎᠎᠎᠌ ᠤᠯᠤᠰ|h}} <ref>МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». 2011-д ᠹᠷᠠᠨ᠋ᠼ(<span style="color:gray;">франц</span>) гэснийг баримтлав. Харин Содбилэгийн найруулсан [http://www.scribd.com/doc/50374120/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%B0%D0%BD%D0%B3%D0%BB%D0%B8-%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%E3%80%80%D1%82%D0%BE%D0%BB%D1%8C-%E1%A0%AE%E1%A0%A4%E1%A0%A8%E1%A0%AD%E1%A0%AD%E1%A0%A4%E1%A0%AF-%E1%A0%A0%E1%A0%A8%E1%A0%AD%E1%A0%AF%E1%A0%A2-%E1%A0%AC%E1%A0%A2%E1%A0%B2%E1%A0%A0%E1%A0%B3-%E1%A0%B2%E1%A0%A4%E1%A0%AF%E1%A0%A2-%E3%80%80%E8%92%99%E8%8B%B1%E6%BC%A2 монгол-англи-хятад толиос] үзвэл Хятадад монголоор ᠹᠷᠠᠨᠼᠢ (<span style="color:gray;">франци</span>) гэж бичиж байгаа.</ref>
|богино_нэр =Франц
|богино_нэр =Франц
|эрх_байдал ='''[[орон|тусгаар тогтносон орон]], [[бүрэн эрхт улс]]'''
|эрх_байдал ='''[[орон|тусгаар тогтносон орон]], [[бүрэн эрхт улс]]'''

15:17, 11 Нэгдүгээр сар 2017-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Франц Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠹᠷᠠᠨ᠋ᠼ᠎᠎᠎᠌ ᠤᠯᠤᠰ [1]
République française (франц)
FR, FRA / БНФУ улсын далбаа
Төрийн далбаа
FR, FRA / БНФУ улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: фра. "Liberté, Égalité, Fraternité"
(Эрх чөлөө, тэгш байдал, нөхөрлөл)
Төрийн дуулал: фра. "La Marseillaise"
(Марселийн дуу)
Европ, Европын холбооны газрын зурагт Францыг улаанаар
Европ, Европын холбооны газрын зурагт Францыг улаанаар
2002 оны 8-р сард алс дээрээс харсан зураг
2002 оны 8-р сард алс дээрээс харсан зураг
Нийслэл Парис
ТомоохонПарис, Марсель,
Лион, Тулуз, Ницца
Албан ёсны хэлфранц хэл
Угсаатны бүлгүүд
(2004)
Францын ард түмэн →
85% – цагаан арьстан
15% – бусад арьстан
Ард түмний нэршилФранцынхан
(Франц улсынхан)
Төр засагАрдчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
• Ерөнхийлөгч
Франсуа Олланд (2012)
• Ерөнхий сайд
Мануэль Вальс (2014)
Түүхэн үйл явдал
• Франц улс ялгарсан
843 он
• Бүгд найрамдах улс
1792-09-22
• 5-р бүгд найрамдах улс
1958-10-04
Газар нутаг
• Нийт
674,843[2] км2 (43)
Хүн ам
• 2014 тооцоо
66,616,416 (19)
• Нягтаршил
116/км2
ДНБ (ХАЧТ)2013 тооцоо
• Нийт
$2.333 их наяд [3] (9)
• Нэг хүнд ноогдох
$36,453[3] (24)
ДНБ (нэрлэсэн)2013 тооцоо
• Нийт
$2.863 их наяд[3] (5)
• Нэг хүнд ноогдох
$44,730[3] (20)
ОТББИ (2008)32.7[4]
Error: Invalid Gini value
ХХИ (2010)0.893[5]
Error: Invalid HDI value · 20
Мөнгөний нэгжЕвро (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ.


Тийн ялгал
нэрлэх Франц
фра́нц
харьяалах Францын
өгөх орших Францад
заах Францыг
гарах Францаас
үйлдэх Францаар
хамтрах Францтай
чиглэх Франц уруу

Албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс (Франц: République française) хэмээн нэрийддэг Франц улс (Франц: France, францаар Дуудлага ингэж дуудагдана) Өрнөд Европт оршдог. Европ дахь үндсэн орноос гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газрын дундад тэнгисээс, умар зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Рейн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн дүрсээс нь шалгаалж L’Hexagone буюу "6 өнцөгт" хэмээн нэрлэх нь олонтаа. Франц нь Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.

Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцари, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Франц Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сэйнт-Мартин нь Нидерландын Антилийн арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолойгоор Британитай залгадаг.

17-р зууны сүүл үеэс 19-р зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын тоонд тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азид, маш том колонийн гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлжээ. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал ҮНБ-р дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн НҮБ-ыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкофон, Их Найм, Латины холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм.

Эш түүх

Балар эрт үе

Ласкийн хананд зурагдсан тахь

Франц оронд хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг их байдаг.[6] Алдарт Ласко агуйнх гэхэд 19600 жилийн тэртээ зурагджээ.[7] Мөсөн галавын төгсгөлд (МЭӨ 10000) дулаарч, МЭӨ 7000 оны үеээс шинэ чулуун зэвсгийн үед дэвшиж, газар тариалан үүссэн.[7] МЭӨ 3000 оноос алт, зэс, хүрэл төмрийн эринд дэвшжээ. Энэ үеийг төлөөлсөн Карнакийн чулуу гэж газар байдаг.

Галл нутаг

Галл-Ромын үеэс бүтэн үлдсэн Мезон Карре сүм (МЭӨ I зуун)

МЭӨ 600 оны орчим грек худалдаачид Францын өмнөд эргийг «Массал» (өнөө Марсель) хэмээн суусан нь Францын хамгийн эртний хот юм.[8] Энэ үед Альпийг дагаад кельт угсааны отог аймаг Францад нэвтрэн байжээ. Ромын түүх бичигт бичсэнээр энэ үе, түүнээс хойш Францыг «Галл» (лат. Gallia) хэмээж байв. Галл нь Францыг төдийгүй, умар Итали гэх мэт эргэн тойрныг хамарсан нэр. МЭӨ 390 онд галлын Бренн хэмээх толгойлогч Ромыг довтлож байв. МЭӨ 125 онд Галлын өмнөд хэсгийг Ром эзэлж Provincia Romana[9] гэсэн нь өдгөө «Прованс» нутгийн нэр болон хоцорчээ. МЭӨ 52 онд кельтийн аверн аймгийн Верцингеториг галлын цэргийг хураан засч Юлий Цезарьтай тэмцээд бараагүй.[10] Ромын мэдэлд байсан таван зуун жилийн Галлд Лион (Галлын төв байсан) мэтийн олон хот балгас ром хийцээр зээл, театр, амфитеатр, халуун усны онгоцтой байдлаар баригдаж байжээ.[11] V зуунд герман угсааны аймгийн довтолгоо ширүүсч[12] Ромын үеийг төгсгөсөн.[13]

Франк улс

498 онд Франкийн I Хлодвиг ван католик шашинд орж адислуулжээ

Умард хязгаарт байсан франкууд давшиж төв Галлыг эзэлж авав. 498 онд I Хлодвиг ван католик шашинд орсон анхны герман байлдан дагуулагч болжээ. Франкууд христэд итгэж, аажмаар герман бус роман төрлийн хэлтэн болж галлчуудаас ялгарсангүй тул Галлыг хойшид «Франк» гэдэг болжээ. I Хлодвигийг өнгөрсний дараа дөрвөн хөвүүн нь улсыг хуваан захирч, дараа нь гурав, хоёр болоод 679 онд III Теодорих дахин нэгтгэж авчээ. Хааны ургийн чадал доройтох үед ордны даамал Пипин төр эргүүлж улсын ван (752–768) суугаад түүний ор залгасан Их Карл (800–814) хойд, урдгүй газар нутгаа ихээр тэлэв. 843 онд Вердений гэрээгээр Карлын гурван ач эзэнт гүрнийг хуваахад баруун хэсэг нь Халзан II Карлд ирсэн нь томорсоор XIII зуунаас хойш түүхнээ «Франц» гэгдсэн юм.[14]

843–1792 он

985–1947 оны Франц орны эн

IX зуунд викингчүүд довтолсоор умард эрэгт Нормандын гүнт улс (911–1204)-ыг байгуулж, харин Францын вангийн хүч доройтож нийслэл хавиа л захирч байв. Иймээс 987 онд каролийн удам түлхэгдэж, капетийнхан (987–1328) хаан ширээнээ гарч ирсэн. Тэгээд Загалмайтны аян дайн, дотоодын шашны бослоготой (1170 оны вальдены хөдөлгөөн, 1209–1229 оны Альбигойн дайн) тэмцэж байлаа. Вангийн титэм 1328 онд валуа, хоёр зууны дараа бурбон (1589–1792) овогтонд шилжжээ. Зуун жилийн дайн (1337–1453)-д эхлээд Англи эзэрхэн давшсан ч Франц ялж газар нутгаа хадгалж төгссөн энэ үед зоригт Жанна д’Арк тодорсон билээ. XI Людовик (1461–1483)-ийн үеэс вангийн эрх хязгааргүй өсч, Франц ч дараагийн зуудад Европын улс төрийн гол тоглогч, франц хэл Европын язгууртан ангийн хэл болжээ. 1494–1559 онд Франц улс Италийн дайнд оролцов. Улс дотор шинэ протестант, хуучин католик номоор талцан дайтаж 1572 оны Варфоломейн шөнө 30000 хүн хядагдаж байсан. 1635–1659 онд Испани, 1672–1678 онд Голландтай байлдаж, 1688–1697 онд Пфальцийн, 1701–1713 онд Испанийн өвийн төлөө дайнд хушуу дүрж өнгөрчээ.

Үүний хажуугаар Жак Картье далайчин 1534 онд Америк тивийн Ньюфаундлендад газардсанаас эхлэн Франц колоничлох аянд мордсон. Эхний ээлжинд Шинэ Франц гэж байсан нь 1760 оноос алдарч АНУ, Канад болон өөрчлөгдсөн бол Карибын тэнгис хавийн Францын Өрнө Энэтхэг колониос ихэнх нь Францын мэдэлд үлдэж, Гайти, Сент-Льюс зэрэг зарим нь тусгаар тогтножээ. 1624 онд өрнө Африкийн Сенегалд газардаж, 1763 онд Өмнө Америк дахь Гвианыг колоничлон авчээ. Британитай колони булаацалдаад 1763 онд Шинэ Францыг алдан ялагдав. Үүнээс ван Америкийн тусгаар тогтнолыг дэмжиж, санхүүгээ доройтуулаад өөрөө хусуулжээ. Сэргэн мандалтын энэ үед А. Лавуазье нарын олон эрдэмтэн төрж гарсан.

Хувьсгалаас хойш

1830 оны хувьсгалын зураг
Холбоотны цэрэг Нормандад газардаж баруун фронтыг нээжээ

1789 онд Бастилийн гянданг эзэлж авснаар эхэлсэн хувьсгал вангийн хэмжээгүй эрхийг хэмжээт эрх болгоод зогсолгүй хүний эрх, иргэний эрхийг тунхаглаж, 1792 онд Бүгд Найрамдах Франц Улсыг байгуулав.[15] Европын бусад орны вангууд шинэ дэглэмд дургүйцэж франц вангийн хуучин эрхийг сэргээхийг оролдож олон улсын тэмцэлдээн болсон ч хүчээ авсан Францын хувьсгалчид 1792–1802 оны хооронд бүгдийг ялан дийлэв. Францад 1793-1796 оны хооронд л гэхэд 200,000–450,000 хүний амь үрэгдсэн гэдэг.[16] Наполеон Бонапарт 1799 онд засгийн эрхийг авч 1804 онд Францын хаан болов. Францыг эсэргүүцсэн Их Британи тэргүүтэй Европын орнуудтай Франц хамсаатнуудынхаа хамтаар дайтаж бүгдийг дийлж харьяа нутгаа тэлэн томорсон боловч 1812 онд Оросыг баралгүй буцаад 1815 онд Ватерлоод ялагдснаар уг нутагтаа эргэн бууж, бурбон овогтон вангийн сууринд дахин (1815–1830) гарчээ.[17] 1830 оны долоодугаар сард төр ахин хувьсч, бүгд найрамдах улс хоёр дахь удаагаа байгуулагдав. Үүний жишгээр 1848 онд Европ даяар хувьсгал гарч боочлолоос татгалзаж, сонгуульд бүх ангийн эрчүүд санал өгдөг болсон юм.

1870 онд Герман улс нэгдэн байгуулагдахыг сөрж байлдаж байсан бол Дэлхийн нэгдүгээр дайнд Антантын, хоёрдугаар дайнд Холбоотны тал гээд мөн Германы эсрэг талд багтан дайтаж байв. I дайнд хүн амынхаа 4% (1.2 сая)-ийг алдсан[18] бол II дайнд 55 түмэн (1.35%) амь өргөжээ. Дайнд үндсэн орноо эзлүүлж баларсан Франц дайн дуусахад улсаа босгон колони руугаа эргэж хандсан. Энэтхэг-Хятадын хойг дахь колонио сэргээхийг хүссэн ч вьетнамчууд бууж өгсөнгүй 1954 оны Женевийн бага хурлаар коммунист, коммунист бус хоёр улс болоод Францад олдох хөг өнгөрчээ. Тэр жил хамгийн чухал колони Алжир Францын эсрэг босоод 1962 онд санасандаа хүрэхтэй зэрэгцэн 1956 онд Тунис, Марокко, 1960 онд бусад олон орон Францаас тусгаар тогтносон. Францын харьяанд үлдсэн нь бас цөөнгүй бөгөөд өдгөө Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэр гэдэг.

Тавдугаар БНУ

1958 оны 10 сарын 14-д Францад шинэ үндсэн хууль мөрдөж эхэлснээр өнөөдөр үргэлжилж буй «Тавдугаар бүгд найрамдах улс» хэмээх эрин эхэлжээ.[19] Гол өөрчлөлт гэвэл парламентийн эрх мэдэл давамгайлж байсныг халж ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгай болсон хэрэг юм. Тэр үед Шарль де Голль (1959–1969) ерөнхийлөгч байсан. Дайны дараа хурдацтай аж үйлдвэржиж, нийгмийн бүх салбар дэвшив. 1960 онд цөмийн зэвсэгтэй болсон. Мөн НАТО, Европын холбоог байгуулалцжээ.

Улс орон

Төр засаг

БНФУ-ын ерөнхийлөгч Франсуа Олланд

Франц улс нэгдмэл төрийн байгууламж, ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагт төрийн хэлбэр, ардчилсан улс төрийн дэглэмтэй.[20] Одоо үйлчилж буй үндсэн хууль нь 1958 оны IX сарын 28-нд бүх ардын санал асуулгаар батлагджээ. Шинэ үндсэн хууль ёсоор төр улс болон засгийн газрын тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай (2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө 7 жил байсан) сонгогддог. Одоогийн буюу улсын түүхэн дэх 24-р ерөнхийлөгч Франсуа Олланд 2012 оны IV сард ажлаа хариуцаж авсан.

Франц улсын хууль цааз батлах улсын хурал (парламент) хоёр танхимтай. Үүнд 348 суудал, 9 жилийн хугацаатай дээд танхим Сенат (Sénat), 577 төлөөлөгч 5 жил суух доод танхим Улсын Хурал (Assemblée nationale) хоёр орно. Сенат засгийн газрын үйл ажиллагааг хянадаг бол Улсын Хурал хэрэгжүүлэх засгийн газар (сайд нар)-ыг томилж, огцруулж чадна. Харин нөгөө талаас улсын ерөнхийлөгч Улсын Хуралыг тараах, шинэ сонгууль зарлан явуулах эрхтэй.


1980-аад оноос хойш Францын намууд үндсэн хоёр чигтэй болж тогтсон. Энэ нь:

  • Социалист Нам (одоо эрх барьж буй) манлайлж, Европ Экологи Ногоон, Зүүний Нам, Эрс Зүүн Нам зэрэг намыг багтаасан зүүн-төвийн баримжаа;
  • Ардын Хөдөлгөөний Холбоо нам тэргүүлж байгаа, урьд Францын Ардчилсан Холбоо гэдэг нам байсан баруун-төвийн баримжаа хоёр юм.

Франц улс НҮБ (1945), НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл (1973), ДХБ (1995), ЭЗХАХБ зэрэг олон улсын байгууллагын гишүүн юм.

Орон нутаг

Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэрийн газрын зураг

Франц улсын нутаг дэвсгэрийг Европ дахь үндсэн Франц орон, далайн чанад газар гэж хоёр хуваан үздэг.

Үндсэн Франц орон 22 «регион» (муж) болж хуваагдана. Дотроо 96 «департмент» (аймаг)-тай. Далайн чанадын олон нутгаас 5 нь муж буюу аймаг болно. Ингэхээр Франц улс нийлээд 27 муж, түүний 101 аймагтай. Аймгууд цааш 342 «аррондиссемен» (тойрог), 4058 «кантон» (сум), 36766 «коммун» (суурин газар) болж задардаг.

Европ дахь Франц орны 22 мужийн нэр, доторх аймаг, хүн амын тоо[21]
д/д Муж Аймаг Хүн амын тоо     д/д Муж Аймаг Хүн амын тоо
1 Аквитан 5 3,232,352 (2012) 12 Овернь 4 1,347,387 (2012)
2 Бретань 4 3,199,066 (2012) 13 Өмнөд — Пиреней 8 2,881,756 (2012)
3 Бургунд 4 1,642,734 (2012) 14 Пеи-де-ла-Луар 5 3,571,495 (2012)
4 Доор Норманд 3 1,473,494 (2012) 15 Пикард 3 1,914,844 (2012)
5 Дээр Норманд 2 1,836,954 (2012) 16 Прованс — Альп — Номин эрэг 6 4,899,155 (2012)
6 Иль-де-Франс 8 11,786,234 (2012) 17 Пуату — Шаранта 4 1,770,363 (2012)
7 Корсик 2 309,693 (2012) 18 Рона — Альп 8 6,230,691 (2012)
8 Лангедок — Руссильон 5 2,636,350 (2012) 19 Төв 6 2,548,065 (2012)
9 Лимузен 3 742,771 (2012) 20 Франш-Конте 4 1,171,763 (2012)
10 Лотаринг 4 2,350,920 (2012) 21 Шампань — Ардень 4 1,335,923 (2012)
11 Нор — Па-де-Кале 2 4,038,157 (2012) 22 Эльзас 2 1,845,687 (2012)
Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэрийн нэр, хүн амын тоо
д/д Таван аймаг Хүн ам     д/д Таван нутаг дэвсгэр Хүн ам
1 Гваделуп 405,739 (2013) 1 Францын Полинез 268,270 (2012)
2 Францын Гвиан 250,109 (2013) 2 Сен-Бартелеми 9,035 (2011)
3 Майот 212,645 (2012) 3 Сен-Мартен 36,286 (2011)
4 Мартиник 386,486 (2013) 4 Сен-Пьер — Микелон 6,080 (2011)
5 Реюньон 840,974 (2013) 5 Уоллис — Футуна 15,289 (2009)

Газар усан

Эх газрын Францын газрын гадаргын гуравны хоёрыг тэгш тал эзэлнэ. Үлдэх хэсэгт нь Альпын нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна. Далайд 4 гарцтай: Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газрын Дундын Тэнгис. Франц улсын эргийн бүс нутаг нь 5500 км.

Амьтан ургамал

Усан үзэм тарьсан талбай
Далайн уур амьсгалтай булан

Хөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий.

Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд:

  • Байгалийн нөөц газар 132
  • Биологийн хамгаалалтай бүс нутаг 463
  • Далайн эрэг хавийг хамгаалах байгууллага 389 газрыг хамгаалалтад авчээ.

Газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 дархан цаазтай газар байгуулсан. Байгаль орчныг хамгаалахад 22,1 тэрбум евро зарцуулсан ба оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 франк гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд НҮБ-аас гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлд Франц улс идэвхтэй оролцсоор ирсэн.

Уур амьсгал

Уур амьсгалын гурван төлөвтэй:

Нийгэм

Хүн амын тоо

2013 оны 1-р сарын 1-ны байдлаар Франц оронд 63,702,000, далайн чанад нутаг дэвсгэрт 2,692,000, тэдгээрийн нийлбэр Франц улсад 66,394,000 хүн амьдарч байна.[22] Хүн амын тоо жилд дунджаар +0.6%-иар өсч байгаа.[23] Хүн амын олноор дэлхийн 194 улсаас 21-р байранд, 1 км2 талбайд 116 хүн ноогддогоороо 89-рт жагсдаг.

Ард түмэн

Кельт, ром, герман угсааны овог аймгаас эрт дээр бүрэлдсэн франц үндэстэн бол Франц улсын үндсэн хүн ам. Колонит орны онцлогоор Франц дотогш гадагш их нүүдэлд өртсөн. Цагаачид Франц руу ирж, францчуудаас Америк тив гэх мэт орноо суусан нь тоймгүй болсон тул 1872 оноос эхлэн хүн ардын яс үндсийг бүртгэхээ байжээ. 2004 оны судалгаанд Франц орныхны 85 хувь нь цагаан арьстан, 10 хувь нь Умар Африкийн цагаач, 3.5 хувь нь хар арьстан, 1.5 хувь нь Азийн цагаач байна гэжээ. Онцловол XIX зуунаас Итали, мөн эргэн тойрны Испани, Португал, Грек, Польш, Туркээс түм бумаар ирж байв. 1950-иад оноос хойш магреб (Алжир, Марокко, Тунисаас) хүмүүс ирсэн нь бүрнээ франц соёлтон болжээ.

Хот суурин

Франц улсын тэргүүлэх арван зургаан хот, бөөгнөрөл
ү·х·з
  Хот Муж Хүн ам Хүйн хамт     Хот Муж Хүн ам Хүйн хамт
1 Парис Иль-де-Франс 2,249,975 10,516,110 Парис
Парис
Лион
Лион
9 Бордо Аквитан 239,399 851,071
2 Марсель Прованс-Альп-Кот д’Азур 850,636 1,560,921 10 Лилль Нор-Па-де-Кале 227,533 1,018,809
3 Лион Рона-Альп 491,268 1,567,537 11 Ренн Бретань 208,033 464,237
4 Тулуз Миди-Пиреней 447,340 892,115 12 Реймс Шампань-Ардень 180,752 209,086
5 Ницца Прованс-Альп-Кот д’Азур 344,064 943,665 13 Гавр Дээр Норманд 174,156 239,566
6 Нант Пеи-де-ла-Луар 287,845 597,879 14 Сент-Этьен Рона-Альп 170,049 369,586
7 Страсбург Эльзас 272,222 451,522 15 Тулон Прованс-Альп-Кот д’Азур 163,974 556,920
8 Монпелье Лангедок-Руссильон 264,538 400,470 16 Гренобль Рона-Альп 157,424 501,045
Эх сурвалж: 2011 оны хүн амын тооллого [24]

Хавсралт

Зүүлт, тайлбар

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». 2011-д ᠹᠷᠠᠨ᠋ᠼ(франц) гэснийг баримтлав. Харин Содбилэгийн найруулсан монгол-англи-хятад толиос үзвэл Хятадад монголоор ᠹᠷᠠᠨᠼᠢ (франци) гэж бичиж байгаа.
  2. "Demographic Yearbook—Table 3: Population by sex, rate of population increase, surface area and density" (PDF). United Nations Statistics Division. 2010. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help) http://unstats.un.org/unsd/demographic/products/dyb/dyb2.htm Area calculated by adding area of Metropolitan France with those of overseas departments
  3. 3.0 3.1 3.2 3.3 "France". International Monetary Fund.
  4. "CIA World Factbook". CIA.
  5. "Human Development Report 2013" (PDF). UN. 2013.
  6. "Early human marks are 'symbols'".
  7. 7.0 7.1 Jean Carpentier (dir.), François Lebrun (dir.), Alain Tranoy, Élisabeth Carpentier et Jean-Marie Mayeur (préface de Jacques Le Goff), Histoire de France, Points Seuil, coll. « Histoire », Paris, 2000 (1re éd. 1987), p. 17 ISBN 2-02-010879-8
  8. The Cambridge ancient history.
  9. http://books.google.com/?id=ZEIEAAAAMBAJ&pg=PA76
  10. Carpentier et al 2000, p.44-45
  11. Carpentier et al 2000, pp. 53–55
  12. Carpentier et al 2000, p. 84
  13. Carpentier et al 2000, pp. 84–88
  14. "Treaty of Verdun".
  15. Censer, Jack R. and Hunt, Lynn. Liberty, Equality, Fraternity: Exploring the French Revolution. University Park, Pennsylvania: Pennsylvania State University Press, 2004
  16. "The Terror in the French Revolution"
  17. Blanning, Tim (April 1998). "Napoleon and German identity
  18. "France's oldest WWI veteran dies"
  19. Loi constitutionnelle du 3 juin 1958 portant dérogation transitoire aux dispositions de l'article 90 de la Constitution
  20. "Comparative studies in Freedom – France".
  21. Décret n° 2012-1479 du 27 décembre 2012 authentifiant les chiffres des populations de métropole, des départements d'outre-mer de la Guadeloupe, de la Guyane, de la Martinique et de La Réunion, de Saint-Barthélemy, de Saint-Martin et de Saint-Pierre-et-Miquelon.
  22. Population of Metropolitan France and the 4 old overseas departments ([1]), plus the new overseas department of Mayotte ([2]), plus the overseas collectivities of French Polynesia ([3]), New Caledonia ([4]), Wallis and Futuna ([5]), and St Martin, St Barth, and St Pierre and Miquelon ([6])].
  23. "Évolution générale de la situation démographique, France"
  24. [7]

Гадаад холбоос

 Commons: France – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Ерөнхий
  • France, from the BBC
  • France, from the Encyclopжdia Britannica
  • France at UCB Libraries GovPubs
Эдийн засаг
Засгийн газар
  • (Франц) Йlysйe.fr - Official site of the French Presidency
Соёл урлаг
Аялал жуулчлал