Библийн монгол орчуулга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 50: Мөр 50:
| style="text-align:center;"|Свонсоны хөрвүүлэг, RMNT, 1950
| style="text-align:center;"|Свонсоны хөрвүүлэг, RMNT, 1950
''Кирил хөрвүүлэг''
''Кирил хөрвүүлэг''
|Ивхова ''(монгол бичгийн латин галиг: Ywhowa)'' тэнгэр нь ганц хөвгүүнээ өгтөл ертөнцийг хайрлавай. Энэ нь хэн Түүнд итгэх бөгөөс үл сөнөн, харин мөнх амьд болохын тул болой.
|Йехова ''(монгол бичгийн латин галиг: Ywhowa)'' тэнгэр нь ганц хөвгүүнээ өгтөл ертөнцийг хайрлавай. Энэ нь хэн Түүнд итгэх бөгөөс үл сөнөн, харин мөнх амьд болохын тул болой.
|-
|-
| style="text-align:center;"|Жон Гиббенс, Библийн Нэгдсэн Нийгэмлэг, 1990
| style="text-align:center;"|Жон Гиббенс, Библийн Нэгдсэн Нийгэмлэг, 1990

16:55, 29 Нэгдүгээр сар 2017-ий байдлаарх засвар

Христийн шашин нь Зүүн Ассирийн чуулганы (Нестор чуулган) илгээлтээр Монгол нутагт МЭ VII зуунаас Торгоны замаар дамжин дэлгэрч эхэлсэн. Чухамхүү энэ үеэс Ариун Библийг орчуулах ажил эхэлсэн гэх таамаглал бий. Харин бидний үед баримт нотолгоотойгоор хадгалагдаж үлдсэн Ариун Библийн монгол орчуулгын түүх 1305 оноос эхлэлтэй бөгөөд өдгөө хүртэл үргэлжилсээр байна.

Монголын Эзэнт Гүрний үеийн анхны орчуулга

Монголын Эзэнт Гүрний үед Европ тивээс олон зуун элч, санваартнууд ирсэн бөгөөд түүний нэг нь 1294-1305 оны үед Ханбалигт амьдарч байсан Католик шашны Францискийн бүлгэмийн санваартан, Эцэг Монте Корвино болно. Тэрээр 1305 онд Ромын Пап-д илгээсэн захидалдаа "...монгол хэлний хувьд ярианы болон бичгийн чадвар маань хангалттай түвшинд хүрсэн бөгөөд одоогийн байдлаар би Шинэ Гэрээг бүхэлд нь, мөн Дуулал номыг тэдний албан ёсны хэл болох Монгол-Татар хэл рүү орчуулж, монгол бичгээр хичээнгүйлэн буулгав." хэмээн дурдсан байдаг. 

Энэхүү сурвалж өдгөөгөөс 700-аад жилийн өмнөх Ариун Библийн монгол орчуулгын нотлох үндсэн баримт юм. Христ итгэлийн талаар, тэдгээрийг орчуулан нийтэд хүргэхэд католик шашин манлайлж иржээ.  

2016 оны 10 дугаар сард Ариун Библийг монгол хэлнээ хөрвүүлсний 710 жилийн ойг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.  

Ойрхи үеийн орчуулгууд

Протестант урсгал нь Католик шашнаас салан гарсны дараагаар гадаад улс орнууд руу илгээлтийн эздийг илгээж эхэлсэн бөгөөд үүний нэг нь Моравын илгээлтийн эзэн болох Конрад Нейц Библийн зарим хэсгийг Халимаг-Монгол хэлнээ орчуулж байсан тухай баримт бий. Үүний дараа монголч эрдэмтэн Исаак Иаков Шмидт (1779-1847) нь Библийн орчуулгын ажлаа 1809 оноос эхлүүлсэн бөгөөд эхний бэлэн болсон Матай номыг тод бичгээр 1812 онд Москва хотноо, 1815 онд Санкт Петербург хотноо хэвлүүлсэн. 

Корнель Рамн гэдэг хүн 1 Иохан, Дуулал номыг Халимаг-Монгол хэлнээ орчуулсан гэх боловч шатаагдсан учраас өдгөө бидэнд өв болж үлдсэнгүй.

Үүний дараа Буриадын Сэлэнгэ аймагт амьдарч байсан Английн Илгээлтийн эзэд болох Эдвард Сталлиборд, Виллям Свон нар нь Буриад аялгуу дээр Библийг бүхэлд нь орчуулж монгол бичгээр 1846 онд Лондон хотод хэвлүүлсэн байна. Энэхүү Библи нь өдгөө Лондонгийн Кембрижийн Их Сургуулийн номын санд хадгалагдаж байна. 

Иосеф Эдкинс, Иосеф Ширечевский, Давид Стенберг нар Синоптик Сайн мэдээ, Үйлс номыг 1872 онд орчуулан, 1880 онд дахин засварлаад Бээжин хотод хэвлсэн байна. Орчуулсан аялгуу нь Халх аялгуу бөгөөд худам монгол бичгээр хэвлүүлжээ. 

Орчин үеийн орчуулга

20-р зууны хамгийн анхны Библийн орчуулга нь Буриад аялгуу руу орчуулсан Эхлэл, Сайн мэдээ, Шавь нарын Үйлс номууд орох бөгөөд Франс Ларсон орчуулж, 1900 онд Шанхай хотод хэвлүүлжээ. Харин 1913 онд Халх аялгуу руу Сайн мэдээ, Шавь нарын Үйлс номын орчуулан Японы Ёкохама хотод хэвлүүлсэн байна. 

Үүний дараа Иоел Эриксон, Герда Оллен нар нь Библийн хятад орчуулгаас Халх Монгол хэл рүү Сайн мэдээ, Шавь нарын Үйлс номыг орчуулан 1939 онд хэвлүүлсэн байна. 

1933-1953 оны хооронд хийгдсэн Шинэ Гэрээний монгол орчуулгыг Стюарт Гунзел орчуулсан бөгөөд монгол бичгээр Хонг Конгод хэвлүүлсэн ба өдгөө бидний үед хадгалагдан үлджээ. 

1990 оноос хойших орчуулгууд

Ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийн үед Христийн шашин Монголд дахин нэвтрэхэд монгол Ариун Библи ч цуг орж ирсэн юм. Үүний хамгийн сонгодог нь Жон Гиббенсийн Шинэ Гэрээний орчуулга болно. Монголын Христэд итгэгчдийн дунд "Нартай Шинэ Гэрээ" гэдгээрээ танил болсон уг орчуулга нь 1971-1990 оны үед орчуулагдаж 1990 онд Хонгконгт хэвлэгдсэн юм. Энгийн өгүүлбэрээр орчуулсан Библи учраас уншихад ойлгомжтой боловч хэт тайлбарласан тул мөргөл, хүндэтгэлийн үеэр хэрэглэх нь зохимжгүй байсан аж.  

Үүний дараа Япон улсын Христэд итгэгч Акихидэ Китамүра нь 1998 онд Шинэ Гэрээг орчуулан Япон улсад хэвлүүлсэн бөгөөд өдгөө хэрэглэгдэж байгаа орчуулга болно.

Харин Монголын Христэд итгэгчдийн дунд түгээмэл хэрэглэдэг Библийн орчуулга нь 1993 оноос одоог хүртэл хянан засварлагдан орчуулагдаж байгаа Монголын Библийн Орчуулгын Хороо, Ариун Бичээс Библийн Нийгэмлэгээс гаргасан АББН 2004 гэдэг орчуулга болно. Шинэ Гэрээ болон Хуучин гэрээг бүхэлд нь орчуулсан уг орчуулга нь Библийн англи орчуулгаас орчуулсан бөгөөд өдгөө хүртэл хүртээмжтэйгээр хэрэглэгдэж байна.

Монголын Библийн Нийгэмлэгээс Монголын олон арван итгэгчид зориулан орчуулсан нэгэн орчуулга 2015 онд хэвлэгдсэн нь шинэчилсэн, бүрэн орчуулгатай "нартай" Библи билээ. Уг орчуулга нь дээр дурдсан Жон Гиббенсээр удирдуулсан орчуулгын хамт олны ачаар 1971 оноос 2015 оныг хүртэл хийгдсэн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Уг орчуулгын давуу тал нь грек, арамай, еврей хэл дээрх библийн тескттэй уялдуулан орчуулсан нь бусад Библийн орчуулгуудаас шинэлэг болсон аж.

Монгол угсааны бусад улсад

ОХУБүгд Найрамдах Буриад улсад Библийн Орчуулгын Институтээс (Institute of Bible Translation, IBT) эрхлэн гаргасан IBT 2010 Бурят хэмээх орчуулга байдаг боловч нутгийн буриадууд Буриад-Монгол хэлээ төдийлэн сайн мэдэхгүй байгаагаас үүдэн уг Библи олонд түгээмэл хэрэглэгдэхгүй байна. Мөн орчуулсан нэр томьёо нь хэтэрхий шашинлаг байгаагаас нийтийн хүртээл болоход хүндрэлтэй байна. Харин Бүгд Найрамдах Халимаг улсад мөн Библийн Орчуулгын Институтээс орчуулсан IBT 2002 Калмык хэмээх Библийн орчуулга бий. Хэрэглээний хувьд тодорхой мэдээлэл байхгүй болно.

БНХАУ-н ӨвөрМонголын Өөртөө Засах Оронд Библийн гурван салангид орчуулга нэгэн зэрэг хэрэглэгдэж байгаа бөгөөд эдгээр нь Ариун ном, Ивээлт ном, Шинэ Гэрээ гэсэн орчуулгууд болно. Мөн өвөрлөгч монголчууд АББН 2004 орчуулга, хятад орчуулгуудыг зэрэгцүүлэн хэрэглэж байна.

Стандарт Монгол Библи орчуулга

Монголын Библийн Орчуулгын Хорооноос 2014-2023 оны хооронд хийх хамгийн том орчуулга нь Стандарт Монгол Библи хэмээх орчуулга болно. Энэ нь Библийн эх хэлнээс орчин цагийн монгол хэл рүү орчуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Хуучин гэрээг бичсэн эх хэл болох Еврей, арамей хэлнээс, Шинэ Гэрээг грек хэлнээс орчуулж байгаа юм.

Библийн монгол орчуулгуудын харьцуулалт

Орчуулга Иохан 3:16
Свонсоны хөрвүүлэг, RMNT, 1950

Кирил хөрвүүлэг

Йехова (монгол бичгийн латин галиг: Ywhowa) тэнгэр нь ганц хөвгүүнээ өгтөл ертөнцийг хайрлавай. Энэ нь хэн Түүнд итгэх бөгөөс үл сөнөн, харин мөнх амьд болохын тул болой.
Жон Гиббенс, Библийн Нэгдсэн Нийгэмлэг, 1990 Ертөнцийн Эзэн хүн төрөлхтөнд үнэхээр хайртай учраас ганц хүүгээ илгээсэн юм. Учир нь, мөнхийн зовлонд орох ёстой хүмүүс хүү Есүст нь итгэвэл мөнхийн амьдралд орж чадна.
Гунзел, Кирил, 1994 Бурхан дэлхийг ийнхүү хайрлаж ганц Хүүгээ өгсөн нь Түүнд итгэх хүн бүр үл мөхөн, мөнх амьтай болохын тулд болой.
Гиббенсийн Шинэ Орчуулга, 1999 Ертөнцийн Эзэн Хишгээд үнэхээр хайртай учраас ганц хүүгээ илгээсэн юм. Учир нь Мөнхийн Зовлонд орох ёстой Хишгээ хүү Есүст нь итгэвэл Мөнхийн Амьдралд орж чадна."
Ивээлт ном (Өвөрлөгч аялгууны орчуулга), MUV, 2003
Кирил хөрвүүлэг
Бурхан орчлон дэлхийн хүмүүсийг тэр мэт хайрламой, тэгэх түүниӣгээ ганц үрээ хүртэл өршөөн. Хэмээх бүхий түүнийг сүсэглэн шүтэгчийг эс сөнөөх бөгөөд харин тэд нарт мөнхийн амь насыг хүртээмүй.
Ариун Библи, 2004 (АББН) Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.
Ариун Библи, 2011 (АББН) Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай болох юм.
Ариун Ном (Өвөрлөгч аялгууны орчуулга), 2013

Кирил хөрвүүлэг

Бурхан ертөнцийг хайрлаад цорын ганц Хүүгээ өгсөн, ийнхүү Түүнийг итгэгч бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтай байх боллоо.
Жон Гиббенс, Монголын Библийн Нийгэмлэг, 2015 Яагаад гэвэл, Ертөнцийн Эзэн хүн төрөлхтнийг тийм их хайрласандаа л цорын ганц хүүгээ өгсөн билээ. Тийнхүү түүнд итгэсэн хүн мөнхийн зовлонд орохгүй бөгөөд харин мөнхийн амьдралтай болно.
Халимаг-Монгол орчуулга IBT, 2002 Юнгад гихлә, Бурхн орчлнд дегд хәәртә болад, Исуст иткдг күн үкл уга, мөңк җирһл эдлтхә гиҗ ор һанцхн Көвүһән өгсн мөн.

Халх аялгаар хөрвүүлбэл: Яагаад гэвэл, Бурхан орчлонд хайртай болоод, Есүст итгэдэг хүн үхэлгүй, мөнх жаргал эдлэг гэж орь ганцхан Хөвүүнээ өгсөн юм.

Буриад-Монгол орчуулга IBT, 2010 Юундэб гэбэл, Хүн түрэлхитэнэй Хүбүүндэ этигэгшэдэй хосоронгүй, хэтэ мүнхэдөө амидархынь тула Бурхан хадаа газар дэлхэйн хүнүүдтэ тон ехээр дурлажа, өөрынгөө ори ганса Хүбүүе үргэл болгожо үгөө бшуу.

Халх аялгаар хөрвүүлбэл: Юу гэвэл, Хүн төрөлхтний Хөвүүнд итгэгчид үхэлгүй, хойшид мөнхөд амьдрахын тулд Бурхан болвоос газар дэлхийн хүмүүсийг их хайрлан, Өөрийнхөө орь ганц Хөвүүнээ өргөл болгож өгөө биш үү.

Мөн үзэх

Гадаад холбоос