1909 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 100: Мөр 100:
* Долоодугаар сарын 14 – Германы Канцелорын суудалд Теобалд фон Бетманн-Холлвег суув.
* Долоодугаар сарын 14 – Германы Канцелорын суудалд Теобалд фон Бетманн-Холлвег суув.
* Долоодугаар сарын 16 – Персийн үндсэн хуулийн хувьсгалын үр дүнд 12 настай хунтайж Мохаммад Али Шах Кажарыг хаан ширээнд залав.
* Долоодугаар сарын 16 – Персийн үндсэн хуулийн хувьсгалын үр дүнд 12 настай хунтайж Мохаммад Али Шах Кажарыг хаан ширээнд залав.
* Долоодугаар сарын 19 - Дэлхийн хамгийн том метро болох Нью-Йоркын метроны нэгэн хэсэг болох Хадсоны зогсоол нээлтээ хийв. Энэ зогсоол нь Манхеттэн болон Жерси хотыг холбосон урт замын зогсоол юм.
*
* Долоодугаар сарын 20 - Францын ерөнхий сайд Жорж Клеменс Сангийн сайд асан Теофиль Делкассыг өдөөн турхирч, бүдүүлэг авир гаргасныхаа улмаас өөрийн хүсэлтээр огцрох болжээ. Түүнийг Аристид Брайнд залгамжилсан юм.
* Долоодугаар сарын 29 - Женерал Моторс компани Кадиллак компанийг 5.5 сая ам.доллараар өөрийн болгожээ.
* Долоодугаар сарын 31 - Ираний исламын шашны Шийтийн урсгалын лидер Шейх Фазлола Ноорийг төрийн эрхийг хүчээр авахыг санаархсан гэж үзэн дүүжлэн цаазаар авчээ. Энэ явдлаас хойш 70 жилийн дараа Шашны тэргүүн Аяатолла Хомейний түүнийг үндэсний баатар хэмээн өргөмжилсөн юм.


== Энэ онд төрөгсөд ==
== Энэ онд төрөгсөд ==

17:20, 14 Дөрөвдүгээр сар 2017-ий байдлаарх засвар

1907 | 1908 | 1909 | 1910 | 1911

Энэ онд болсон үйл явдлууд

Нэгдүгээр сар

  • Нэгдүгээр сарын 1 – 1908 оны ахмад настны тэтгэврийн хууль: Их Британийн парламент шаардлага хангасан 70-аас дээш настай иргэдэд долоо хоногийн 12 шиллингийн тэтгэвэр бодож, олгох шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргасан эхний жилд 490 мянган хүн хамрагджээ.
  • Нэгдүгээр сарын 3 – Германы Социологийн нийгэмлэгийг эрдэмтэн Макс Уебэр, Фердинанд Тоннис, Георг Симмел нар байгуулжээ.
  • Нэгдүгээр сарын 4 – Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн холбоо Мадрид хотноо албан ёсоор байгуулагдлаа.
  • Нэгдүгээр сарын 6 – Германы шахалт, мэдлийн дагуу одоогийн Намиб улсад очир-эрдэнэ олборлох уурхайг нээжээ.
  • Нэгдүгээр сарын 7 – Францын нисгэгчдийн клуб дэлхийн хамгийн анхны нисгэгчийн үнэмлэхийг гардуулжээ. Хамгийн эхэнд Орвиль болон Уильбур Врайт, Алберт Дюмон, Луй Блеруа, Роберт Пелтьер, Леон Делагранж, Хенри Фарман, Фердинанд фербер нарт олгосон байна.
  • Нэгдүгээр сарын 9 – Панам улс Колумби улсаас тусгаар тогтнож, улмаар АНУ-аас тусламж хүсчээ. Гурван улсын гэрээний дагуу Панам улс Колумби улс 10 жилийн туршид 250 мянган ам.доллар төлөх болсон тул ийнхүү АНУ-аас тусламж хүссэн байна.
  • Нэгдүгээр сарын 11 – АНУ-ын ерөнхийлөгчөөр Уиллиам Ховард Тафт сонгогдлоо. Тэрээр сонгогчдын коллегийн 321 хүний санал авч ерөнхийлөгч болсон юм.
  • Нэгдүгээр сарын 17 – Хаант Оросын эрх баригчид кино театрт хөгжим тоглохыг тодорхойгүй хугацаагаар хорих шийдвэр гаргажээ. Учир нь кино үзэж байхад түгшүүртэй болгож, улмаар хувьсгалч шинж чанар агуулж байсан тул ийнхүү хориглосон байна.
  • Нэгдүгээр сарын 21 – Манжуурт төмөр зам барих АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ноксын санаачилгыг Япон, Хаант Орос улс эсэргүүцжээ.
  • Нэгдүгээр сарын 24 – Эрдэмтэн Роберт Х.Годдард пуужин хөөргөж болох тухай санааг анх гаргасан бүтээлээ хэвлүүлжээ. Түүний энэ санаа сансар огторгуйг эзэгнэх хүн төрөлхтөний хүслийг бадрааж өгсөн юм.
  • Нэгдүгээр сарын 28 – Куба улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хосе Мигель Гомез тангарагаа өргөлөө.
  • Нэгдүгээр сарын 30 – АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт нэг центийн зоосон дээр Авраам Линкольны дүрсийг сийлэх шийдвэр гаргаж, сийлбэрч Виктор Д.Бреннэрийн загваруудтай танилцжээ.

Хоёрдугаар сар

  • Хоёрдугаар сарын 4 – АНУ-ын Калифорни мужийн төлөөлөгчдийн танхим Ази гаралтай Америк хүүхдүүдийг, цагаан арьстнуудтай хамт нэг ангид суулгаж, сургуульд сургах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт "Уугуул америкчууд болон монголжуу төрхтэй, хятад, япон гаралтай хүүхдүүдийг цагаан арьстнуудын сургуульд авсугай" гэж тусгажээ.
  • Хорёдугаар сарын 5 – Америкийн химичдийн нийгэмлэг шуурхай хуралдаан зарлаж, шинэ тутам нээгдээд байсан "Бейклайт" буюу хуванцарыг шинэ химийн нэгдэл гэж хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү хүний гараар хиймлээр бүтсэн анхны бодисийг химийн элемент, нэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
  • Хоёрдугаар сарын 8 – "Хурдан буу" буюу автомат буу зохион бүтээсэн Хирам Максимийн хүү болох Хирам П.Максим дуу намасгагч зохион бүтээснээ зарлалаа.
  • Хоёрдугаар сарын 12 – АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны мэндэлсний 100 жилийн ойг угтаж, АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Кентаки мужийн Ходжвилль хотод дурсгалын мавзолей босгожээ.
  • Хоёрдугаар сарын 15 – АНУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Аризона, Нью-Мексико мужийг шинээр нэмэх тухай санаачилга гарав. Гэвч албан ёсоор муж болтлоо 1912 оныг хүлээх шаардлага гарсан юм.
  • Хоёрдугаар сарын 24 – Австри-Унгарын эзэнт гүрэн Босни-Герцеговинаг хүчээр түрэмгийлэн эзэлснээс үүдэн Европыг хамарсан хямрал дэгджээ.
  • Хоёрдугаар сарын 26 – Дэлхийн хамгийн анхны өнгөт киног олон нийтэд танилцууллаа. Их Британийн нийслэл Лондон хотийн "Шилтгээн" кино театрт нийт 21 хэсэг бүхий богино хэмжээний киног өнгөтөөр олон нийтэд танилцуулсан юм.
  • Хоёрдугаар сарын 26 – Австри-Унгарын эзэнт гүрэн болон Оттоманы эзэнт гүрэн хооронд Босни-Герцеговинаг Австри-Унгарын эзэнт гүрэнд 2.5 сая туркийн фунтээр зарахаар болжээ.

Гуравдугаар сар

  • Гуравдугаар сарын 2 – АНУ-ын Конгресс олон улс оронтой дипломат харилцаа тогтоох шийдвэр гаргав. Түүний дотор Австри-Унгарын эзэнт гүрэн, Япон, Бразил, Турк улсад элчин сайдын яам байгуулахаар болжээ.
  • Гуравдугаар сарын 4 – АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Уиллиам Ховард Тафтын тангараг өргөх ёслол болжээ. Тэрээр АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч болсон юм. Түүний тангараг өргөх ёслолын үеэр цасаар шуурсан нь Эндрью Жексоноос хойшхи анхны тохиолдол болсон байна.
  • Гуравдугаар сарын 9 – Францын парламент орлогийн албан татварын тухай хуулийн төслийг олонхийн саналаар баталжээ.
  • Гуравдугаар сарын 10 – Оросын эзэнт гүрэн армийн дүрэмт хувцасыг хар ногоон, зүүн рүүгээ давж товчлогддог энгэр бүхий таван товчтой байхаар соёрхон баталжээ.
  • Гуравдугаар сарын 11 – АНУ-ын Лос Анжелес хотын амбан захирагч Артур С.Харперийг Лос Анжелесийн конгресс огцруулах шийдвэр гаргажээ. Тэрээр эцсийн үг болгож "Би бодлогогүй, болчимгүй зангаасаа болж залруулж боломгүй алдаа гаргасан" гэж мэдэгдсэн байна.
  • Гуравдугаар сарын 12 – Дани улс анх удаа орон нутгийн сонгуульд 25 нас хүрсэн эмэгтэй нэр дэвшиж болно гэж хуульчилжээ.
  • Гуравдугаар сарын 15 – 1900-аад оны алдартай бизнесмен, худалдаачин Селфриж Лондон хотод анхны дэлгүүрээ нээв.
  • Гуравдугаар сарын 16 – АНУ-ын шинээр сонгогдсон томилогдсон Ерөнхий прокурор Жорж Уикершам Мөрдөн шалгах товчоог байгуулах шийдвэр гаргажээ. Гэвч 1934 онд албан ёсоор байгуулагдаж "Холбооны мөрдөх товчоо" гэж нэршилийг нь сольсон байна.
  • Гуравдугаар сарын 19 – Зохион бүтээгч Гленн Көртис, Аугустус Херинг нар нисэх онгоц үйлдвэрлэх анхны хувийн компани байгуулжээ. Тэд компаниа Херинг-Көртисийн компани гэж нэрлэсэн

байна.

  • Гуравдугаар сарын 22 – Австри-Унгарын эзэнт гүрэн Серби улсыг эзлэн түрэмгийлэх зорилгоор их хэмжээний цэрэг оруулав. Энэ үйл явдлыг Оросын эзэнт гүрэн дайн өдөөсөн хэрэг хэмээн үзэж, 1787 оны Берлиний тунхагыг зөрчсөн гэж буруутгажээ. Хэд хоногийн дараа бүх Европ даяар Австри-Унгарын эзэнт гүрнийг буруутгасан билээ.
  • Гуравдугаар сарын 25 – Оросын эзэнт гүрний хаан II Николай Сербийг эзлэн түрэмгийлсэн Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав. Үүнээс хойш таван жил үргэлжилсэн Балканы хямрал эхэлсэн юм.
  • Гуравдугаар сарын 27 – Хятадын улстөрийн түүхэнд анх удаагаа нийтээр дагаж мөрдөх "Үндэсний хууль" батлагджээ.
  • Гуравдугаар сарын 28 – Алдарт зохион бүтээгч Александер Грем Белл олон нийтэд телефон утас зохион бүтээснээ албан ёсоор зарлалаа. Тэрээр Канадад байрлах Доминион компаниас Америкийн Брентфорд

руу дуудлага хийж, цугларсан олонд сонсгожээ.

  • Гуравдугаар сарын 31 – Францын зохион бүтээгч Шарль Пате кино мэдээ буюу дүрст мэдээг кино театрт гаргасан байна.

Дөрөвдүгээр сар

  • Дөрөвдүгээр сарын 1 – Куба улсаас АНУ-ын цэргийн сүүлийн анги нэгтгэл гарав.
  • Дөрөвдүгээр сарын 4 – АНУ-ын Нью-Йорк хот анх удаа автомашины хурдны хязгаарыг 19 км/ц болгон тогтоожээ. Тогтоол гарсан анхны өдөр 19 хүн баривчлагдсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 8 – Австри-Унгарын эзэнт гүрэн Босни Герцеговинаг эзлэн түрэмгийлсэн гэдгийг Их Британи болон Франц улс албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
  • Дөрөвдүгээр сарын 10 – Хаант Орос улсын хаан II Николай Финландын тусгаар тогтнох хүслийг үндсэндээ хүлээн зөвшөөрч Төрийн Думаар хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа.
  • Дөрөвдүгээр сарын 13 – Оттоманы эзэнт гүрний нэгэн сонины эрхлэгч Хассан Эффендиг буудан хороосны дараа олон мянган эсэргүүцэгчид Константинополь хотод жагсаал зохион байгуулав. Жагсагчид Ерөнхий сайд болон түүний кабинетийг огцрохыг шаардсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 14 – Иран улсын газрын тосыг олборлох зорилготой Иран-Английн хамтарсан газрын тосны компани байгуулагдав. Хожим хойно тус компани Британийн газрын тосны компани буюу British Petroleum болгон нэрээ өөрчилсөн юм.
  • Дөрөвдүгээр сарын 16 – Одоогийн Танзани орчмоос Германы Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн олон арван үлэг гүрвэлийн араг ясыг илрүүлжээ. Мезозойн эрин буюу 200-аад сая жилийн тэртээх Брахиозавр гэх үлэг гүрвэлийн 220 тонн араг яс олдсон байна.
  • Дөрөвдүгээр сарын 17 – Шотландын хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын тэмцээний шувтаргын тоглолтод учраа таарсан Селтик болон Рэйнжерс багийн тоглолт 1:1-ээр тэнцсэн ч шүүгч нэмэлт цаг сунгасангүй. Ундууцсан хөгжөөн дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, үймээн дэгдээжээ. Гласгоу хотын цагдаагийн газар 200 хүнээр хүч нэмэгдүүлэн ажилласан ч 100 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нөхцөл байдлын дараа Шотландын хөлбөмбөгийн холбоо хоёр багийн алинд нь ч цом олгохгүй байх шийдвэр гаргажээ.
  • Дөрөвдүгээр сарын 18 – Ромын пап X Пиус ламтан Францын домогт Жанна Д'Аркыг нас барснаас хойш 475 жилийн дараа "гэгээнтэн" цол хайрлах шийдвэр гаргажээ. Шийдвэр гарснаас хойш тав хоногийн дараа болсон ёслолд 30 мянган сүсэгтэн оролцсон гэх баримт бий.
  • Дөрөвдүгээр сарын 19 – Америкийн бейсболын мэргэжлийн лигийн ээлжит тойрогт учраа таарсан Вашингтон Сенаторс, Бостон Ред Сокс багийн тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт, дэд ерөнхийлөгчийн хамтаар үзэж сонирхов. Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд бейсболын тоглолт үзсэн анхны ерөнхийлөгч болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 22 – АНУ-ын Үндэстний цөөнхийн асуудал хариуцсан хороо Уугуул америкчуудын хэлийг Англи хэлтэй жишиж харьцуулсан толь бичгийг гаргажээ. Уг толь бичгийг Сайрус Байингтон гардан хариуцсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 24 – Хятадын үндэсний номын сан байгуулагдав. 24 сая сан хөмрөгтэй тус номын сан дэлхийн тав дахь том номын сан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 26 – Хосолмол засаглалтай Авсри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Александер Векерле үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Балканы хямралаас шалтгаалан тус улс албан ёсны ерөнхий сайдгүй 1910 оны төгсгөлтэй золгосон юм.
  • Дөрөвдүгээр сарын 27 – Оттоманы парламент Султан II Абдул Хамидийг хаан ширээнээс нь буулгаж, дараагийн султанаар V Мехмедийг өргөмжлөв. Шинэ хаан өөрийн ах Абдул Хамидийг гэрийн хорионд оруулж, хорих шийдвэр гаргажээ.
  • Дөрөвдүгээр сарын 28 – Оттоманы эзэнт гүрний экс султан Абдул Хамидийг Салоника хотод байрлах Бейлербейри ордонд гэрийн хорионд оруулахаар болжээ. Тэрээр насан эцэслэх хүртлээ энэ ордонд хоригдсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 29 – Хаант Оросын генерал Шарский Персийн Табриз хотыг хүчээр эзлэв. Персийн Шахын эсрэг болон босогчдын эсрэг хүчтэй тулалдсанаас хойш 10 сарын дараа Персээс Хаант Оросын цэрэг гарсан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 30 – Их Британи дээгүүр нисэх онгоцоор ниссэн анхны хүнээр Жон Моор-Брабазон тодров.
    • Дөрөвдүгээр сарын 30 – ДеУилбиссийн компани өөрсдийн зохион бүтээсэн технологи дээрээ үндэслэн будаг шүршэгч зохион бүтээж, албан ёсоор патентжуулжээ. Тухайн үедээ энэ бүтээл маш хурдан хэрэглээнд нэвтэрсэн билээ.

Тавдугаар сар

  • Тавдугаар сарын 5 – Германы Саксони муж сонгогчдын тухай хуулинд өөрчлөлт орууллаа. Шинэ хуулиар 25-аас дээш насны насанд хүрсэн бүх хүн сонгуульд оролцдог байхаар тусгажээ.
  • Тавдугаар сарын 7 – Ромын пап X Пиус ламтан "Папын дэргэдэх Библийн хүрээлэн"-г байгуулав.
    • Тавдугаар сарын 7 – Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн Швейцарийн Берн хотод оюуны өмчийн хэлтэст дээгүүр алба хаших болов.
  • Тавдугаар сарын 13 – Дэлхийн дугуйн спортын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг гэгдэх "Жиро Д'Италиа анх удаагаа зохион байгуулагдав. Анхны тэмцээнд 127 дугуйчин өрсөлдөж, нутгийн дугуйч Лиужи Ганна түрүүлжээ.
  • Тавдугаар сарын 17 – АНУ-ын тэргүүн хатагтай Нелли Тафтын хоолой үрэвсэж, ярьж чадахаа болив. Нэг жилийн дараа тэр бүрэн эдгэрсэн юм.
  • Тавдугаар сарын 18 – Германы эмийн "Байер" үйлдвэрт гарган авсан сульфаниламидийг эмийн нэршлээр бүртгэн авав.
  • Тавдугаар сарын 23 – Хаант Оросын Санкт Петербург хотод III Александер хааны морьт хөшөө нээлтээ хийжээ. Уг хөшөөг уран барималч Паоло Трубецкой урласан байна. 1924 онд социалистууд уг хотыг Ленинград хэмээн нэрлэж, хөшөөг хотын музейн байр руу зөөжээ. Гэвч 1994 онд хотын удирдлагууд дахин хуучин байранд нь байршуулсан байна.
  • Тавдугаар сарын 24 – Европын улсуудаас Швед улс анх удаа үндэсний цэцэрлэгүүдийг дархлав. Шведийн парламент Абико, Ангсо, Гарфиттан, Гоцка Сандөн, Хамра, Пьелкайс, Сарек, Стора Шофаллет, Шонфаллет зэрэг найман цэцэрлэгт хүрээлэнг дархалжээ.
  • Тавдугаар сарын 27 – АНУ-ын Техас мужийн Шепард тосгонд солир унав. солирт хувийн эдлэн газар өртөж, тал нь бүрэн сүйджээ.
  • Тавдугаар сарын 28 – Германы Берлин хотод хуралдсан ОУОХ-ны хуралдаанаар 1912 оны олимпыг Шведийн Стокгольм хотод зохион байгуулах шийдвэр гаргажээ.
  • Тавдугаар сарын 29 – Перугийн нийслэл Лима хотод Хятадын цагаачдыг эсэргүүцсэн жагсаал эцэстээ бослого хөдөлгөөн болж Ерөнхийлөгч Августо Б.Легуяаг барьцаалах гэж оролдов. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлтэй болоогүй юм.

Зургаадугаар сар

  • Зургаадугаар сарын 1 – Австралийн ерөнхий сайд Эндрью Фишер зургаан сарын дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр болов. Түүний орыг Альфред Дийкн залгасан билээ.
  • Зургаадугаар сарын 2 – Африкийн Чад улсад Франц улс бүрэн ноёрхолоо тогтоов.
  • Зургаадугаар сарын 6 – Хятадын хаант засаг Британи, Герман, Францын банкуудын оролцоо бүхий хамтарсан консорциумаа Кантон, Ханкоу, Ченгту хотыг нийслэл Бээжинтэй холбох төмөр замын ажлыг гүйцэтгүүлэхээр болов.
  • Зургаадугаар сарын 7 – Германы засгийн газар монополь, хууль бус үйл ажиллагаа, хууль бусаар хөлжих байдлыг таслан зогсоох зорилгоор "Цэвэр өрсөлдөөний хууль"-ийг боловсруулж дуусгав.
  • Зургаадугаар сарын 10 – Авраам Линкольны хөрөг бүхий нэг центийн зоос гүйлгээнд нэвтэрч эхлэв.
  • Зургаадугаар сарын 13 – Колумбийн ерөнхийлөгч Рафаел Рейс Панамтай хийсэн хэлэлцээр бүтэлгүйтэж, авах ёстой татвараа авч чадаагүй гэж үзэн өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ.
  • Зургаадугаар сарын 15 – Бразилйн ерөнхийлөгч Афон Пена насан эцэслэснээс хойш хэдхэн өдрийн дараа Бразилийн ерөнхийлөгчийн тангарагыг Нило Печаньяа өргөжээ. Тэрээр Бразилийн түүхэн дэх анхны бөгөөд сүүлийн африк гаралтай ерөнхийлөгч юм.
  • Зургаадугаар сарын 18 – АНУ-ын нэр хүндтэй шагнал гэгдэх Конгрессийн алтан медалийг Уилбур болон Орвиль Врайт нарт "Нисэх техникийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтэрүүлсэнд талархаж" энэхүү шагналыг гардуулжээ.
  • Зургаадугаар сарын 26 – Хаант Оросын II Николай хаан Швед улсад төрийн айлчлал хийхээр Стокгольмд хүрэлцэн иржээ.
  • Зургаадугаар сарын 28 – АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд анх удаагаа ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт жирийн иргэдтэй үдийн зоог барьжээ.

Долоодугаар сар

  • Долоодугаар сарын 1 – 1882 оноос хойш анх удаа Их Британид улстөрийн аллага болов. Британийн Энэтхэгийн төрийн нарийн бичгийн дарга Сир Уиллиам Курзон-Виллиг буудан хороов. Түүнийг Энэтхэг гаралтай Мадан Лал Дингра буудан хороожээ.
  • Долоодугаар сарын 3 – Кола болон Пепси-г орлогоороо гүйцэж түрүүлэх зорилготой Кока-Нола компанийн ундааг кокайн агуулсан гэж үзэн хураан авав. Энэ хэрэг явдлаас хойш долоон жилийн дараа Кока Нола бүрэн дампуурчээ.
  • Долоодугаар сарын 5 – Хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулж, улмаар Үндсэн хуульд 16 дахь нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүнийг АНУ-ын Сенатын танхим 100 хувийн саналаар дэмжсэн юм.
  • Долоодугаар сарын 7 – Арабын ертөнцөөр бүрэн аяласан домогт Т.И.Лоуренс аялалаа эхлүүлжээ. Хожимоо түүнийг "Арабын Лоуренс" гэж нэрлэсэн билээ.
  • Долоодугаар сарын 8 – Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлах зорилгоор Дотоодын аюулгүй байдлын сайд Херберт Гладстоун, Шарлот Деспард нараар ахлуулсан эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамт эзэн хаан VII Эдуардад бараалхжээ.
  • Долоодугаар сарын 9 – Өмнөд Америкийн Боливи, Перу улсуудад хилийн маргаан гарч улмаар Аргентиний ерөнхийлөгч Хосе Фигуероа Алькорта зуучлагчийн үүрэг гүйцэтгэн, хэлэлцээ зохиож эхэлжээ.
  • Долоодугаар сарын 14 – Германы Канцелорын суудалд Теобалд фон Бетманн-Холлвег суув.
  • Долоодугаар сарын 16 – Персийн үндсэн хуулийн хувьсгалын үр дүнд 12 настай хунтайж Мохаммад Али Шах Кажарыг хаан ширээнд залав.
  • Долоодугаар сарын 19 - Дэлхийн хамгийн том метро болох Нью-Йоркын метроны нэгэн хэсэг болох Хадсоны зогсоол нээлтээ хийв. Энэ зогсоол нь Манхеттэн болон Жерси хотыг холбосон урт замын зогсоол юм.
  • Долоодугаар сарын 20 - Францын ерөнхий сайд Жорж Клеменс Сангийн сайд асан Теофиль Делкассыг өдөөн турхирч, бүдүүлэг авир гаргасныхаа улмаас өөрийн хүсэлтээр огцрох болжээ. Түүнийг Аристид Брайнд залгамжилсан юм.
  • Долоодугаар сарын 29 - Женерал Моторс компани Кадиллак компанийг 5.5 сая ам.доллараар өөрийн болгожээ.
  • Долоодугаар сарын 31 - Ираний исламын шашны Шийтийн урсгалын лидер Шейх Фазлола Ноорийг төрийн эрхийг хүчээр авахыг санаархсан гэж үзэн дүүжлэн цаазаар авчээ. Энэ явдлаас хойш 70 жилийн дараа Шашны тэргүүн Аяатолла Хомейний түүнийг үндэсний баатар хэмээн өргөмжилсөн юм.

Энэ онд төрөгсөд

Энэ онд нас барагсад

Гадаад холбоос

 Commons: 1909 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан