2 сарын 12: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1: Мөр 1:
'''2 сарын 12''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 43 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 322 өдөр ([[өндөр жил]] бол 323 өдөр) үлдэж байна.
'''2 сарын 12''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 43 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 322 өдөр ([[өндөр жил]] бол 323 өдөр) үлдэж байна.


== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 881 - Ромын пап VIII Жон "Тарган" Чарльзыг Ариун Ромын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хаанаар өргөмжлөв.
'''Монгол Улсын Үндсэн Хууль''' нь [[1992 он]]ы [[1 сарын 13]]-нд тухайн үеийн [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|БНМАУ-ын]] Ардын Их Хурлаар батлагдсан өнөөгийн үндсэн хуулийг энэ өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
* 1502 - Алдарт аялагч Васко де Гама Португалийн нийслэл Лисабон хотоос Энэтхэг хүрэх хоёр дахь аялалаа эхлүүлжээ.
* 1541 - Испанийн аялагч Педро де Валдивиа Чилийн нийслэл Сантиаго хотыг илрүүлэв.
* 1554 - Хатагтай Жейн Грейг Английн хатан хаан болсноос ес хоногийн дараа улсаасаа тэрсэлсэн гэж үзэн цаазалжээ.
* 1593 - Солонгосын Хаенжү хотыг бүсэлсэн Японы 30 мянган дайчны эсрэг, Жосон улсын 3,000 цэрэг жанжин Квон Юүлийн удирдлага дор тэмцэж, ялалт байгуулжээ.
* 1733 - Английн аялагч Жеймс Оглеторп Жиоржиа мужийг нээн илрүүлж, Их Британийн 13 дахь колони болгов.
* 1771 - Шведийн хаан ширээнд III Густаф суужээ.
* 1817 - Аргентинийн чөлөөлөх арми Андийн нурууг давж, Чилийг чөлөөлөх зорилгоор Испанийн армитай тулалдав. Түүхэнд энэ тулааныг Чакабукогын тулаан гэж тэмдэглэсэн байдаг билээ.
* 1818 - Чилийн тусгаар тогтнолын тунхагыг Бернардо О'Хиггинс Консепсион хотын ойролцоо боловсруулжээ.
* 1832 - Экуадорын цэргүүд Галапагосын арлыг эзлэн түрэмгийлэв.
* 1851 - Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Бетхөрст орчимоос Эдуард Харгрейвс гэгч алт илрүүлж, улмаар Австралийн алтны халуурал эхэлжээ.
* 1855 - Мичиган мужийн их сургууль байгуулагдав.
* 1894 - Францын нийслэл Парис хотод орших Терминус кафед анархист үзэлтэй Эмиль Анри бөмбөг дэлбэлж нэг хүн амиа алдан 20 хүн шархаджээ.
* 1912 - Хятадын эзэнт гүрний сүүлийн хаан Шуантонг эрх мэдлээсээ өөрийн хүсэлтээр татгалзжээ.
* 1915 - Линкольны дурсгалын цогцолборын эхний чулууг байрлуулав.
* 1921 - ЗХУ-ын Улаан арми Гүрж улсад хяналтаа тогтоов.
* 1946 - Дэлхийн II дайн: Холбоотон гүрнүүдийн явуулсан "Үхлийн туяа" ажиллагаа Германы 121 онгоцыг олзолсоноор дуусчээ.
* 1947 - ЗХУ-ын Сихотын хязгаарт солир унав.
* 1954 - Дэлхийд хамгийн анх удаа компьютерт суурилсан LEO компани үйл ажиллагаагаа эхэлжээ.
* 1962 - ЗХУ Сугар гариг руу "Венера 1" сансрын хөлгөө хөөргөв.
* 1974 - ЗХУ-аас дүрвэсэн алдарт зохиолч Александр Солженицин Нобелийн уран зохиолы шагналаа дөрвөн жилийн дараа өөрийн биеэр гардан авчээ.
* 1983 - Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой хязгаарласан хуулийг эсэргүүцэж Пакистаны Лахор хотод 100 гаруй эмэгтэй эсэргүүцлийн жагсаал зохиоон байгуулжээ. Жагсаалын үр дүнд уг хуулийн төслийг эргүүлэн татсан юм.
* 1990 - Австралийн мужийн захирагчийн суудалд анх удаа эмэгтэй хүн суув. Австралийн Баруун Австрали мужийн захирагчаар Кармен Лоуренс сонгогджээ.
* 1992 - Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдав.
* 1994 - Эдуард Мюнкын алдарт "Хашхираан" зургийг дөрвөн хулгайч Норвегийн уран зургийн галерейгаас хулгайлжээ.
* 1999 - АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч Билл Клинтоныг албан тушаалаасаа огцрох үндэслэлгүй гэж үзжээ.
* 2002 - Гааг дахь Хүний эрхийн шүүхээс НҮБ-ын байгууллагын үүсгэсэн Югославтай холбогдох хэрэгт тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Слободан Милошевичийн хэргийг хэлэлцэж эхэлжээ.
* 2004 Сан Франциско хотын захирагч Гавин Ньюсомын санаачилсан ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг хэлэлцэж эхлэв.


== Мэндэлсэн алдартнууд ==
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1074 - Италийн хаан II Конрад (1101 онд нас барсан)
* 1637 - Шавжнуудын бүтцийг судалсан нэрт эрдэмтэн Голландын биологич Йан Сваммердам (1680 онд нас барсан)
* 1768 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Францис (1835 онд нас барсан)
* 1775 - АНУ-ын зургаа дахь тэргүүн хатагтай Луйза Адамс (1852 онд нас барсан)
* 1804 - Италийн физикч Хайнрих Ленц (1865 онд нас барсан)
* 1809 - Хувьсалын онолыг боловсруулсан нэрт эрдэмтэн Чарльз Дарвин (1882 онд нас барсан)
** АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольн (1865 онд нас барсан)
* 1876 - 13-р Далай лам Түвдэн Гяцо (1933 онд нас барсан)
* 1877 - Автомашины "Рено" компанийг үндэслэгч Луй Рено (1944 онд нас барсан)
* 1882 - Шинэ Зеландын 27 дахь ерөнхий сайд Уолтер Неш (1968 онд нас барсан)
* 1911 - Олимпийн аварга Норвегийн гүйлтийн тэшүүрч Чарльз Матиесен (1994 онд нас барсан)
* 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Жулиан Швингер (1994 онд нас барсан)
* 1922 - Малайзын гурав дахь ерөнхий сайд Хуссейн Онн (1990 онд нас барсан)
* 1934 - Америкийн сагсанбөмбөгийн амьд домог, NBA-н 11 удаагийн аварга Билл Рассель
* 1942 - Израйлийн 10 дахь ерөнхий сайд Эхуд Барак
* 1946 - Габон улсын ерөнхий сайд Жеан Йене Ндонг
* 1961 - Гайти улсын 56 дахь ерөнхийлөгч Мишель Мартелли
* 1968 - "Хөгшин эрд нутаг үгүй", "Милк" киноны од, жүжигчин Жош Бролин
* 1969 - "Пи", "Бөх", "Хар Хун" киноны найруулагч Даррен Аранофски
** Олимпийн хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой мөнгө, Европын дөрвөн удаагийн аварга Их Британийн жад шидэгч Стив Бакли
* 1973 - Олимпийн хошой аварга, Дэлхийн долоон удаагийн аварга, Европын аварга Нидерландын гүйлтийн тэшигч Жианни Ромме
* 1984 - Олимпийн хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын усанд сэлэгч Петер Вандеркей
* 1988 - Америкийн дуучин, ая зохиогч Майк Поснер
* 1991 - Германы хөлбөмбөгч Патрик Херрманн


== Нас барсан алдартнууд ==
== Энэ өдөр нас барагсад ==
* 1101 - Ляо гүрний хаан Даозонг (1032 онд төрсөн)
* 1713 - Моголын эзэн хаан Жахандар Шах (1664 онд төрсөн)
* 1771 - Шведийн эзэн хаан Адольф Фредерик (1710 онд төрсөн)
* 1804 - Германы нэрт философич Иммануэль Кант (1724 онд төрсөн)
* 1949 - "Муслимийн ахан дүүс" хөдөлгөөнийг үндэслэгч Хассан аль-Банна (1906 онд төрсөн)
* 1979 - Дуугүй киноны нэрт мастер, Оскарын шагналт найруулагч Жеан Ренуа (1894 онд төрсөн)
* 2000 - "Снүүпи", "Чарли Браун"-ыг бүтээсэн Чарльз М.Шульц (1922 онд төрсөн)


== Тэмдэглэлт баярууд ==
== Тэмдэглэлт өдөр ==
* Дарвиний өдөр (Олон улсад)
* Жиоржиа мужийн өдөр (АНУ, Жиоржиа муж)
* Олон улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өдөр
* Линкольны төрсөн өдөр (АНУ)
* Гэрлэлтийн эрх чөлөөний өдөр (АНУ)
* Улаан гартнуудын өдөр (НҮБ)
* Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр (Канад)
* Нэгдэлийн өдөр (Мьянмар)
* Залуусын өдөр (Венесуэль)
----
----
{{Сарууд}}
{{Сарууд}}

06:24, 7 Зургаадугаар сар 2017-ий байдлаарх засвар

2 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 43 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 322 өдөр (өндөр жил бол 323 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал

  • 881 - Ромын пап VIII Жон "Тарган" Чарльзыг Ариун Ромын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хаанаар өргөмжлөв.
  • 1502 - Алдарт аялагч Васко де Гама Португалийн нийслэл Лисабон хотоос Энэтхэг хүрэх хоёр дахь аялалаа эхлүүлжээ.
  • 1541 - Испанийн аялагч Педро де Валдивиа Чилийн нийслэл Сантиаго хотыг илрүүлэв.
  • 1554 - Хатагтай Жейн Грейг Английн хатан хаан болсноос ес хоногийн дараа улсаасаа тэрсэлсэн гэж үзэн цаазалжээ.
  • 1593 - Солонгосын Хаенжү хотыг бүсэлсэн Японы 30 мянган дайчны эсрэг, Жосон улсын 3,000 цэрэг жанжин Квон Юүлийн удирдлага дор тэмцэж, ялалт байгуулжээ.
  • 1733 - Английн аялагч Жеймс Оглеторп Жиоржиа мужийг нээн илрүүлж, Их Британийн 13 дахь колони болгов.
  • 1771 - Шведийн хаан ширээнд III Густаф суужээ.
  • 1817 - Аргентинийн чөлөөлөх арми Андийн нурууг давж, Чилийг чөлөөлөх зорилгоор Испанийн армитай тулалдав. Түүхэнд энэ тулааныг Чакабукогын тулаан гэж тэмдэглэсэн байдаг билээ.
  • 1818 - Чилийн тусгаар тогтнолын тунхагыг Бернардо О'Хиггинс Консепсион хотын ойролцоо боловсруулжээ.
  • 1832 - Экуадорын цэргүүд Галапагосын арлыг эзлэн түрэмгийлэв.
  • 1851 - Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Бетхөрст орчимоос Эдуард Харгрейвс гэгч алт илрүүлж, улмаар Австралийн алтны халуурал эхэлжээ.
  • 1855 - Мичиган мужийн их сургууль байгуулагдав.
  • 1894 - Францын нийслэл Парис хотод орших Терминус кафед анархист үзэлтэй Эмиль Анри бөмбөг дэлбэлж нэг хүн амиа алдан 20 хүн шархаджээ.
  • 1912 - Хятадын эзэнт гүрний сүүлийн хаан Шуантонг эрх мэдлээсээ өөрийн хүсэлтээр татгалзжээ.
  • 1915 - Линкольны дурсгалын цогцолборын эхний чулууг байрлуулав.
  • 1921 - ЗХУ-ын Улаан арми Гүрж улсад хяналтаа тогтоов.
  • 1946 - Дэлхийн II дайн: Холбоотон гүрнүүдийн явуулсан "Үхлийн туяа" ажиллагаа Германы 121 онгоцыг олзолсоноор дуусчээ.
  • 1947 - ЗХУ-ын Сихотын хязгаарт солир унав.
  • 1954 - Дэлхийд хамгийн анх удаа компьютерт суурилсан LEO компани үйл ажиллагаагаа эхэлжээ.
  • 1962 - ЗХУ Сугар гариг руу "Венера 1" сансрын хөлгөө хөөргөв.
  • 1974 - ЗХУ-аас дүрвэсэн алдарт зохиолч Александр Солженицин Нобелийн уран зохиолы шагналаа дөрвөн жилийн дараа өөрийн биеэр гардан авчээ.
  • 1983 - Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой хязгаарласан хуулийг эсэргүүцэж Пакистаны Лахор хотод 100 гаруй эмэгтэй эсэргүүцлийн жагсаал зохиоон байгуулжээ. Жагсаалын үр дүнд уг хуулийн төслийг эргүүлэн татсан юм.
  • 1990 - Австралийн мужийн захирагчийн суудалд анх удаа эмэгтэй хүн суув. Австралийн Баруун Австрали мужийн захирагчаар Кармен Лоуренс сонгогджээ.
  • 1992 - Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдав.
  • 1994 - Эдуард Мюнкын алдарт "Хашхираан" зургийг дөрвөн хулгайч Норвегийн уран зургийн галерейгаас хулгайлжээ.
  • 1999 - АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч Билл Клинтоныг албан тушаалаасаа огцрох үндэслэлгүй гэж үзжээ.
  • 2002 - Гааг дахь Хүний эрхийн шүүхээс НҮБ-ын байгууллагын үүсгэсэн Югославтай холбогдох хэрэгт тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Слободан Милошевичийн хэргийг хэлэлцэж эхэлжээ.
  • 2004 Сан Франциско хотын захирагч Гавин Ньюсомын санаачилсан ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг хэлэлцэж эхлэв.

Мэндэлсэн алдартнууд

  • 1074 - Италийн хаан II Конрад (1101 онд нас барсан)
  • 1637 - Шавжнуудын бүтцийг судалсан нэрт эрдэмтэн Голландын биологич Йан Сваммердам (1680 онд нас барсан)
  • 1768 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Францис (1835 онд нас барсан)
  • 1775 - АНУ-ын зургаа дахь тэргүүн хатагтай Луйза Адамс (1852 онд нас барсан)
  • 1804 - Италийн физикч Хайнрих Ленц (1865 онд нас барсан)
  • 1809 - Хувьсалын онолыг боловсруулсан нэрт эрдэмтэн Чарльз Дарвин (1882 онд нас барсан)
    • АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольн (1865 онд нас барсан)
  • 1876 - 13-р Далай лам Түвдэн Гяцо (1933 онд нас барсан)
  • 1877 - Автомашины "Рено" компанийг үндэслэгч Луй Рено (1944 онд нас барсан)
  • 1882 - Шинэ Зеландын 27 дахь ерөнхий сайд Уолтер Неш (1968 онд нас барсан)
  • 1911 - Олимпийн аварга Норвегийн гүйлтийн тэшүүрч Чарльз Матиесен (1994 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн физикч Жулиан Швингер (1994 онд нас барсан)
  • 1922 - Малайзын гурав дахь ерөнхий сайд Хуссейн Онн (1990 онд нас барсан)
  • 1934 - Америкийн сагсанбөмбөгийн амьд домог, NBA-н 11 удаагийн аварга Билл Рассель
  • 1942 - Израйлийн 10 дахь ерөнхий сайд Эхуд Барак
  • 1946 - Габон улсын ерөнхий сайд Жеан Йене Ндонг
  • 1961 - Гайти улсын 56 дахь ерөнхийлөгч Мишель Мартелли
  • 1968 - "Хөгшин эрд нутаг үгүй", "Милк" киноны од, жүжигчин Жош Бролин
  • 1969 - "Пи", "Бөх", "Хар Хун" киноны найруулагч Даррен Аранофски
    • Олимпийн хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой мөнгө, Европын дөрвөн удаагийн аварга Их Британийн жад шидэгч Стив Бакли
  • 1973 - Олимпийн хошой аварга, Дэлхийн долоон удаагийн аварга, Европын аварга Нидерландын гүйлтийн тэшигч Жианни Ромме
  • 1984 - Олимпийн хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын усанд сэлэгч Петер Вандеркей
  • 1988 - Америкийн дуучин, ая зохиогч Майк Поснер
  • 1991 - Германы хөлбөмбөгч Патрик Херрманн

Нас барсан алдартнууд

  • 1101 - Ляо гүрний хаан Даозонг (1032 онд төрсөн)
  • 1713 - Моголын эзэн хаан Жахандар Шах (1664 онд төрсөн)
  • 1771 - Шведийн эзэн хаан Адольф Фредерик (1710 онд төрсөн)
  • 1804 - Германы нэрт философич Иммануэль Кант (1724 онд төрсөн)
  • 1949 - "Муслимийн ахан дүүс" хөдөлгөөнийг үндэслэгч Хассан аль-Банна (1906 онд төрсөн)
  • 1979 - Дуугүй киноны нэрт мастер, Оскарын шагналт найруулагч Жеан Ренуа (1894 онд төрсөн)
  • 2000 - "Снүүпи", "Чарли Браун"-ыг бүтээсэн Чарльз М.Шульц (1922 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • Дарвиний өдөр (Олон улсад)
  • Жиоржиа мужийн өдөр (АНУ, Жиоржиа муж)
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өдөр
  • Линкольны төрсөн өдөр (АНУ)
  • Гэрлэлтийн эрх чөлөөний өдөр (АНУ)
  • Улаан гартнуудын өдөр (НҮБ)
  • Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр (Канад)
  • Нэгдэлийн өдөр (Мьянмар)
  • Залуусын өдөр (Венесуэль)