1912 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3: Мөр 3:
</div>
</div>


== Энэ онд болсон үйл явдлууд ==
== Онцлох үйл явдал ==
=== Нэгдүгээр сар ===
* Нэгдүгээр сарын 1 - Доктор Сүн Ят-Сен Нанжин мужид ерөнхийлөгчийн тангараг өргөж, "Баатрууд дахин төрөхүйд", "Бурхантай дахин уулзахуйд" зэрэг дууг эгшиглүүлжээ. Тухайн үед Хятадын өмнөд хэсэгт Сүн Ят-Сенийг дэмжигчид их байсан бол хойд хэсэгт Юань Шикайг дэмжигчид их байлаа.
** Швейцарь улс 1907 онд батлагдсан Иргэний эрх зүйн кодексыг албан ёсоор мөрдөж эхлэв.
* Нэгдүгээр сарын 2 - Хаант Оросын 4,000 цэрэг Персийн Табриз хотыг эзлэв. Хэдийгээр шашны удирдагчид хувьсгал хийсэн ч бүтэлгүйтэж, хотыг орхин гарчээ.
** Германы мэдрэлийн эмч Эрнст Троммер өвчтөний хуруунууд мэдрэлийн эстэй холбогдсон байдгыг илрүүлж, улмаар судалгааны тайлангаа Хамбургын эрүүл мэндийн нийгэмлэгт танилцуулав. Үүнийг Троммерийн рефлекс гэж анагаах ухаанд мөнхөлжээ.
* Нэгдүгээр сарын 4 - Манай гарагын дагуул сар дэлхийтэй хамгийн ойр буюу 356,375 км-т ойртов. Энэ нь 20-р зуунд хамгийн ойртсон тохиолдол болсон юм.
* Нэгдүгээр сарын 5 - Доктор Сүн Ят-Сен "Бүгд найрамдах Хятад улс бүх улс үндэстнүүдтэй найрамдалт харилцаатай байх тунхаг"-ыг боловсруулжээ. Улмаар тэр өдрөө Лин Зонгсү гэх эмэгтэйтэй уулзаж шинэ бүгд найрамдах улс эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хангах талаар ярилцсан байна.
** Прагын уулзалтаар Владимир Ленин Больщевик намыг бутаргаж, улмаар Социал Демократ хөдөлмөрийн намыг байгуулж байгаагаа зарлажээ.
* Нэгдүгээр сарын 6 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Нью Мексико мужийг нэгдсэн улсын 47 дахь муж болгох зарлигт гарын үсэг зурав. Тэр өдрөө ерөнхийлөгч Тафт амбан захирагчийн суудалд Уиллиам МакДональдыг томилсон байна.
* Нэгдүгээр сарын 8 - Өмнөд Африкын Блүмфонтейн хотод Африкийн үндэсний конгресс байгуулагдав. Тус байгууллагын анхны ерөнхийлөгчөөр Соломон Плаатье сонгогджээ. Мөн уг байгууллагын дэргэд Зулу хэл дээр сонин хэвлүүлэх болсон байна.
** АНУ-ын Мөнгөний бодлогын зөвлөл Конгресст "Холбооны нөөцийн систем" бүрэлдэн бий болгох талаар баримт бичгийг өргөн барьжээ.
* Нэгдүгээр сарын 10 - Францад 1911 онд явагдсан хүн амын тооллогын нэгдсэн дүн гарав. Тооллогоор тус улсын хүн ам 39,601,509-д хүрчээ.
* Нэгдүгээр сарын 11 - Францын ерөнхий сайд Жозеф Кайлло албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, засгийн газраа тараав.
* Нэгдүгээр сарын 12 - Их Британийн төв шуудан үндэстэн даяарх телефон шугамыг хянаж эхэлжээ.
** Германы сонгуулийн эхний шат явагдаж Социалистууд 64 суудал авчээ. Улмаар 11 хоногийн дараа болсон хоёр шатны санал хураалтаар Социалистууд 121 суудал авч олонх болсон юм.
* Нэгдүгээр сарын 13 - Францын ерөнхий сайдаар Реймонд Пойнкейр тодорчээ.
* Нэгдүгээр сарын 14 - Испанийн ерөнхий сайд Хосе Каналехас засгийн газраа тарааж, шинэ танхим бүрдүүлэх болсоноо зарлав.
* Нэгдүгээр сарын 16 - Туркийн Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдав. Үүнээс хоёр хоногийн дараа II Абдул Хамид парламентыг дайны цагийн байдалд шилжүүлжээ.
** Хятадын ерөнхий сайд Юань Шикайн амь насанд халдахыг завдав. Золоор Юань гэмтээгүй ч, түүний 12 дагалдагч шархаджээ.
* Нэгдүгээр сарын 18 - Экуадорын нийслэл Күйто хотод засгийн газар болон босогчдын хооронд хүчтэй тулаан болж 1,000 гаруй хүн амь насаа алдав. Уг тулаанд босогчид ялагдсан билээ.
** Британийн уурхайчдын холбоо нэгдсэн дүгнэлтэд хүрч, цалин хөлс, хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагыг засгийн газарт хүргүүлэв. Хэрвээ шаардлагад хариу өгөхгүй бол гуравдугаар сарын 1-нд ажил хаялт зарлана гэж мэдэгджээ.
* Нэгдүгээр сарын 20 - Мексикийн түүхэн дэх анхны ажил хаялт болов. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн захиралууд долоо хоногийн цалинг нэмэгдүүлэхийг шаардан 25 өдөр ажил хаялт зарласан юм.
* Нэгдүгээр сарын 22 - Доктор Сүн Ят-Сен болон Юань Шикай нар хоёр хуваагдаад байсан үндэстнээ нэгтгэж, Бүгд найрамдах Хятад улсыг байгуулахаар тохиролцжээ. Улмаар Сүн Ят-Сен ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, Юаньд эрх мэдлээ шилжүүлсэн юм.
* Нэгдүгээр сарын 25 - Экуадорын төрийн эрхийг авахаар завдсан гэх үндэслэлээр генерал Педро Монтерог 16 жил шоронд хорихоор болов.
** Германы парламентын сонгуулийн нэгдсэн дүн гарав. Рейхстагын 397 суудлаас Социалистууд 100 суудал авч олонхи болсон бол Радикал болон Үндэсний Либерал намууд 44, 47 суудал авсан байна. Олонхи болсон Социалист намаас ерөнхий сайдын суудалд Теобалд фон Бетманн-Холлвегийг сонгосон юм.
** Олон зорчигчтой хамгийн удаан ниссэн дэлхийн рекордыг Германы нисгэгч Карл Грулих эвдэж, 1 цаг 35 минут болгов.
* Нэгдүгээр сарын 26 - Хятадын эзэн хааны армийн 47 генерал нэгдэж Юань Шикайг эзэн хаанд өргөмжлөн, Хятад улсыг хаант засаглалтай болгох баримт бичиг өргөн барьжээ.
* Нэгдүгээр сарын 30 - Чикаго хотын нэгэн сонинд АНУ-ын экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт ярилцлага өгч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, "Цагаан ордон"-д эргэн ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 1 - Гондурас улсын ерөнхийлөгчөөр армийн генерал Мануэль Бонилла сонгогджээ.
* Хоёрдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Мексиктэй хиллэх хилийн шугамд хилчдийн тоог нэмэгдүүлэх шийд гаргав.
* Хоёрдугаар сарын 8 - АНУ-ын нисгэгч Роберт Г.Фаулер Жексонвиллиэс Лос Анжелес хүрэх нислэгээ эхлүүлжээ. Тэрээр АНУ-ын баруун эргээс зүүн эрэгт хүрсэн анхны нисгэгч болсон билээ.
** Австрали улсын Мельбурн хотод дэлхийн хамгий анхны утасгүй цахилгаан мэдээний станц ашиглалтад оржээ. Засгийн газрын шийдвэрээр Австрали даяар ийм төрлийн 19 станц нэмж ашиглалтад орсон юм.
* Хоёрдугаар сарын 10 - Францын армийн удирдлагууд Нигер болон Чадын хилийн зурвасыг тогтоосон байна.
* Хоёрдугаар сарын 12 - Хятад улсад 268 жил оршин тогтносон Манж Чин гүрэн нуран унав. Их Хатан Донюү, эзэн хаан Пу-И нар эрх мэдлээ шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар тус улс Бүгд найрамдах Хятад улс болсон түүхтэй.
* Хоёрдугаар сарын 13 - Шинэ байгуулагдсан Хятад улсын ерөнхийлөгчийн суудлаас албан ёсоор татгалзаж байгаагаа Доктор Сүн Ят-Сен мэдэгджээ.
* Хоёрдугаар сарын 14 - Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов. Улмаар энэ өдрийн үд дунд Жорж Хант амбан захирагч болжээ.
** Британийн палеонтологич Артур Смит Вүүдвард болон сонирхогч Чарльз Доусон нар маш эрт үед хамаарах хүний араг яс олсоноо олон нийтэд зарлав. Гэвч энэ нь удалгүй хуудал хуурмаг зүйл байсан нь тогтоогдсон билээ.
* Хоёрдугаар сарын 17 - Балтимор Охайогын төмөр замын компани бүх галт тэргэнд цагаан болон хар арьстныг ялгаж суулгах өрөөг билй болгожээ.
* Хоёрдугаар сарын 18 - Төвдийн шашны тэргүүн 13-р Далай лам Төвдийг Хятадаас тусгаар улс гэдгийг зарлав.
* Хоёрдугаар сарын 22 - Францын нисгэгч Жюль Ведрин цагт 100 миллиэс дээш хурдалсан дэлхийн анхны нисгэгч болжээ.
* Хоёрдугаар сарын 25 - Хятад улсад хөвгүүдийн скаутын хөдөлгөөн үүсгэн байгуулагдав.
* Хоёрдугаар сарын 27 - Доминикан улсын ерөнхийлөгчийн тангарагыг Эладио Викториа албан ёсоор өргөв. Гэвч удалгүй түүний засаглалын эсрэг жагсаал хаа сайгүй дэгдсэн юм.
** Марсиал Рохасын хөдөлгөөн эрчээ авч Парагвайн ерөнхийлөгч Педро Пениаг суудлаас нь унагажээ.
* Хоёрдугаар сарын 29 - Серби Болгарын өндөр аблан тушаалтнууд хамтран ажиллах нууц санамж бичигт гарын үсэг зурав. Улмаар тэд нэг жилийн дараа Оттоманы эзэнт гүрний эсрэг дайнд нэгдэн тулалдсан билээ.


== Энэ онд төрөгсөд ==
== Энэ онд төрөгсөд ==

17:20, 12 Зургаадугаар сар 2017-ий байдлаарх засвар

1910 | 1911 | 1912 | 1913 | 1914

Онцлох үйл явдал

Нэгдүгээр сар

  • Нэгдүгээр сарын 1 - Доктор Сүн Ят-Сен Нанжин мужид ерөнхийлөгчийн тангараг өргөж, "Баатрууд дахин төрөхүйд", "Бурхантай дахин уулзахуйд" зэрэг дууг эгшиглүүлжээ. Тухайн үед Хятадын өмнөд хэсэгт Сүн Ят-Сенийг дэмжигчид их байсан бол хойд хэсэгт Юань Шикайг дэмжигчид их байлаа.
    • Швейцарь улс 1907 онд батлагдсан Иргэний эрх зүйн кодексыг албан ёсоор мөрдөж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 2 - Хаант Оросын 4,000 цэрэг Персийн Табриз хотыг эзлэв. Хэдийгээр шашны удирдагчид хувьсгал хийсэн ч бүтэлгүйтэж, хотыг орхин гарчээ.
    • Германы мэдрэлийн эмч Эрнст Троммер өвчтөний хуруунууд мэдрэлийн эстэй холбогдсон байдгыг илрүүлж, улмаар судалгааны тайлангаа Хамбургын эрүүл мэндийн нийгэмлэгт танилцуулав. Үүнийг Троммерийн рефлекс гэж анагаах ухаанд мөнхөлжээ.
  • Нэгдүгээр сарын 4 - Манай гарагын дагуул сар дэлхийтэй хамгийн ойр буюу 356,375 км-т ойртов. Энэ нь 20-р зуунд хамгийн ойртсон тохиолдол болсон юм.
  • Нэгдүгээр сарын 5 - Доктор Сүн Ят-Сен "Бүгд найрамдах Хятад улс бүх улс үндэстнүүдтэй найрамдалт харилцаатай байх тунхаг"-ыг боловсруулжээ. Улмаар тэр өдрөө Лин Зонгсү гэх эмэгтэйтэй уулзаж шинэ бүгд найрамдах улс эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хангах талаар ярилцсан байна.
    • Прагын уулзалтаар Владимир Ленин Больщевик намыг бутаргаж, улмаар Социал Демократ хөдөлмөрийн намыг байгуулж байгаагаа зарлажээ.
  • Нэгдүгээр сарын 6 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Нью Мексико мужийг нэгдсэн улсын 47 дахь муж болгох зарлигт гарын үсэг зурав. Тэр өдрөө ерөнхийлөгч Тафт амбан захирагчийн суудалд Уиллиам МакДональдыг томилсон байна.
  • Нэгдүгээр сарын 8 - Өмнөд Африкын Блүмфонтейн хотод Африкийн үндэсний конгресс байгуулагдав. Тус байгууллагын анхны ерөнхийлөгчөөр Соломон Плаатье сонгогджээ. Мөн уг байгууллагын дэргэд Зулу хэл дээр сонин хэвлүүлэх болсон байна.
    • АНУ-ын Мөнгөний бодлогын зөвлөл Конгресст "Холбооны нөөцийн систем" бүрэлдэн бий болгох талаар баримт бичгийг өргөн барьжээ.
  • Нэгдүгээр сарын 10 - Францад 1911 онд явагдсан хүн амын тооллогын нэгдсэн дүн гарав. Тооллогоор тус улсын хүн ам 39,601,509-д хүрчээ.
  • Нэгдүгээр сарын 11 - Францын ерөнхий сайд Жозеф Кайлло албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, засгийн газраа тараав.
  • Нэгдүгээр сарын 12 - Их Британийн төв шуудан үндэстэн даяарх телефон шугамыг хянаж эхэлжээ.
    • Германы сонгуулийн эхний шат явагдаж Социалистууд 64 суудал авчээ. Улмаар 11 хоногийн дараа болсон хоёр шатны санал хураалтаар Социалистууд 121 суудал авч олонх болсон юм.
  • Нэгдүгээр сарын 13 - Францын ерөнхий сайдаар Реймонд Пойнкейр тодорчээ.
  • Нэгдүгээр сарын 14 - Испанийн ерөнхий сайд Хосе Каналехас засгийн газраа тарааж, шинэ танхим бүрдүүлэх болсоноо зарлав.
  • Нэгдүгээр сарын 16 - Туркийн Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдав. Үүнээс хоёр хоногийн дараа II Абдул Хамид парламентыг дайны цагийн байдалд шилжүүлжээ.
    • Хятадын ерөнхий сайд Юань Шикайн амь насанд халдахыг завдав. Золоор Юань гэмтээгүй ч, түүний 12 дагалдагч шархаджээ.
  • Нэгдүгээр сарын 18 - Экуадорын нийслэл Күйто хотод засгийн газар болон босогчдын хооронд хүчтэй тулаан болж 1,000 гаруй хүн амь насаа алдав. Уг тулаанд босогчид ялагдсан билээ.
    • Британийн уурхайчдын холбоо нэгдсэн дүгнэлтэд хүрч, цалин хөлс, хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагыг засгийн газарт хүргүүлэв. Хэрвээ шаардлагад хариу өгөхгүй бол гуравдугаар сарын 1-нд ажил хаялт зарлана гэж мэдэгджээ.
  • Нэгдүгээр сарын 20 - Мексикийн түүхэн дэх анхны ажил хаялт болов. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн захиралууд долоо хоногийн цалинг нэмэгдүүлэхийг шаардан 25 өдөр ажил хаялт зарласан юм.
  • Нэгдүгээр сарын 22 - Доктор Сүн Ят-Сен болон Юань Шикай нар хоёр хуваагдаад байсан үндэстнээ нэгтгэж, Бүгд найрамдах Хятад улсыг байгуулахаар тохиролцжээ. Улмаар Сүн Ят-Сен ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, Юаньд эрх мэдлээ шилжүүлсэн юм.
  • Нэгдүгээр сарын 25 - Экуадорын төрийн эрхийг авахаар завдсан гэх үндэслэлээр генерал Педро Монтерог 16 жил шоронд хорихоор болов.
    • Германы парламентын сонгуулийн нэгдсэн дүн гарав. Рейхстагын 397 суудлаас Социалистууд 100 суудал авч олонхи болсон бол Радикал болон Үндэсний Либерал намууд 44, 47 суудал авсан байна. Олонхи болсон Социалист намаас ерөнхий сайдын суудалд Теобалд фон Бетманн-Холлвегийг сонгосон юм.
    • Олон зорчигчтой хамгийн удаан ниссэн дэлхийн рекордыг Германы нисгэгч Карл Грулих эвдэж, 1 цаг 35 минут болгов.
  • Нэгдүгээр сарын 26 - Хятадын эзэн хааны армийн 47 генерал нэгдэж Юань Шикайг эзэн хаанд өргөмжлөн, Хятад улсыг хаант засаглалтай болгох баримт бичиг өргөн барьжээ.
  • Нэгдүгээр сарын 30 - Чикаго хотын нэгэн сонинд АНУ-ын экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт ярилцлага өгч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, "Цагаан ордон"-д эргэн ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хоёрдугаар сар

  • Хоёрдугаар сарын 1 - Гондурас улсын ерөнхийлөгчөөр армийн генерал Мануэль Бонилла сонгогджээ.
  • Хоёрдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Мексиктэй хиллэх хилийн шугамд хилчдийн тоог нэмэгдүүлэх шийд гаргав.
  • Хоёрдугаар сарын 8 - АНУ-ын нисгэгч Роберт Г.Фаулер Жексонвиллиэс Лос Анжелес хүрэх нислэгээ эхлүүлжээ. Тэрээр АНУ-ын баруун эргээс зүүн эрэгт хүрсэн анхны нисгэгч болсон билээ.
    • Австрали улсын Мельбурн хотод дэлхийн хамгий анхны утасгүй цахилгаан мэдээний станц ашиглалтад оржээ. Засгийн газрын шийдвэрээр Австрали даяар ийм төрлийн 19 станц нэмж ашиглалтад орсон юм.
  • Хоёрдугаар сарын 10 - Францын армийн удирдлагууд Нигер болон Чадын хилийн зурвасыг тогтоосон байна.
  • Хоёрдугаар сарын 12 - Хятад улсад 268 жил оршин тогтносон Манж Чин гүрэн нуран унав. Их Хатан Донюү, эзэн хаан Пу-И нар эрх мэдлээ шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар тус улс Бүгд найрамдах Хятад улс болсон түүхтэй.
  • Хоёрдугаар сарын 13 - Шинэ байгуулагдсан Хятад улсын ерөнхийлөгчийн суудлаас албан ёсоор татгалзаж байгаагаа Доктор Сүн Ят-Сен мэдэгджээ.
  • Хоёрдугаар сарын 14 - Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов. Улмаар энэ өдрийн үд дунд Жорж Хант амбан захирагч болжээ.
    • Британийн палеонтологич Артур Смит Вүүдвард болон сонирхогч Чарльз Доусон нар маш эрт үед хамаарах хүний араг яс олсоноо олон нийтэд зарлав. Гэвч энэ нь удалгүй хуудал хуурмаг зүйл байсан нь тогтоогдсон билээ.
  • Хоёрдугаар сарын 17 - Балтимор Охайогын төмөр замын компани бүх галт тэргэнд цагаан болон хар арьстныг ялгаж суулгах өрөөг билй болгожээ.
  • Хоёрдугаар сарын 18 - Төвдийн шашны тэргүүн 13-р Далай лам Төвдийг Хятадаас тусгаар улс гэдгийг зарлав.
  • Хоёрдугаар сарын 22 - Францын нисгэгч Жюль Ведрин цагт 100 миллиэс дээш хурдалсан дэлхийн анхны нисгэгч болжээ.
  • Хоёрдугаар сарын 25 - Хятад улсад хөвгүүдийн скаутын хөдөлгөөн үүсгэн байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 27 - Доминикан улсын ерөнхийлөгчийн тангарагыг Эладио Викториа албан ёсоор өргөв. Гэвч удалгүй түүний засаглалын эсрэг жагсаал хаа сайгүй дэгдсэн юм.
    • Марсиал Рохасын хөдөлгөөн эрчээ авч Парагвайн ерөнхийлөгч Педро Пениаг суудлаас нь унагажээ.
  • Хоёрдугаар сарын 29 - Серби Болгарын өндөр аблан тушаалтнууд хамтран ажиллах нууц санамж бичигт гарын үсэг зурав. Улмаар тэд нэг жилийн дараа Оттоманы эзэнт гүрний эсрэг дайнд нэгдэн тулалдсан билээ.

Энэ онд төрөгсөд

Энэ онд нас барагсад

Гадаад холбоос

 Commons: 1912 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан