3 сарын 3: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 19: Мөр 19:
* 1878 - Орос-Туркийн хооронд болсон дайн дуусав. Улмаар Болгарчууд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож чаджээ. Харин Берлиний хуралдаанаар Оттоманыг эзэнт гүрэн бус вант улс байх шийд гаргасан байна.
* 1878 - Орос-Туркийн хооронд болсон дайн дуусав. Улмаар Болгарчууд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож чаджээ. Харин Берлиний хуралдаанаар Оттоманыг эзэнт гүрэн бус вант улс байх шийд гаргасан байна.
* 1885 - АНУ-ын Нью-Йорк хотноо алдарт AT&T компани албан ёсоор байгуулагджээ.
* 1885 - АНУ-ын Нью-Йорк хотноо алдарт AT&T компани албан ёсоор байгуулагджээ.
* 1904 - Германы эзэн хаан II Вилгельм дуу хураагуурт илтгэлээ бичүүлсэн дэлхийн хамгийн анхны улстөрч болжээ. Тэрээр Томас Эдисоны зохиосон дуу хураах цилиндр буюу фонограф төхөөрөмжинд үгээ хэлж бичүүлжээ.
* [[1904]] - Германы эзэн хаан II Вилгельм дуу хураагуурт илтгэлээ бичүүлсэн дэлхийн хамгийн анхны улстөрч болжээ. Тэрээр Томас Эдисоны зохиосон дуу хураах цилиндр буюу фонограф төхөөрөмжинд үгээ хэлж бичүүлжээ.
* 1910 - Америкийн саятан Жон Д.Рокефеллер тэтгэвэртээ гарч байгаагаа зарлаад өөрийн хөрөнгөө сайн санааны болон буяны үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгджээ.
* [[1910]] - Америкийн саятан Жон Д.Рокефеллер тэтгэвэртээ гарч байгаагаа зарлаад өөрийн хөрөнгөө сайн санааны болон буяны үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгджээ.
* 1918 - Брест-Литовскын гэрээнд Герман, Австри, Оросууд гарын үсэг зурснаар Финланд, Эстони, Литви, Польш улс тусгаар тогтнов.
* 1918 - Брест-Литовскын гэрээнд Герман, Австри, Оросууд гарын үсэг зурснаар Финланд, Эстони, Литви, Польш улс тусгаар тогтнов.
* 1923 - Алдарт TIME сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.
* 1923 - Алдарт TIME сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.
Мөр 40: Мөр 40:
* 2005 - Дэлхийн түүхэнд анх удаагаа зогсолтгүй, замдаа шатахуунаар цэнэглэхгүй ганцаарчилсан нислэг амжилттай болов. Уг нислэгийг Стив Фоссетт гүйцэтгэжээ.
* 2005 - Дэлхийн түүхэнд анх удаагаа зогсолтгүй, замдаа шатахуунаар цэнэглэхгүй ганцаарчилсан нислэг амжилттай болов. Уг нислэгийг Стив Фоссетт гүйцэтгэжээ.
** Шинэ Зеландын төлөөлөгчдийн танхимын даргаар Маргарет Уилсон томилогдов. Ингэснээр Үндэстнүүдийн холбоо болон Их Британийн эзлэн түрэмгийлсэн орнуудаас анх удаагаа эмэгтэй хүн төрийн өндөр алба хашсан тохиолдол болсон юм.
** Шинэ Зеландын төлөөлөгчдийн танхимын даргаар Маргарет Уилсон томилогдов. Ингэснээр Үндэстнүүдийн холбоо болон Их Британийн эзлэн түрэмгийлсэн орнуудаас анх удаагаа эмэгтэй хүн төрийн өндөр алба хашсан тохиолдол болсон юм.
* 2013 - Пакистан улсын Карачи хотод бөмбөг дэлбэрч 45 хүн амиа алдан, 180 гаруй хүн бэртэж гэмтжээ. Карачи хотын шийтийн урсгалыг дагагчид голчлон амьдардаг дүүрэгт энэхүү дэлбэрэлт болсон байна.
* 2013 - Пакистан улсын Карачи хотод бөмбөг дэлбэрч 45 хүн амиа алдан, 180 гаруй хүн бэртэж гэмтжээ. Карачи хотын шийтийн урсгалыг дагагчид голчлон амьдардаг дүүрэгт энэхүү дэлбэрэлт болсон байна.


== Мэндэлсэн алдартнууд ==
== Мэндэлсэн алдартнууд ==

07:58, 19 Наймдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 3 нь Григорийн тооллын жилийн 62 дахь (өндөр жил бол 63 дэх) өдөр юм. Мөн он дуустал 303 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

  • 473 - Баруун Ромын эзэнт гүрний хаанд Глисериус нэр дэвшив.
  • 724 - Японы хатан хаан Геншо хаан ширээнээсээ татгалзаж, улмаар түүний нөхөр Шомү хаан ширээнд суув.
  • 1284 - Руддианы гэрээ ёсоор Уельсын вант улс Английн эгнээнд нэгджээ.
  • 1575 - Моголын эзэнт гүрний хаан Акбар Бенгалын армийг бут цохив.
  • 1776 - Америкийн хувьсгал: АНУ-ын тэнгисийн цэрэг Нассаугын тулалдаанд оролцохоор эх газар дээр буужээ.
  • 1799 - Орос болон Оттоманы эзэнт гүрний хамтарсан бүслэлт өндөрлөж, Францын тал бууж өгөв.
  • 1845 - Флорида муж АНУ-ын 27 дахь муж болжээ.
  • 1849 - Миннесота мужийн газар нутгийн заагыг эцэслэн тогтоов.
  • 1857 - Франц болон Их Британи улс Хятадад дайн зарлажээ.
  • 1859 - АНУ-д хоёр өдөр үргэлжилсэн боолчуудыг зарах их үзэсгэлэн өндөрлөжээ.
  • 1861 - Хаант Оросын хаан II Александер иргэн бүр хувийн өмчтэй байх хуульд гарын үсэг зурав.
  • 1865 - HSBC (Hongkong and Shanghai Banking Corporation) албан ёсоор байгуулагджээ.
  • 1873 - АНУ-ын Конгресс ор хөнжлийн явдал, янаглал, тачаангуй байдлыг илтгэсэн элдэв номыг шуудангаар зөөхгүй, хэвлэн нийтлэхэд хатуу хяналт тавих шийдвэр гаргажээ.
  • 1875 - Жорж Бизегийн алдарт "Кармен" дуурь Парист анх удаа тайзнаа тавигдав.
  • 1878 - Орос-Туркийн хооронд болсон дайн дуусав. Улмаар Болгарчууд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож чаджээ. Харин Берлиний хуралдаанаар Оттоманыг эзэнт гүрэн бус вант улс байх шийд гаргасан байна.
  • 1885 - АНУ-ын Нью-Йорк хотноо алдарт AT&T компани албан ёсоор байгуулагджээ.
  • 1904 - Германы эзэн хаан II Вилгельм дуу хураагуурт илтгэлээ бичүүлсэн дэлхийн хамгийн анхны улстөрч болжээ. Тэрээр Томас Эдисоны зохиосон дуу хураах цилиндр буюу фонограф төхөөрөмжинд үгээ хэлж бичүүлжээ.
  • 1910 - Америкийн саятан Жон Д.Рокефеллер тэтгэвэртээ гарч байгаагаа зарлаад өөрийн хөрөнгөө сайн санааны болон буяны үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгджээ.
  • 1918 - Брест-Литовскын гэрээнд Герман, Австри, Оросууд гарын үсэг зурснаар Финланд, Эстони, Литви, Польш улс тусгаар тогтнов.
  • 1923 - Алдарт TIME сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.
  • 1924 - 14 зууны турш буюу 1,400 жил оршин тогтносон Исламын халифат Оттоманы эзэнт гүрэн задран унав. Улмаар Туркын тусгаар тогтнол баталгаажиж Кемал Ататурк анхны ерөнхийлөгч болжээ.
    • Фиумын чөлөөт улс руу Италийн хаант улс нэвтэрч, булаан эзлэв.
  • 1931 - АНУ-ын төрийн сүлд дууллаар одоогийн хэрэглэж байгаа төрийн дууллыг соёрхон батлажээ.
  • 1938 - Саудын Араб улсаас газрын тос илрэв.
  • 1939 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас Ганди Энэтхэгийг эзлэн захирч байгаа Британийн дарангуйллын эсрэг тайван замаар өлсгөлөн зарлаж тэмцэхээр болов.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы нисэх хүчний арван онгоц Баруун Австралийн Брүүм хотод халдсаны улмаас 100 гаруй хүн амиа алджээ.
  • 1944 - ЗХУ-ын тэнгисийн цэргийн дээд шагнал болох "Нахымов" болон "Ушаков"-ын одонг ЗХУ-ын Сайд нарын зөвлөл соёрхон батлав.
  • 1945 - Дэлхийн II дайн: Америк Филиппиний хамтарсан цэргийн хүч Манила хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
    • Дэлхийн II дайн: Навигацын төхөөрөмжийн алдааны улмаас Их Британийн эзэн хааны армийн агаарын хүчин Нидерландын Гааг хотын Безуйденхут тосгонд бөмбөг хаяж энгийн номхон 511 хүн амиа алджээ.
  • 1951 - Дэлхийн хөгжмийн урлагын түүхэнд рок'н ролл урсгалын анхны дуу болох "Рокет 88" дуу бичигдэж дуусчээ. Энэ дууг Жеки Бренстон, Айк Төрнер нар хамтран дуулсан байдаг.
  • 1958 - Иракын ерөнхий сайдын суудалд Нури аль-Саид суув. Тэрээр энэ албыг найм дахь удаагаа хашихаар болсон нь энэ юм.
  • 1969 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 хөлөг сарны модультай холбогдох туршилт үйлдэв.
  • 1985 - Чилийн Вальпарасио бүс нутагт 8.3 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 177 гаруй хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн орон гэргүй болжээ.
  • 1986 - Австралийн хууль батлагдсанаар тус улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнов.
  • 1997 - Үндсэн үүрэг нь цахилгаан мэдээ болон кабелийн станц зориулалттай дээрээ хүмүүс багтаах танхимыг шийдсэн "Тэнгэрийн цамхаг" Шинэ Зеландын Окланд хотод албан ёсоор нээгджээ.
  • 2005 - Дэлхийн түүхэнд анх удаагаа зогсолтгүй, замдаа шатахуунаар цэнэглэхгүй ганцаарчилсан нислэг амжилттай болов. Уг нислэгийг Стив Фоссетт гүйцэтгэжээ.
    • Шинэ Зеландын төлөөлөгчдийн танхимын даргаар Маргарет Уилсон томилогдов. Ингэснээр Үндэстнүүдийн холбоо болон Их Британийн эзлэн түрэмгийлсэн орнуудаас анх удаагаа эмэгтэй хүн төрийн өндөр алба хашсан тохиолдол болсон юм.
  • 2013 - Пакистан улсын Карачи хотод бөмбөг дэлбэрч 45 хүн амиа алдан, 180 гаруй хүн бэртэж гэмтжээ. Карачи хотын шийтийн урсгалыг дагагчид голчлон амьдардаг дүүрэгт энэхүү дэлбэрэлт болсон байна.

Мэндэлсэн алдартнууд

  • 1455 - Португалийн хаан II Жон (1495 онд нас барсан)
  • 1825 - Японы сүмо бөхийн домог Ширануй Коемон (1879 онд нас барсан)
  • 1839 - Алдарт "Тата" группыг үндэслэгч, Энэтхэгийн бизнесмэн Жамсетжи Тата (1904 онд нас барсан)
  • 1847 - Телефон утасыг зохион бүтээгч Александер Грам Белл (1922 онд нас барсан)
  • 1895 - Нобелийн шагналт Норвегийн эдийн засагч Рагнар Фриш (1973 онд нас барсан)
  • 1918 - Нобелийн шагналт Америкийн биохимич Артур Корнберг (2007 онд нас барсан)
  • 1924 - Японы ерөнхий сайд Мураяма Томичи
  • 1930 - Румын улсын хоёр дахь ерөнхийлөгч Йон Илиешку
  • 1935 - Болгарын хоёр дахь ерөнхийлөгч Желю Желев (2015 онд нас барсан)
  • 1945 - "Хөгжилтэй хөлнүүд", "Галзуу Макс" киногоороо алдаршсан Оскарын шагналт найруулагч, кино зохиолч Жорж Миллер
  • 1953 - Бразилийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Зико
  • 1961 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, тив, дэлхийн аварга Их Британийн жад шидэгч Фатима Уитбред
  • 1962 - Олимпийн гурав, эдлхийн дөрвөн удаагийн алтан медальт Америкийн олон төрөлтийн тамирчин Жеки Жойнер-Керсий
  • 1963 - Дэлхий болон европын аварга Испанийн гүйгч Мартин Физ
  • 1964 - 1985 оны Америкийн мисс Лора Харринг
  • 1973 - Люксембургын ерөнхий сайд Завиер Беттел
  • 1977 - Ирландын нэрт дуучин Ронан Кийтинг
  • 1982 - "Тэнгэрлэг нэгэн гэр бүл" киногоор нэрд гарсан Америкийн жүжигчин Жессика Белл
  • 1983 - Олимпийн хоёр удаагийн алтан медальт Өмнөд Африкийн усанд сэлэгч Сара Пауве

Нас барсан алдартнууд

  • 1239 - Киевын их ван IV Владимир Рурикович (1187 онд төрсөн)
  • 1605 - Ромын пап VIII Клемент (1536 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Канадын химич Герхард Херцберг (1904 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • ЯпонЯпон Япон Хинамацүри буюу Охидын өдөр
  • БолгарБолгар Болгар Чөлөөлөгдсөн өдөр
  • Гүрж улсГүрж Гүрж Ээжүүдийн өдөр
  • МалавиМалави Малави Эх орончдын өдөр
  • ЕгипетЕгипет Египет Тамирчдын өдөр
  • ЛиванЛиван Ливан Багш нарын өдөр
  • Дэлхийн зэрлэг байгалийн өдөр