Алтан хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.229.122.96 (яриа)-н хийсэн засваруудыг Megzer-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
үгийн сонголтыг зассан
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 10: Мөр 10:
Цэрэг зэвсгийн хувьд Алтан хан нь [[Минь]] улсыг сандаргах хүчтэй байв. Тэрээр 1529, 1530, 1542 онуудад Хятад руу довтолж ихээхэн олзтой буцаж байсан бөгөөд 1550 онд [[Цагаан хэрэм|Цагаан хэрмийг]] давж, [[Бээжин]]д нэвтэрч зарим дүүргүүдийг шатааж тухайн үед хориотой хотодоо суугаа хаанд нь бичиг хүргүүлж буулт хийлгэж тохиролцоонд хүрч байжээ.Өөрийн харьят харьцангуй цөөн цэргийг удирдан Нангиадуутай байлдах бүртээ ялалт байгуулж байсныг нь бодоход цэрэг дайны эрдэмд гаргууд нэгэн байжээ. Түүний цэрэг тухайн үеийн нийт монголын цэргийн хүчний дөрөвний нэгд ч хүрэхгүй байсан билээ. Алтан хаан бээжинг эзэлсэн боловч тохиролцоонд сайн хүрээгүй мөртлөө нутгийн зүг жолоо залсан нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Магадгүй өөрийн цөөн цэргээр уран аргаар ялалт байгуулсан болхоор хэт цөөхөн цэрэгтэйгээ мэдэгдэхээс болгоомжилж мөн давуу талаа удаан хадгалж чадахгүйгээ өөрөө сайн мэдэж байсан болхоор тийм шийдвэр гаргасан байх. Хятадын хаан 1571 онд түүнтэй найрамдлын гэрээ байгуулж, адуугаар торго дурдан сольж авах наймааг зөвшөөрч байсан түүхтэй.Түүний хийсэн удаа дараагийн амжилттай довтолгоо нь цаашид Минь улсыг уналтанд хүргэж, Манж нарт ялагдах гол урьдаж нөхцөлийг бүрдүүлжээ.

1582 онд Алтан хан нас барахад түүнийг хүү [[Сэнгэ Дүүрэн]] нь залгамжилжээ. Мөн ач хүү Ёндонжамц нь [[4-р Далай лам]]аар тодорч байсан түүхтэй.
1582 онд Алтан хан таалал төгсөхөд түүнийг хүү [[Сэнгэ Дүүрэн]] нь залгамжилжээ. Мөн ач хүү Ёндонжамц нь [[4-р Далай лам]]аар тодорч байсан түүхтэй.

== Гэр бүл ==
== Гэр бүл ==

12:59, 9 Аравдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Алтан хан

Түмэдийн Алтан хан (1507 - 1582) нь Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр Батмөнх Даян хааны ач, Барсболд хааны хоёр дахь хүү болно. Жинхэнэ нэрийг нь Анд гэдэг.

Түүний ах Гүнбилиг нь Ордосыг захирч байжээ. Ах нь 1542 онд нас нөгчсөний дараа Алтан Баруун түмэнг ерөнхийд нь удирдах болж, "Түшээт сэцэн хан" цолтой болсон байна.

Цахарт сууж байсан Боди Алаг хаан 1547 онд нас барахад, түүний орыг залгасан Дарайсун Гүдэн хаанд Алтан шахалт үзүүлсээр "Гэгээн хан" цолтой болж чаджээ. Түүний захирч байсан Ордос буюу Шар мөрний эрэг хавь нь Ойрад, Хятад, Төвдтэй харилцах зангилаа болж байсныхаа хувьд түүний нэр нөлөөг ихэсгэж байснаас гадна янз бүрийн соёлуудтай харьцах боломжийг олгож байв.

Тэрээр одоогийн Өвөр Монголын нийслэл Хөх хотыг үндэслэн байгуулсан юм. Мөн тэрээр Төвдийн Буддизмыг Монголд нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэснээрээ Монголын түүхэнд үлдсэн. Монголын анхны Буддын сүм хийд болох Тэгчин Чонхорыг Хөх хотод чухам Алтан хан байгуулсан аж. Мөн 1586 онд Абтай Сайн ханы дэмжлэгтэйгээр хуучин Их Монгол Улсын нийслэл Хархорумын ойролцоо Эрдэнэ-Зуу хийдийг байгуулжээ.

Цэрэг зэвсгийн хувьд Алтан хан нь Минь улсыг сандаргах хүчтэй байв. Тэрээр 1529, 1530, 1542 онуудад Хятад руу довтолж ихээхэн олзтой буцаж байсан бөгөөд 1550 онд Цагаан хэрмийг давж, Бээжинд нэвтэрч зарим дүүргүүдийг шатааж тухайн үед хориотой хотодоо суугаа хаанд нь бичиг хүргүүлж буулт хийлгэж тохиролцоонд хүрч байжээ.Өөрийн харьят харьцангуй цөөн цэргийг удирдан Нангиадуутай байлдах бүртээ ялалт байгуулж байсныг нь бодоход цэрэг дайны эрдэмд гаргууд нэгэн байжээ. Түүний цэрэг тухайн үеийн нийт монголын цэргийн хүчний дөрөвний нэгд ч хүрэхгүй байсан билээ. Алтан хаан бээжинг эзэлсэн боловч тохиролцоонд сайн хүрээгүй мөртлөө нутгийн зүг жолоо залсан нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Магадгүй өөрийн цөөн цэргээр уран аргаар ялалт байгуулсан болхоор хэт цөөхөн цэрэгтэйгээ мэдэгдэхээс болгоомжилж мөн давуу талаа удаан хадгалж чадахгүйгээ өөрөө сайн мэдэж байсан болхоор тийм шийдвэр гаргасан байх. Хятадын хаан 1571 онд түүнтэй найрамдлын гэрээ байгуулж, адуугаар торго дурдан сольж авах наймааг зөвшөөрч байсан түүхтэй.Түүний хийсэн удаа дараагийн амжилттай довтолгоо нь цаашид Минь улсыг уналтанд хүргэж, Манж нарт ялагдах гол урьдаж нөхцөлийг бүрдүүлжээ.

1582 онд Алтан хан таалал төгсөхөд түүнийг хүү Сэнгэ Дүүрэн нь залгамжилжээ. Мөн ач хүү Ёндонжамц нь 4-р Далай ламаар тодорч байсан түүхтэй.

Гэр бүл

Эцэг: Барсболд сайн алаг хаан

Ах дүүс

  1. Гүнбилиг мэргэн жонон
  2. Лабуг тайж
  3. Баясхал хүндлэн хан
  4. Нарийн тайж
  5. Будадарадун тайж

Хатад

  1. Юнгэн хатан

Хөвгүүд

  1. Сэнгэдүүрэн хан
  2. Тибэд тайж