Хөдөлгөөнт дүрс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:Q11425
No edit summary
 
Мөр 28: Мөр 28:




[[ангилал:Хөдөлгөөнт дүрс]]
[[ангилал:Хөдөлгөөнт дүрс| ]]

11:56, 12 Аравдугаар сар 2017-ий байдлаарх одоогийн засвар

Доор буй ойж буй бөмбөгний хөдөлгөөнт дүрс нь эдгээр зургаан зурагнаас бүтсэн.

Энэхүү хөдөлгөөнт дүрсэнд секундэд зураг 10 удаа солигдож байгаа.

Хөдөлгөөнт дүрс (англ. animation) нь өөр хоорондоо багахан ялгаатай зургуудыг түргэн түргэн сольж үргэлжилж буй хөдөлгөөн болон хэлбэр дүрсний өөрчлөлт болж буй мэт харуулсан дүрслэл юм.

Хөдөлгөөнт дүрсийг уламжлалт арга болон зогсоцтой хөдөлгөөний аргаар, компьютерээр гэх зэрэг олон аргаар хийдэг. Ингэхдээ харуулж буй зургаа хурдан сольдог бөгөөд ихэвчлэн секундэд 24, 25 юм уу 30 хүртэлх зургуудыг сольдог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эдвард Мейбриджийн Фенакистоскоп (1893)
Эдвард Мейбриджийн Фенакистоскоп (1893)

Хөдөлгөөнийг зурагт буулгах гэсэн анхны оролдлогыг эртний хадны сүг зурагнуудад амьтныг бага зэрэг шилжсэн олон хөлтэй зурж хөлөө зөөж буй мэтээр харуулахыг зорьсон байдгаас харж болно.

Фенакистоскоп (1832), Зоетроп (1834), Праксиноскоп (1877), болон номон дээрхи хуудсыг хурдан эргүүлэх зэрэг олон зургийг сольж харуулах арга нь хөдөлгөөнт зураг үүсгэх анхны аргууд юм.

Эртнээс олон зургийг сольж харуулах зэргээр хөдөлгөөнт дүрсийг харуулж ирсэн ч XIX зууны сүүлчээр кино урлаг хөгжтөл буюу камер, прожектор зэргийг ашиглан дэлгэцэн дээр үзүүлэх хүртэл хөдөлгөөнт дүрс нь сайтар хөгжөөгүй байсан гэж хэлж болно.

Анхны хөдөлгөөнт дүрс ашиглан хийсэн киног Чарльз Эмил Рэйнауд хэмээх Францын багш хийж байжээ. Түүний олон нийтэд үзүүлсэн анхны бүтээл нь 1892 оны 10-р сарын 28-нд үзүүлсэн 15 минутын богино хэмжээний кино болох Побре Пиерот юм.

Компьютерэн хөдөлгөөнт дүрсэн кино нь 1995 онд бүтээгдсэн Тоглоомын түүх хүүхэлдэйн киноноос хойш алдартай болжээ.