Монгол-Төвөдийн гэрээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 13: Мөр 13:
== Мөн үзэх ==
== Мөн үзэх ==
=== Монголтой холбоотой ===
=== Монголтой холбоотой ===
* [[Хиагтын гэрээ]] (1915 он)
* [[Хиагтын гэрээ|Гурван улсын хэлэлцээр]]
* [[Ялтын уулзалт|Ялтын гэрээ]] (1945 он)
* [[Гурван улсын хэлэлцээр]]
* [[Ялтын гэрээ]] (1945 он)
* [[Монгол-Оросын 1921 оны гэрээ]]
* [[Монгол-Оросын 1912 оны гэрээ]]


=== Төвөдтэй холбоотой ===
=== Төвөдтэй холбоотой ===

00:40, 16 Арваннэгдүгээр сар 2017-ий байдлаарх засвар

Төвөд хэлээрх гэрээний хувь

Монгол-Төвөдийн гэрээ (Хятад: 蒙古西蔵条約, 蒙蔵条約) нь 1913 оны 1 сарын 11-нд Монголын Өргөөд Богд Хаант Монгол Улс, Төвөдийн засгийн газрын хооронд байгуулагдсан гэрээ.

1911 оны 10 сарын 10-нд эхэлсэн цагаагчин гахай жилийн хувьсгалын үр дүнд Манж Чин улс мөхөн, түүний нутаг дэвсгэр дээр Хятад, Монгол, Төвөд хэмээх гурван улс үүссэн.

Хятад нь Манж Чин улсын нийт газар нутгийг өөрийн харьяаных гэж зарласан бол Монгол, Төвөд нь үүний эсрэг, Манжийн харьяанд байснаас бус Хятадын харьяанд байгаагүй, өдгөө Манж улс үгүй болсон тул 3 улс эв найрамдалтайгаар зэрэгцэн орших ёстой хэмээж байв.

Монгол, Төвөдийн шинэ засгийн газрууд олон улсын дэмжлэгийг олж авах гэж олон янзаар оролдож байсны нэг нь хоорондоо байгуулсан энэхүү гэрээ юм.

9 зүйл бүхий тус гэрээнд Монгол, Төвөд хоёр улсын засгийн газрууд эрх чөлөөт, тусгаар улс болохоо харилцан хүлээн зөвшөөрч, уламжлал, шашнаа хүндэтгэн найрамдалтайгаар зэрэгцэн оршихоор тунхаглажээ.[1]

Мөн үзэх

Монголтой холбоотой

Төвөдтэй холбоотой

Эшлэл

  1. Монгол, түвдийн гэрээ – олон улсын эрх зүйн баримт бичиг (эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл). Улаанбаатар, 2012