Бямбын Ринчен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 26: Мөр 26:
}}
}}


[[Еншөөбү овог|Еншөөбү овогт]] '''Бямбын Ринчен''' нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, [[монголч эрдэмтэн]] байв.
[[Еншөөбү овог|Еншөөбү овогт]] '''Бямбын Ринчен''' нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, [[XX зууны манлай]]
[[монголч эрдэмтэн]] байв.


==Намтар==
==Намтар==
Мөр 107: Мөр 108:
[[Ангилал:Монголын хэл шинжлэлч]]
[[Ангилал:Монголын хэл шинжлэлч]]
[[Ангилал:Монголч эрдэмтэн]]
[[Ангилал:Монголч эрдэмтэн]]
[[Ангилал:XX зууны манлай]]
[[Ангилал:Монгол Улсын Төрийн шагналтан]]
[[Ангилал:Монгол Улсын Төрийн шагналтан]]
[[Ангилал:1977 онд өнгөрсөн]]
[[Ангилал:1977 онд өнгөрсөн]]

14:52, 9 Арванхоёрдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Бямбын Ринчен
Файл:Bjambyn Rintschen.jpg

Төрсөн: Ринчен
1905 оны 11 сарын 21 (1905-11-21)
Одоогийн Алтанбулаг сумын нутаг Булсарай хэмээх газар
Өнгөрсөн: 4 March 1977(1977-03-04) (71 насалсан)
Улаанбаатар
Ажил үйл Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч
Гарал үүсэл Монгол
Яс үндэс Эцэг нь халх, эх нь Цогт тайжийн удмын Сонгоол Боржигон буриад
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Кино зохиол, Өгүүллэг, Роман, Тууж, Шүлэг
Шагнал Монгол улсын төрийн шагнал
Залгамжлагч Р. Барсболд

Еншөөбү овогт Бямбын Ринчен нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай

монголч эрдэмтэн байв.

Намтар

Бямбын Ринчен нь 1905 оны 11 сарын 21-нд "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум юм. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ.

Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг анх хүртэгсдийн нэг болсон.[1] Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", Гүнж, Сандоо амбан, Их нүүдэл, "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа", "Ану Хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” гурвалсан роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

Хэлсэн үгнүүд

Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ
Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт
Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай

Баримтууд

БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Иваненкотой зохиолч, профессор Б.Ринчентэй 1958 оны зургаадугаар сарын 11-д уулзан ярилцахдаа "...БНМАУ-ын дээд дунд сургуулиудад орос, монгол хэл зааж байгаа асуудлыг хөндөн үүний тулд орос хэлний сайн сурах бичиг зохиох, орос хэлний сайн багш нарыг сонгон ирүүлэх, монгол багш нарыг орос хэлэнд чадваржуулах зэргээр орос хэлний хичээлийг чанаржуулах, мөн шинэ монгол хэлний сурах бичгийг сайжруулах, шинээр зохиох хэрэгтэй болохыг ярьсан байна ..." Тэрээр мөн "...Тухайн үедээ Засгийн газар, цагаан толгой зохиох ажлыг дунд сургуулийн боловсрол ч байхгүй, монгол хэлний мэдлэгээр харанхуй хүн болох Дамдинсүрэнд даалгаж алдаа хийсэн гэж тэрээр үздэг..." гэж ярьсан байна.[2]

Зохиолууд

"Монгол хэл" шүлгээс нь:

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Эшлэл