Эрдэнэт үйлдвэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 56: Мөр 56:
[[Ангилал:Зэсийн баяжмал экспортлогч компани]]
[[Ангилал:Зэсийн баяжмал экспортлогч компани]]
[[Ангилал:1974 онд үүсгэн байгуулагдсан]]
[[Ангилал:1974 онд үүсгэн байгуулагдсан]]
[[Ангилал:XX зууны манлай]]

15:06, 9 Арванхоёрдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Эрдэнэт үйлдвэр
Logo
Эрх зүйн хэлбэр Баяжуулах үйлдвэр
Үүсгэн байгуулагдсан 1974
Төв байр Эрдэнэт, Монгол улс
Салбар Уул уурхай
Цахим хуудас erdenetmc.mn
Эрдэнэт үйлдвэр, 2009 он

Эрдэнэт үйлдвэр нь Орхон аймагт байрладаг үйлдвэр бөгөөд Эрдэнэтийн зэсийн уурхайгаас зэсийн баяжмал үйлдвэрлэн гаргадаг. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын Засгийн газар, 49%-ийг Монголын зэс корпораци эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд Монгол, ЗХУ хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо"-ны орд газарт байгуулагдсан[1] бөгөөд 2016 онд ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авсан.

Түүх

"Эрдэнэтийн овоо"-ны орд газар шинэ төмөрлөгийн эрин Неогений галавын үед одоогоос 25-30 сая жилийн тэртээд геологийн тектоник хувирлын үйлчлэлээр үүсч тогтсоныг эрдэмтэд тогтоожээ. Эдийн Засгаар Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнуудтай геологийн салбарт хамтран ажиллах хүрээнд Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963 оны зургаадугаар сарын 18-нд гэрээ байгуулсан юм. Ингээд дараа жил нь Монгол-Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн овооны орчим дөрвөн гэр, дөрвөн майхантай судалгааныхаа ажилд орсон түүхтэй. 1964-1968 онд хоёр улсын хамтарсан шинжилгээний анги Цагаанчулуут, Эрдэнэтийн овоо, Хөөврийн гол, Оюуттолгой зэрэг уртаараа 25 км, өргөнөөөрөө 3 км орчим газар судалгаа хийж Эрдэнэтийн овоо орчим хүдэржилт илүү байгааг тогтоожээ. 1973 оны арваннэгдүгээр сарын 22-нд "Эрдэнэт" үйлдвэр байгуулах гэрээнд Монголын талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зуржээ. Ингээд шинэ хот, баяжуулах үйлдвэрийн өртөг нь нэг тэрбум рубль болж хагасыг нь Монголын талд зээлдүүлж, түүнийгээ зэсийн баяжмалаар авахаар тохиролцжээ.[2]

2016 оны зургаадугаар сарын 24-нд Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн (Эрдэнэт, Монголросцветмет) компанийн Ростехийн эзэмшилд байсан 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авснаар "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголынх болов.[3]

Газарзүй

Спорт ордон

Орд газар нь Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойд зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод-Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушки өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож үйл ажиллагаагаа явуулж байна.[4]

Үйл ажиллагаа

Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.[5][6]

Мөн уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг.[7]

Уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг.[8][9][10][11]

Спорт

Эрдэнэт үйлдвэрийн дэргэд спортын ордон ажилладаг[12][13][14] бөгөөд "Хангарьд" спорт клуб нь тус үйлдвэрийн харьяа юм.

Зургийн цомог

Эшлэл

  1. СП «Эрдэнэт»
  2. "Монголын нэрийн хуудас". Retrieved 2016-07-11. {{cite web}}: Check |archiveurl= value (help)
  3. "Монголын нэрийн хуудас". Retrieved 2016-07-11. {{cite web}}: Check |archiveurl= value (help)
  4. "Вист Групп|СП Эрдэнэт". Archived from the original on 2012-10-28. Retrieved 2012-10-21.
  5. Montsame News Agency. Mongolia. 2006, Foreign Service Office of Montsame News Agency, ISBN 99929-0-627-8, p. 80
  6. Montsame News Agency. Mongolia. 2006, Foreign Service Office of Montsame News Agency, ISBN 99929-0-627-8, p. 83
  7. Michael Kohn: Mongolia, p. 143, London 2008
  8. "СП «Эрдэнэт»" (in орос). Archived from the original on 2012-10-28. Retrieved 2012-09-28.
  9. "Враждебные поглощения 01-30.09.2007" (in орос). Archived from the original (PDF) on 2012-10-28. Retrieved 2012-09-28.
  10. Перечень передаваемых Ростехнологии предприятий
  11. "СП «Эрдэнэт»" (in орос). Archived from the original on 2012-10-28. Retrieved 2012-09-28.
  12. "Drei Pisten bedient der Schlepplift in Erdenet" (in герман). Archived from the original on 2012-10-20. Retrieved 2012-10-19.
  13. "Ein Doppelankerschlepplift, ein einfacher Schlepper und bis zu 100 m Höhenunterschied" (in герман). Archived from the original on 2012-10-20. Retrieved 2012-10-19.
  14. "Спорт". Archived from the original on 2012-10-20. Retrieved 2012-10-20.

Цахим холбоос

 Commons: Эрдэнэт үйлдвэр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан