Лxасрангийн Баасанхүү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[Файл:Багш Л. Баасанхүү.jpg|thumb|Right|Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтыг үндэслэгч багш Лхасрангийн Баасанхүү]]
[[Файл:Их хуур, контрбасс хөгжмийн багш Л. Баасанхүү.jpg|thumb|Right|Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтыг үндэслэгч багш Лхасрангийн Баасанхүү]]
'''Лxасрангийн Баасанхүү''' нь 1955 онд [[Говь-Алтай аймаг|Говь-алтай аймгийн]] [[Тонхил сум]]анд төрсөн, [[их хуур]], [[контрабасс]] хөгжмийн багш.
'''Лxасрангийн Баасанхүү''' нь 1955 онд [[Говь-Алтай аймаг|Говь-алтай аймгийн]] [[Тонхил сум]]анд төрсөн, [[их хуур]], [[контрабасс]] хөгжмийн багш.



08:58, 14 Нэгдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Файл:Их хуур, контрбасс хөгжмийн багш Л. Баасанхүү.jpg
Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтыг үндэслэгч багш Лхасрангийн Баасанхүү

Лxасрангийн Баасанхүү нь 1955 онд Говь-алтай аймгийн Тонхил суманд төрсөн, их хуур, контрабасс хөгжмийн багш.

Боловсрол / Ажил

  • 1964-1968 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2-р арван жилийн сургууль
  • 1968-1975 онд Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургууль
  • 1976-1983 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгссөн
  • 1998 онд Магистрын зэрэг хамгаалсан
  • 1975-1976 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчин
  • 1983 оноос Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд контрбасс хөгжмийн багшаар
  • 1989 оноос Соёл урлагийн их сургууль, Соёлын дээд сургуульд их хуур, контрабасс хөгжмийн багшаар ажиллаж байгаа

Багшийн туршлага, ур чадвар

1983 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгсөөд эх орондоо мэргэжлийн контрбасс хөгжимчид бэлтгэх их үйлсд бие сэтгэлээ зориулахаар тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуульд контрбасс хөгжмийн багшаар томилогдож ажилласан.
Л. Баасанхүүгийн багшлах туршлага, хамт олныг манлайлах ур чадвар нь түүнийг тус сургуулийн ҮЭХ-ны даргын хариуцлагатай албан тушаалд ажиллах, улмаар багш нарын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж тус албан тушаалыг мэргэжлийн багшлах арга зүйтэй хавсран олон жил ажилласан тул шавь нарынхаа сэтгэл зүйг танихаас гадна тэдний авъяас билгийг нь хөгжүүлэхэд дөхөмтэй болсон.
1987 оны 9 сард Соёлын яамны сайд Б. Сумъяагийн тушаалаар их хуур хөгжмийг тэнхмийн сургалтаар хөгжүүлж БНМАУ-ын соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын шаардлагад нийцсэн их хуурчдыг мэргэшүүлэх түүхэн үйл хэрэг контрбасс хөгжмийн багш Лхасрангийн Баасанхүүд оноогдсон.
Түүхэн үүрэг хариуцлагыг ХБДС-ийн захирал М. Цэрэндоржоос гардаж авсанаар 1987 оны намар Улсын Хөгжмийн Үйлдвэрээс 2 их хуурыг ууган шавь Д. Ганпүрэв, Д. Бойжоо нараар авахуулж тухайн хөгжмийн хэлбэр хийцийн онцлогт тохируулж тоглох арга барил, хөг хөглөгөөний судалгааг контрбасс хөгжмийн сургалтын үндсэн арга зүйд тулгуурлан хийсэн.

Файл:Шавь нар.jpg
анхны мэргэжлийн их хуур хөгжимчин, шавь Д. Ганпүрэв, Д. Бойжоо нарын хамт

1987 онд ХБДС-ийн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд анхны мэргэжлийн их хуурын дөрвөл алдарт хуурч Г. Жамъяны "Аялгуу" бүтээлийг тоглож сургуулийн үндэсний найрал хөгжимд анх удаагаа их хуур хөгжим оролцох түүхэн цаг үе тохиолоо. Хугацаа давчуу, их хуурын сургалт эхлээгүй тул судалгааны хоёр хөгжмөө контрбасс хөгжмийн соль / ре хөгөн дээр хөглөж тоглохыг шавь нартаа зөвлөв. Үндэсний хөгжмийн мэдэгдэхүүнгүй сонгодог хөгжмийн оюутнуудад энэ нь ч амар байсныг ХБДС-ийн уран сайхны зөвлөл хүлээн зөвшөөрсөн юм.

Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтын суурийг тавихад Л. Баасанхүү багшид амаргүй байсан ч сурч эзэмшсэн контрбасс хөгжмийн талаарх өндөр мэдлэг, ур чадвар нь маш их хэрэг болсон. Ямартай ч их хуур хөгжим нь өрнөдийн дөрвөн чавхдаст Басс хөгжмийг бодвол болхи хийцтэй, дуу акустикийн тохиргоо муутай, хоёр чавхдастай тул тохируулан хөгжүүлэхэд ихэд ядмаг хөгжмийн зэмсэг байлаа. Үндэсний хөгжмийн нумт хөгжмийн төрөлд багтах тул морин хуур, хуучир хөгжимд зориулсан бүтээлээр анхны сургалтын суурийг тавьж өрнөдийн хөгжмийн тохирох хөгжмийн төрөл зүйлээр хөгжүүлснээр их хуурын мэргэжлийн сургалтын суурь зөв тавигдахаас гадна мэргэждийн контрбасс хөгжмийн тоглолтын арга барил нь их хуур хөгжмийг тоглох давуу тал болж өгөв.

Файл:Их хуур, контрбасс хөгжжмийн шавь нарын хамт.jpg
1989 он Их хуур, контрбасс хөгжжмийн шавь нарын хамт

Багшийн эрдэм шавьд гэгчээр түүний шавь нар ХБДС-ийн симфони найрал хөгжимд контрбасс хөгжмөөр оролцохоос гадна оюутны үндэсний найрал хөгжим, үндэсний цөөхүүл, морин хуурын дөрвөл, үндэсний хөгжмийн төрөлжсөн чуулгуудад их хуураар тоглосноор их хуур хөгжмийн эрэлт хэрэгцээ ихсэв. Түүнийг дагаад их хуурын урын сан арвижиж оюутан сурагчдын дадлага туршлага хөгжиж багшийн сургалтын арга зүй сонгодог болон үндэсний хөгжмийн онцлогоос хамааран бие даасан төрөл зүйлээр өргөжив.
1988 онд ууган шавь Д. Ганпүрэв "Дэлхий Залуучууд Оюутны XIII их наадам"-д сургуулиа төлөөлөн бусад үндэсний хөгжимчдийн хамтаар БНАСАУ-ыг зорьлоо. Энэ бол багшийн ур чадварын амжилт, үр дүн юм.

1989 онд шавь Б. Баярхүү их хуур хөгжмөөр ХБДС-ийг онц дүнтэй төгслөө
1990 онд шавь Д. Жаргалсайхан / их хуур заалгаж байсан. Төгсөөгүй /
1991 онд шавь Д. Бойжоо, Д. Ганпүрэв нар их хуур хөгжмийн мэргэжлийн анхны дипломтой төгсөв. Өөрөөр хэлбэл тус сургуулийг хос мэргэжилтэй төгссөн анхны оюутнууд юм.

Файл:Их хуур хөгжимчин Ц. Ууганбаатар.jpg
анхны бакалавр зэрэгтэй их хуур хөгжимчин Ц. Ууганбаатар

1998 онд СУИС-д, 2005 оноос Соёлын дээд сургууль их хуур хөгжмийн анги нээж, өндөр боловсролын чадварлаг боловсон хүчнүүдийг олноор бэлтгэн, их хуур хөгжмийн сургалтыг хөгжүүлж дэлхийн болон сонгодог, монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хөрвүүлэн, сургалтын урын санг баяжуулснаар бүх шатны сургалтын хөтөлбөртэй болгосноор бакалаврын зэрэгтэй их хуурчдыг бэлтгэж эхэллээ.
Их хуур хөгжмийн анхны бакалаво зэрэгтэй их хуур хөгжимчин Цэнд-Очирын Ууганбаатар. Тэрээр багшийн мэргэжлийг өвлөж СУИС-д багшилж байхдаа "Тэнгэр аялгуу" хамтлагийг үүсгэн байгуулж, олон шавь төрүүлсэн нэгэн. 1997 оноос Эгшиглэн хамтлагт орж ажилласнаар өнөөдрийг хүртэл Герман улсад ажиллаж амьдарч байгаа.
Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтыг үндэслэгч Л. Баасанхүү нь нөр их ачааллын үр дүнд ийнхүү үндэсний ИХ ХУУР хөгжим тэнхмийн сургалтанд тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг үе шатлалтай, хөгжүүлэх дэсээр дэнслэн үүлдсэн нөр их чармайлт нь Монголын соёл урлагт үнэлж баршгүй үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Сургалтын ном, гарын авлага
Багш Л.Баасанхүү нь их хуур хөгжимд зориулсан бүрэн хэмжээний сургалтуудад авлага, ном , эмхэтгэл, том хэмжээний бүтээлийн цуглуулга бэлтгэсэнээс гадна, өөрөөр овоглосон сургалтын дэг /школа/ бий болгосон, их хуур хөгжмийн хөгжилд түлхэц болохуйц эрдмийн томоохон бүтээлүүд болох их хуур хөгжмийн стандарт, хэм хэмжээ, загварыг тогтоох, сургалтын анхан шатны авлага болох “ИХ ХУУР ХӨГЖМИЙН СУРАХ БИЧИГ” –ийг дэлхийн хөгжмийн сургалтын стандартад тэнцэхүйц хэмжээнд боловсруулан гаргасан, сургалтанд зориулсан 300 гаруй этюд зохиож, 100 гаруй дуу, сонат, концертийг хөрвүүлэн гаргасан.

Тэрээр Монгол улсын Консерватор, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн Их хуур, Контрабасс хөгжмийн сургалтын хөтөлбөр, стандартыг дөрвөн удаа шинэчлэн боловсруулсан.


Ажлын байр Их хуур хөгжмөөр бэлтгэн гаргасан шавь нар

  • МУ-ын ҮУИТ-ын үндэсний их найрал хөгжим,
  • Улсын филормоний морин хуурын чуулга,
  • ЦДБЧуулга,
  • Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгуулагууд болон орон нутгийн соёл урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна.


Бэлтгэж төгсгөсөн их хуур хөгжимчид

нэрс албан тушаал хамаарал
1 Д.Ганпүрэв хөгжмийн продюсер, соёл судлаач, хамтлагийн ахлагч Бөртэ хамтлаг / Алтай хамтлаг / Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо / Алтай ятга / Тойрон бүжиг
2 Д.Бойжоо ХБК-ын багш, НУБЧ-ын хөгжим ангийн дарга МУК / ХБК / НУБЧ / Хишигтэн / Этүгэн хамтлаг
3 Д.Лханаасүрэн их хуурч Морин хуур чуулга
4 Л.Ууганбаатар их хуурч Эгшиглэн - Герман улсад ажиллаж амьдарч байгаа
5 Д.Ариунболд СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч, хамтлагийн ахлагч СУИС / Хөсөгтөн хамтлаг
6 С.Амарсанаа МИКХХ-ны гүйцэтгэх захирал, ҮУИТ-ын концертмейстр МИКХХ / МУҮУИТ
7 Т.Наранбаатар их хуурч Седа хамтлаг - Герман улс
8 У.Бат-ундрал их хуурч МУҮУИТ
9 Ч.Жаргалсайхан хөгжмийн багш, туслах удирдаач ХЦДБЭЧ
10 Ш.Оюун их хуурч МУҮУИТ
11 Г.Пүрэвдорж их хуурч Домог хамтлаг
12 Б.Эрхэмбаяр их хуурч НУБЧ / Их Монгол хамтлаг
13 Г.Эрдэнэбаяр их хуурч Тэнгэр аялгуу хамтлаг
14 Ө.Дашдэмбэрэл их хуурч Хөх Монгол хамтлаг
15 Л.Пүрэв-очир их хуурч Морин хуур чуулга
16 Т.Тэмүүжин их хуурч Монгол Онгод хамтлаг
17 Example Example Example
18 Example Example Example
19 Р.Майкл их хуурч АНУ
20 Ж.Хүсэлчимэд их хуурч ӨМӨЗО
21 Б.Чингэлт их хуурч ӨМӨЗО
22 Д.Бамбар их хуурч ӨМӨЗО
23 гэх мэт олон шавь нарыг төрүүлэн гаргасан.


Багш Л.Баасанхүүгийн бэлтгэн гаргасан шавь нар нь Монгол улсын мэргэжлийн урлагийн театр чуулгуудад үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд шавь нар нь олон улсын болон улсын хэмжээний уралдаануудад амжилттай оролцож шагналт байр эзэлж байгаа нь багшийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, ажиллах өвөрмөц арга барил, туршлага дадлагатай шууд холбоотой.

Амжилт

Шавь нарын амжилт

Он нэр шагнал тайлбар
2017 А. Ууганбаяр - МУК-ын III курс 2 байр ОХУ / "Кубок байкала" ОУ-ын 5-р уралдаан
2016 С.Идэрбат - ХБК-ын 9-р анги 2 байр “CRESCENDO” international music competition in USA
2016 С.Идэрбат - ХБК-ын 9-р анги 2 байр “CRESCENDO” international music competition in USA
2015 Д.Ичинхорлоо ХБК-ын 10 анги 1-р байр “CRESCENDO” international music competition in USA
2015 Д.Ичинхорлоо ХБК-ын 10 анги 3-р байр Словак улсын Банска Бустрика хотын К.Диттерсдорф нэрэмжит олон улсын контрабасс хөгжимчдийн уралдаан
2015 Т.Мөнгөнтовч ХБК-ын 11 анги 1-р байр “CRESCENDO” international music competition in USA
2014 Э. Түшиг-эрдэнэ ХБК-ын 10 анги 1-р байр 2014 онд ХБК-ийн 10,11–р ангид cурч буй , ,
2014 Т.Мөнгөнтовч ХБК-ын 11 анги 1-р байр “CRESCENDO” international music competition in USA
2005 Р.Майкл - АНУ тусгай байр ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон “НАЙДАЛ 2005” олон улсын хөгжимчдийн уралдаан
2004 Б.Эрхэмбаяр 1-р байр Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан
2004 Р.Мөнх-амгалан тусгай байр Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан
2002 Б.Эрхэмбаяр 2-р байр Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан


Хамтлагт дахь их хуурч хөгжимчдийн амжилт

нэр хамтлаг шагнал тайлбар
Д. Ганпүрэв Бөртэ the Artemis Records Original Movie Award for Best Score music The 13th Annual Hamptons International Film Festival in Manhattan-New York in 2005
Д. Ганпүрэв Бөртэ the best list 4 / 2005 - Prize the German Record Critics in 2005
Д. Ганпүрэв Бөртэ Гоо Марал шагнал Бүх урлагийн тэргүүн дээд шагнал 2010
Д. Ариунболд Хөсөгтөн Гран при шагнал БНСУ-ын Дэлхийн үндэсний урлагийн наадам
Д. Ариунболд Хөсөгтөн дэд байр Авъяаслаг азичууд
Г. Пүрэвдорж Домог 1 байр Вена хотод зохиогддог Шубертын нэрэмжит олон улсын уралдаан

Эрдэм шинжилгээний ажил, бүтээлүүд

Багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд шамдан их хуур, контрабасс хөгжмийн сургалт арга зүй, түүхэн замнал, их хуурын хөгжмийн хөгжил, ур хийц, стандарт тогтоох сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьж, ном товхимол, сурах бичиг, эмхэтгэл хэвлүүлэн гаргасан.

он сэдэв тайлбар
2007 Монгол оронд контрбасс хөгжмийн сургалт явагдаж ирсэн түүхэн замнал, сургалт арга зүйн зарим онцлог Монгол орос хэл дээр
2006 Их хуур хөгжмийн түүх монгол хэл дээр
2007 Их хуур хөгжмийн сурах монгол хэл дээр
1998 Соёлын коллежийн Ардын хөгжмийн салбарын Их хуур хөгжмийн программ Монгол хэл дээр
1998 Их хуур хөгжмийн стандарт Монгол хэл дээр
1996 Контрабасс хөгжмийн заах арга зүй лекцийн орчуулга Орос Монгол хэл дээр
1994 ХБК-ийн Их хуур хөгжмийн 1-4 курсын оюутануудын ганцаарчилсан сургалтын шинэчилсэн программ монгол хэл дээр
1994 ХБК-ийн контрбасс хөгжмийн 5-8 ангийн сурагчдын хичээллэх сургалтын программ монгол хэл дээр
1992 он Контрабасс хөгжмийн сурах бичиг Монгол хэл дээр
1987 Контрабасс хөгжмийн сургалтын эхний үе Монгол хэл дээр
Example ХБДС-ийн контрбасс хөгжмийн сургалтын программ Монгол хэл дээр
1991 - 2017 Сурах бичиг хэлбэрээр олон хэмжээний хөрвүүлэг, эмхэтгэл 300 гаруй дасгалуудыг зохион гаргасан