Юндэндоржийн Оюун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 5: Мөр 5:
| birth_year = [[1952 он]]
| birth_year = [[1952 он]]
| birth_place = [[Улаанбаатар хот]]
| birth_place = [[Улаанбаатар хот]]
| death = {{death date and age2|2000|07|23|1952|1|1|mf=y}}
| death = {{death date and age2|2000|12|4|1952|1|1|mf=y}}
| nationality = [[Монгол үндэстэн]]
| nationality = [[Монгол үндэстэн]]
|citizenship = {{flag|Монгол}}
|citizenship = {{flag|Монгол}}

17:00, 23 Нэгдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Юндэндоржийн Оюун
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбалетчин
Идэвхтэй1972 - 1997 он (25 жил)

Юндэндоржийн Оюун БНМАУ-ын Ардын Жүжигчин, XX зууны манлай балетчин юм.

Намтар

1952 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1964 онд ЗХУ-д бүжгийн сургуульд элсэн суралцаж, Дэлхийн балетын өлгий болсон Санкт Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд “Онц” дүнтэй дүүргэж, ДБЭТ-т хуваарилагдан ирээд анх 1973 онд төрийн шагналт, ардын жүжигчин Ж.ЧулууныУран хас”-ын Хандармаа, 1974 онд Л.Минкус “Кихот ноён” балетын гол дүр Китрид бүжиглэж чадалтай балетчин гэдгээ анх удаа үнэлүүлсэн гэдэг. 1990-ээд оныг хүртэл бүжигчнээр ажиллахдаа 25 бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээжээ.

1993 оноос ХБДС, УДБЭЧ-д багшаар ажиллаж байгаад өвчний улмаас 2000 онд нас нөгчжээ.

Бүтээлүүд

  • 1973: Уран хас (Ж.Чулууны) - Хандармаа
  • 1974: Кихот ноён (Л.Минкус) - Китри
  • 1975: Хунт нуур (П.Чайковский)
  • 1975: Айболит доктор(А.Морозов)
  • 1977: Испани бүжгийн цоморлиг
  • 1979: Жизель (А.Адан)
  • 1979: Мөнгөн залаа (хухухухуху
  • 1980: Хун (К.Сен Санс)
  • 1981: Эрдэнэсийн уул (З.Хангал)
  • 1982: Шелкунчик (П.Чайковский)
  • 1984: Спартак (А.Хачатурян)
  • 1985: Энхийн тойрог (Д.Шостакович)
  • 1986: Корсар (А.Адан)
  • 1987: Үйлийн гурван толгой (Ж.Мэнд-Амар)
  • 1990: Нойрссон гүнж (П.Чайковский)
  • 1990: Бөртэ Чоно (Х.Билэгжаргал)
  • 1993: Сүйрлийн дараах амьдрал (Зангель Брук, З.Хангал, Э.Чойдог)

Мөн төрийн болон хүндэтгэлийн ойн концертуудад 40 гаруй удаа оролцож, өөрийн тайзнаа Болгарын И.Дрангажав, ЗХУ-ын алдарт бүжигчин Марис Лиепа, Швейцарийн Хайнс Мейстер нартай “Хунт нуур”,“Кихот ноён”,“Жизель” бүжгийн жүжгүүдэд гоцлож, Москва, Санкт-Петербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тиблисы, Ереван, Ханой, Улаан-Үд, Бээжин, Хөх хот, Шининь хотуудад айлчлан тоглолт хийж явжээ.1974,1977 онуудад Варна болон Москвагийн ОУ-ын балетчдын тэмцээнүүдэд 2-р шат, 1981-Москвагийн тэмцээнд 3-р байр /хүрэл медаль/ 1978,1980 оны Токиод болсон ОУ-ын тэмцээнээс 5, 11-р байруудад шалгарч хүрэл медаль тус тус авч байсан байна. Сүүлд 1990 онд Токиод Оросын алдарт балетчин А.Павловын дурсгалд зориулсан “Галла” концертод Очи Минорүгийн урилгаар бүжиглэж, 1993 онд Москвагийн ОУ-ын балетын тэмцээнд хүндэт зочноор уригдсан байна.

Шагнал

“Соёлын яамны тэргүүний уран бүтээл” шагналаар 1975, 1979, 1982, 1984 онуудад, Монгол, Вьетнам улсын “Соёлын тэргүүний ажилтан”, 1976 онд “Засгийн газрын хүндэт жуух”, 1978 онд “БНМАУ-ын Гавъяат Жүжигчин”, 1986 онд “БНМАУ-ын Ардын Жүжигчин” цол тэмдгээр шагнуулсан. 1991 онд “Зууны Манлай балетчин” өргөмжлөл олгосон.