Хо өрлөг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Хо өрлөг''' бол XVI зууны сүүл үеэс, XVII зууны эхэн хагас хүртлэх жилүүдэд Ойрд|Ойрад Монгол..."
Tag: 2017 source edit
 
Tag: 2017 source edit
Мөр 11: Мөр 11:
{{s-start}}
{{s-start}}
{{Залгамжлал
{{Залгамжлал
|өмнө =[[Зулзөган өрлөг]]
|өмнө =[[Зулзаган өрлөг]]
|албан_тушаал =[[Торгууд]]ын [[тайши]]
|албан_тушаал =[[Торгууд]]ын [[тайши]]
|он =?-1644
|он =?-1644

13:46, 16 Гуравдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Хо өрлөг бол XVI зууны сүүл үеэс, XVII зууны эхэн хагас хүртлэх жилүүдэд Ойрад Монголын Торгууд аймгийг өрлөг тайши цолтойгоор байсан язгууртан юм. Түүний угсаа гарал нь эртний Хэрээдийн Тоорил ханаас салаалсан байдаг. 1603 оноос өөрийн харьяаны Торгууд аймгийн хүмүүсийг дагуулан баруун зүгт шинэ бэлчээр хайн аянд гарсан. Эхэндээ 5000 хүрэхгүй тооны Торгууд, Дөрвөд аймгийн өрхийг дагуулж явсан бол 1610-1620-иод оны үе гэхэд Торгуудын ихэнх отгийг нэгтгэсэн байлаа. 1620-иод онд Сибирийн өмнөд хэсэгт бэхжиж, 1630-аад оноос Ижил мөрний сав газрыг эзлэж, Жочийн улсын үлдэгдэл Ногайн ордны улсыг мөхөөн, ногайчуудыг баруун болон өмнөд зүгт нүүхэд нөлөөлжээ. Улмаар уг бүс нутагт Торгуудын хант улсыг байгуулсан нь хожим Халимагийн хант улс гэсэн нэрээр түүхэнд үлджээ. 1640 онд Дөчин дөрвөн хоёрын их цаазыг батлахад оролцож байжээ. 1644 онд нэгэн удаагийн тулаанд амь үрэгджээ.

Гэр бүл

  • Эцэг: Зулзаган өрлөг
  • Хөвүүд: Шүхэр дайчин, Лувсан, Илдэн, Шинхэбаатар, Кирсан, Санжин

Холбоотой өгүүлэл

Өмнөх
Зулзаган өрлөг
Торгуудын тайши
?-1644
Дараах
Шүхэр дайчин