НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 56: Мөр 56:


''2017.01.01-ээс өнөөг хүртэл ажиллаж байна''.
''2017.01.01-ээс өнөөг хүртэл ажиллаж байна''.

== Цахим холбоос ==
* [http://www.un.org/sg НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга]
* [http://www.unsg.org/ Who will be the Next UN Secretary General?]

[[Ангилал:НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга| ]]
[[Ангилал:Олон улсын улс төрийн жагсаалт]]

11:46, 9 Дөрөвдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

                                               НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар 

Гледвин Жеб /Gladwyn Jebb/ (1900–1996) ИБУИНВУ-ын дипломат. НҮБ-ыг шинээр байгуулах асуудалд анхаарч ажилсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ-ыг байгуулах бэлтгэх хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1945 оны 10 дугаар сараас НҮБ-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-г 1946 онд 2 дугаар сарын 2-нд сонгох хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэсэн.

1945.10.24-1946.02.01 хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 101 хоног ажилсан.

1.Трюгве Хальвдан Ли /Trygve Lie/ (1896–1968)Дайны дараах энх тайван, Солонгосын дайн зэрэг асуудалд анхаарч ажилсан. Норвегийн Хөдөлмөрийн намын удирдагч, Гадаад хэргийн сайд асан Трюгве Ли-г ЗХУ-ын саналаар ЕНБД-аар томилсон. НҮБ-ыг Солонгосын дайнд оролцуулсаны улмаас Ли-г НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит сонгуулиар ЗХУ “вето” 1951 онд тавьсан боловч АНУ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд улиран сонгох асуудлыг оруулж томилсон. Гэвч удалгүй 1952 онд ЗХУ тэргүүтэй гишүүн орнуудын эсэргүүцэлтэй тулгарч огцорход хүрсэн. Баруун Европын бүсээс сонгогдож 1952 онд огцорсон.

1946.02.02-1952.11.10 хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 6 жил, 282 хоног ажилсан.

2.Даг Хаммаршёльд /Dag Hammarskjöld/ (1905–1961) Швед иргэн. Ази, африк дахь эрх чөлөөний хөдөлгөөнүүд. НҮБ-ын шинэ гишүүн орнууд асуудлаар ажилсан.Умард Родези буюу өнөөгийн Замбид 1961 оны 9 дүгээр сард НҮБ-ын Конгод энхийг сахиулах үйл ажиллагааны үеэр онгоцны ослоор нас барсан. Хэд хэдэн нэр дэвшигчдийг “вето” тавьж буцаасны эцэст НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн гишүүн орнууд Даг Хаммаршёльдын нэр дээр тогтож сонгогдсон бөгөөд 1957 онд түүнийг санал нэгтэй улиран сонгогдсон байдаг. Конго дахь үйл явдлын үеэр Хаммаршёльдын НҮБ-ыг удирдаж байгаа байдал ЗХУ-ын хурц шүүмжилд өртөж НҮБ-ыг 3 хүний бүрэлдэхүүнээр удирдуулах санал гаргахад хүрч байсан ч асуудал бүтээгүй билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди түүнийг "Манай зууны хамгийн агуу төрийн зүтгэлтэн” гэж өргөмжилж байсан.

1953.04.10- 1961.09.18 хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил,161 хоног.

3.У Тан /U Thant/(1909–1974) Бирм буюу өнөөгийн Мьянмар Улсын иргэн. Карибын мөргөлдөөн, Вьетнамын дайн, Синайн хойг, НҮБ-ын хөтөлбөрүүд бий болгох дээр голлон ажилсан. Өмнөх жилүүдэд Европын орнуудаас ЕНБД-ыг сонгож байсныг хөгжиж буй орнууд эсэргүүцэж байсантай холбогдуулан Азийн бүс нутгийг төлөөлүүлж НҮБ дахь Бирмын /өнөөгийн Мьянмар/ Байнгын төлөөлөгч У Таны нэрийг дэвшүүлсэн. Гэвч НҮБ дахь “Алжирын тусгаар тогтнолын тухай” хороог тэргүүлж байсан У Таныг Израилийг дэмжсэн гэж франц болон арабын ертөнцийн орнуудын шахалтаар зөвхөн өмнөх НҮБ-ын ЕНБД Хаммаршёльдын эрхийн хугацааг дуустал сонгосон. Гэвч жилийн дараа 1966 он хүртэл У Таныг санал нэгтэй сонгосон бөгөөд 1966 онд түүнийг хоёр дахь удаагаа улираан сонгосон юм. У Таныг НҮБ-ын ЕНБД-аар сонгогдохын өмнөхөн нь буюу 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-д элссэн билээ. 1961.11.30-1971.12.31-ний хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 10 жил,31 хоног ажилсан.

4.Курт Вальдхайм /Kurt Waldheim/(1918–2007) Австри Улсын иргэн. Хуучин ЗХУ тэрогүүтэй социалист орнуудтай дотно харилцаатай байсан гэгддэг. К.Вальдхаймыг НҮБ-ын ЕНБД-аар 1971 онд сонгох эхний хоёр шатанд БНХАУ болон Их Британи “вето” тавьж байсан ч гурав дахь шатанд түүнийг сонгосон. 1976 онд К.Вальдхаймыг улиран сонгохыг БНХАУ эсэргүүцэж байсан ч эцэстээ зөвшөөрсөн боловч 1981 онд 3 дахиа сонгогдох боломжийг нь БНХАУ хаасан. 1986-1992 онуудад Вальдхайм Австри улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Сүүлд түүнийг Фашист Германы армид алба хааж байсан гэж НҮБ-ын Цэргийн хэрэгтнүүдийн комисс буруутгаж байжээ. 1977 онд Монгол Улсад анх айлчилсан НҮБ-ын ЕНБД. 1972.01.01-1981.12.31-ний хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 9 жил,364 хоног ажилсан.

5.Хавьер Перес Де Куэльяр /Javier Pérez de Cuéllar/ (1920-) Перу Улсын иргэн. “Хүйтэн дайн” Латин Америкийн бүсээс сонгогдсон цорын ганц төлөөлөгч. Перес де Куэльяр өмнөх НҮБ-ын ЕНБД Вальдхайм, БНХАУ болон Танзаний нэр дэвшигч нарын хоорондох 5 долоо хонгийн өрсөлдөөний эцэст түүнийг 1982 онд НҮБ-ын ЕНБД-аар сонгосон. Америк тивээс анх болон өнөөг хүртэл цорын ганц удаа сонгогдсон Перу улсын НҮБ дахь Байнгын төлөөлөгч, Элчин сайд Перес де Куэльярыг 1986 онд санал нэгтэй улираан хоёр дахь удаагаа сонгогсон бөгөөд 3 дахиа нэр дэвшихээс татгалзсан байна. 1987 онд НҮБ-ын ЕНБД Перес де Куэльяр Монгол Улсад айлчилж байжээ.

1982.01.01-1991.12.31-ний хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 9 жил,364 хоног ажилсан. 3 дахиа нэрээ дэвшүүлээгүй байна.

6.Бутрос Бутрос-Гали /Boutros Boutros-Ghali/ (1922–2016) Арабын Бүгд Найрамдах Египт Улсын иргэн. НҮБ-ын шинэчлэл,шинэ гишүүн орнуудын асуудлыг анхаарч ажилсан. Африк тивээс анх сонгогдсон бөгөөд улиран сонгогдоход нь АНУ “вето” тавьжээ. 102 гишүүнтэй “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн”-ийхөн БНХАУ-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын ээлжит ЕНБД Африк тивээс байх ёстой гэж үзэж өөр нэр дэвшигчийг гаргахгүй байх бүрэн магдалалтай байв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 5 удаа нууцаар санал асуулга явуулахад Бутрос-Гали олонхын санал авч байсан тул Африк тивээс анх удаа олон улсын эрх зүйч Бутрос Гали сонгогдсон байна. Харин 1996 онд түүнийг улиран сонгогдохоор нэрээ дэвшүүлэхэд АНУ НҮБ-ын шинэчлэл хийхэд хангалтгүй ажилсан гэж үзээд “вето” тавьжээ.

1992.01.01-1996.12.31-ний хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 4 жил,364 хоног ажилсан.

7.Кофи Атта Анан /Kofi Annan/(1938-) Гана Улсын иргэн. НҮБ-ын Энхийг сахиулах хүчний ажиллагаа, Ирак дахь дайн зэрэгт анхаарч ажилсан. 1996 оны 12 дугаар сарын 13-нд Аюулгүйн Зөвлөл Гана Улсын иргэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллгааны асуудлаарх ЕНБД-ын туслах, ДЭМБ болон бусад байгууллагуудад олон жил ажилсан К. Аннаны нэрийг санал болгосоноор 4 хоногийн дараа Ерөнхий Ассамблейн чуулганаар анхны хар арьстан түүнийг НҮБ-ын ЕНДБ-аар баталжээ. 2002 онд тэрээр НҮБ-ын ЕНБД-аар улиран сонгогдсон байна. 2001 онд Нобелийн “Энх тайвны” шагнал хүртсэн. 2002 онд К.Ананд НҮБ-ын ЕНБД-ын хувиар Монгол Улсад айлчилсан.

1997.01.01-2006.12.31-ний хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Африк тивээс сонгогдон 9 жил, 364 хоног ажилсан бөгөөд 3 дахиа нэрээ дэвшүүлээгүй байна.

8.Бан Ги Мүүн /Ban Ki-moon/ (1944-) БНСУ-ын иргэн. НҮБ-ын шинэчлэл, зохион байгуулалт, Дэлхийн дулаарлын асуудал, ядуурал, Судан дахь иргэний дайн зэрэгт анхаарч ажилсан. 2006 оны 12 дугаар сард анхны зүүн Азийн төлөөлөл болох БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Бан Ги Мүүн НҮБ-ын ЕНБД-аар сонгогдсон. 2011 оны 6 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамлейн чуулганаар улиран санал нэгтэй сонгогдсон. 2009 оны 7 дугаар сард НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүүн Монгол Улсад албан ёсоор айлчилжээ.

2007.01.01-2016.12.31-ний хооронд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ази, Номхон далай бүсийн 2 дахь төлөөлөл болж 9 жил,364 хоног ажилсан. 3 удаа нэрээ дэвшүүлээгүй.

9.Антониу Маниуэль де Гутерриш /António Guterres/ (1949-)

Португаль Улсын иргэн. Солонгосын хойг, Байгаль хамгаалал, өлсгөлөн зэрэг асуудалд анхаарч байгаа. Аливаа нэг улсын Ерөнхий сайд, намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд НҮБ-ыг байгуулагдсанаас хойно төрсөн хүн анх удаа НҮБ-ын ЕНБД-аар сонгогдсон нь Антониу Гутерришын онцлог болоод байна. Тэрээр 2005-2015 ондуудад НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд комиссараар мөн ажиллаж байсан өндөр тушлагатай дипломатч юм. Түний нэрийг 2016 оны зун дэвшүүлж 2016 оны 10 дугаар сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санал хураалтаар ялсаныг зарлаад мөн оны 10 дугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. А.Гутерреш 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ.

2017.01.01-ээс өнөөг хүртэл ажиллаж байна.

Цахим холбоос