Солонгосын найман аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 24: Мөр 24:


===1895-1896 оны тойрог ===
===1895-1896 оны тойрог ===
500 жил гаруй тогтсон найман аймгийг 1895 онд өөрчлөн байгуулагдсан Солонгосын эзэнт улсын Кужун хаан өөрчилж 23 тойрог болгон хуваажээ. Ингэхдээ гол гол хотуудын нэрээр нэрлэсэн.
500 жил гаруй тогтсон найман аймгийг 1895 онд өөрчлөн байгуулагдсан [[Солонгосын эзэнт улс]]ын [[Кужун]] хаан өөрчилж 23 тойрог болгон хуваажээ. Ингэхдээ гол гол хотуудын нэрээр нэрлэсэн.


===1896 онд дахин аймаг ===
===1896 онд дахин аймаг ===

09:01, 6 Тавдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Солонгосын найман аймаг газрын зурагт

Найман аймаг (팔도, паль-ду) — Чусонь улсын үед Солонгос орон найман аймагт хувааагдаж байв.

Найман аймгийн хил хязгаар 1413-1895 он хүртэл 480 жилийн турш үндсэндээ өөрчлөлтгүй тогтсон.

Энэ аймгууд тогтвортой удаан байснаар орон нутгийн онцлог, хэл аялгуу, засаг захиргааны хуваарь ихэд тогтвортой болсон.

1945 оноос хойш буюу Өмнө Солонгос, Умар Солонгос хоёр улсын үед ч дээрх аймгуудын нэр, онцлог хүчтэй хэвээр байна.

Түүх

1895 он хүртэлх аймаг

1413 он, Чусоний Тэжун вангийн үед газар нутаг нь зүүн хойш тэлж Түмэн гол хүрчээ. Энэ үед засаг захиргааны хуваарийг найман аймаг болгон өөрчилжээ. Үүнд:

1895-1896 оны тойрог

500 жил гаруй тогтсон найман аймгийг 1895 онд өөрчлөн байгуулагдсан Солонгосын эзэнт улсын Кужун хаан өөрчилж 23 тойрог болгон хуваажээ. Ингэхдээ гол гол хотуудын нэрээр нэрлэсэн.

1896 онд дахин аймаг

Шинэ засаг захиргааны системээр удалгүй 1986 оны 8 сарын 4-нд уламжлалт аймгийн нэрсийг сэргээжээ.

Ингэхдээ Кёнсан, Пёнъань, Хамгён, Чолла, Чүнчон аймгуудыг өмнөд умард байршлаар таллан хувааж нийт 13 аймагтай болсон.

Энэ хуваарь 1910-1945 оны Японы эзэрхийллийн үед хэвээр байсан ба одоогийн хоёр Солонгосын үед тусгай хотуудыг нэмж салган хуваажээ.

Найман аймгийн хүснэгт

Найман аймгийн нэр, төв хот, ард түмний хэл аялгуу, одоогийн нутгийн хуваарийг хүснэгтээр харуулав.

Аймаг Солонгос үсэг Засаг захиргааны төв Хэл аялгуу 1896 оноос эхлэн Одоогийн нутгийн хуваарь
Канвонь 강원도 Воньжү Канвонь аялгуу
Кёнги 경기도 Ханьсон (Сөүл) Сөүл аялгуу
Кёнсан 경상도 Тэгү Кёнсан аялгуу
Пёнъань 평안도 Пёнъян Пёнъань аялгуу
Хамгён 함경도 Хамхөн Хамгён аялгуу
Хуанхэ 황해도 Хэжү Хуанхэ аялгуу
Чолла 전라도 Чоньжү Чолла аялгуу;
Чэжү аялгуу
Чүнчон 충청도 Кунжү Чүнчон аялгуу