Умард Македон: Засвар хоорондын ялгаа

Tag: 2017 source edit
б Zorigt moved page Бүгд Найрамдах Умар Македон Улс to Бүгд Найрамдах Македон Улс over redirect: албан ёсны болоогүй
(Өөрчлөлт алга)

02:37, 14 Зургаадугаар сар 2018-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Умар Македон Улс
Република Северна Македонија →
(Република Северна Македониа)
MK, MKD / БНМакУ улсын далбаа
Төрийн далбаа
MK, MKD / БНМакУ улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: мак. «Денес над Македонија» (Македоны өнөөдөр)
НийслэлСкопье (0,5 сая)
ТомоохонСкопье, Битола ...
Албан ёсны хэлмакедон хэл
Угсаатны бүлгүүд
(2002[1])
Македоны ард түмэн →
64,2% – македон үндэстэн
25,2% – албани үндэстэн
  3,9% – турк үндэстэн
  2,7% – цыган ястан
  4,0% – бусад ард түмэн
Ард түмний нэршилМакедоныхон
(Македон улсынхан)
Төр засагАрдчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентын
бүгд найрамдах засагтай
• Ерөнхийлөгч
Георге Иванов (2009)
• Ерөнхий сайд
Никола Груевски (2006)
• Улсын хурал
мак. «Собрание» (Хурал)
Югославаас тусгаар тогтносон өдөр
• Тунхаглан зарласан
1991-09-08
• Хүлээн зөвшөөрөгдсөн
1993-04-08
Газар нутаг
• Нийт
25 713 км2 (148)
• Усны эзлэх талбай (%)
1,9 %
Хүн ам
• 2011 тооцоо
2 058 539 хүн [2] (146)
• Тооллого
2 022 547 хүн [3]
• Нягтаршил
80,1/км2
ДНБ (ХАЧТ)2012 тооцоо
• Нийт
22 147 тэрбум $
• Нэг хүнд ноогдох
10 718 $ [4]
ДНБ (нэрлэсэн)2012 тооцоо
• Нийт
0,198 тэрбум $ [4]
• Нэг хүнд ноогдох
4 935$ [4]
ОТББИ (2008)44,2
Error: Invalid Gini value
ХХИ (2012)0,728
Error: Invalid HDI value · 78
Мөнгөний нэгжМакедоны денар (MKD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)


Бүгд Найрамдах Умар Македон Улс (Македон хэл: Република Северна Македонија) нь Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бөгөөд өмнөд талаараа Грек, зүүн талаараа Болгар, баруун талаараа Албани, хойд талаараа Серби болон Косовотой хиллэдэг, далайд гарцгүй улс болно.

Түүх

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг задарч түүний бүрэлдэхүүнд байсан 6 Бүгд найрамдах улс бүрэн бие даасан тусгаар тогтносон улс болох үед хошин ч гэмээр, сургамжтай ч гэхээр нэгэн үйл явдал болсон билээ. ХБНСЮУ-ын бүрэлдхүүнд байсан Македон улсыг энэхүү нэрээрээ тусгаар тогтнолоо зарлан НҮБ-ын гишүүн болох хүсэлтээ гаргахад уг хүсэлтийг Грек улс эрс эсэргүүцсэн байна. Учир нь Грек улс Македон гэдэг нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоотой, түүнээс гадна уг нэрээр нэрлэгдэж байсан нутаг дэвсгэр, ард түмэн нь мөн Гректэй холбоотой учир үүнтэй ямар ч холбоо, үндэслэл байхгүй, сүүлд суурьшсан слав гаралтай үндэстэнд энэхүү нэршлийг өгөх нь буруу гэж үзэж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэхүү байдлыг харгалзан НҮБ-аас тус улсыг Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс гэдэг нэрээр НҮБ-ын гишүүн болгосон түүхтэй билээ. Улмаар 2018 оны 6 сарын 12-нд Грек улс тус улсыг Бүгд Найрамдах Умар Македон Улс гэж нэрлэхэд татгалзах зүйлгүй хэмээн урьдчилсан байдлаар тохироод байна. Үүнийг Македоны бүх нийтийн санал асуулга, мөн хоёр улсын парламентаар хэлэлцэж албан ёсоор шийдэх юм.

Газар зүй

Физик газар зүйн зураг
Эртний гарвалтай Охрид нуур

Македон дорно өмнө Европ, Балканы хойгт оршдог. Өмнөд талаараа Грек, дорнод талаараа Болгар, умардаараа Серб, бүр нарийн хэлвэл Косово, өрнөд талаараа Албанитай хиллэдэг далайд гарцгүй орон. Хойд өргөргийн 40°50'-аас 42°20', зүүн өргөргийн 20°27'-оос 23°05' зэргэдийн торонд 25,713 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр эзлэн байна.[5] Жижигдүү буюу дэлхийн 146-р том орон.

Македон 2000 метрээс өндөр 34 оргилтой үндсэндээ уулархаг орон. Хамгийн өндөр Кораб уул далайн түвшнээс дээш 2 764 м өндөр оргилтой.[6] Уул толгодоос гадна тэгш өндөрлөг, гол горхийн жалга, хөндий бий.[5] Нутгийн баруун хойноос эх авч зүүн урагш урсаад Грек рүү орж Эгейн тэнгист цутгахаар Македоны нутгаар 301 км урсдаг Вардар гол хамгийн урт нь гэнэ.[6] 225 км Брегальница, 207 км Црна зэрэг бусад гол Вардарт цутгадаг.[7] Вардарын сав газар Македоны нутгийн 80 хувийг хамарчээ.[7] Македонд 53 нуур цөөрөм байгаагаас Охрид нуур 349 км² талбайтай, Преспа нуур 274 км² талбайтай.[6] Ууландаа халуун рашаан элбэг.[8]

Македоны газар хөдөлдөг. 1963 онд хүчтэй газар хөдөлж, Скопье хотыг нурааж байв.

Уур амьсгал

Македонд дөрвөн улирал тохионо. Зун халуун, хуурай, өвөлдөө цастай хүйтэн. Өвөл -20 °C, зун 40°C температурт хүрдэг. Хур тунадас бага, Вардарын хөндийд жилд 450 мм унана.[9]

Зүүлт

  1. "Census of Population, Households and Dwellings in the Republic of Macedonia, 2002 – Book XIII, Skopje, 2005."
  2. Population
  3. "Census of Population, Households and Dwellings in the Republic of Macedonia, 2002 – Book XIII, Skopje, 2005."
  4. 4.0 4.1 4.2 "World Economic Outlook Database: Macedonia". International Monetary Fund. October 2013 data. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  5. 5.0 5.1 Romina Kabranova et Zlatko Arsov, «Territorial and Natural Priorities of Macedonia - Important Factor for Tobacco Production Development»
  6. 6.0 6.1 6.2 Georgieva et Konechni 1998, p. 1
  7. 7.0 7.1 Georgieva et Konechni 1998, p. 249
  8. Mira Gorgieva et Kiril Popovski, « Thermal waters in Macedonia »
  9. Georgieva et Konechni 1998, p. 73

Гадаад холбоос

 Commons: Republic of Macedonia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан