Бүгд Найрамдах Арцах Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 44: Мөр 44:
1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараа [[армен хэл]] нь Уулын Карабахын цорын ганц албаны хэл (де-факто) байж байгаад, 2007 онд үндсэн хуулийг мөрдөж эхэлснээр албан ёсны хэл (де-юре) болжээ. Үндсэн хуулийн 15-р заалтад тус улсад түгээмэл хэрэглэгдэх бусад хэлнүүдийг нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн хэлнүүдэд [[азербайжан хэл|азербайжан]], [[курд хэл|курд]], [[орос хэл]] ордог. Орос хэл нь яг л армен болон азербайжан хэлтэй адил түгээмэл хэрэглэгдэх гадаад хэл юм.
1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараа [[армен хэл]] нь Уулын Карабахын цорын ганц албаны хэл (де-факто) байж байгаад, 2007 онд үндсэн хуулийг мөрдөж эхэлснээр албан ёсны хэл (де-юре) болжээ. Үндсэн хуулийн 15-р заалтад тус улсад түгээмэл хэрэглэгдэх бусад хэлнүүдийг нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн хэлнүүдэд [[азербайжан хэл|азербайжан]], [[курд хэл|курд]], [[орос хэл]] ордог. Орос хэл нь яг л армен болон азербайжан хэлтэй адил түгээмэл хэрэглэгдэх гадаад хэл юм.
=== Шашин ===
=== Шашин ===
2005 оны хүн амын тооллогоор тус улсын нийт хүн амын 99 %-г арменчууд<ref>Ашот Бегларян: [http://www.arminfo.info/index.cfm?objectid=54B25280-0317-11E2-ABEFF6327207157C ''Коэффициент рождаемости в Нагорном Карабахе один из самых высоких на постсоветском пространстве. 20 сентября 20??].'' abgerufen am 15. Juni 2015.</ref> бүрдүүлж байсан ба тэдний ихэнх нь Армены Апостолийн сүмд харьяалагдах бол тэдний өмнө энд амьдарч байсан азербайжанчуудын дийлэнх нь шийт шүтлэгтэй байв.
2005 оны хүн амын тооллогоор тус улсын нийт хүн амын 99 %-г арменчууд<ref>Ашот Бегларян: [http://www.arminfo.info/index.cfm?objectid=54B25280-0317-11E2-ABEFF6327207157C ''Коэффициент рождаемости в Нагорном Карабахе один из самых высоких на постсоветском пространстве. 20 сентября 20??].'' abgerufen am 15. Juni 2015.</ref> бүрдүүлж байсан ба тэдний ихэнх нь [[Армены Апостолийн сүм]]д харьяалагдах бол тэдний өмнө энд амьдарч байсан азербайжанчуудын дийлэнх нь шийт шүтлэгтэй байв.


<gallery mode="packed">
<gallery mode="packed">

14:11, 14 Наймдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Արցախի Հանրապետություն

Бүгд Найрамдах Арцах Улс

Flagge der Republik Bergkarabach
Flagge der Republik Bergkarabach
Wappen der Republik Bergkarabach
Wappen der Republik Bergkarabach
Төрийн далбаа Төрийн сүлд
Де‑факто‑төр, нутаг
дэвсгэр нь олон улсын
эрх зүйн хувьд
хамаарах нь
Азербайжан
Албан хэл Армен
Нийслэл Степанакерт
Засаглалын хэлбэр Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Улс
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгч Бако Саакян
Газар нутгийн талбай 11.458 км²
Хүн ам 146.600 [1]
Хүн амын нягтрал 11,8 (2005) хүн/км²
Мөнгөн тэмдэгт 1 Драм = 100 лума
1 € = 587,8 AMD
100 AMD = 0,17 €
(Мэдээ: 2018 оны 3 сарын 20)
Үүсэл 1991 оны 8 сарын 2
Төрийн дуулал Ազատ ու անկախ Արցախ
Asat u ankach Arzach
Эрх чөлөөт, тусгаар тогтносон Арцах
Цагийн бүс UTC +4

Бүгд Найрамдах Арцах Улс (арменаар Արցախի Հանրապետություն) нь 2017 оныг хүртэл Бүгд Найрамдах Уулын Карабах Улс хэмээн нэрлэгдэж байсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахд орших орон юм. Тус улсын хүн амын дийлэнх нь Арменчууд боловч газар нутгийн хувьд Азербайжаны газар нутаг хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Европын Зөвлөлийн орнууд үздэг. 1991 оны есдүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарласан ба 1991 оны есдүгээр сарын 10-нд тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явуулжээ. Уулын Карабах нь Абхаз, Өвөр Осет, Транснистрийн хамт хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын хамтын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Арцах хэмээх нэр нь өнөөгийн тус улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан армен овог аймгуудаас гаралтай ажээ. Үүний тоонд манай эриний өмнөх нэг-, хоёрдугаар зуунд байсан Армены эзэнт гүрний Арцах аймаг болон дундад зууны үеийн Арцахын Вант Улсууд багтана.

Газар зүй

Байршил

Уулын Карабахын нутаг дэвсгэр нь Азербайжаны баруун өмнөд хэсэгт орших ба түүнийг тойроод азербайжаны долоон томоохон дүүрэг байх ч эдгээр нь өнөөдөр бүгд армены хяналтад байдаг. 1994 оны тавдугаар сард гал зогсоосноос хойш Уулын Карабах нь эзлэгдсэн долоон дүүргээр дамжин өмнө зүгтээ Иран, баруун зүгт Арментай хиллэдэг.

Газрын гадаргуу

Хамгийн өндөр уул нь 3340 метрийн өндөр Мрав уул, дараа нь 2725 метр өндөртэй Кирс байна. Хамгийн том талбайтай бүхий нуурын тоонд Сарсанг хиймэл нуур орно. Чухал голууд нь Тартар ба Хачынчай голууд юм.

Хүн ам

Хэл

1991 онд тусгаар тогтнолоо зарласны дараа армен хэл нь Уулын Карабахын цорын ганц албаны хэл (де-факто) байж байгаад, 2007 онд үндсэн хуулийг мөрдөж эхэлснээр албан ёсны хэл (де-юре) болжээ. Үндсэн хуулийн 15-р заалтад тус улсад түгээмэл хэрэглэгдэх бусад хэлнүүдийг нийтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Энэ төрлийн хэлнүүдэд азербайжан, курд, орос хэл ордог. Орос хэл нь яг л армен болон азербайжан хэлтэй адил түгээмэл хэрэглэгдэх гадаад хэл юм.

Шашин

2005 оны хүн амын тооллогоор тус улсын нийт хүн амын 99 %-г арменчууд[2] бүрдүүлж байсан ба тэдний ихэнх нь Армены Апостолийн сүмд харьяалагдах бол тэдний өмнө энд амьдарч байсан азербайжанчуудын дийлэнх нь шийт шүтлэгтэй байв.

Цахим холбоос

 Commons: Уулын Карабах – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

  1. Zensus von Bergkarabach. 1. Januar 2013, abgerufen am 3. April 2016 (PDF).
  2. Ашот Бегларян: Коэффициент рождаемости в Нагорном Карабахе один из самых высоких на постсоветском пространстве. 20 сентября 20??. abgerufen am 15. Juni 2015.