Тоорил хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 11: Мөр 11:
[[Ангилал:12-р зуунд төрсөн]]
[[Ангилал:12-р зуунд төрсөн]]
[[Ангилал:1203 онд өнгөрсөн]]
[[Ангилал:1203 онд өнгөрсөн]]
[[Ангилал:Чингис хаан]]

11:21, 17 Наймдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Тоорил хан (? - 1203) 12-р зууны үед Монголын тал нутагт Туул голын сав газраар нүүдэллэн суурьшиж байсан хүчирхэг Хэрэйд аймгийн удирдагч байжээ. Тоорил хан нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Есүхэйн ууган хүү Тэмүжиний (сүүлд Чингис хаан) хуурай эцэг, холбоотон нь болжээ. 12-р зууны сүүлээр Мэргид, Тайчууд, Татар, Найман аймгуудын эсрэг аян дайнуудыг амжилттай хийж байсан. 1203 онд Тэмүжинг устгахаар дайсагнасны дүнд ялагдал хүлээн баруун зүг зугтаж яваад Найман аймгийн харуулын цэргүүдэд алагджээ. Несторын христийн шашинтай байсан гэж үздэг. Түүний дүү Жаха Хамбугийн охин Сорхогтани Бэхи нь Чингис хааны бага хүү Толуйн их хатан бөгөөд Мөнх хаан, Хулагу хаан, Хубилай хаан, Аригбөх нарын эх байжээ.

Тэмүжиний холбоотон болсон нь

Тайчууд, мэргид, татар аймгуудыг довтолсон нь

Тэмүжиний эсрэг хуйвалдаан, үхэл

1203 онд Жамуха, хүү Сэнгүм болон бусад ноёдын хатгалгаар Тэмүжинг гэнэдүүлэн довтолж устгах төлөвлөгөө боловсруулан Сэнгүмийн охин Чаур Бэхийг Зүчид буулган өгөхөөр дууджээ. Энэ хуйвалдааныг Бадай, Хишилиг хэмээх хоёр адуучин Тэмүжинд хүрч дуулгасанд зүүн зүг зугтааснаар Муу өндөр хэмээх газар хориглон тулалджээ. Тоорил хаан ба Жамухын цэргийн хүч давуу байсан боловч Тэмүжиний харьяанд байсан урууд, мангудууд эрэлхэг зоригтой байлдсан, Сэнгүм шархадсан зэргээс хамааран бүрэн ялалт байгуулж чадаагүй байна. Удалгүй Тэмүжин Тоорил ханыг гэнэдүүлэн довтолж ялалт байгуулснаар Хэрэйд аймаг мөхжээ. Зугтаж явсан Тоорил ханыг Найманы харуул Хорису Бэчи үл танин алсан байна.