Wikipedia:Вандализм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Fix
б Перемещение 1 интервики на Викиданные, d:q4664011
Мөр 30: Мөр 30:


[[Ангилал:Википедиа]]
[[Ангилал:Википедиа]]

[[bxr:Wikipedia:Vandalism]]

15:55, 4 Есдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Дүрэм, Бодлого зохицуулалтын хуудас болно. Энэхүү хуудсыг Монгол Википедиагийн бүх хөгжүүлэгчидийн дагаж мөрдвөл зохих стандарт болгохоор зорьж буй тул, Та саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү.


Вандализм гэдэгт доорхи зүйлсийг ойлгоно. Үүнд:

  • Хүмүүсийг доромжилсон зураг, бичлэг,
  • Ямар нэгэн утга агуулаагүй зүйлс,
  • Буруу мэдээлэл,
  • Өгүүллээс мэдээлэл арчих,
  • Википедиагийн тодорхой хэрэглэгч, хөгжүүлэгч рүү хандсан доромжлол,
  • Өгүүллийг ямар нэгэн утга агуулаагүй, эсвэл буруу гарчиг бүхий хуудас руу зөөх зэрэг болно.

Вандализм үйлдэгчдийг түгжиж, википедиад өөрчлөлт хийх боломжгүй болгоно.

Вандализмтай тэмцэх

Зөвхөн админууд вандализм үйлдэгчдийг түгжих боломжтой боловч, вандализмыг илрүүлэхэд таны тусламж их бий гэдгийг битгий мартаарай.

Үүний тулд:

  1. Зүүн гар талын залуурдагч баганад байх 'Сүүлийн үеийн засварууд' линкийг дарж, хамгийн сүүлийн өөрчлөлтүүдийн жагсаалтыг харна.
  2. Уг жагсаалт дотроос "ялгаа" линкийг дарж тухайн хэрэглэгч ямар өөрчлөлт хийснийг харж болно. Ихэнхдээ вандализм үйлдэгч нь хэрэглэгчийн нэргүй, зөвхөн IP хаягтай байдаг.

Хэрэв та вандализмд өртсөн өгүүлэл олсон тохиолдолд:

  1. Тухайн өгүүллийг хуучин хувилбар луу нь буцааж болно.
  2. Тухайн өгүүллийн хэлэлцүүлэг хуудас дээр анхааруулга бичиж болно.
  3. Тухайн өгүүллийг хөгжүүлэгчид хандаж болно. Хөгжүүлэгчдийн нэрс уг өгүүллийн "Түүх" хэсэгт хадгалагдсан байгаа.
  4. Хэрэв тухайн өгүүлэл дахин вандализмд өртсөн байвал админуудад мэдэгдэх хэрэгтэй.
  5. Хэрэв тухайн үед онлайн админууд байхгүй байвал, админуудын хэрэглэгчийн хуудаст бичиж үлдээх, эсвэл админуудад мэйл илгээж болно.