Женова: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Image:Stemma_di_Genova.svgImage:Provincia_di_Genova-Stemma.svg-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь CommonsDelinker, шалтгаан нь: File renamed: Criterion 3 (obvious error) · This i
Мөр 81: Мөр 81:
{{reflist}}
{{reflist}}


[[Ангилал:Италийн хотууд]]
[[Ангилал:Женова| ]]
[[Ангилал:Лигурийн коммун]]
[[Ангилал:Италийн мужийн нийслэл]]
[[Ангилал:Лигурийн суурин]]
[[Ангилал:Далайн боомттой суурин]]
[[Ангилал:Италийн аймгийн төв]]
[[Ангилал:Лигурийн урьдны нийслэл]]
[[Ангилал:Италийн их сургуулийн хот]]

09:06, 20 Есдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Женова хот / Женова суурин
ита. Genova / Comune di Genova
Хотын зураг

Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Женова is located in Italy
Женова
Женова
Солбицол: 44°24′40″N, 8°55′58″E
Улс ИталиИтали Итали
Муж (regione) Лигур
Аймаг (provincia) Женова
Суурин (commune) Женова
Засаглал  
 - Хотын захирагч Марко Дориа
Газар нутаг  
 - Нийт 243.60 км²
Өндөр 20 м
Хүн ам  
 - Нийт (2011) 608,154[1]
 - Нягтрал 2,500/км²
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Цахим сүлжээ: www.comune.genova.it

Женова ( италиар Genova гэж бичээд Дуудлага [ˈdʒɛːnova] гэж дуудах нь монголоор Жээно-ва, Жиэно-ва гэж хоёр үеэр сонсдоно;[2]; лиг. Zena [ˈzeːna]; Латин: Genua, Ianua; Англи: Genoa;) — Итали улсын 6-р том хот.

Женова нь "Хойд Италийн гурвалжин" (Милан-Турин-Женова) гэж алдаршсан Италийн хамгийн ихээр аж үйлдвэржсэн нутгийн урд өнцөг, Итали улсын хамгийн их ачаалалтай далайн боомт хот юм. Урдуураа Газрын дундад тэнгисийн эх газарт тулсан хэсэг болох Лигурын тэнгисээр хүрээлэгдэх бөгөөд Аппенины нурууны өврөөр эргийн дагуу 30 км урт сунайн тогтсон байрлалтай.

Женова хот нь Италийн засаг захиргаа-нутаг дэвсгэрийн хуваарь ёсоор Лигур мужийн Женова аймгийн Женова суурин (commune) гэж зүйлчлэгдэнэ. Улсын 3-р түвшний 8,100 нэгжийн нэг болох 43.6 км² нутагтай Женова сууринд 2011 оны байдлаар 608,154 хүн оршин сууж байна.[3] Гарцаагүй Женова хот буюу энэхүү "Женова" нэрт сууринтай бөөрөөрөө нийлсэн өөр өөр нэртэй хэдэн суурин бий. Нийлүүлж тооцоход 800,709 хүн Женова хотын бөөгнөрөлд аж төрөн суудаг аж.[4]

Женова хотод төмөрлөг, хөлөг онгоц үйлдвэрлэл давамгай хөгжсөн. Европын 2-р том аквариум (цөөрмөг) болон дундад зууны үеэс өдийг хүрсэн уран баримал, уран зургаараа Женова хот алдартай. Өмнөх мянган жилд далайн томоохон боомт, банк, зах зээлийн газар, хүчирхэг тэнгисийн флоттой бүгд найрамдах улсыг цогцлоож байсан түүхтэй. Женовад төрсөн алдартнаас нэрлэвэл далайчин Христофер Колумб, Италийн эх оронч Жузеппе Маззини нар лав байна. 1860 онд Жузеппе Гарибальди Женовагаас 1000 цэрэгтэй далайд гарч Сицил аралд газардаад Хоёр Сицилийн вант улсыг буулган авснаар нэгдсэн Итали улс үүссэн.

Лавлах холбоос

  1. Total population referred to to the comune (or municipality), rather than the extended urban area. Notiziario statistico del Comune di Genova – Andamento della popolazione al 31 dicembre 2009 (Statistical report of Genoa Municipality at december 31, 2009)
  2. Италиар Genova гэх үгийг хэлсэн авиа
  3. Нийт хүн амыг хотын бус харин аймгийн хэмжээнд авч үзэж тооцдог. Notiziario statistico del Comune di Genova – Andamento della popolazione al 31 dicembre 2009 (Женова хотын захиргааны статистикийн тайлан, 2009.12.31)
  4. Италийн хотжилтын талаар Urbanismi in Italia, 2011