Баабар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
→‎Шүүмжлэл: Гадны эрх ашгийг баримталдаг гэнэ үү?
Мөр 27: Мөр 27:
*''Баабар бас ингэж өгүүлэв''
*''Баабар бас ингэж өгүүлэв''
*''Дори идэр дүүдээ ''
*''Дори идэр дүүдээ ''

===Шүүмжлэл ===
Түүний зохиол бүтээл нь гадны эрх ашгийг хамгаалсан, монголчуудыг илт үгүйсгэн гүтгэсэн шинжтэй гэсэн шүүмжлэлд өртдөг.


==Шагналууд==
==Шагналууд==

01:47, 2 Аравдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Баабар
Баабар

Баабар (Бат-Эрдэнийн Батбаяр) (1954 оны 10-р сарын 26-нд төрсөн) нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн орчуулагч, XX зууны манлай нийтлэлч, улс төрч юм. Англи, Польш, Орос хэлтэй.

Намтар

Баабар нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан.

1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.

1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.

Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.

Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.

1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилжээ.

1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж байна.

1996 - 2004 онд "ХХ зууны Монгол: нүүдэл, суудал" ном бичжээ.

Бүтээлүүд

  • Монголчууд: Нүүдэл суудал
  • Зугаатай танин мэдэхүй (Б.Цэнддоогийн хамт)
  • Баабар ингэж өгүүлэв
  • Баабар мөн ингэж өгүүлэв
  • Баабар бас ингэж өгүүлэв
  • Дори идэр дүүдээ

Шагналууд

Гадны холбоос

Ишлэл

  1. "Шилдэг бүтээлүүд Төрийн шагнал хүртэв". news.mn. 2009-11-24. Retrieved 11 сарын 24. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)