Пётр Бадмаев (Жамсран): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1: Мөр 1:
{{Инфобокс эрдэмтэн
|box_width =
|name = Петр АлександровичБадмаев
|image = Badmaev P.A. 1913-16 Karl Bulla.jpg
|image_size = 300 px
|alt =
|caption =
|birth_date = 1851 он
|birth_place = Хаант Орос улс, Өвөр Байгалийн Агийн буриадын тойрог
|death_date = 1920 он
|death_place = ЗХУ, Чесмены лагерийн Петербург хотын шорон
|residence = Петербург хот
|citizenship = Хаант Орос Улс, ЗХУ
|nationality = Монгол /буриад/
|ethnicity = Буриад
|fields = Дипломат-Дорно дахиныг судлаач, Эм зүй, Түвд судлаач
|workplaces =
|alma_mater =
|doctoral_advisor =
|academic_advisors =
|doctoral_students =
|notable_students =
|known_for = Дипломат-Дорно дахиныг судлаач, Түвд эмч
|author_abbrev_bot =
|author_abbrev_zoo =
|influences =
|influenced =
|awards =
|religion =
|signature = <!--(filename only)-->
|signature_alt =
|footnotes =
}}

[[Файл:Badmaev P.A. 1913-16 Karl Bulla.jpg|thumb|338x338px]]
[[Файл:Badmaev P.A. 1913-16 Karl Bulla.jpg|thumb|338x338px]]
'''Бадмаев Петр Александрович''' (Жамсран). (Petr Aleksandrovich Badmayev)Төвд эмнэлгийн доктор, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч, судлаач, дипломатч, томоохон худалдаачин, соён гэгээрүүлэгч, “Дорнод хязгаарын амьдрал” сониныг үүсгэн байгуулагч.

Мөр 11: Мөр 45:

Тухайн үеийн тэргүүний сэхээтнүүдийн нэг П.А.Б. төвдийн анагаах ухаан судлах, дипломат бодлого явуулах, багшлах, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, орчуулга хийх, сонин гаргах зэрэг олон талт, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байв. Тэрбээр монгол хэл дээр гаргасан анхны сониныг үүсгэн байгуулж, түүнийг Монголд тарааж, манай орны тухай байнга мэдээлж, сонинд нийтэлж байсан томоохон хэвлэн нийтлэгч байснаараа сэтгүүл зүйн түүхэнд үлджээ.

[[АНгилал: Монгол хүн]]
[[АНгилал: Оросын харъяат Монгол хүн]]
[[АНгилал: Буриад хүн]]
[[АНгилал: Дипломат]]
[[АНгилал: Түвд эмч]]
[[АНгилал: Түвд судлаач]]
[[АНгилал: Хэлмэгдсэн хүн]]

09:43, 20 Аравдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Петр АлександровичБадмаев
Төрсөн огноо1851 он
Хаант Орос улс, Өвөр Байгалийн Агийн буриадын тойрог
Нас барсан огноо1920 он
ЗХУ, Чесмены лагерийн Петербург хотын шорон
Оршин суугаа улсПетербург хот
ИргэншилХаант Орос Улс, ЗХУ
ҮндэсМонгол /буриад/
УгсааБуриад
СалбарДипломат-Дорно дахиныг судлаач, Эм зүй, Түвд судлаач
Алдаршсан зүйлДипломат-Дорно дахиныг судлаач, Түвд эмч

Бадмаев Петр Александрович (Жамсран). (Petr Aleksandrovich Badmayev)Төвд эмнэлгийн доктор, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч, судлаач, дипломатч, томоохон худалдаачин, соён гэгээрүүлэгч, “Дорнод хязгаарын амьдрал” сониныг үүсгэн байгуулагч.

Жамсран Бадмаев 1851 онд Өвөр Байгалийн Агийн буриадын гэр бүлд төржээ. Эцэг нь нэлээд чинээлэг, нөлөө бүхий хүн байсан учир хүүхдүүдийг багаас нь бичиг үсэгт сургаж, өндөр боловсрол эзэмшүүлжээ. Төвдийн анагаах ухааныг эзэмшин эмч болж алдаршсан том хүү Сультимийнхээ ачаар тэднийх их нэрд гарчээ. ХIХ зууны дундуур Өвөр Байгалд гарсан хижгийн тахалтай тэмцэх үеэр Сүльтим үнэхээр авьяас чадвартайгаа харуулсан тул Хаант засгаас түүнийг өндөр үнэлж, 1857 онд Николайн цэргийн эмнэлэгт уригдан очиж, туслах эмчээр ажиллаж байгаад 1860 онд өвчтөнийг бие даан эмчлэх эрх олж авчээ. Тэр Петербургт байхдаа эмийн ургамлын сан нээн ажиллуулснаас гадна профессор К.Ф.Голстунскийн хамт төвдийн анагаах ухааны “Жуд-Ши” судрыг орос хэлээр орчуулах оролдлого хийж байжээ. Гэвч С. орос хэлийг, К.Ф.Голстунский төвдийн анагаах ухааныг сайн мэддэггүй байсан учир энэ ажлаа хэрэгжүүлж чадаагүй аж. С. Петербургт христос шашинд орж, Александр Александрович Бадмаев нэртэй болсон байна. Түүнд загалмай зүүлгэсэн цэг нь III Александр хаан байв. Нэгэнт үүсгэсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэх хүн хэрэгтэй байсан учраас дүү Жамсранг илгээхийг эцгээсээ хүсчээ. Энэ үед Жамсран Эрхүүгийн гимназийг алтан медальтай төгсөөд Петербургт очсон байна.

1871 онд тэр Петербургийн их сургуулийн Дорно дахины салбарын хятад-монгол-манж хэлний ангид орж, сүүлдээ Анагаах ухааны мэс заслын академийн сайн дурын сонсогч болжээ. Үүний зэрэгцээ ахынхаа эмийн санд ажиллаж, эм тан бэлтгэн, өвчин оношлох аргад суралцаж байв. Зуныхаа амралтаар Монгол, Төвдөөр явж, төвд эмнэлгийн ном судар цуглуулж, судалдаг байжээ. 1875 онд их сургуулиа онцсайн дүнтэй төгсөж, хаант Оросын Азийн хэрэг эрхлэх газарт алба хашин Хятад, Төвд, Монголоор байнга явдаг болжээ. П.Б. хүн эмчлэх ажлаа орхиогүй, яваандаа бүр нэрд гарч, ихэс дээдэстэй холбоотой болсон байна.

1893 онд Гадаад хэргийн яаманд ажиллахаа больж, бизнесийн салбарт ажиллаж эхэлжээ. П.А.Б. “Жүд-Ши” судрыг орос хэлээр орчуулахад гол үүрэг гүйцэтгэж, ах нь төвдөөс буриад руу, дүү нь буриадаас орос руу орчуулж хэлэхэд хоёр нарийн бичгийн дарга тэмдэглэж авдаг байв. Мөн П.А.Б. сонгодог гимназийн хөтөлбөртэй буриад сургуулийг өөрийн хөрөнгөөр байгуулж, Дорно дахины салбарт орос биш үндэстний оюутнуудад зориулсан тэтгэлэг бий болгожээ. Тэрбээр хааныхантай ойр дотно байдгаа ашиглан, III Александр хааны загалмай зүүлгэсэн хүүгийн хувьд түүнтэй шууд харилцдаг байв. Хожим III Николайтай бичиг, захидлаар харилцдаг байжээ. Тэр 1893 оны 2 дугаар сарын 13-нд Зүүн Азид Оросын явуулах бодлогын зорилтын тухай илтгэх хуудсаа хаанд танилцуулж, Сибирийн төмөр зам тавьж байгаатай холбогдуулан Хятад, Төвд, Монголтой Оросын харилцааг хөгжүүлэх төслийг санал болгожээ. Тэр олон сая рублийн зээл авч “Торговый дом Бадмаева и К” хэмээх пүүс байгуулсан бөгөөд түүний захиргаа нь Читад байрлаж байв. Мөн Өвөр Байгалд мал өсгөх томоохон аж ахуй байгуулж, жин тээвэрлэх олон тооны тэмээ худалдан авчээ. Үүнээс гадна худалдааны хэд хэдэн мухлаг, зочид буудал, хэвлэх үйлдвэр нээж, 1895 онд Монгол хэл дээр гарсан анхны сонин болох “Дорнод хязгаарын амьдрал” (“Жизнь на восточной окраине”) сониныг орос, монгол хэлээр гаргаж эхэлжээ.

1894 оноос Б-ын пүүс Монголд үйл ажиллагаагаа явуулдаг болж, Өргөө дэх Оросын консулын газрын ойролцоо томоохон газар авч, дэлгүүр, агуулах, орон сууцны байшин барьжээ. Уг пүүс нэлээд далайцтай, дуулиантай ажиллаж эхэлсэн боловч цаашдаа нэг их амжилт олоогүй 1905 онд хаагджээ. А.П.Б. хааныхныг эмчилдэг байсан бөгөөд ялангуяа хаан ширээг залгамжлагч Алексейг эмчилж байхдаа их нэрд гарсан юм. Үүний ачаар тэр Петербургт их нөлөөтэй хүн болж, хааныг тойрон хүрээлэгсдийн явцуу бүлэгт багтдаг байв. Тэр үеийн хүмүүсээс П.А.Б-т улс төрийн зүтгэлтнийх нь хувьд өгсөн олон тодорхойлолт байдаг. Тэдгээрт түүнийг олон янзаар тодорхойлсон боловч төрийн бодлогод ихээхэн нөлөөтэй гэсэн дүгнэлтийг бараг бүгдээрээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр засгийн газрын бүлгийн дотор нэлээд нөлөөтэй, ялангуяа Алс дорнодын бодлогын асуудлаар үлэмж үүрэгтэй хүн байжээ.