Хо Ши Мин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3: Мөр 3:
| нэр = Хо Ши Мин
| нэр = Хо Ши Мин
| нэр нутгийн хэлээр = Hồ Chí Minh
| нэр нутгийн хэлээр = Hồ Chí Minh
| зураг =File:Nguyen Aïn Nuä'C (Ho-Chi-Minh), délégué indochinois, Congrès communiste de Marseille, 1921, Meurisse, BNF Gallica.jpg
| зураг =
| зургийн хэмжээ =
| зургийн хэмжээ =
| тайлбар = 1946 оны хөрөг
| тайлбар = 1946 оны хөрөг

10:19, 8 Хоёрдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Түүний нэрээр нэрлэгдсэн хотын тухай Хо Ши Мин (хот) өгүүллээс үзнэ үү.
Хо Ши Мин
Hồ Chí Minh
Хо Ши Мин

Бүрэн эрхийн хугацаа: 1945 оны есдүгээр сарын 2 – 1969 оны есдүгээр сарын 3

Төрсөн: 1890 оны 5 сарын 19 (1890-05-19)
Нгеан, Францын колони
Нас барсан 3 September 1969(1969-09-03) (79 насалсан)
Ханой, БНАВАУ
Яс үндэс: Вьетнам
Улс төрийн нам: Вьетнамын Хөдөлмөрчдийн Нам
Гарын үсэг

Хо Ши Мин (Вьетнам хэл: Hồ Chí Minh, 胡志明), 1890 оны тавдугаар сарын 19 — 1969 оны есдүгээр сарын 3) нь Вьетнамын коммунист хувьсгалын удирдагч, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Ард Улсын (Хойд Вьетнам) ерөнхий сайд (1946-1955) болон ерөнхийлөгч (1945-1969) ажиллаж байсан сод удирдагч байв. Тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Ард Улсыг төвхнүүлэн байгуулахад онцгой гавьяа байгуулсаны сацуу Вьетнамын дайнд «Өмнөд Вьетнамын Үндэсний чөлөөлөх фронтыг» насан эцэслэх хүртлээ удирдаж байв.

Намтар

Хо Ши Мин (Хожмын нэр: Нгуен Шинь Кунг (Вьетнам хэл: Nguyễn Sinh Cung, 阮生恭) болон Нгуен Тат Тхань (Вьетнам хэл: Nguyễn Tất Thành, 阮必成); хувьсгалт нөхдийн нь дууддаг нэр: Нгуен Ай Куок (阮愛國)) нь 1890 онд Нгеан хошууны «Хоангчу» тосгонд мэндэлжээ. 1911 онд эх орноосоо гарч далайн флотын усан цэргээр ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж 1916-1923 оны хооронд Америк, Их Британи, Франц зэрэг орнуудаар зорчиж байлаа. 1920 онд Францын Коммунист Намд гишүүнээр элсч капитилист орны хөдөлмөрчдийн хүнд бэрх амьдралыг халахын төлөө хувьсгалт тэмцлийн үйл хэрэгт эргэлт буцалтгүйгээр орж, олон олон шинэ найз нөхөдтэй болсон бөгөөд тухайн үед өрнөөд байсан зөвлөлт засгийн удирдагчидтай танилцан хувьсгалт үйл хэргийн хүрээгээ тэлсээр байв. 1920-оод он, Коминтерний идэвхтэн гишүүнээр элссэн Хо Ши Мин «Коминтерний V» Их хуралд төлөөлөгчөөр оролцож эх орноо Францын колоничлолоос гаргахын тулд хурлаас гарсан шийдвэр зааврыг мөрдлөгийг нутаг нэгт нөхдийнхөө хамтаар хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн ардын түр хороог эмхлэн байгуулж өөрийн нэрээ «Нюен-Ай-Как» болгон өөрчилж ард түмнийхээ дуу хоолой болон сонин хэвлэлүүдэд нийтлэлээ хэвлүүлж байлаа.

Хо Ши Мин хувьсгалт тэмцлийн үйл хэрэг үргэлжилсээр 1945 оны есдүгээр сарын 2-нд Хо Ши Мин «Тусгаар тогтносон Вьетнамын тунхагийг» боловсруулан зарласанаар[1], Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Ард Улс байгуулагдсан билээ.

Хо Ши Мин (баруун) алдарт цэргийн зүтгэлтэн Во Нгуен Зиапийн хамт, 1945 он.

Нийслэл Ханой хотын төв талбай «Бадинд» Хо Ши Миний бунхан байрладаг билээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод түүний нэрэмжит дунд сургууль бий.

Эшлэл

  1. "Vietnam Declaration of Independence". Coombs.anu.edu.au. 1945-09-02. Retrieved 2009-09-26.

Нэмэлтээр уншиж болох

Эсээ

  • Bernard B. Fall, ed., 1967. Ho Chi Minh on Revolution and War, Selected Writings 1920-1966. New American Library.

Намтар

  • William J. Duiker. 2000. Ho Chi Minh: A Life. Theia.
  • Jean Lacouture. 1968. Ho Chi Minh: A Political Biography. Random House.
  • N. Khac Huyen. 1971. Vision Accomplished? The Enigma of Ho Chi Minh. The Macmillan Company.
  • David Halberstam. 1971. Ho. Rowman & Littlefield.
  • Hồ chн Minh toаn tập. NXB chнnh trị quốc gia
  • Sophie Quinn-Judge. 2003. Ho Chi Minh: The missing years. C. Hurst & Co. ISBN 1-85065-658-4
  • Ton That Thien, Was Ho Chi Minh a Nationalist? Ho Chi Minh and the Comintern Information and Resource Centre, Singapore, 1990

Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Ард Улс

  • William J. Duiker. 1981. The Communist Road to Power in Vietnam. Westview Press.
  • Hoang Van Chi. 1964. From colonialism to communism. Praeger.
  • Truong Nhu Tang. 1986. A Viet Cong Memoir. Vintage.

Вьетнамын дайн

  • Frances FitzGerald. 1972. Fire in the Lake: The Vietnamese and the Americans in Vietnam. Little, Brown and Company.

Америкийн гадаад бодлого

  • Christopher Hitchens. 2001. The Trial of Henry Kissinger. Verso.
  • Henry A. Kissinger. 1979. White House Years. Little, Brown.
  • Richard Nixon. 1987. No More Vietnams. Arbor House Pub Co.

Холбоос

 Commons: Хо Ши Мин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан