Хоккейн спорт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б wikidata interwiki
Мөр 49: Мөр 49:


[[Ангилал:Хоккей]]
[[Ангилал:Хоккей]]

[[de:Hockey]]

14:54, 1 Дөрөвдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Хоккей (хуучин франц хэлээр hoquet,буюу "Тахир саваа" гэсэн утгатай үг) бөгөөд нэг үзүүр нь тахир модон цохиураар, бөмбөг, шайб зэргийг цохиж эсрэг багийн хаалганд оруулж тоглодог, хамгийн өргөн хэрэглэгддэг багийн спортын тоглоомын нэг юм. Анх үүссэнээсээ эхлэн олон төрөл жанарыг бий болгож ирсэний хамгийн алдартай нь Талбайн хоккей, болон мөсөн хоккей юм. Европд талбайн хоккейг голцуу сонирхож тоглодог бол, АНУ, Канад зэрэг улсад мөсөн хоккейг маш ихээр тоглодог байна. Монголд социализмын үед мөсөн хоккей нь орж ирж дэлгэрсэн боловч хүчтэй хөгжиж чадаагүй юм.

Талбайн Хоккей

Талбайн хоккей

Энэ төрөл нь хүмүүсийн хамгийн тоглох дуртай, Олимп-д албан ёсоор орсон спорт юм. Энэ төрлөөр олимпд хамгийн их амжилт үзүүлдэг улсууд бол Герман, Энэтхэг, Пакистан, Холланд, Испани болон Австрали улсууд юм. Мөн талбайн Хоккейтэй адил Заалны Хоккей гэж байна. Энэ нь зааланд тоглох, мөн талбайн зарим нэг хэмжээний өөрчлөлтөөрөө ялгаатайгаас биш дүрмийн хувьд яг ижил байдаг байна.






Мөсөн хоккей

Мөсөн Хоккей

Мөсөн хоккей нь таван тоглогч, нэг хаалгач нар 60м урт, 30м өргөн мөсөн талбай дээр Тэшүүрээр гулгаж тоглодог спорт юм. Мөсөн хоккей нь хамгийн хурдан багийн спортуудын нэг юм. Шайбыг хүчтэй цохих үед 190км/ц хүртэл хүрдэг байна. Мөн нэлээд их зодоон гардаг спортуудын нэг ажээ. Мөсөн хоккей нь 1840оос 1870 оны хооронд Канадад британы цэргүүд мөсөн дээр Shinty хэмээх шотландуудын модоор бөмбөг цохиж тоглодог тоглоомоос сэдэвлэн үүсчээ.

Бусад төрлүүд

Бөмбөгтэй хоккейн, Монгол Улс - Казахстан

Эдгээрээс гадна олон хоккейн спортууд үүсэж хөгжижээ.

Бусад

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Hockey – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Hockey – Викимедиа дуу дүрсний сан