Цэнхэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 5.74.2.86 (яриа)-н хийсэн засваруудыг Latebird-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
б wikidata interwiki
Мөр 76: Мөр 76:


[[Ангилал:Архангай аймгийн сумд]]
[[Ангилал:Архангай аймгийн сумд]]

[[fi:Tsenher]]

15:11, 1 Дөрөвдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Цэнхэр сумын төв Алтан-Овоо суурин (2006 он)
Цэнхэр сумын төв Алтан-Овоо суурин (2006 он)
3,200 км²газар нутагтай
5,414 хүноршин суудаг
_______толгой малтай
6 баг ньОрхон, Цэцэрлэг, Цэнхэр,
Алтан-Овоо, Буйлан, Тамир
____ ондүүсгэн байгуулагдсан
Иргэдийн нэршилАрхангайн Булган, Эрдэнэбулган, Батцэнгэл, Түвшрүүлэх, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Баянхонгорын Эрдэнэцогт гэсэн долоон сумаар хүрээлэгдэнэ.

Цэнхэр сум нь Архангай аймгийн сум юм.

Газарзүй

Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Бүрд сумтай, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Түвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га.

Түүх

1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн засаг захиргааны үндсэн нэгж байсан хошууг халж, тэр үед байсан 5 аймаг, 72 хошуу, 525 сумыг газар нутаг, хүн амын талаар тэгшитгэн 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулжээ. Энэ үед Архангай аймаг байгуулахад хуучин Эрдэнэбулган уулын хошуунаас Цэцэрлэг голын хошууг таслан Цэнхэр сум нэртэйгээр байгуулжээ.

Хүн ам

Цэнхэр сум 1934 оны байдлаар 7 багтай байв. Үүнд 1-р баг нь Цэцэрлэгийн голын эхэн биеийн нутаг, 2-р баг нь Цагаансүм, 3-р баг нь Орхон, 4-р баг нь Цэнхэрийн голын дагуу нутаг, 5-р баг нь Могойн голын орчим, 6-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн хойт хэсэг, 7-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн өмнө хэсэг буюу одоогийн Түвшрүүлэх сумын ихэнх нутгийг хамарч байв. Тус сум энэ үед 780 өрх, 3312 хүн ам, 6207 адуу, 10828 үхэр, 29787 хонь, 2088 ямаатай байсан байна.

Харин 2008 оны байдлаар Цэнхэр сумын нийт хүн ам 5387, үүнээс эр 2652, эмэгтэй 2735, нийт өрх 1513, шинэ төрсөн хүүхэд 120, нас барсан хүн 46, шилжиж ирсэн 68, шилжиж явсан 127, өрх толгойлслон эмэгтэй 392, тахир дутуу иргэн 229, өндөр настан 368, өндөр настай ганц бие өрх 102 байна.

Эдийн засаг

2008 оны жилийн эцсийн мал тооллогоор 152,543 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 11,000-аар өсчээ.

Түүхийн дурсгалууд

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эрт дээр үеэс хүн оршин амьдарч байсан тухай ул мөр түүхийн дурсгалт зүйлсийн үлдэц үлдэгдэл хадгалагдан байгаа билээ.

Сумын төвөөс 3 км орчим газар Цэцэрлэгийн голын хойт биед Хөшөөтийн ам хэмээх нутагт буй эртний хүрэл зэвсгийн үеийн дурсгал, “Буган хөшөө” нь эрт үеэс тус сумын нутагт хүн амьдарч байсны нэгэн тодорхой жишээ болно. Эл буган хөшөө нь 2 метр өндөр 0.5 метр зузаан юм байна. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд буга загварчилан дүрслэж, доогуур нь өргөн бүс татжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайд 3 буга, арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биед 2 буга, бүсний дээхэн талд бамбай сийлжээ. Дээрхийн ижил хоёр буган чулуун хөшөө нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг юм.

Цэнхэр сумын төвийн баруухан талд Цэцэрлэгийн голын хөвөөнд байдаг эртний булш, Бүрд багийн Майхан хэмээх уулын өмнө үзүүрт байх эртний Түрэгийн үеийн бололтой дөрвөлжин булш, Цэнхэрийн голын “Дээд тээг” хэмээх газрын эхэнд хоёр том цохионы дунд байх нэгэн сонин булш, Хужирын амны морь татдаг, Буйлан багийн Хайрхан уулын зүүн бэл зэрэг газруудад Хүрлийн үеийн том хэмжээтэй хиргисүүрүүд байдаг ажээ. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах хадны сийлмэл зураг, тамга тэмдгийн зүйлс тус сумын Бүрд багийн нутаг Ширдэгийн гол хэмээх газар байдаг юм байна.

XIII зууны үед холбогдох түүхийн дурсгалт зүйлсийн үлдэгдэл тус сумын нутагт нэлээд байдаг. Тухайлбал, Цагаан сүмийн голын хойт биед, Хөшөөтийн ам хэмээх газрын урд, Цагаан сүмийн рашааны баруухан талд эртний барилгын үлдэц ором байдаг бөгөөд гадуураа хэрэмтэй байсан болов уу гэж үзэж болохоор байдаг аж. Үүнийг Өгөөдэй хааны орд байсан тухай цухас мэдээ байдаг болой. Өгөөдэй хаан Хархоринд туурьшиж байсан бол түүнтэй тун ойролцоо байх Цагаан сзмийн рашаанд биеэ сувилж амрах зорилгоор юмуу, өөр ямар нэг зорилгоор ийнхүү орд харш бариулж суурьшиж байсан байж болох талтай. Нөгөө талаар эрдэмтэн О. Намнандорж гуай Цагаан сүмийн рашааныг XIII зууны үед тохижуулж ашиглаж байсан тухай бичсэн байдаг. Мөн цагаан сүмийн голын эхэнд нэгэн барилгын үлдэц ором байдгийг “Цагаан сүм” хэмээн нэрлэдэг болой. Эл сүмийг нэлээд эрт дээр үед магадгүй монгол нутаг дээр байсан эртний улсуудын үед ч хамаарч болох юм хэмээн эрдэмтэд үздэг бололтой юм.

Орхон голын бүр эхэнд “Жаран цөнгөрөг” хэмээх овгор хотгор ихтэй эдгэрч эрүүлшсэн газар байдаг аж. Эл газрыг ШУА-ийн гишүүн, доктор Х. Пэрлээ гуай эрт цагийн барилгын үлдэгдэл байж болох юм хэмээн тэмдэглэсэн байна. “Жаран цөнгөрөг” нэртэй бас иймэрхүү газар Цэцэрлэгийн голын эхэнд байдаг. Орхон голын зөв талын цутгаланд “Тээлийн амны дөрвөлжин газар” гэдгийг тэрбээр эртний хот барилгын үлдэгдэл хэмээсэн байдаг. Алтан-Овоо багийн нутагт Өгөөдэй хааны бор өргөө хэмээх хотын туурь, мөн Сайрын Бүрдний дэнж дээр Манжийн үеийн хотын туурь байдаг юм байна. Энэ мэт түүхийн дурсгалт зүйлс тус сумын нутагт элбэг байдаг бөгөөд гагцхүү түүнийг эрэн сурвалжилж илрүүлэх, шинжлэн судалж тодруулах явдал нэн чухал байгааг дурдах юун.

Албан байгууллагууд

Хүн эмнэлэг

Тус сумын хүн эмнэлэг нь 1938 онд анх байгуулагдсан байна. 1959 онд анх төрөх тасаг нээгдэж анхны эх баригчаар Д. Чулуунжав ажилласан байна. Энэ эмнэлэг нь 1975 онд их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Цэдэн, Бат-Өлзий, Содномпил, Санжханд, Сэндогом, Ц. Пүрэвсүрэн, Оюунцэцэг нар ажиллаж байв. 1982 онд тус эмнэлэгийн эрхлэгчээр Мижидсүрэн, Н. Энхтуяа нар ажиллаж байсан ба ажиллаж байна.

Хүүхдийн цэцэрлэг

1972 онд байгуулагдсан бөгөөд 1975 онд 2 бүлэг, 50 хүүхдийн төлөвлөгөөтэй 8 ажилчинтай ажиллаж байжээ. 1982 онд 3 бүлэг, 75 хүүхэд, 15 ажилчинтай болж хүүхдийг насаар нь ангилан хүмүүжил сургалтын ажлаа явуулах болсон байна. 1975-1990 онд 400-500 хүүхдийг сургуульд бэлтгэн өөрийн байртай болсон байна. Хамт олны дотроос таван жилийн гавшгайч, үлгэр жишээ заах арга зүйч тэргүүний хүмүүс шалгаран шагнагдаж байсны дээр тус цэцэрлэг хамт олноороо бэлтгэл шатны сургууль болтлоо хөгжиж иржээ. 1990-1997 онд сургуулийн өмнөх насны 200-250 хүүхдийг сургуульд бэлтгэж өгчээ. Төсөл хэрэгжүүлэх замаар цэцэрлэгтэй тоглоом, хивс, приставк, өнгөт телевизор, хөгжимтэй болов. 2002 онд 2 бүлэг, 6 ажилчинтай, 6,5 сая төгрөгийн төсөвтэй, 50 хүүхэдтэй ажиллаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Баасанжав, Найм, Гүнсмаа, С. Аюушжав, Ц. Дэлгэр нар ажиллаж байсан байна.

Загвар:Архангай