Алтан загас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 11: Мөр 11:
}}
}}

'''Алтан загас''' нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас боловч маш гоёмсог өхөөрдмөөр.
'''Алтан загас''' нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардлага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас боловч маш гоёмсог өхөөрдмөөр.
Хүчилтөрөгч ихтэй GH 20-с ихгүй , pH 6,5- 8,0 ; t 12-28 градус усанд тэжээнэ. 10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд байдаг. Атуу нь атуухаасаа арай бүдүүн 2 жилийн дара бие гүйцдэг.

Төрц гаргахад 100-150 л аквариум хэрэгтэй . Усыг 3-4 хоног байлгаад , 20-25 см түвшинтэй болтол дүүргэнэ. Усны GH 8-15 , pH 7,0-8,0 ; t 22-28 градус байх ёстой. Аквариумдаа 1 атуу, 2 атуухыг хийж, ургамал суулгана. Алтан загас 4 сараас 9 сар хүртэл төрц гаргана. Төрц гаргах гэж байгаа загасыг 20-35 хоногийн өмнөөс 20 хэмийн усанд тус тусад нь байлгаж амьд хоолоор хооллоно. Төрцөө үүрээр 4-5 цагийн орчимд гаргадаг. Аквариумыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх ёстой. Төрц гаргаж дуусмагц том загаснуудыг тусгаарлаад усны хагасыг нь шинэ усаар сэлбэнэ. 4-5 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлмэгц амьд хоол , чанасан өндөгний шараар хооллоно. Тэдэнд өдөрт бага багаар 3-4 удаа хоол өгнө. 2 сарын дараа хэмжээгээрээ нь ялгаж 40-50 л устай аквариумд 50-иад жараахай байлгавал зүгээр.

10:59, 14 Дөрөвдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Алтан загас

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал

Алтан загас нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардлага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас боловч маш гоёмсог өхөөрдмөөр. Хүчилтөрөгч ихтэй GH 20-с ихгүй , pH 6,5- 8,0 ; t 12-28 градус усанд тэжээнэ. 10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд байдаг. Атуу нь атуухаасаа арай бүдүүн 2 жилийн дара бие гүйцдэг. Төрц гаргахад 100-150 л аквариум хэрэгтэй . Усыг 3-4 хоног байлгаад , 20-25 см түвшинтэй болтол дүүргэнэ. Усны GH 8-15 , pH 7,0-8,0 ; t 22-28 градус байх ёстой. Аквариумдаа 1 атуу, 2 атуухыг хийж, ургамал суулгана. Алтан загас 4 сараас 9 сар хүртэл төрц гаргана. Төрц гаргах гэж байгаа загасыг 20-35 хоногийн өмнөөс 20 хэмийн усанд тус тусад нь байлгаж амьд хоолоор хооллоно. Төрцөө үүрээр 4-5 цагийн орчимд гаргадаг. Аквариумыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх ёстой. Төрц гаргаж дуусмагц том загаснуудыг тусгаарлаад усны хагасыг нь шинэ усаар сэлбэнэ. 4-5 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлмэгц амьд хоол , чанасан өндөгний шараар хооллоно. Тэдэнд өдөрт бага багаар 3-4 удаа хоол өгнө. 2 сарын дараа хэмжээгээрээ нь ялгаж 40-50 л устай аквариумд 50-иад жараахай байлгавал зүгээр.

Төрлүүд

Гивлүүр сүүлт (Вуалехвост ). Богинохон биетэй, жижиг бөөрөнхий толгойтой, сүүлний сэлүүр 2 хуваагдсан урт тунгалаг ба гивлүүртэй төстэй, биеэсээ 1,5-2 дахин урт. Ихэвчлэн улаан өнгөтэй байдаг. Хайрс нь алтан загасныхаас жижиг. Амьдрах, үржих нөхцөл алтан загасныхтай адил боловч усны хэт их хэлбэлзэлд мэдрэмтгий. Оранда. Гивлүүр сүүлтийн нэг төрөл. Толгойн дээрх өөхөн булуугаараа ялгаатай. Олон янзын өнгөтэй байдаг. Сүүн цагаан өнгийн, улаан толгойтой оранда их үнэлэгддэг. Телескоп. Бие , сэлүүрийн хэлбэрээрээ гивлүүр сүүлттэй адил боловч арай булцгар, том бүлтгэр нүдтэй. Бие гүйцсэн телескопны сүүлний сэлүүр 16-18 см урт болдог. Удаан, болхи хөдөлгөөнтэй, усны дулааны хэлбэлзэлд мэдрэмтгий . Үзүүртэй чулуу , хатуу ургамал нь телескопны нүдийг гэмтээдэг.Үлдэгдэл хоолыг 15-20 минутын дараа цэвэрлэж байх хэрэгтэй.

Комет. Урт биетэй, өндөг хэлбэртэй, сүүлний сэлүүр уртассан , нурууны сэлүүр өндөр, хайрс том, төрөл бүрийн өнгөтэй байна. Усны хэм нь 24-өөс илүүгүй байна. 6-8 загасанд 40-50 л байнгын агааржуулалттай аквариум шаардлагатай. 1 жилийн дараа насанд хүрдэгээрээ ердийн алтан загаснаас ялгаатай.Төрц гаргах явц алтан загасныхтай адил. Арслан толгойт. Гивлүүр сүүлтийн нэг төрөл. Загасны онцлог нь заламгайн хавтас болон толгой дээрээ улаан товруутай, нуруундаа сэлүүр байхгүй. Бүдүүн богино биетэй, богино сэлүүрүүдтэй. Сүүлний сэлүүрүүд 2 хуваагдсан . 4-5 настайдаа онцгой гоё харагддаг.