Тажикистан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 207: Мөр 207:
| 4 || [[Хатлон муж]] || [[Курган-Тюбе]] || 21 || 24800 || 2,677,300
| 4 || [[Хатлон муж]] || [[Курган-Тюбе]] || 21 || 24800 || 2,677,300
|----------
|----------
| 5 || [[Уулын Бадахшаны өөртөө засах муж]] || [[Хорог]] || 7 || 64200 || 206,000
| 5 || [[Уулын Бадахшаны өөртөө засах аймаг]] || [[Хорог]] || 7 || 64200 || 206,000
|-style="background: #f0f0f0;"
|-style="background: #f0f0f0;"
| colspan=3 | Нийлбэр || 63 || 143100 || 7,564,500
| colspan=3 | Нийлбэр || 63 || 143100 || 7,564,500

09:06, 3 Тавдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Тажик Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠲᠠᠵᠢᠻ ᠤᠯᠤᠰ
Ҷумҳурии Тоҷикистон (тажик)
TJ, TJK / БНТажУ улсын далбаа
Төрийн далбаа
TJ, TJK / БНТажУ улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: таж. «Суруди миллӣ» (Төрийн дуулал)
Дэлхийн тал бөмбөрцөгт Тажикийг улаанаар
Дэлхийн тал бөмбөрцөгт Тажикийг улаанаар
Тажик улсын газрын зураг  (англ.)
Тажик улсын газрын зураг  (англ.)
Нийслэл Душанбе
Томоохон1. Душанбе (70 түмэн)
2. Хужанд (15 түмэн)
Албан ёсны хэлтажик хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
Тажикийн ард түмэн →
84.3% – тажик үндэстэн
13.8% – узбек үндэстэн
   0.8% – хиргис үндэстэн
   1.0% – бусад ард түмэн
Ард түмний нэршилТажикийнхан
(Тажик улсынхан)
Төр засагЭэлжгүй нэг нам, нэгдмэл
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
• Ерөнхийлөгч
Эмомали Рахмон (1994)
• Ерөнхий сайд
Кохир Расулзода (2013)
Хууль тогтоох байгууллага«Маҷлиси Олии»
(Дээд Хурал)
таж. «Маҷлиси миллӣ»
(Улсын Хурал)
«Маҷлиси намояндагон»
(Төлөөлөгчдийн Хурал)
Түүхэн үйл явдал
• Саманы улс байгуулагджээ
875 он
• ЗСБНХУ-аас тусгаарласан
1991-09-09
Газар нутаг
• Нийт
143,100 км2 (94)
• Усны эзлэх талбай (%)
1.8 хувь
Хүн ам
• 2013 тооцоо
7,839,000 хүн (91)
• Тооллого
7,564,500 хүн
• Нягтаршил
54/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$16.221 тэрбум[1]
• Нэг хүнд ноогдох
$2,066[1]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$6.523 тэрбум[1]
• Нэг хүнд ноогдох
$831 [1]
ОТББИ (2004)33.59
дундаж
ХХИ (2013) 0.622[2]
Error: Invalid HDI value · 127
Мөнгөний нэгжТажикийн сомони (TJS)
Цагийн бүсUTC+5 (Тажикийн цаг)


«Тажик» оноосон нэрийг энэ хуудаст холбов. Мөн үг бас «Тажик үндэстэн»-д хамаарна.

Төв Азийн 143 мянган км2 газрыг эзэлсэн дэлхийн 94-р том Тажик орон (бас Тажикистан ч гэнэ, тажикаар Тоҷикистон [тожикистон]) Дунд Азийнхаа Хиргис, Узбек болон төрөл хэлтний Афган, уулын цаадах Хятад гэсэн дөрвөн улсын нутгаар хүрээлүүлж, Вахан уулын жимээр таслагдан Пакистантай маш ойр оршдог. Үндсэндээ уулархаг, ялангуяа дорнод хагаст нь Памирын нуруу сүндэрлэн бий.

Дэлхийд 99-р олон буюу 7.4 сая хүн амтайгаас нийслэл Душанбед 10 хувь оршин сууж байна. 84 хувийг өмнө зүгийн иран төрлийн хэлтэй тажик үндэстэн, 14 хувийг умар зүгийн түрэг төрлийн хэлтэй узбек үндэстэн бүрдүүлдэг. Аль аль нь ислам шашин шүтнэ.

МЭӨ Согд, 819 оны Саман гээд Тажикт эрт дээрээс перс хэлтэн (тажикууд) амьдарч иржээ. XI зуунаас түрэгүүд нэвчиж, 1880-аад он болоход Оросын харьяанд орсон. 1924 онд тажикуудаар гол болгон ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх улс болоод өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогтносон бүрэн эрхт улсад дэвшээд Бүгд Найрамдах Тажик Улс (БНТажУ) болон өөрчлөн байгуулагдаж, тажик хэлээр улсын албан хэрэг бичдэг болов. Одоо ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай.

Эдийн хөгжлөөр тааруу, нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр (2011 онд 2000 ам.доллар) дэлхийд 159-р байрт жагсаж байгаа.

Нэр

Энэ улсыг монгол хэлнээ үндсэн хүн ам тажик үндэстнийх нь нэрээр нь энгийнээр «Тажик улс», товчоор «Тажик» хэмээнэ. Мөн тухайн улсад болон олон улсад хэрэглэгдэж буй -стан (улс орон гэсэн утга бүхий) дагаварыг залган «Тажикистан» гэнэ.

Газар зүй

Сансраас харсан зураг
Физик газар зүйн зураг
Памирын нуруу
Каракуль нуур

Тажик орон 143,100 хавтгай дөрвөлжин километр газар эзэлсэн Грекээс ялимгүй том буюу дэлхийн 95-р их нутаг дэвсгэртэй орон юм.

Байрлал

Хойд өргөргийн 36° — 41°, зүүн уртрагийн 67° — 75° дотор багтах ба Төв Азийн далайд гарцгүй орон билээ. Баруунаас зүүн зүгт 700 км, хойноос урагш 350 км сунасан. Өмнөд талаараа Афган улстай 1206 км, зүүн талаараа Хятад улстай 414 км, умард талаараа Хиргис улстай 870 км, өрнөд талаараа Узбек улстай 1161 км газраар хиллэх ба хилийн нийт урт 3651 км болно.

Уул нуруу

Тажик орон 90 хувь уулархаг, талаас их хувь нь далайн түвшнээс дээш 3000 метрээс өндөрт оршдог. Нутгийн дорнод хагасыг Памирын нуруу эзлэх ба умард хэсэгт Тэнгэр уулын салбар нурууд болох, Туркетан, Алай, Зеравшан, Хиссарын нурууд хөндлөн чигт параллель тогтоцгоожээ. Алайн нуруунын ноён оргил нь Тандыкуль (5544 км) юм.

Памирын нуруунд Тажикийн хамгийн өндөр уул болох Исмаил Саманийн нэрэмжит оргил (7495 м) байхаас гадна Ибн Сины оргил (7134 м), Корженевскийн оргил, Тусгаар тогтнолын оргил (6974 м), Карл Марксын оргил сүндэрлэжээ.

Гол нуур

Тажикийн гол мөрд Амударья, Сырдарьягийн сав газарт хамаарна. Алайн нурууны арын Ферганы хөндийгөөр Сырдарья мөрөн урсаж Хужанд хот д.т.д. 320 м хүртэл нам доор газарт байдаг. Хөндийд Кайракумийн хиймэл нуур бий. Нурууны өвөрт байх Душанбегийн хажууд Нурекийн хиймэл нуур байна. Тажикийн хамгийн том нуур Каракуль (хар нуур) 380 км² талбайтай, ёроолдоо 236 м гүнд хүрдэг.

Памирт байх Федченкогийн мөсөн гол 77 км урт бөгөөд дэлхийд томоохонд тооцогдоно. Вахш зэрэг голыг нийлүүлсэн Панж гол нутгийн өмнөд хилээр урсаж Амударьяд цутгадаг.

Уур амьсгал

Тажик орны уур амьсгал газрын байцаас хамаарна. Нам доор газарт VII сард дунджаар +27°C, I сард +1°C байх бол Памирын нуруунд VII сард +7°C, I сард −18°C температуртай байна.

Гол мөрний хөндийн жилийн дундаж хур тунадас 500-600 мм бол уул нуруудад 1500 мм хүрнэ.

Хүн ам зүй

Он Хүн ам [3]
1926 827,167
1939 1,485,091
1959 1,979,897
1979 3,806,220
2000 6,127,500
2010 7,564,502
Жимс худалдагч хархүү
Файл:TJKKTajiks.jpeg
Хүүхэд эмэгтэйчүүд

Тажик улс 2010 онд 7,564,502 хүнтэй (дэлхийд 96-р олон) байв. 34 хувь нь 0–14 насны багачууд, 62% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4 нь 65-ээс дээш өндөр настан юм. Жилийн дундаж өсөлт — 1.9%, бичиг үсэг тайлагдалт — 99.5%, дундаж наслалт — 65.3 жил, хүйсийн харьцаа — 0.99 эр/эм.

Хүн амын 84%-ийг тажик үндэстэн бүрдүүлэх ба узбек, хиргис, орос, татар, араб зэрэг үндэстэн угсаатан мөн амьдардаг.

Улсын албан ёсны хэл нь тажик хэл юм. Тажик хэл хэмээх нь үндсэндээ перс хэл бөгөөд кирил үсгээр бичдэг. Тажикийн ард түмний 90% ислам (85% суннит, 5% шийт), 10% христ (үнэн алдартны шашин), цөөн хэсэгт бахай, заратуштр шашин шүтнэ.

Хот суурин

Тажик улсад одоогоор 18 хот байна. Үүнд:

Душанбе
2009 оны хүн амын тоогоор:

1. Душанбе (703,969 хүнтэй)
2. Хужанд (147,483)
3. Куляб
4. Кургантюбе
5. Канибадам

6. Истаравшан (56,874)
7. Вахдат
8. Турсанзаде
9. Исфара
10. Пенжикент (38,575 хүнтэй)

Түүх

Эртний улс

Саманы улс (819–999)

Нийтийн тооллын өмнөх 4-р мянганд энд хүрэл зэвсгийн үеийн соёл иргэншил оршин байжээ хэмээн архелогийн судалгаагаар тогтоожээ. Бичиг сударт тэмдэглэгдсэнээр Тажик орны зарим хэсэг НТӨ 6-р зуунд Ахемены улсын харьяанд байсан ба Македоны Александрын байлдан дагуулалтаар грек Бактрын улсын мэдэлд оров. Нутгийн умар хэсэг эртнээс эдүгээ хүртэл «Согд» хэмээх газар орон бөгөөд энд худалдаа наймаа, газар тариалан, шилэн болон модон эдийн дарх эртнээс хөгжсөн.

Дараа нь Кушан улсын (30–375) мэдэлд байж будда, несторын христ, зороастр, манихейзм зэрэг шашин дэлгэрчээ. Цагаан хүннү (408–670)-ийн үед арабууд ислам шашныг дэлгэрүүлсэн ба өрнө дорныг холбосон Торгоны зам бий болсон байв.

I Мансур (961–976)

Хоёрдугаар мянган

Дараагийн зуудад араб, төвөд, перс, түрэг, монгол хаадын мэдэлд явсаар 14-р зуунд Төмөрийн улс, 16-р зуунд Бухарын хант улсын харьяа нутаг болов. Бухарын эмирт улс, Хокандын хант улсын мэдэлд орж байв.

Орос, Зөвлөлт

19-р зууны тажик нутаг

Хаант Орос Дунд Азийг байлдан дагуулж 1870 оноос хөвөнгийн тариаланд ач холбогдол өгөв. 1910-1913, 1916 онд бослого гарсаныг дарсан. Оросын иргэний дайны үед тусгаар тогтнохыг санаархсан ч Зөвлөлтийн улаан цэрэг ялж Зөвлөлтийн төрийн бодлогоор элдэв зүйл шашныг хориглож, сүм хийдийг хааж, хамтралжуулах аян эхэлжээ.

1924 онд Узбекийн ЗСБНУ-ын харьяанд Тажикийн автономит ЗСБНУ байгуулагдаж, 1929 онд зэрэг дэвшиж ЗСБН Тажик Улс хэмээн Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын нэг болж, хил зурагджээ. 1930-аад онд олон хүнийг улс төрийн хэргээр хилсээр ялласан. Оросууд 1926-1959 онд 1%-иас 13% болтол олноор нүүн ирж, төрийн гол албан тушаалд түлхүү ажилладаг болов. Зөвлөлт Тажикийн намын даргаар Бобожан Гафуров, Турсун Улжабаев, Жаббор Расулов, Рахмон Набиев нар ажилласан.

1990 он. Душанбе.

Тусгаар Тажик

Тажик улс ЗХУ-ыг бутардаг жил буюу 1991 оны 9 сарын 9-нд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. 1992 онд НҮБ-ын гишүүнээр элсэв. Тажик хэлний эрх хэрэглээ дээшилж улсын хэл болов.

Тажикт 1992-1997 онд иргэний дайн дэгдэж 100000 хүн нас барсан ба 1992 онд ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон одоо хүртэл үргэлжлэн төр барьж байна. 1992 онд 58%, 1999 онд 98%, 2006 онд 79%-ийн санал авчээ.

Улс төр

Эмомали Рахмон

1994 оны 11 сарын 6-д батлагдсан үндсэн хуульд зааснаар тус улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай.

Ерөнхийлөгч төр улс болон засгийн газрын тэргүүн болдог. 2003 оны 6 сарын 22-д бүх нийтийн зөвшөөрлөөр үндсэн хуулиндаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон зассан.[4] 1994 онд БНТажУ-ын ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон 1999, 2006, 2013 онд дахин сонгогдоод байгаа.

Хууль тогтоох эрх мэдэл 5 жилээр сонгогдох «Мажилиси Олии» (Дээд Хурал)-д оногдоно. 33 суудалтай «Мажилиси милли» (Улсын Хурал), 63 суудалтай «Мажилиси намояндагон» (Төлөөлөгчдийн Хурал) хоёр танхимаас бүрдэнэ.

Эмомали Рахмон даргатай Тажик Улсын Ардын Ардчилсан Нам олон жил дангаар шахуу төр барьж байгаа бол Тажик Улсын Коммунист Нам, Тажик Улсын Исламын Сэргэл Нам, Тажик Улсын Эдийн Засгийн Шинэчлэлийн Нам, Тажик Улсын Хөдөө Аж Ахуйн Нам зэрэг хүч сул хэдэн нам парламентат ганц хоёр суудал авсан байдаг.

Орон нутаг

Газрын зураг д/д Нутаг Төв Дотроо Талбай (км2) Хүн ам (2010)
1 Согд муж Хужанд 18 25400 2,233,500
2 Улсад шууд захирагдах нутаг Душанбе 13 28600 1,722,900
3 Душанбе хот Душанбе 4 100 724,800
4 Хатлон муж Курган-Тюбе 21 24800 2,677,300
5 Уулын Бадахшаны өөртөө засах аймаг Хорог 7 64200 206,000
Нийлбэр 63 143100 7,564,500

Эдийн засаг

Тажик улс тусгаар тогтносноос хойш аажмаар зах зээлийн эдийн засагт шилжиж байна. Тажикт авилга их байгаа нь эдийн засагт чөдөр болж байгаа.

Хөнгөн цагааны үйлдвэр

Тажик улсын эдийн засаг олон улстай харьцуулахад сул байна. 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.5 тэрбум америк доллартай тэнцэж байв. Нэг хүнд ноогдох нь 2200 доллар. Жилийн эдийн засгийн өсөлт 7.4%-ийн өсөлттэй байсан. 54% үйлчилгээ, 23% хөдөө аж ахуй, 23% аж үйлдвэрийн салбарт бүтээгдэв.

Инфляцийн түвшин 5%. Хөдөлмөрлөх хүчний 48% хөдөө аж ахуй, 41% үйлчилгээ, 12% аж үйлдвэрт ажиллаж байна. Тажикийн иргэдийн 40-өөд хувь Орос зэрэг улсад очиж ажиллаж байна.

Хөвөн давуу, хөнгөн цагаан голлон экспортолдог. Хөвөн даавуу хөдөө аж ахуйн салбарын 60%-ийг бүрдүүлж байгаа ба салбарын ажиллах хүчний 75%, тариалангийн талбайн 45%-ийг эзэлж байна. Хөнгөн цагааныг төрийн өмчит компани олборлож байгаа ба Дунд Ази төдийгүй дэлхийд хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дээгүүр байрт бичигдэж байна.

Тажик улсад Афгантай холбогдсон хар тамхины наймаа гэх мэт далд эдийн засаг хөгжжээ.

Хүнсний захын жимсний худалдаа
Экспортын барааны бүтэц
ИранШвейцарХасагТурк
ИранХасагОросХятад

Тажикийн Вахш, Панж голуудад усны эрчим хүчийг ашиглан цахилгаан гарган дотооддоо хэрэглэх болон гадаад улс руу экспортолж байна. Тажикийн Нурек УЦС-ын далан дэлхийд хамгийн өндөр далан юм.

Зүүлт, тайлбар

  1. 1.0 1.1 1.2 1.3 "Tajikistan profile at". International Monetary Fund website.
  2. "Human Development Report 2009: Tajikistan". The United Nations.
  3. Демоскоп Weekly
  4. Constitution of the Republic of Tajikistan as amended by referendum of 22 June 2003 (Орос хэл)

Холбоос