Ван: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 14: Мөр 14:
* [[Гүн]]
* [[Гүн]]


[[Ангилал:Цол]]
[[Ангилал:Ван| ]]
[[Ангилал:Сурвалжит язгууртны цол]]
[[Ангилал:Төрийн тэргүүний цол]]
[[Ангилал:Хаант засаг]]
[[Ангилал:Эрх зүйн түүх]]
[[Ангилал:Викингийн эрин]]
[[Ангилал:Сэтгэлгээний улс төрийн түүх]]

13:01, 8 Тавдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Ван хэмээх нь монголын Хан цолтой дүйцэх бөгөөд Эртний Хятадын улсуудад их хаадыг хуанди, бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван Ханд Алтан улсын хаан Ван цол олгосоноор Ван Хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Энэ цол бол Хятадын төрийн улс төрийн бодлогын нэг хэсэг байсан бөгөөд хуанди бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цолыг олгодог байсан байна.

Манжийн үе

Манж Чин улсын төрийн тэргүүн зэргийн хэргэм болон Манжийн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан хүмүүст олгодог хэргэм болсон байна. Манж Чин улсын үе болон Олноо Өргөгдсөн Монгол улсын үед хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Манж Чин улсын үеийн вангийн хэргэм дээр чин ван, жүн ван тэргүүтэн зэргийг нэмж олгодог байжээ. Ван хүн гурван нүдтэй тогосын отго малгайдаа зүүдэг байсан байна.

Чин улсын үед чин ван, жүн ван цолыг Халх дөрвөн аймгийн 86 хошуу дотор урьд хожид нийт 15 хошууны засаг ноёд угсаа залгамжилсан байдгаас Түшээт хан аймагт 5 хошуу, Сэцэн хан аймагт 3 хошуу, Сайн ноён аймагт 4 хошуу, Засагт хан аймагт 3 хошууны засаг ноёд тус бүр угсаа залгамжилж, зарим үед эдгээр хошууны засаг ноёдоос Манжийн хааны овгийн гүнжтэй гэрлэж байжээ. Дотоод Монголын 49 хошууны засаг ноёдоос 16 орчим хошууны засаг ноёд чин ван, жүн ван цолыг үе улиран хэрэглэж байжээ. Тэдгээрээс Жиримийн чуулганы Хорчины Түшээт чин ван, Дархан чин ван, Бодлогот чин ван, Бинт чин ван, Засагт жүн ван, Дүүрэн жүн ван гэсэн таван хошууны засаг ноёд манжийн хааны гэр бүлийн гүнж, гэг нартай хуримлаж байжээ.

Манж Чин улс мөхсөн боловч Ар Монголд Богд хаант Монгол Улсын (1911-1924) үед хэрэглэж байгаад Ардын хувьсгалын дараа ноёд язгууртнуудын хэргэм зэргийг устгаснаас хойш Ар Монголд энэ цол хэргэмийг хэрэглэхээ больсон. Харин Өвөр Монголд 1949 он хүртэл хэрэглэж байжээ.

Одоо үед

Мөн Орос хэлний Королевство, Англи хэлний Kingdom гэх өрнө дахины хаант засагт улсын үндсэн хэлбэрийг вант улс гэж нэрлэж байна. Улсыг жолоодогчийг нь ван гэнэ. Хэл бичгийн нэрт эрдэмтэн Бямбын Ринчен анх Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улс хэмээн монгол хэлэнд хөрвүүлснээр Европын хаант засаглалтай улсуудыг вант улс гэж ярьж, бичиж хэвшжээ. Зарим эрдэмтэн судлаачид улсыг нь вант хэмээн нэрлэх атлаа удирдагчийг нь хаан, хатан хэмээн нэрлэх нь утгын зөрүүтэй гэж маргалддаг байна.

Холбогдох утга