Богд хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 57: Мөр 57:
[[Ангилал:Төвөд үндэстэн]]
[[Ангилал:Төвөд үндэстэн]]
[[Ангилал:Хятадын хүн]]
[[Ангилал:Хятадын хүн]]
[[Ангилал:Төв Азийн түүх]
[[Ангилал:Төв Азийн түүх]]
[[Ангилал:Олноо өргөгдсөн Монголын хаан]]
[[Ангилал:Олноо өргөгдсөн Монголын хаан]]

02:20, 29 Зургаадугаар сар 2019-ий байдлаарх засвар

Богд хаан
Олноо өргөгдсөн Монгол улсыг үндэслэгч хаан

Богд хаан
Хаанчлал1911–1924
Хаан суусан1911 оны 12 сарын 29
Бүтэн нэрБогд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг
Төрсөн огноо~1869
Төрсөн газарМанж Чин Улс, Төвөд
Өнгөрсөн огноо1924.5.20
Өнгөрсөн газарОлноо өргөгдсөн Монгол улс
ОршуулсанНийслэл хүрээ Гандан
УдаахБайхгүй
Их хатанДондогдулам
УлсОлноо өргөгдсөн Монгол улс

Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (* 1869 онд Лхаст; † 1924 оны 5 сарын 20-нд Нийслэл хүрээнд) нь 8-р Богд, Олноо өргөгдсөн Монгол улсын шашин-, төрийн тэргүүн байсан юм. 1911 оны 12 сарын 29 Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа 8-р Богд Живзундамба Хутагтийг Монголын эзэн хаанаар өргөмжилжээ. Дээр нь зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монгол дахь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын тэргүүн юм. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын сүсэгтнүүдийн хувьд эх дагины хойд дүр гэж тооцогддог байсан.

Амьдрал

Залуу богд хаан

1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирсний дараа Богд хаан нь гэрийн хорионд орсон боловч удалгүй 1921 Барон Унгерн фон Штернбергийн хүчний ачаар суллагдан, өмнөх байр сууриндаа заларчээ. Хувьсгалын дараа тэрээр хаан ширээндээ үлдсэн хэдий ч 1924 онд таалал төгсчээ. Түүний үхлийн дараа Коммунист засаг нь Богд хааны хойд дүр ахиж олдоогүй гэж зарласан (Бүгд найрамдах засаг). Гэвч төд удалгүй Живзундамба Хутагтийн хойд дүр нь Монголын хойд хэсэгт олдсон боловч цааш мэдээ сонсогдоогүй. Энэ нь Далай ламзалбирлынхаа явцад Живзундамба Хутагтын 9 дэх төрөл нь Лхаст төрсөн гэж үзсэнтэй холбоотой. 13-р Далай лам нь 1933 онд таалал төгсчээ. 14-р Далай лам нь 9 дэх Живзундамба Хутагтыг Улаанбаатарт залж, ширээнд нь суулгажээ. Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч, шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Ийнхүү Монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ.

1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Ардын нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ. Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантаны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.

Богд хааны эхнэр Шаравын Дондогдулам

Богд хэмээх нэрийн учир

Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэхэд хэрэглэдэг үг. Уг үгийг гарвалыг эрдэмтэд Монгол хэлэнд Уйгур хэлээр дамжин орсон үг гэж үздэг бөгөөд уг нь Санскрит хэлний Бурхан гэсэн утгатай Буддха гэдэг үг Уйгур хэлнээ орохдоо тухайн хэлний онцлог байдлаас болж Бугдха болон хувирсан гэж үздэг байна. Уйгур хэлэнд Буддха хэмээхийг эхний <да> гийгүүлэгч <га> болж, хэлний угийн сул дуудлагатай <дха> гийгүүлэгч Уйгур хэдний шүдний <да> гийгүүлэгч болон дуудагдсанаас Бугда болон хувирсан нь Монгол хэлэнд орохдоо Богда/Богд гэсэн үг болж хувирсан гэж үздэг байна. Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэж ухан ойлгох болж, улмаар богд хүн, богд сургаал, богд лам, богд уул гэсэн нэрс үүсэн бий болжээ.

Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсоноор Богд Эзэн Чингис Хаан гэх болсон бол Монголын анхны хувилгаан Живзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн Занабазарыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэж, 1911 онд Манжаас туурга тусгаар улс болохдоо 8-р Богд Живзүндамбыг хаан ширээнд залж, Олноо өргөгдсөн Богд хаан гэж хэмээн өргөмжилж, төр улсаа Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улс гэж тунхаглан зарлаж байсан билээ.


Богдын лүндэн

Богд хаан Монголын төрийн тэргүүний хувьд ард олонд болон түшмэд хүргэх зарлигийг Богдын лүндэн гэж нэрлэдэг байв. Лүндэн гэдэг нь эш онол, сургаал гэсэн түвд үг юм.