Төвөдийн өөртөө засах орон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 67: Мөр 67:
Зураг:IMG 1565 Yamdrok Tso.jpg
Зураг:IMG 1565 Yamdrok Tso.jpg
Зураг:Potala palace23.jpg|[[Будала ордон]]
Зураг:Potala palace23.jpg|[[Будала ордон]]
Зураг:Barkhor in Lhasa 20007 (Detail) Dieter Schuh.JPG|Лхаса
Зураг:Barkhor in Lhasa 20007 (Detail) Dieter Schuh.JPG|Лхас
</gallery>
</gallery>



07:02, 3 Аравдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Төвөдийн өөртөө засах орон

БНХАУ-ын өөртөө засах таван орны нэг нь Төвөд юм.

Түүх

Орчин үеийн Түвдийн өөртөө засах орны цар хүрээ Чин гүрэнд байгуулагдсан бөгөөд Төвд нутгийн баруун хэсэгт байрладаг.

Манжийн үе

1713 онд Энх амгалан хаан, тавдугаар дүрийн Банчин Ловсан-ишийг "Бачин Эрдэнэ" гэсэн цолд өргөмжилж, түүний нэрийг албан ёсоор тогтоосон байна. Түүнээс хойш, Далай лам Лхасад Төвдийн ихэнх нутгийг захирч, Банчин эрдэнэ Шигаазад Төвдийн үлдсэн хэсгийг захирч байжээ. 1724 онд Төвөдийн автономит эрхийг устган амбан. 1727 онд, Чин улсын хаан төрөөс Төвдэд суулгах түшмэл томилон, төв засгийн газрын өмнөөс Төвдийн орон нутгийн засаг захиргаанд хяналт тавиулсан байна. Төвд болон Сычуань, Юньнань, Хөхнуурийн хилийн шугамыг энэ үед албан ёсоор тогтоосон юм. 1721 онд Чин улсын төв засгийн газар, Төвдэд Калон түшмэлийн дүрэм хэрэгжүүлжээ. 1750 онд Төвдийн засаг захиргаа, тогтолцоондоо дахин зохицуулалт хийж, Жүн ваны дүрмийг хүчингүй болгож, Төвдийн орон нутгийн засгийн газрыг байгуулан, Төвдэд суугаа түшмэл болон Далай лам хамтаар Төвдийн үйл хэргийг удирдан хамаарах дүрэм тогтоосон байна. 1793 онд, Чин улсын засгийн газар Төвдэд суугаа түшмэлийн эрх мэдэл, Далай лам, Банчин эрдэнэ, бусад том хутагтын төрөл арилжих, хил хязгаарын цэргийн хамгаалалт, гадаад харилцаа, санхүүгийн гааль татвар, мөнгө төгрөг үйлдэх болон удирдах жич сүм хийдийн хангалгаа, удирдан хамааралт зэрэг талаар нэртэй "Зарлигаар тогтоосон Төвдийн дотоод хэргийг хамаарах дүрэм"-ийг нийтэлсэн байна. Энэ дүрэм нийт 29 заалттай. Түүнээс хойших зуу гаруй жилд, 29 заалт бүхий дүрэмд тогтоосон үндсэн зарчим нь төвдийн орон нутгийн засаг захиргааны хууль дүрэм байсаар ирсэн юм.

13-р Далай лам

Автономит үе

1911 онд, хятадад Цагаагчин гахай жилийн хувьсгал үүсч, Хятад, Манж, Монгол, Хотон, Төвд зэрэг үндэстнүүдээс бүрэлдсэн бүгд найрамдах улс буюу Дундад иргэн улсыг байгуулсан юм. Төв засгийн газар нь Юань, Мин, Чин гурван төртэй адилаар Төвдийн орон нутгийг захирч байлаа. 1912 онд, төв засгийн газраас монгол Төвдийн хэрэг явдлыг хариуцах газар байгуулж, Төвдийн орон нутгийн үйл хэргийг хамааруулсан бөгөөд засгийн газраас Төвдэд суугаа хэрэг эрхлэх албан тушаалтан томилжээ. Найн жингийн иргэний засгийн газар 1927 онд байгуулагдаж, 1929 онд монгол Төвдийн хороо байгуулан, Төвд, Монгол зэрэг үндэстний цөөхөнхийн орон нутгийн засаг захиргааны хэргийг хамааруулсан байна.

Орчин үе

1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдлаа. Ардын төв засгийн газар, Төвдийн түүх болон өнөөгийн бодит байдлын дагуу, энх тайвнаар чөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн байна. 1951 оны 5 дугаар сарын 23 өдөр, ардын төв засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газрын төлөөлөгчид, Төвдийг энх тайвнаар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, "Төв засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газрын Төвдийг энх тайвнаар чөлөөлөх аргын тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. Энэхүү 17 зүйлтэй хэлэлцээрийн гол агуулга нь, нэг талаар ардын чөлөөлөх арми Төвдэд байрлаж, батлан хамгаалалтыг бэхжүүлэн, империалист хүчнийг эрс шуурхай дарахад Төвдийн орон нутгийн засгийн газарт идэвхитэй туслалцаа үзүүлэхийг төв засгийн газар даалгасан байна. Төвдийн орон нутгийн бүх гадаад харилцааны үйл хэргийг ардын төв засгийн газар нэгдэлтэй зохицуулах, Төвд цэргийг ардын чөлөөлөх арми болгон өөрчлөх , нөгөө талаар ардын төв засгийн газар, Төвдийн хэрэгжүүлж байгаа байгуулал жич Далай ламын байр суурь, эрх тушаалыг өөрчлөхгүй. Төвдийн ард түмний зан заншлыг хүндэтгэж, шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалж, Төвдийн нийгмийн өөрчлөлт шинчлэлтийг Төвдийн удирдах хүмүүстэй зөвдөн зохицуулах, Төвдэд үндэстний районы өөртөө засах эрхийг хэрэгжүүлэх зэрэг болно. Далай лам, Банчин эрдэнэ, БНХАУ-ын Ардын төв засгийн газрын дарга Мао Зэдун-д тус тус цахилгаан тэдээ илгээж, 17 зүйлтэй хэлэлцээрийг сайшааж, "эх орны бүрэн эрхийн нэгдлийг хамгаалах шийдвэр" -ийг илэрхийлсэн байна. Төвдийн олон давхаргын шашин, төрийн зүтгэлтэд хийгээд олон газрын Төвд үндэстний удирдах хүмүүс ч дэмжиж байгаагаа илэрхийлцжээ.

Төвөдийн өөртөө засах ороны 1965 оны байгуулах

Yүнээс эхлээд Төвдийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм. 1954 онд, Далай лам, Банчин Эрдэнэ Бээжинд ирж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын анхдугаар сонгуулийн бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд оролцсон байна. Энэ удааны хуралаар, Далай лам бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч даргаар сонгогдаж, Банчин Эрдэнэ БХАТИХ-ын байнгын хорооны гишүүнээр сонгогдсон байна. 1956 онд, Төвдийн Өөртөө Засах Оронны бэлтгэл комисс байгуулагдаж, Далай лам ТӨЗО-ны бэлтгэл комиссын даргаар сонгогджээ. 1959 оны 3 сард, Төвдийн орон нутгийн засгийн газрын олонхи тооны Калон болон дээд давхаргын феодлын хамжилгат байгууллын дүрмийг хамгаалан, ардчилсан өөрчлөлтийг эсэргүүцэх зорилго бүхий зэвсэгт бослого гаргасан байна. Ардын төв засгийн газар, Төвдэд суугаа ардын чөлөөлөх армид зарлиг буулгаж, бослогыг дарж байдлыг түвшитгэсэн байна. Ардын төв засгийн газрын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу эньлай мөн жилийн 3 дугаар сарын 28-ы өдөр зарлиг нийтэлж, Төвдийн орон нутгийн засгийн газрыг тарааж, ТӨЗО-ны бэлтгэл комисаар Төвдийн орон нутгийн засгийн эрх үүргийг хариуцуулсан байна. Yүний зэрэгцээ, төв засгийн газар Төвдийн ард түмний эрэл хүслийн дагуу, Төвдэд ардчилсан өөрчлөлт хийж, феодлын хамжилгат ёсыг цуцалснаар, сая гаруй хамжилгын тариачид болон боолчууд чөлөөлөгдөн, хамжилгын эздийн хувийн хөрөнгө болж, наймайлагдах, шилжүүлэгдэх, солигдох, өр төлөөс болохоо байж, албадалгаар хөдөлмөрлөхгүй болж, эрх чөлөөгөө эдлэн, шинэ нийгмийн эзэд болсон байна. Хэдэн жилийн тогтуун хөгжлөөр 1965 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр, ТӨЗО албан ёсоор байгуулагджээ.

Хүн ам

Түвдийн өөртөө засах орны хувьд 3.3 сая хүн амтай. Тархан суурьшсан түвдчүүдээ хамруулвал 7 орчим сая гэж үздэг байна. ТӨЗО нь бүх хятад дотроо хамгийн нягтрал багатай бүс нутагт тооцогддог. Чин гүрний үед буюу 1734-1736 оны хүн амын тооллогоор 941.200 хүнтэй гэж гарч байжээ. Хожим нь 1953 оны тооллогоор 1 сая гаруй хэмээн тоологдож байсан бол 60 жилийн дараа хүн ам 3.3 сая болж өссөн байна.

Ташилхунпо хийд

Соёл

Нийгмийн амьдрал нь Төвдийн буддизмын хуулиар явагддаг. Төвдийн үндсэн шашин нь буддизм.

Зураг

Гадаад холбоос

Викимедиа дуу дүрсний сан: Төвөд орон
  • xizang.gov.cn — ТӨЗО-ы засгийн явдлын цахим сүлжээ