Халтарын Болор-Эрдэнэ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
{{Инфобокс Зохиолч
{{Инфобокс Зохиолч
| нэр = Халтарын Болор-Эрдэнэ
| нэр = Халтарын Болор-Эрдэнэ
| зураг = Bolor-Erdene_Khaltar_author.jpg
| зураг = Bolor-Erdene Khaltar author 2019.jpg
| хэмжээ = 200px
| хэмжээ = 200px
| жинхэнэ нэр =
| жинхэнэ нэр =

15:35, 27 Аравдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Халтарын Болор-Эрдэнэ

Төрсөн: 1975 оны 8 сарын 15 (1975-08-15)
Улаанбаатар
Ажил үйл Зохиолч, сэтгүүлч
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Үргэлжилсэн үг, тууж, өгүүлэг, кино зохиол, шүлэг
Вэбсайт


Халтарын Болор-Эрдэнэ - Зохиолч, сэтгүүлч. 1975 оны 8-р сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд монгол хэл бичгийн дээд сургуульд сурч байгаад 2000 онд Утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. "Ардын эрх", "Өнөөдөр", "Үг", "Зууны мэдээ" сонинууд болон "Ирмүүн" агентлагт мэргэжлээрээ ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлчээр ажилладаг юм. Түүний бичсэн олон дуу, туужууд, кино, роман бүтээлүүд нь уншигчидад хэдийнээ танил болж нийтэд тархжээ. Болор-Эрдэнэ зохиолчийн өгүүллэгийн түүвэр “Би бид хоёр” ном, “Хишигт” дурсамжит туужаараа хоёр ч жил дараалан утга зохиолын оны шилдэг бүтээл “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналыг хүртжээ. 2019 онд Болор-Эрдэнийн туужийн ном "Хишигт" нь "Khishigt Mongol" нэртэйгээр франц хэлээр орчуулагдан европын болон дэлхийн франц хэлтэн уншигчдад түгээгдсэн байна. [1] [2] [3] [4]

Уран бүтээлийн ярилцлага

  • Зохиолч Болор-Эрдэнэ өөрийн нөхөр зохиолч Б.Эрдэнэсолонгын хамтаар Германы Штутгарт хотод уншигчидтайгаа хийсэн уулзалт 2016 онд. үзэх

Хэвлүүлсэн ном, бүтээлүүд

  • Сэтгэлгээний бүтээлүүд:
  1. Нүцгэн шөнө /2002/ өгүүллэгийн түүвэр
  2. Зүрхэнд үйлдвэрлэв /2004/ өгүүллэгийн түүвэр
  3. Диваажингийн хоригдлууд /2007/ өгүүллэгийн түүвэр
  4. Би бид хоёр /2009/, /2013/ өгүүллэгийн түүвэр
  • Хүүхдийн номын санд:
  1. Монгол ардын шилмэл үлгэрүүд 1-10 /2008/
  2. Сэцэн хатны үлгэр /2011/ үлгэр
  3. Хоёр Тэмүүжин /2011/ үлгэр
  4. Улаан хүн /2011/ өгүүллэг
  5. Эхийн тухай үлгэр
  • Туужууд:
  1. Би чамд хайртай-2 /2009/ тууж
  2. Муу залуу/2010/ тууж
  3. Хорин жилийн дараа /2010/ тууж
  4. Хишигт /2011/, /2012/, /2013/, /2018/дурсамжит тууж
  5. “Болор туужууд” /2013/ эмхэтгэл
  • Роман:
  1. Гүйж яваа эмэгтэй
  • Уран сайхны кино:
  1. Би чамд хайртай-2 УСК /2009/
  2. Ми-15 УСК /2010/
  3. Нарны өнгө УСК /2012/
  4. Хамтран амьдрагч УСК /2014/
  • Захидал:
  1. Охины минь дурлах залууд илгээх захидал
  2. Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал
  • Дууны бүтээлүүд:
  1. “Охин минь битгий уйл” /Т.Ариунаа/,
  2. “Ээждээ би хайртай” жүжгийн дуу /Т.Ариунаа/,
  3. “Үл таних эмэгтэй” киноны дуу /Т.Ариунаа/,
  4. "Хунгийн сүүлчийн дуу" киноны дуу /Т.Ариунаа/,
  5. "Хайр ийм өнгөтэй" /Т.Ариунаа/,
  6. “Хайрлах л байсан хайр” /Б.Сарантуяа/,
  7. “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу /Хувьсал продакшн/,
  8. "Цэцэрлэгт учирсан хоёр" жүжгийн дуу /Ч.Цэлмүүн/,
  9. “Чи надаас яваагүй” /Д.Туул/,
  10. “Би хувилсан” /Гала хамтлаг/,
  11. “Ми-15” киноны дуу /П.Идэржавхлан/,
  12. “Дурласан цас” /Б.Баярцэцэг/,
  13. “Уулзвар дээр” /Б.Баярцэцэг/,
  14. "Бодол" /Б.Баярцэцэг/,
  15. "Намайг хүлээсэн эх орон" /Б.Баярцэцэг/,
  16. “Дурласан” /Өөдөө, Ундрал/,
  17. “Манай гэрт шинэ жил ирлээ” /Ж.Алтанцэцэг/
  18. "Буруугүй буруутан" жүжгийн дуу /Ө.Уянга/
  19. "Дурлалд би яарч байна" /С.Хишигжаргал/
  20. "Дүрэмгүй өдөр" /С.Хишигжаргал/
  21. "Намайг зур" /Б.Баярцэцэг/ "Хайр" жүжгийн дуу. Лхагвасүрэн, Наран, Амархүү, Бямбасүрэн
  22. "Уучлаарай зүрх минь" /Ш.Хүрэлчулуун

Видео таталбар

Шагнал

  • Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган-Үзэгтэн”.
  • Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн “Сэр-Одын нэрэмжит” шагналт.
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт.
  • Шилдэг бүтээлийн “Алтан-Өд” наадмын 2009, 2011 оны тэргүүн шагналт,
  • 2011 оны “Нийгмийн зүтгэлтэн-шилдэг эмэгтэй”.
  • Соёлын тэргүүний ажилтан 2013.

Эх сурвалж