Базарын Цэдэн-Иш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 44: Мөр 44:
{{DEFAULTSORT:Цэдэн-Иш, Базарын}}
{{DEFAULTSORT:Цэдэн-Иш, Базарын}}
{{Монголын генералууд}}
{{Монголын генералууд}}
[[Ангилал:1906 онд төрсөн]]
[[Ангилал:Монголын дэслэгч генерал]]
[[Ангилал:Дорнодод төрсөн]]
[[Ангилал:Монголын генерал]]
[[Ангилал:Монголын генерал]]
[[Ангилал:Монголын хилчин]]
[[Ангилал:Монголын хилчин]]
[[Ангилал:Монголын хуульч]]
[[Ангилал:Монголын хуульч]]
[[Ангилал:Алтан гадас одон шагналтан]]
[[Ангилал:Монгол улсын гавьяат хуульч]]
[[Ангилал:Монгол улсын гавьяат хуульч]]
[[Ангилал:Монгол улсын хөдөлмөрийн баатар]]
[[Ангилал:Монгол улсын хөдөлмөрийн баатар]]
[[Ангилал:Монголын Цэргийн гавьяаны одон шагналтан]]
[[Ангилал:Сүхбаатарын одон шагналтан]]
[[Ангилал:XX зууны манлай]]
[[Ангилал:XX зууны манлай]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:1906 онд төрсөн]]
[[Ангилал:2009 онд өнгөрсөн]]
[[Ангилал:2009 онд өнгөрсөн]]

13:26, 8 Арваннэгдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Базарын Цэдэн-Иш
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн, Буриад ястан
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн, хилчин
100 насны ойгоор

Базарын Цэдэн-Иш - Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Хуульч, Дэслэгч Генерал, хилчин.

Намтар

Генерал Базарын Цэдэн-Иш нь жинхэнэ ёсоороо 1906 онд Оросын хаант улсын Агын Буриадын Автономит тойрогт төржээ. Хөх Ишгэнтийн хилийн харуулын даргаас НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын дарга хүртэл хилийн албанд 41 жил ажилласан ахмад хилчин ажээ.

БНМАУ-ын хилийн шугамыг тогтооход оруулсан үүрэг

1960 онд Монгол, Хятадын хил судлах экспертийн бүлгийн ахлагчаар, 1962 онд БНМАУ, БНХАУ-ын хоорондох улсын хилийн шугамыг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Ийнхүү 4676,8 км урт хилийн шугам тогтоох ажилд биечлэн идэвх зүтгэлтэй оролцож, түүнийг өөрийн улсад хамгийн ашигтайгаар тогтоон, улмаар НҮБ-д бүртгүүлэн, олон улсын хэмжээнд баталгаажуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын хилийн зарим хэсгийг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, Монгол, Зөвлөлтийн хамтарсан ажлын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж хоёр улсын хоорондох улсын хилийг Алтай таван богдоос Асгатын давааны хяр хүртэл өрнөд хэсэг, Их Саяны нуруунаас Тарваган дахын овоо хүртэл дорнод хэсгийн хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг 1977-1979 онд удирджээ. 1976 онд хилийн гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Бүтээлүүд

1957 оноос эхлэн Монгол Улсын хилийн түүхэн үүсэл, хөгжлийн судалгаанд тулгуурлан хилийн тухай илтгэл, нийтлэл, тайлбар 80 гаруйг бичсэний гадна “Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс” тэргүүн болон дэд дэвтэр зэрэг хэд хэдэн томоохон бүтээл туурвисан байна.

Цол Хэргэм

Гавьяа Шагнал

Монгол Улсын

  • Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар /2006 II 27/ 100 насныхаа ойн босгон дээр дээрх алдар цолыг хүртсэн байна.
  • БНМАУ-ын Гавьяат Хуульч /1979/
  • Сүхбаатарын одон
  • Цэргийн гавьяаны одон
  • “Алтан гадас” одон зэрэг олон одон, медалиар шагнагджээ.

Гадаад Улсын

  • ОХУ-ын Буриад Улсын Хил хамгаалахын Гавьяат ажилтан /2006 II 27/