Дашдоржийн Нацагдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 61: Мөр 61:
=== Орчуулга ===
=== Орчуулга ===


Д.Нацагдорж [[Орос|Оросын]] болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж хоое тэмүжин нигэрээ
Д.Нацагдорж [[Орос|Оросын]] болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж
* [[Александр Сергеевич Пушкин|А.С.Пушкиний]] "[[Гилбэрийн хатан]]", "[[Буудалцсан нь]]"
* [[Александр Сергеевич Пушкин|А.С.Пушкиний]] "[[Гилбэрийн хатан]]", "[[Буудалцсан нь]]"
* [[Эдгар По|Эдгар Погийн]] "[[Алтан цох]]" гэх мэт хэдэн зохиолуудыг [[орос хэл|орос]], [[герман хэл|герман хэлнээс]] уйгагүй анх орчуулжээ.
* [[Эдгар По|Эдгар Погийн]] "[[Алтан цох]]" гэх мэт хэдэн зохиолуудыг [[орос хэл|орос]], [[герман хэл|герман хэлнээс]] уйгагүй анх орчуулжээ.

04:16, 14 Арваннэгдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Дашдоржийн Нацагдорж

Төрсөн: 1906 оны 11 сарын 17 (1906-11-17)
Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутай гэдэг газар
Өнгөрсөн: 13 July 1937(1937-07-13) (30 насалсан)
Ажил үйл Зохиолч, яруу найрагч, орчуулагч
Гарал үүсэл Tайж
Яс үндэс Халх
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Шүлэг, үргэлжилсэн үг, тууж, өгүүлэг, жүжгийн зохиол
Файл:Daschdordschiin Natsagdordsch.jpg
Улаанбаатар хот дахь их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө

Боржигон Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 оны 6 сар) нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв.

Намтар

Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төрж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас барсан. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж өндийжээ.

Бага насандаа гэрийн боловсрол эзэмшсэн.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв

1921 оноос Цэргийн яаманд бичээч, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга.

1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож байжээ.

1925 оноос Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.

Хилийн чанадад суралцсан нь

1923 оны долдугаар сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 16-р зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотноо Улс төрийн академид 1925-1926 онд суралцав.

Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны есдүгээр сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ. Д.Нацагдорж нь 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.

Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Төмөрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байжээ.


Уран бүтээл

Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.

Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

Орчуулга

Д.Нацагдорж Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж

Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Лавлах бичиг