4 сарын 9: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
 
Мөр 1: Мөр 1:
{{Жилийн өдрүүд|4 сарын}}
'''4 сарын 9''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 99 дахь ([[өндөр жил]] бол 100 дэх) өдөр юм. Мөн он дуустал 266 өдөр үлдэж байна.
'''4 сарын 9''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 99 дахь ([[өндөр жил]] бол 100 дэх) өдөр юм. Мөн он дуустал 266 өдөр үлдэж байна.


Мөр 93: Мөр 94:


----
----
{{Commonscat|9 April|4 сарын 9}}
{{Сарууд}}


[[Ангилал:Өдрүүд]]
[[Ангилал:Өдөр|0409]]
[[Ангилал:Дөрөвдүгээр сарын өдөр|09]]

07:35, 19 Арваннэгдүгээр сар 2019-ий байдлаарх одоогийн засвар

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 99 дахь (өндөр жил бол 100 дэх) өдөр юм. Мөн он дуустал 266 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 190 - Хан гүрний жанжин Донг Жүо Луаянг хотыг галдан шатаав.
  • 537 - Ромын бүслэлт: Византын жанжин Белисариус бүслэлтэд нэг мөсөн ялалт байгуулахын тулд 1,600 морин цэргийг нэмэн татжээ.
  • 1241 - Лейгницын тулаан: Монголын эзэнт гүрний арми Польш, Германы цэргүүдийг буулган авав.
  • 1288 - Монголчууд Вьетнамыг эзлэв: Юань гүрний цэргийн хүч Тран гүрний армийг буулган авчээ.
  • 1388 - Австрийн вант улсын армийг Швейцарийн хуучны холбоотнууд Нафельсын тулаанд ялав.
  • 1413 - Английн хаан ширээнд V Хенри суужээ.
  • 1440 - Баварийн Кристофер Данийн хаан ширээнд суув.
  • 1454 - Италийн умард хэсгийн жижиг ханлигууд хүчээ тэнцэтгэх зорилгоор Лодигийн гэрээг байгуулжээ.
  • 1511 - Хатагтай Маргарет Бьюфорт Англи улсын Кембридж хотод Гэгээн Жоны коллежийг байгуулав.
  • 1585 - Английн нэрт аялагч Сир Уольтер Релейн удирдсан экспедиц одоогийн Умард Каролина мужийг илрүүлж, Роанокын колонийг байгуулжээ.
  • 1609 - 18 жилийн дайн: Испани болон Бүгд найрамдах Голланд улсууд 12 жилийн хугацаатай гал зогсоох гэрээг байгуулав.
    • Испанийн хаан III Филип Кастиль болон Арагоныг нэгтгэн захирахаар болжээ.
  • 1682 - Францын аялагч Робер Кавелье де Ла Салль Миссиссипи голын аманд хүрч тус газар нутгийг Луйзана гэж нэрлэсэн байна.
  • 1782 - Америкийн тусгаар тогтнолын дайн: Сейнтэсийн тулаан эхлэв.
  • 1860 - Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвилийн зохиосон "фонавтограф" төхөөрөмжөөр анх удаа хүний яриаг бичжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Роберт И.Лийгийн удирдсан Умард Виржиниагийн арми Улиссес С.Грантын армид албан ёсоор бууж өгчээ. Ингэснээр иргэний өндөрлөх эхлэлийг тавьсан юм.
  • 1914 - Мексикийн хувьсгал: Мексикийн баруун эрэгт дэлхийн цэргийн түүхэнд анх удаа агаарын тулалдаан болжээ.
  • 1916 - Дэлхийн I дайн: Вердуны тулаан: Германы цэргийн хүч гурав дахь удаагийн дайралтаа хийв.
  • 1917 - Дэлхийн I дайн: Аррасын тулаан: Канадын арми Их Британийн армитай хамтран Германы эсрэг тулаанд оролцжээ.
  • 1918 - Дэлхийн I дайн: Лисийн тулаан: Бельгийн газар нутагт хамаарах Флондерсын арлын тулаанд Португалийн явган цэргийн анги нэгтгэл Германы эзэнт гүрний "Хаврын довтолгоо" ажиллагаанд цохигдон ялагдал хүлээв.
    • Бессарабиагийн үндэсний зөвлөл Румынь улсын захиргаанд нэгдэх шийдвэр гаргажээ.
  • 1937 - Японы зохион бүтээсэн "Камиказе" онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газардав. Ингэснээр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болжээ.
  • 1940 - Дэлхийн II дайн: Весерюбунг ажиллагаа: Германы цэргийн хүч Дани болон Норвегийг булаан эзлэв.
    • Норвегийн засгийн эрхийг Видкун Кийслинг авчээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Батааны хойгийн тулаанд АНУ-ын арми Японы талд бууж өгөв. Японы эзэн хааны тэнгисийн цэрэг болон нисэх хүчний хүчтэй дайралтын улмаас Их Британийн тэнгисийн цэргийн "Гермес", Австралийн бөмбөгдөгч хөлөг онгоц "Вампир" онгоцнууд Батааны зүүн эрэгт живсэн юм.
  • 1945 - Нацистын Германы удирдлагууд нацистын эсрэг суртал дэлгэрүүлж, холбоотон талд тагнуулаар ажилласан гэж үзэн Дитрих Бонхоефферийг цаазаар авчээ.
    • Дэлхийн II дайн: Дорнод Прусст болсон Конингсбергийн тулаан холбоотон гүрнүүдийн ялалтаар өндөрлөв.
    • АНУ-ын цөмийн эрчим хүчний зөвлөл байгуулагджээ.
  • 1948 - Колумбийн төрийн өндөр албан тушаалыг хашиж, ирээдүйн ерөнхийлөгч гэгдэж байсан Хорхе Элиесер Гайтан Богота хотод болсон бослогын үеэр амиа алджээ.
  • 1952 - Боливийн ерөнхий сайд Хюго Балливианы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Боливийн Үндэсний Хувьсгалын хөдөлгөөн засгийн эрхийг авав. Ингэснээр их сургуулиудыг үнэ төлбөргүй болгож, аграрийн шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд уул уурхайн компаниудыг бүгдийг нь төрийн мэдэлд авсан юм.
  • 1957 - Египет улсад Суецын сувгийг албан ёсоор нээж, хөлөг онгоцуудыг зорчуулж эхэлжээ.
  • 1959 - Меркюри сансрын хөтөлбөр: АНУ-ын Сансар судлалын агентлаг сансарт нисэх долоон хүнийг сонгох ажиллагааг улс орон даяар явуулах болсноо хэвлэлийн бага хурлын үеэр зарлав.
  • 1960 - Өмнөд Африкын ерөнхий сайд Др. Хенрик Вервоерд апартейд буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хуульчлах замыг засах. Үүнийг нь эсэргүүцсэн цагаан арьст фермер Девид Пратт гэгч түүний амь насанд халдахыг завдсан байна.
  • 1961 - Дэлхийн хамгийн том цахилгаан галт тэрэгний компани болох Pacific Electric Railway компани үйл ажиллагаагаа зогсоожээ.
  • 1967 - Боейнг 737 онгоц анхны нислэгээ үйлдэв.
  • 1975 - Филиппин улсын сагсанбөмбөгийн холбоо лигийн тэмцээнийг эхлүүлжээ.
  • 1980 - Иракын удирдагч Саддам Хуссейны тушаалаар сэтгэгч Мухаммад Бакир аль-Садр болон түүний дүү Бинт аль-Худа нарыг гурван өдөр самнан хайсны эцэст олж, цаазаар авав.
  • 1981 - АНУ-ын тэнгисийн цэргийн "Жорж Вашингтон" хөлөг онгоц байр зүйн алдааны улмаас Японы ачаа тээврийн "Нисшо Марү" хөлөг онгоцтой мөргөлдөн живжээ.
  • 1989 - Тбилисийн хядлага: Гүржийн нийслэл Тбилис хотод тайван замаар жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж байсан иргэд рүү Зөвлөлтийн арми хүч хэрэглэн тараасны улмаас 20 хүн амиа алдаж, наад зах нь 100 хүн шархаджээ.
  • 1991 - Гүрж улс ЗХУ-аас тусгаар тогтнов.
  • 1992 - АНУ-ын Холбооны шүүх Панамын дарангуйлагч Мануэль Нориега-г хар тамхи наймаалсан, бусдыг айлган сүрдүүлэх замаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 30 жилийн хорих ял оноожээ.
  • 1999 - Косовогийн дайн: Косарын тулаан эхлэв.
  • 2003 - Иракын дайн: Америкийн цэргийн хүч Багдад хотыг эзлэв. Улмаар Саддам Хуссейны зураг, хөшөө, өмнөх туг, далбаа, төрийн сүлд зэргийг буулган авчээ.
  • 2005 - Уельсийн хунтайж Чарльз олон жил харилцаатай байсан Камилла Паркер Баулестэй Уиндсорын шилтгээнд хуримлав.
  • 2009 - Гүржийн нийслэл Тбилис хотод Михайль Саакашвилигийн засаглалыг эсэргүүцсэн 60,000 хүний жагсаал болжээ.
  • 2013 - Иран улсад 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөсний улмаас 32 хүн амиа алдан, 850 гаруй хүн бэртэж, гэмтэв.
  • 2017 - Египетын Александриа, Танта хотуудад байрлах сүмд цуврал дэлбэрэлт болжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1285 - Юань гүрний хаан Аюурбарвад Буянт хаан (1320 онд нас барсан)
  • 1835 - Бельгийн хаан II Леопольд (1909 онд нас барсан)
  • 1867 - Австралийн гурав дахь ерөнхий сайд Крис Уатсон (1941 онд нас барсан)
    • Олимпын аварга Данийн олс булаалдагч Чарльз Уинклер (1932 онд нас барсан)
  • 1872 - Францын ерөнхий сайд Леон Блум (1950 онд нас барсан)
  • 1905 - Америкийн нэрт улстөрч, хуульч Ж.Уиллиам Фулбрайт (1995 онд нас барсан)
  • 1918 - "Сиднейн дуурийн театр"-ын загварыг гаргасан Данийн архитекторч Йорн Утцон (2008 онд нас барсан)
  • 1926 - Насанд хүрэгчдийн алдарт "Плейбой" сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер (2017 онд нас барсан)
  • 1930 - Америкийн "МакКейн фүүдс" компанийг үндэслэгч Уоллос МакКейн (2011 онд нас барсан)
  • 1934 - Олимпын мөнгөн медальт Оросын өндрийн харайгч Мария Писарева
  • 1938 - Оросын 30 дахь ерөнхий сайд Виктор Черномырдин (2010 онд нас барсан)
  • 1962 - Олимпын аварга, Дэлхийн мөнгөн медальт Их Британийн зүлэгний хоккейн тамирчин Имран Шервани
  • 1966 - "Их хотын секс" киноны од Синтиа Никсон
  • 1971 - "Формула 1" тэмцээний аварга Канадын нисгэгч Жак Вилленуе
  • 1975 - Английн хөлбөмбөгийн дасгалжуулагч Робби Фаулер
  • 1980 - Олимп, дэлхийн хошой аварга, Европын аварга Их Британийн завьч Сара Эйтон
  • 1984 - Олимп, дэлхийн аварга Африкын мөнгөн медальт Тунисийн гүйгч Хабиба Гриби
  • 1985 - Италийн хөлбөмбөгч Антонио Ночерино
  • 1990 - "Бүрэнхий" киноны од Кристен Стьюарт
  • 1992 - Америкийн дуучин, "Америкийн шүтээн" нэвтрүүлгийн гуравдугаар байрын шагналт Жошуа Ледет
  • 1998 - "Супер 8", "Аавуудын цэцэрлэг" киноны од жүжигчин Элли Феннинг

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 585 - Японы анхны хаан Жиммү (МЭӨ 711 онд төрсөн)
  • 715 - Ромын пап Константин (664 онд төрсөн)
  • 1024 - Ромын пап VIII Бенедикт (980 онд төрсөн)
  • 1483 - Английн хаан IV Эдуард (1442 онд төрсөн)
  • 1991 - Олимпын аварга Америкийн халхалттай гүйгч Форрест Таунс (1914 онд төрсөн)
  • 1999 - Нигерийн ерөнхийлөгч Ибрахим Баре Майнассара (1949 онд төрсөн)
  • 2014 - Тринидад ба Тобаго улсын гурав дахь ерөнхийлөгч А.Н.Р.Робинсон (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • ДаниДани Дани Германы эзлэн түрэмгийллийг дурсах өдөр
  • ФилиппинФилиппин Филиппин Батааны тулааны өдөр
  • КосовоКосово Косово Үндсэн хуулийн өдөр
  • Гүрж улсГүрж Гүрж Үндэсний нэгдлийн өдөр
  • ФинландФинланд Финланд Фин хэлний өдөр
  • ТунисТунис Тунис Эх орончдын өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс Дайны хоригдлуудыг дурсах өдөр
  • КанадКанад Канад Вими Рижийн тулааныг дурсах өдөр

 Commons: 4 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан