4 сарын 17: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1: Мөр 1:
{{Жилийн өдрүүд|4 сарын}}
'''4 сарын 17''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 107 дахь ([[өндөр жил]] бол 108 дэх) өдөр юм. Мөн он дуустал 258 өдөр үлдэж байна.
'''4 сарын 17''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 107 дахь ([[өндөр жил]] бол 108 дэх) өдөр юм. Мөн он дуустал 258 өдөр үлдэж байна.


Мөр 78: Мөр 79:


----
----
{{Commonscat|17 April|4 сарын 17}}
{{Сарууд}}


[[Ангилал:Өдрүүд]]
[[Ангилал:Өдөр|0417]]
[[Ангилал:Дөрөвдүгээр сарын өдөр|17]]

08:54, 19 Арваннэгдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 107 дахь (өндөр жил бол 108 дэх) өдөр юм. Мөн он дуустал 258 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

  • 1080 - Данийн хаан III Харальд насан эцэслэж түүний орыг IV Кануте залгамжлахаар болов. Кануте нь Данийн хаадын түүхэнд гэгээнтнээр өргөмжлөгдсөн анхны хаан болжээ.
  • 1492 - Испанийн Засгийн газар аялагч Кристофер Колумбтай гэрээ байгуулж Ази тивээс халуун ногоо импортлохыг үүрэг болгов.
  • 1521 - Католик шашны тэмцлийн төлөө тэмцэгч Мартин Лютерыг шүүх ажиллагаа эхэлжээ. Тэрээр сүмээс тогтоосон зарлигыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүгдсэн юм.
  • 1524 - Италийн нэрт аялагч Жиованни да Верраццано одоогийн Нью-Йорк хотын эрэгт хүрчээ.
  • 1797 - Их Британийн армийн генерал Ральф Аберкромби Пуерто-Рикогын Сан Хуан хотыг довтлов. Энэ нь Испанийн захиргаанд байсан Пуерто Рикод халдсан хамгийн томоохон халдлага байсан юм.
    • Одоогийн Италийн Верона хотыг эзлэн түрэмгийлээд байсан Францын армийн эсрэг тус хотын иргэд найм хоногийн бослого дэгдээжээ. Энэ бослого ямар ч үр дүнд хүрээгүй гэдэг.
  • 1861 - Америкийн Виржиниа муж Холбооны засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч Эх газрын Америк улсад нэгдсэн найм дахь муж болов.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Хурандаа Бенжамин Гриерсоноор удирдуулсан Холбоотны арми Миссисипи хотын төвд халджээ.
  • 1864 - Америкийн иргэний дайн: Эх газрын арми Умард Каролина мужийн Плаймот хотод халдан довтолжээ.
  • 1895 - Шимоносекигийн гэрээнд Япон Хятадын тал гарын үсэг зурснаар Хятад-Японы нэгдүгээр дайн өндөрлөв.
  • 1907 - Нью-Йорк хошууны дээд хэсэгт орших Эллис аралд нэг өдрийн дотор 11,747 хүн цагаачлах өргөдлөө өгч түүхэн амжилт тогтоожээ.
  • 1912 - Сибирийн зүүнхойд хэсэгт илэрсэн алтны судлыг даган алт олборлож байсан иргэдийн эсэг Оросын арми гал нээж 150 хүн амиа алдав.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Югославын хаант улс Германид бууж өгөв.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Көнингстайны хорих лагерьт хоригдож байсан Францын улстөрийн хоригдол, генерал Анри Жира хорих лагериас оргожээ.
  • 1944 - Коммунистуудын мэдэлд байсан Грекын ардын чөлөөлөх арми Үндэсний нийгмийн чөлөөлөх хүчний эсрэг жижиг дайралт, хийж төрийн эргэлт хийхийг санаархсан ч бүтэлгүйтэв. Хоёр талын мөргөлдөөний улмаар Грекын ардын чөлөөлөх армийн удирдагч Димитриос Псаррос амиа алджээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн Монтес хотыг Нацистын Германаас чөлөөлөв.
  • 1946 - Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.
  • 1969 - Йорданы харьяат Сирхан Сирхан гэгчийг ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн аллагад оролцсон гэх үндэслэлээр баривчилжээ.
    • Чехословакын Коммунист намын удирдлагууд намын дарга Александер Дубчекыг намын гишүүнчлэлээс нь хөөж, албан тушаалаас нь огцруулав.
  • 1970 - Аполло сансрын хөтөлбөр: Задгай сансарт ноцтой гэмтэж, олон хүнийг айдаст автуулсан "Аполло 13" сансрын хөлөг эх дэлхийдээ газарджээ.
  • 1971 - Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагдав.
  • 1975 - Кампожийн нийслэл Пном Пень хотод Хяналтаа тогтоогоод байсан Кхмерийн хөдөлгөөний цэргүүд бууж өгснөөр Кампожийн иргэний дайн өндөрлөжээ.
  • 1978 - Афганистаны ардчилсан хөдөлгөөний удирдагч Мир Акбар Хибер бусдын гарт амиа алдав.
  • 1982 - Канад улс үндсэн хуулиараа төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетыг тодруулав.
  • 2006 - Израйлийн Тел Авив хотын нэгэн ресторанд Палестины амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 11 хүн амиа алдаж, 70 хүн шархаджээ.
  • 2013 - АНУ-ын Техас мужийн Уест хотод газрын тосны агуулах дэлбэрсний улмаас 11 хүн амиа алдан, 160 гаруй хүн шархаджээ.
  • 2014 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн Кеплер хиймэл дагуул нарны аймгаас хол өөр одны системд дэлхий ижил гараг байгааг илрүүлэв.

Мэндэлсэн алдартнууд

  • МЭ 44 - Ромын пап Эваристус (107 онд нас барсан)
  • 1676 - Шведын хаан I Фредерик (1751 онд нас барсан)
  • 1820 - Орчин үеийн бейсболыг үндэслэгч, гал сөнөөгч Александер Картврайт (1892 онд нас барсан)
  • 1837 - Америкийн нэрт бизнесмен, J.P.Morgan & Co компанийг үндэслэгч Ж.П.Морган (1913 онд нас барсан)
  • 1842 - Францын 53 дахь Ерөнхий сайд Морис Рувье (1911 онд нас барсан)
  • 1849 - АНУ-ын 36 дахь Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Р.Дей (1923 онд нас барсан)
  • 1879 - Олимпын мөнгөн медальт Францын халхалттай гүйгч Анри Тоцин (1918 онд нас барсан)
  • 1903 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Морган Тейлор (1975 онд нас барсан)
  • 1909 - Францын Ерөнхийлөгч Алейн Поер (1996 онд нас барсан)
  • 1915 - Шри Ланкын зургаа дахь ерөнхий сайд Сиримаво Бандаранайке (2000 онд нас барсан)
  • 1916 - Мьянмарын холбооны Ерөнхийлөгч Вин Маунг (1989 онд нас барсан)
  • 1918 - Америкийн кино урлагийн академийн 25 шилдэг эрэгтэй жүжигчний нэг, Академийн шагналт жүжигчин Уиллиам Холден (1981 онд нас барсан)
  • 1923 - Каннын кино наадмын шагналт найруулагч Линдсей Андерсон (1994 онд нас барсан)
  • 1925 - Ливаны 13 дахь Ерөнхийлөгч Рене Моавад (1989 онд нас барсан)
  • 1948 - Олимпын аварга Финландын дундын зайн гүйгч Пекка Вассал
  • 1959 - "Бөгжний эзэн" цувралын Боромирын дүрээр алдаршсан Английн жүжигчин Шон Бийн
    • Олимпын хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Хятадын бөөрөнцөг түлхэгч Ли Мейсү
  • 1968 - Олимпын хүрэл медальт Их Британийн боксчин Ричи Вүүдхолл
  • 1972 - "Сувдан эрэг", "Чаддаг юм бол намайг барь" киноны од жүжигчин Женнифер Гарнер
  • 1974 - Алдарт "Spice Girls" хамтлагын гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм
  • 1977 - Олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Америкийн гүйлтийн тэшүүрч Чад Херрик
  • 1985 - Талбайн теннисний их дуулгын нэг удаагийн аварга, Олимпын мөнгөн медальт Францын теннисч Жо Уильфрид Цонга
  • 1986 - "Формула 1" тэмцээний нисгэгч Ромейн Грожиан

Нас барсан алдартнууд

  • 858 - Ромын пап III Бенедикт (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1344 - Арменийн хаан II Константин (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1843 - Дотоод шаталтын хөдөлгүүрийг зохион бүтээгч Америкийн инженер Самуэль Мори (1762 онд төрсөн)
  • 1882 - Орчин үеийн жорлонгийн суултуурыг зохион бүтээгч Америкийн зохион бүтээгч Жорж Женнингс (1810 онд төрсөн)
  • 1892 - Канадын хоёр дахь Ерөнхий сайд Александер МакКензи (1822 онд төрсөн)
  • 1936 - Нидерландын 28 дахь Ерөнхий сайд Чарльз Руйс де Беерэнбрук (1873 онд төрсөн)
  • 1942 - Нобелийн шагналт Америкийн физикч Жеан Баптист Перрин (1870 онд төрсөн)
  • 1948 - Японы 42 дахь Ерөнхий сайд Кантаро Сүзүки (1868 онд төрсөн)
  • 1975 - Энэтхэгийн хоёр дахь Ерөнхийлөгч Сарвепалли Радхакришнан (1888 онд төрсөн)
  • 1976 - Нобелийн шагналт Данийн биохимич Хенрик Дам (1895 онд төрсөн)
  • 1993 - Туркийн найм дахь Ерөнхийлөгч Тургут Өзал (1927 онд төрсөн)
  • 1994 - Нобелийн шагналт Америкийн физиологич Рожер Уолкотт Сперри (1913 онд төрсөн)
  • 1997 - Израйлийн зургаа дахь Ерөнхийлөгч Чейм Херцог (1918 онд төрсөн)
  • 2013 - Сан Том ба Принсип улсын Ерөнхий сайд Карлос Граца (1931 онд төрсөн)
  • 2014 - Нобелийн шагналт Колумбийн нэрт зохиолч Габриел Гарсиа Маркез (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • ИракИрак Ирак Хөдөө аж ахуй, хүнсний байгууллагад гишүүнээр элссэн өдөр
  • ГабонГабон Габон Эмэгтэйчүүдийн өдөр
  • Цусны өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

 Commons: 4 сарын 17 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан