4 сарын 10: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Перемещение 1 интервики на Викиданные, d:q2502
 
Мөр 88: Мөр 88:
[[Ангилал:Өдөр|0410]]
[[Ангилал:Өдөр|0410]]
[[Ангилал:Дөрөвдүгээр сарын өдөр|10]]
[[Ангилал:Дөрөвдүгээр сарын өдөр|10]]

[[af:10 April]]

14:25, 2 Арванхоёрдугаар сар 2019-ий байдлаарх одоогийн засвар

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 10 нь Григорийн тооллын жилийн 100 дахь (өндөр жил бол 101 дэх) өдөр юм. Мөн он дуустал 265 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 428 - Константинополь хотын хамба ламаар Несториус тодорчээ.
  • 837 - Хожмоо Хейли эрдэмтэний нээсэн Хейлигийн сүүлт од дэлхийд хамгийн ойрхон буюу 5.1 сая км-ийн ойрхон өнгөрөв.
  • 897 - Баруун Франкыг III Луй, II Карломан нар хамтран захирахаар болжээ.
  • 1407 - Буддын шашны тавдугаар гялва хутагт Данзан Шагва Мин гүрний нийслэл Нанжин хотод айлчлав. Уг айлчлалын үеэр түүнд "Их Цагийн хүрдний хунтайж" цол олгожээ.
  • 1500 - Миланы их ван Людовико Сфорза Швейцарийн цэргүүдийг Новара хотод болсон тулааны үеэр олзлов.
  • 1606 - Хойд Америкийн колонийн газар нутгийг тэлэх, нэгтгэн захирах зорилгоор Английн хаан I Жеймс зарлиг гарган Лондонгийн Виржиниагийн компанийг байгуулахаар болжээ.
  • 1710 - Их Британид Аннагийн тунхаг хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн түүхэнд анх удаа зохиогчийн эрхийг хамгаалсан эрх зүйн баримт бичиг болсон байна.
  • 1741 - Пруссийн эзэнт гүрэн Силесиа хотод хяналтаа тогтоожээ.
  • 1809 - Наполеоны дайн: Австрийн эзэнт гүрэн Баварийг эзлэн түрэмгийлэх цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  • 1815 - Индонезийн Сумбава аймагт орших Тамбора галт уул оргилж эхэлжээ. Тус галт уул гурван сарын турш оргилж, халуун хайлмагаа цацсан бөгөөд байгалийн гамшгийн улмаас 71,000 хүн амиа алджээ. Олон сар үргэлжилсэн байгалийн гамшиг дэлхийн цаг уурт ч ихээр нөлөөлсөн байна.
  • 1816 - АНУ-ын Холбооны Засгийн газар АНУ-ын хоёрдугаар банкыг байгуулах шийдвэр гаргажээ.
  • 1821 - Оттоманы засаг захиргаа Константинополийн хамба V Григорийг дүүжлэн хороов. Григорийн цогцосыг Босфорусын хоолойд урсгасан гэдэг.
  • 1826 - Грекын Миссолонжи тосгоныг 10,500 хүн орхин гарав. Учир нь Туркийн цэргүүд жилийн турш бүслэж улмаар оршин суугчид нь дүрвэсэн юм. Харамсалтай дүрвэгсдээс цөөхөн нь л эсэн мэнд үлджээ.
  • 1858 - Уестминстерийн ордоны нүүрэн хэсэгт байрлах "Биг Бен" хонхийг шинэчилсний дараа 14.5 тонн жинтэй болжээ. Өмнө нь Уайтчапелийн хонхны компанийн үйлдвэрлэсэн хонх 13.76 тонноор хэмжигдэж байсан гэдэг.
  • 1864 - Хабсбургийн угсааны их ван Максимилиан Мексикийг эзлэн түрэмгийлж, өөрийгөө Мексикийн хаан хэмээн зарлажээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Холбоотны армид бууж өгсөнөөс хойш нэг хоногийн дараа Эх газрын армийн генерал Роберт И.Лий цэргүүддээ хандаж сүүлийн удаа үг хэлэв.
  • 1866 - Зэрлэг амьтдыг хамгаалах АНУ-ын нийгэмлэгийг Нью-Йорк хотноо Хенри Берг байгуулжээ.
  • 1868 - Британи-Энэтхэгийн нэгдсэн цэргийн хүч Абиссиниа хотод Этиопын цэргүүдийг буулган авч, эзэн хаан II Теводрос бууж өгчээ. Тулаанд Этиопын 700 цэрэг амиа алдсан бол Энэтхэг/Британийн талаас хоёрхон цэрэг амиа алдсан байна.
  • 1887 - Ромын пап XIII Лео улаан өндөгний баярын ням гарагт АНУ-ыд Католик их сургууль байгуулах зарлиг гаргажээ.
  • 1912 - Уайт Стар Лайн компанийн зохион бүтээсэн тухайн цаг үеийнхээ аварга хөлөг онгоц гэгдэх Титаник хөлөг онгоц, Саутхемптоны боомтоос хөдөлжээ. Энэ нь алдарт хөлөг онгоцны анхны бөгөөд эцсийн аялал байсан юм.
  • 1916 - АНУ-ын Нью-Йорк хотноо Америкийн мэргэжлийн гольфчдийн холбоо байгуулагдав.
  • 1919 - Мексикийн хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг Эмилиано Запатаг Морелос хотод засгийн газрын цэргүүд отож байгаад буудан хороожээ.
  • 1925 - Алдарт зохиолч Ф.Скотт Фицжеральдын "Аугаа Гецби" зохиол анх удаагаа хэвлэгдэв.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Дайнд сөргөлдөгч буюу эсрэг талуудын нэгдсэн хүч Хорват улсад байгуулагджээ.
  • 1944 - Нацистын Германыг эсэргүүцсэн хэргээр хорих лагерьт хоригдож байсан Рудольф Врба, Альфред Ветцлер нар шоронгоос оргов.
  • 1957 - Гурван сарын турш хаалгаа бариад байсан Суецын суваг эргэн нээгджээ.
  • 1970 - Хөгжмийн урлагийн алдарт "Бийтлз" хамтлагийн гоцлол дуучин Пол МакКартни хамтлагаасаа гарч, хувийн замналаа үргэлжлүүлэх болсоноо зарлав.
  • 1971 - АНУ-ын Засгийн газар Хятадтай дипломат харилцаагаа сэргээх зорилгоор АНУ-д ширээний теннисний тэмцээнийг долоо хоногийн туршид зохион байгуулжээ.
  • 1972 - Хятадын Шандонг мужид барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан ажилжид хулсаар хучсан авс бүхий хоёр оршуулгийг илрүүлжээ. Эрдэм шинжилгээний ажилчид судалгаа хийсний дүнд "Дайтах урлаг" номыг зохиогч Сун Цзы, Сун Бин нарын оршуулга болохыг тогтоосон юм.
    • Вьетнамын дайн: Умард Вьетнамд Америкийн нисэх хүчний Б-52 бөмбөгдөгч онгоц 1967 оноос хойш анх удаа бөмбөгдөв.
  • 1988 - Пакистаны Равальпинди, Исламабад хотод байрлах "Ожри лагер"-т бөмбөг дэлбэрч 1,000 хүн амиа алджээ.
  • 2009 - Фижи арлын ерөнхийлөгч Рату Хосефа Иллойо үндсэн хуулиас үүдэн улс эх оронд нь засаглалын хямрал нүүрлэснийг зарлав.
  • 2010 - ОХУ-ын Смоленкс хотын ойролцоо Польшийн агаарын тээврийн "Ту-154М" онгоц осолдож, 96 хүн амиа алдсаны дотор Польшийн Ерөнхийлөгч Лех Кашинский болон түүний эхнэр, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд багтсан байна.
  • 2016 - Энэтхэгийн Паравур мужид орших нэгэн сүмд гал гарсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 1,000 хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 401 - Ромын эзэн хаан II Теодосий (450 онд нас барсан)
  • 1512 - Шотландын хаан V Жеймс (1542 онд нас барсан)
  • 1583 - Голландын философич Хюго Гроций (1645 онд нас барсан)
  • 1847 - Америкийн нэрт сэтгүүлч, Пулитцер компанийг үндэслэгч Жозеф Пулитцер (1911 онд нас барсан)
  • 1873 - Финландын дөрөв дэх Ерөнхийлөгч Кёци Каллио (1940 онд нас барсан)
  • 1886 - Олимпийн аварга Америкийн марафонч Жонни Хейс (1965 онд нас барсан)
  • 1906 - Олимпийн мөнгөн медальт Америкийн халхалттай гүйгч Стифен Андерсон (1988 онд нас барсан)
  • 1910 - Америкийн эдийн засагч "Сар тутмын шинжилгээ" сэтгүүлийн үндэслэгч Пол Свийзи (2004 онд нас барсан)
  • 1912 - Словенийн анхны Ерөнхийлөгч Борис Кидрич (1953 онд нас барсан)
  • 1917 - Нобелийн шагналт Америкийн химич Роберт Бөрнс Вүүдуорд (1979 онд нас барсан)
  • 1923 - Олимпийн хошой хүрэл медальт Америкийн олон төрөлтийн тамирчин Флойд Симмонс (2008 онд нас барсан)
  • 1927 - Нобелийн шагналт Америкийн биохимич Маршалл Уоррен Ниренберг (2010 онд нас барсан)
  • 1932 - "Алтан бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт, "Арабын Лоуренс", "Живаго эмч" киноны од Египетийн нэрт жүжигчин Омар Шарифф (2015 онд нас барсан)
  • 1945 - Олимпийн алт, мөнгөн медальт Австралийн усанд сэлэгч Кевин Берри (2006 онд нас барсан)
  • 1952 - Америкийн тулаант киноны од Стивен Сийгал
  • 1959 - Америкийн дуучин, ая зохиогч Бейбифейс
  • 1963 - Швейцарийн холбооны 162 дахь ерөнхийлөгч Дорис Лойтхард
  • 1970 - Олимпийн хошой хүрэл медальт, тив, дэлхийн аварга Румынь улсын боксчин Леонард Дорофтей
  • 1972 - Нийгмийн харилцааны "Скайп" компанийг үндэслэгч Эстонийн компьютерийн эрдэмтэн Прийт Касесалу
  • 1973 - Бразилийн нэрт хөлбөмбөгч Роберто Карлос
  • 1976 - Олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт Канадын цаначин Сара Реннер
  • 1980 - "Лайфхаус" хамтлагийн басс гитарчин, дуучин Брайс Содерберг
  • 1981 - "Далд ноёрхолын эрин үе" киноны од Майкл Питт
  • 1986 - Аргентины хөлбөмбөгч Фернандо Гаго
    • Олимпийн аварга, Дэлхийн хүрэл медальт Бельгийн гүйгч Оливиа Борле
    • Бельгийн хөлбөмбөгч Винсен Компани
  • 1988 - "Зургаа дахь мэдрэхүй", "Хиймэл оюун ухаан" киноны од Хейли Жоел Осмент
  • 1998 - Дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын мөнгөн медальт Оросын уран гулгагч Анна Погорилая

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1216 - Шведийн хаан X Эрик (1180 онд төрсөн)
  • 1533 - Данийн хаан I Фредерик (1471 онд төрсөн)
  • 1585 - Ромын пап XIII Григорий (1502 онд төрсөн)
  • 1950 - Туркийн хоёр дахь Ерөнхий сайд Февци Чакмак (1876 онд төрсөн)
  • 1954 - Францын нэрт найруулагч Аугуст Лумье (1862 онд төрсөн)
  • 1995 - Энэтхэгийн дөрөв дэх Ерөнхий сайд Мораржи Десай (1896 онд төрсөн)
  • 2013 - Нобелийн шагналт Английн физикч Роберт Эдвардс (1925 онд төрсөн)
    • Олимпийн аварга, Европын мөнгөн медальт Зүүн Германы уртын харайгч Анжела Фойгт (1951 онд төрсөн)
  • 2015 - Габоны Ерөнхийлөгч Рөүз Францин Рогомб (1942 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • Олон улсын ах дүүсийн өдөр
  • АзербайжанАзербайжан Азербайжан Улс орныг үндэслэн байгуулагчдын өдөр

 Commons: 4 сарын 10 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан