Нью-Йорк хот: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 48: Мөр 48:
|тэмдэглэл =
|тэмдэглэл =
}}
}}
'''Нью-Йорк хот''' ({{lang-en|The City of New York}}) нь [[Америкийн Нэгдсэн Улс]]ын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох [[Өргөн Нью-Йорк|Өргөн Нью-Йоркийн]] гол хот юм. Энэ хот нь [[Нью-Йорк Муж Улс]]ын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд [[голланд]]чууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын [[нийслэл]] байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн [[худалдаа]], [[санхүү]]гийн чухал төвүүдийн нэг бөгөөд [[мэдээлэл]], [[боловсрол]], [[үзвэр үйлчилгээ]], [[соёл урлаг]], [[хувцасны загвар]], [[сурталчилгаа]]ны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|Нэгдсэн Үндэстний Байгууллагын]] төв байр энд байрлана.
'''Нью-Йорк хот''' ({{lang-en|The City of New York}}) нь [[Америкийн Нэгдсэн Улс]]ын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох [[Өргөн Нью-Йорк|Өргөн Нью-Йоркийн]] гол хот юм. Энэ хот нь [[Нью-Йорк Муж Улс]]ын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд [[голланд]]чууд худалдааны бааз болгон байгуулжээ. [[1790]] оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын [[нийслэл]] байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн [[худалдаа]], [[санхүү]]гийн чухал төвүүдийн нэг бөгөөд [[мэдээлэл]], [[боловсрол]], [[үзвэр үйлчилгээ]], [[соёл урлаг]], [[хувцасны загвар]], [[сурталчилгаа]]ны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|Нэгдсэн Үндэстний Байгууллагын]] төв байр энд байрлана.


Нью-Йорк хот нь [[Бронкс]], [[Брүклин]], [[Манхэттэн]], [[Квинз]], [[Стэйтен Арал]] гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг.
Нью-Йорк хот нь [[Бронкс]], [[Брүклин]], [[Манхэттэн]], [[Квинз]], [[Стэйтен Арал]] гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг.

20:01, 15 Нэгдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Нью-Йорк хот
англ. City of New York

Сүлд туг

Сүлд тэмдэг
Хоч: The Big Apple («аварга алим»), The City That Never Sleeps («хэзээ ч унтдаггүй хот»), NYC (НЙХ - «Нью-Йорк хот»)
Нью-Йорк муж улс дахь Нью-Йорк хот
Нью-Йорк муж улс дахь Нью-Йорк хот
Улс орон  АНУ
Муж улс Нью-Йорк
Хот Нью-Йорк
Дүүрэг (3)
(borough)
Бронкс, Брүклинь
Маньхайттэнь, Куиньс,
Стэйтэнь-Айлэнд
Газар нутаг 468.5 км²
Газрын байц д.т.д. 33 м
Хүн ам (тооц.) 2016 онд 8.537.673 хүн
Хүн ам (бөөг.) Нью-Йорк хотын
бөөгнөрөлд 20.153.634 хүн
Нутгийн олон Нью-Йоркийнхон,
Нью-Йорк хотынхон
1624 он Суурин босч бэхжсэн
1898 он Одоогийн газар нутгаа олсон
Хотын дарга Майкл Блүмберг
Цагийн бүс УА-ын дорнод цаг (ГЦ-5)
Утасны дуг. 212, 718, 917, 347, 646, 929
Шуудан-дугаар 100xx–104xx, 11004–05,
111xx–114xx, 116xx
Цахим хуудас nyc.gov (англиар)

Нью-Йорк хот (Англи: The City of New York) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг.

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттэн дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.

Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

Газарзүйн байрлал

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.

Гадаад холбоос

  • NYC.gov - Нью Йоркийн албан ёсны сайт
  • NYCvisit.com - Аялал жуулчлалын албан ёсны сайт
  • NYCityMap - Нью Йорк хотын интерактив газрын зураг - метроны буудал, хаалгатай
  •  Commons: New York City – Викимедиа дуу дүрсний сан