Феодор Тютчев: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: da:Fjodor Tjuttsjev
б робот Өөрчилж байна: da:Fjodor Tjuttjev
Мөр 15: Мөр 15:
[[cv:Тютчев Фёдор Иванович]]
[[cv:Тютчев Фёдор Иванович]]
[[cy:Fyodor Tyutchev]]
[[cy:Fyodor Tyutchev]]
[[da:Fjodor Tjuttsjev]]
[[da:Fjodor Tjuttjev]]
[[de:Fjodor Iwanowitsch Tjuttschew]]
[[de:Fjodor Iwanowitsch Tjuttschew]]
[[el:Φιοντόρ Τιούτσεφ]]
[[el:Φιοντόρ Τιούτσεφ]]

06:22, 5 Хоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Феодор Тютчев

Тютчев Феодор Иванович (1803 оны 12 сарын 51873 оны 7 сарын 27) нь Оросын нэртэй яруу найрагч, дипломат хүн байв. Тэрээр Германы Мюнхен, Италийн Турин хотуудад амьдарч байсан ба Гейне, Шеллинг нартай танил байжээ. Уран зохиолын амьдралд оролцдоггүй, єєрийгєє уран зохиолч гэж тооцдоггүй байсан байна.

Түүний 400 гаруй шүлэг уламжлагдан үлдсэн бєгєєд тэдгээр шүлгийн мєрєєс Орос даяараа иш татаж дурдах нь олонтаа байдаг бєлгєє. Түүний эхэн үеийн шулэгууд 18-р зууны] яруу найргийн хэв загвараар бичигдсэн байдаг. 1830-аад оны үеийн шүлэгүүдэд европын (ялангуяа немцийн) романтизмийн уламжлал их нєлєєлсєн нь харагддаг. Энэ нь философийн утга уянгийн чиглэл бєгєєд гол үндсэн сэдэв нь орчлон ертєнцийн үүсэл, хүмүүний хувь заяа, байгаль орчны тухай байдаг. 1840-єєд онд Орос болон барууны соёл иргэншлийн хоорондын харилцааны асуудлаар хэд хэдэн улс тєрийн єгүүлэл бичжээ. 1850-аад онд Тютчев хайр сэтгэл бол эмгэнэл гэсэн агуулгатай, хайр дурлалын сэдэвтэй, сонирхол татсан хурц шүлгүүд бичсэн байдаг. Эдгээр шүлгүүдийг суулд яруу найрагчийн нууц амраг Е. А. Денисьевад зориулагдсан "Денисьевский цикл" гэсэн нэртэй шүлгийн цувралд нэгтгэсэн байдаг. Тютчевийн уран бүтээлд 1860-1870 оны үед улс тєрийн агуулгатай шүлгүүд зонхилох болжээ.

Түүний хамгийн алдартай бутээл нь "Silentium" бєгєєд дуугүй байхыг гутрангуйгаар уриалсан, нэг хүн нєгєє хүнээ хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй болохыг харамссан агуулгатай ажгуу. "Yгээр илэрхийлсэн хуний бодол хуурамч байдаг" гэсэн Тютчевын шүлгийн мєр нь хамгийн олонтаа дурдагддаг ишлэл бєгєєд түүнчлэн "ухаанаараа Оросыг ойлгох аргагүй", "бидний хэлсэн үгийг яаж тусгаж, тайлбарлахыг хэн маань ч таашгүй" гэсэн ишлэлүүд ч єргєн хэрэглэгддэг.