Бороо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 1: Мөр 1:
[[Файл:Rain cloud swifts creek 0107.jpg|thumb|250px|Аадар бороо, [[Австрали]]]]
[[Файл:Rain cloud swifts creek 0107.jpg|thumb|250px|Аадар бороо, [[Австрали]]]]

'''Бороо''' нь [[хур тунадас|хур тунадасны]] нэг төрөл бөгөөд [[агаар мандал]] дахь усны уур конденсацлагдан, газрын гадаргуу руу буух үзэгдэл юм. Борооны бүх дуслууд газрын гадаргууд хүрдэггүй бөгөөд зарим нь унах явцдаа ууршин [[Ус|усны]] уур болон хувирах ба халуун, хуурай [[Цөл|цөлд]] борооны бүх дуслууд газарт хүрэлгүй уурших нь ч бий.

== Шинж чанар ==
== Шинж чанар ==

18:34, 11 Хоёрдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Аадар бороо, Австрали

Бороо нь хур тунадасны нэг төрөл бөгөөд агаар мандал дахь усны уур конденсацлагдан, газрын гадаргуу руу буух үзэгдэл юм. Борооны бүх дуслууд газрын гадаргууд хүрдэггүй бөгөөд зарим нь унах явцдаа ууршин усны уур болон хувирах ба халуун, хуурай цөлд борооны бүх дуслууд газарт хүрэлгүй уурших нь ч бий.

Шинж чанар

Бороо
Борооны дуслууд, Энэтхэг, Колката хот

Борооны жижиг дуслууд нь бөмбөлөг хэлбэртэй байх ба дуслын хэмжээ томроход уг дуслын (бөмбөлөгийн) доод тал нь хавтгай, дээд тал нь бөмбөгөр хэлбэртэй, бүр том хэмжээний дуслууд шүхэр хэлбэртэй болно[1]. Борооны дуслын хэлбэрийг Филипп Ленард 1898 онд судлаж, 2 мм-ээс бага хэмжээтэй дуслууд бөмбөлөг, 5 мм диаметр орчим нь хөөсөн боов хэлбэртэй, 5 мм-ээс дээш хэмжээтэй нь тогтворгүй болдгийг тогтоосон байна. Борооны дуслууд дунджаар 1 - 2 мм хэмжээтэй байна. Дэлхий дээр хамгийн том борооны дусал 2004 онд Бразил ба Маршаллын арал дээр орсон борооны үед тэмдэглэгдсэн ба дуслын хэмжээ 10 мм-ээс давсан байна.

Борооны дуслуудын унах хурд нь дуслын хэмжээнээс хамаарах ба далайн түвшинтэй тэнцүү өндөрт, салхигүй тохиолдолд 0.5 мм диаметртэй дусал 2 м/сек хурдтайгаар, харин 5 мм хэмжээтэй дусал 9 м/сек хурдтайгаар унана[2].

Ихэнхи тохиолдолд борооны усны pH нь 6 орчим байна. Энэ нь агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл pH-ийн хэмжээг бууруулна. pH-ийн хэмжээ 5.6-гаас бага тохиолдолд хүчиллэг бороо гэж нэрлэнэ.

Ишлэл

Мөн үзэх

Гадаад холбоос