Дэлхийн гайхамшгууд: Засвар хоорондын ялгаа
Мөр 218: | Мөр 218: | ||
|- |
|- |
||
| 6 |
| 6 |
||
| [[Маяа|Mайячууд]] |
| [[Маяа|Mайячууд]]ын архитектур |
||
| [[Юкатаны хойг]], [[Мексик]] |
| [[Юкатаны хойг]], [[Мексик]] |
||
|- |
|- |
09:17, 7 Хоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар
Хүний гараар болон байгаль өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг болон байгалийн Дэлхийн гайхамшигуудын тоонд оруулдаг. Анх эртний Грекийн хүмүүс газрын дундад тэнгис орчимын хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас эртний дэлхийн 7 гайхамшиг гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшигуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшигууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.
Эртний дэлхийн 7 гайхамшиг
Эртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд Гизагийн агуу Пирамид, Вавилоны дүүжинт цэцэрлэг, Артемисийн сүм, Олимп дахь Зевсийн хөшөө, Мауссолос хааны бунхан, Родоссийн Колоссус, Александрын гэрэлт цамхаг ордог. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.
Дундад зууны 7 гайхамшиг
Яг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй. Ерөнхийд нь долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшигууд”, “Дундад зууны үеийн дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшигууд” хэмээн нэрлэх нь элбэг байдаг. Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог байсан XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон ажээ.
- Стоунхэнж
- Колизей
- Ком Эль Шокaфагийн бунхан
- Хятадын цагаан хэрэм
- Нанжингийн шаазан цамхаг
- Хажи Софи
- Пизагийн хазгай цамхаг
Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байдаг.
Америкийн иргэний барилгын инжнерийн нийгэмлэгийн тодорхойлсон орчин цагийн 7 гайхамшиг
Гайхамшиг | Шав тавьсан | Барьж дууссан | Байрлал |
---|---|---|---|
Ла-Маншийн хоолой | 12 сарын 1, 1987 | 5 сарын 6, 1994 | Англи, Францын хооронд Дүвэрийн хоолой |
Тауэрийн цамхаг | February 6, 1973 | June 26, 1976 | Toronto, Ontario, Canada |
Empire State Building | 1 сарын 22, 1930 | 5 сарын 1, 1931 | Нью Йорк, NY, АНУ |
Алтан хаалга гүүр | 1 сарын 5, 1933 | 5 сарын 27, 1937 | , Сан Францискогийн хойд талд орших Алтан хаалга хоолой, Калифорни муж, АНУ |
Итайпу хаалт | 1 сар 1970 | 5 сарын 5, 1984 | Бразиль, Парагвайн хооронд оршихПарана гол |
Дельта төхөөрөмж | 1950 | 5 сарын 10, 1997 | Голланд, Европ |
Панамын суваг | 1 сарын 1, 1880 | 1 сарын 7, 1914 | Төв АмерикийнПанамын хүзүүвч |
Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт байгууламж, газрууд
Аялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшигуудыг нэрлэсэн байдаг. Үүнд:
Хүний гараар бүтээгдсэн гайхамшигууд
- Гизагийн агуу Пирамид
- Хятадын цагаан хэрэм
- Таж Махал
- Мачу Пикчу
- Бали
- Ангкор Ват
- Хориотой хот
- Баган сүм & Пагодас
- Карнак сүм
- Теотихуакан
Байгалийн гайхамшигууд
- Серенгетийн нүүдэл
- Галапагосын арлууд
- Гранд Каньон
- Игуазу хүрхрээ
- Амазонкын ширэнгэ ой
- Нгоронгоро галт уул
- Great Barrier Reef
- Викториа хүрхрээ
- Бора бора
- Кападокиа
Байгалийн гайхамшигууд
Мэдээллийн СиЭнЭн /CNN/ агенталгийн тодорхойлсноор дараах зүйлс нь гайхамшигт тооцогддог.
- Гранд Каньон
- Great Barrier Reef
- Рио де Жанейрогийн боомт
- Эверэст оргил
- Туйлын туяа
- Парикутин галт уул
- Викториа хүрхрээ
Усан доорхи гайхамшигууд
- Палау
- Белизийн шүрэн хадны систем
- Great Barrier Reef
- Далайн гүний хавхлагууд
- Галапагосийн арлууд
- Байгаль нуур
- Умард улаан тэнгис
Шинэ ертөнцийн 7 гайхамшиг
2001 онд Швейцарь улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци /NOWC/ “Ертөнцийн шинэ 7 гайхамшиг”-ийг тодорхойлхоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшигийг зарласан байна. Үүнд:
Гайхамшиг | Огноо | Байршил |
---|---|---|
Хятадын цагаан хэрэм | МЭӨ V зуун – XVI зуун | БНХАУ |
Петра | мэдэгдэхгүй | Йордан |
Аврагч Христ (хөшөө) | 1931 | Бразил |
Мачу Пикчу | 1450 он орчим | Перу |
Чичен Ица | 600 он орчим | Meксик |
Колизей | МЭ 80 он | Итали |
Таж махал | 1648 он | Энэтхэг |
АгууПирамид (хүндэтгэлийн үүднээс оруулсан) | МЭӨ 2560 он | Египет |
USA Today сонины шинэ 7 гайхамшиг
Америкийн үндэсний өдөр тутмын хэвлэл USA Today –ийн санаачлан “Сайн байна уу? Америк орон” телевизийн нэвтрүүлгээр дамжуулан тодруулсан 7 гайхамшиг гэж бас байдаг ажээ. Үүнд:
Дэс дугаар | Гайхамшиг | Байршил |
---|---|---|
1 | Потала ордон | Түвд, БНХАУ |
2 | Йерусалимын хуучин хот | Израйль |
3 | Туйлын мөсөн бүрхүүлүүд | туйлийн бүсүүд |
4 | Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор | Хавай, АНУ |
5 | Интернэт | N/A |
6 | Mайячуудын архитектур | Юкатаны хойг, Мексик |
7 | Серенгети, Масай мара дахь их нүүдэл | Танзани ба Кени |
8 | Гранд каньон (үзэгчдийн сонгосон 8 дахь гайхамшиг) | Аризона муж, АНУ |
Үндэсний хэмжээний 7 гайхамшигууд
Лавлах
- Cox, Reg, and Neil Morris, "The Seven Wonders of the Modern World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6048-9
- Cox, Reg, Neil Morris, and James Field, "The Seven Wonders of the Medieval World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6047-0
- D'Epiro, Peter, and Mary Desmond Pinkowish, "What Are the Seven Wonders of the World? and 100 Other Great Cultural Lists". Anchor. December 1, 1998. ISBN 0-385-49062-3
- Morris, Neil, "The Seven Wonders of the Natural World". Chrysalis Books. December 30, 2002. ISBN 1-84138-495-X
Гадаад линкүүд
- The World's Top 100 Wonders - a list of architectural, engineering and natural wonders by Howard Hillman, a renowned travel writer.
- WonderClub.com - a "list of lists", with information about most wonders.
- Seven Wonders of the Modern World - a list of modern wonders compiled by the American Society of Civil Engineers
- Video about the Seven Wonders of the Modern World, a virtual satellite tour made with Google Earth [02:38]
- Seven Wonders of Chicago - A list compiled by the Chicago Tribune and voted on by readers.
- Europe's Greatest Wonders - a website searching for the greatest human construction achievements in Europe.
- The Seven Wonders of the Ancient World - a website presenting the seven wonders of the ancient world and the genius of our ancestors.
- The New 7 Wonders of the World - vote for a new list of seven wonders of the world, promoted for purposes of profit, to be announced on July 7, 2007.
- 7 Wonders of the World Collections - sets of seven abandoned, deserted, underwater and underground wonders of the world.
Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Wonders_of_the_World --ЭЗО 2007 оны 11 сарын 28, 20:25 (ULAT)