Люксембург: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Coat_of_Arms_of_Luxembourg.svg файлыг коммонсд Krd хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Broken redirect.
Үг үсэг, утгын алдааг засварласан.
Мөр 16: Мөр 16:
|үндэс_язгуур_он =
|үндэс_язгуур_он =
|засаглалын_хэлбэр =[[Хаант засаг|Үндсэн хуульт<br />хаант засаг]]
|засаглалын_хэлбэр =[[Хаант засаг|Үндсэн хуульт<br />хаант засаг]]
|удирдагчийн_цол1 =Их бэйс
|удирдагчийн_цол1 =Их гүн
|удирдагчийн_нэр1 =[[Анри (Люксембургийн их бэйс)|Анри (Хенри)]]
|удирдагчийн_нэр1 =[[Анри (Люксембургийн их бэйс)|Анри (Хенри)]]
|удирдагчийн_цол2 =Ерөнхий сайд
|удирдагчийн_цол2 =Ерөнхий сайд
Мөр 100: Мөр 100:
== Гадаад холбоосууд ==
== Гадаад холбоосууд ==
; Засгийн газар
; Засгийн газар
* [http://www.gouvernement.lu/ Official Governmental Site]
* [http://www.gouvernement.lu/ Засгийн газрын албан ёсны цахим хуудас]
* [https://www.cia.gov/library/publications/world-leaders-1/world-leaders-l/liechtenstein.html Chief of State and Cabinet Members]
* [https://www.cia.gov/library/publications/world-leaders-1/world-leaders-l/liechtenstein.html Төрийн тэргүүн болон Засгийн газрын гишүүд]
; Ерөнхий мэдээлэл
; Ерөнхий мэдээлэл
* {{CIA World Factbook_link|lu|Luxembourg}}
* {{CIA World Factbook_link|lu|Luxembourg}}
* [http://www.luxembourg.lu/ Official Website for Luxembourg]
* [http://www.luxembourg.lu/ Official Website for Luxembourg]
; Аялал жуулчлал
; Аялал жуулчлал
* [http://www.ont.lu/ Luxembourg National Tourist Office]
* [http://www.ont.lu/ Люксембургийн аялал жуулчлалын газар]
* [http://www.luxembourg.co.uk/ Luxembourg National Tourist Office in London]
* [http://www.luxembourg.co.uk/ Лондон хот дахь Люксембургийн аялал жуулчлалын газар]
* [http://www.luxembourg-city-tourism.com/ Luxembourg City Tourist Guide]
* [http://www.luxembourg-city-tourism.com/ Люксембург хотын аялал жуулчлалын хөтөч]
* [http://rumbletum.org/Europe/Luxembourg Luxembourg Geography]
* [http://rumbletum.org/Europe/Luxembourg Luxembourg Geography]
* [http://luxembourg2007.org/ Luxembourg European Capital of Culture 2007]
* [http://luxembourg2007.org/ Luxembourg European Capital of Culture 2007]

17:05, 23 Хоёрдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Люксембургийн Их Гүнт Улс
Groussherzogtum Lëtzebuerg (люк.)
Grand-Duché de Luxembourg (фр.)
Großherzogtum Luxemburg (герм.)
улсын далбаа
Төрийн далбаа
Уриа: люк. "Mir wëlle bleiwe wat mir sinn"
«Бид байгаагаараа үлдэхийг хүсч байна»
Төрийн дуулал: люк. "Ons Heemecht"
«Төрөлх нутаг минь»
Нийслэл
Люксембург
Албан ёсны хэлЛюксембург (1984 оноос хууль ёсоор), Франц, Герман
Төр засагҮндсэн хуульт
хаант засаг
• Их гүн
Анри (Хенри)
• Ерөнхий сайд
Жан Клод Юнкер
Тусгаар тогтнол
1815 оны 6 сарын 9
Газар нутаг
• Нийт
2,586.4 км2 (175)
• Усны эзлэх талбай (%)
0.6
Хүн ам
• 2011 тооцоо
511,840[1]
• Тооллого
439,539
• Нягтаршил
194.1/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$42.796 тэрбум[2] (94)
• Нэг хүнд ноогдох
$83,438[2] (2)
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$61.580 тэрбум[2] (69)
• Нэг хүнд ноогдох
$120,560[2] (1)
ХХИ (2011) 0.867[3]
Error: Invalid HDI value · 25
Мөнгөний нэгжЕвро (EUR)
Цагийн бүс+1
Жолооны талбаруун
Утасны томьёо+352
Домэйн нэр.lu1
1Европын холбооны гишүүн тул .eu бас хэрэглэгдэнэ.

Люксембургийн Их Гүнт Улс (люк. Groussherzogtum Lëtzebuerg, Герман: Großherzogtum Luxemburg, Франц: Grand-Duché de Luxembourg) нь Баруун Европын улс юм. Нийслэл нь Люксембург. Бельги, Нидерландтай хамтдаа Бенилюкс гэж нэрлэгддэг. Өмнө талаараа Франц, баруун болон хойд талаараа Бельги, зүүн талаараа Герман улстай хиллэнэ.

Түүх

Үндсэн өгүүлэл: Люксембургийн түүх
Карл IV
Люксембургийн хуваагдал

963 онд Арденны угсааны гүн Зигефройд (Sigefroid) одоогийн нийслэл байгаа газарт цайз бариулсан байна. Тухайн үед уг цайзыг "lucilinburhuc" буюу бяцхан цайз гэж нэрлэж байснаас тус улсын нэр гаралтай. 1060 оны үед Арденны угсаанаас салбарласан Люксембургийнханд гүнгийн хэргэм хүртээгдсэн байна. Ариун Ромын эзэнт гүрэн, Бохемийн хаан Карл IV нь Люксембургийн гэр бүлийн хүн байв. Гэвч Люксембургийн удмынхан Карл IV-ийн ачийн үед удам тасарч, эзэмшил газар нь 1461 онд Бургундийн гүнлигт нэгтгэгдсэн байна. Хожим Хабсбургийнхны эзэмшилд очиж, Нидерландын хамтаар Испани, Австрийн захиргаанд орж байв.

Францын хувьсгалын үед Францын мэдэлд орсны дараа 1815 оны Венийн хэлэлцээрээр Германы Холбооны Улсын бүрэлдэхүүнд, Нидерландын хааныг төрийн тэргүүнээ болгосон Люксембургийн их вант улс болон зохион байгуулагджээ. 1830 оны Бельгийн тусгаар тогтнолын хувьсгалын үеэр Бельгичүүдтэй хамтран тэмцэж, Бельги улс тусгаар тогтноход бүрэлдэхүүнд нь орж байгаад 1839 оны Лондоны хэлэлцээрээр баруун хэсэг нь (одоогийн Люксембург муж) Бельги, үлдсэн хэсэг нь Нидерландын Вант улсын харьяанд орсон байна. 1867 онд Пруссын хаант улс ба Францын хооронд жийргэвч бүс болгохын тулд олон улсын гэрээ ёсоор төвийг сахисан орон хэмээн зарлагджээ. 1890 онд хуучин Нассаугийн гүн Адольф Люксембургийн их ванд өргөмжлөгдөж, Нидерландын хаан Люксембургийн удирдагч байхаа больж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон байна.

Дэлхийн нэгдүгээр дайн болон дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германд эзлэгдэж байсан. 1948 онд Бенилюксийн 3 улс хоорондоо гаалийн татваргүй байхаар тогтсон. 1949 онд Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсч, төвийг сахисан орон гэсэн статусаасаа татгалзжээ. 1957 онд Европын холбоог байгуулалцсан бөгөөд 1999 оноос Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон юм.

Улс төр

Үндсэн өгүүлэл: Люксембургийн улс төр

Үндсэн хуульт хаант засаглалтай. Төрийн тэргүүн нь удам залгамжлах их ван. Их ван нь засгийн газартай хамтдаа төрийн эрхийг барина.

Парламент нь 1 танхим, 60 гишүүнтэй бөгөөд бүх ард түмний шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогддог. Мөн парламентад зөвлөх үүрэгтэй, 21 гишүүн бүхий Төрийн хэргийн танхим гэж байх бөгөөд ерөнхий сайдын санал болгосноор их ван гишүүдийг нь томилдог.

Засаг захиргааны хуваарь

Люксембургийн засаг захиргааны хуваарь
Люксембургийн засаг захиргааны хуваарь

Засаг захиргааны хувьд 3 дүүрэгт хуваагддаг.

  1. Дикерих дүүрэг
  2. Гревенмахер дүүрэг
  3. Люксембург дүүрэг

3 дүүрэг нь 12 кантон, тэдгээр нь 126 коммунд хуваагдана.

Люксембургийн газрын зураг

Эшлэл

  1. "Population: 511 840 habitants au 1er janvier 2011", Le Portail des statistiques: Grand-Duché de Luxembourg, 3 May 2011. (Франц) Retrieved 4 May 2011.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Luxembourg". International Monetary Fund. Retrieved 30 February 2011. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  3. "Human Development Report 2011" (PDF). United Nations. 2011. Retrieved 5 November 2011.

Гадаад холбоосууд

Засгийн газар
Ерөнхий мэдээлэл
Аялал жуулчлал
Бусад

Загвар:НАТО