Итали: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Төрийн албан тушаалтнуудын нэрийг шинэчилсэн.
Мөр 45: Мөр 45:
|удирдагчийн_нэр1 =[[Сержо Матарела]]
|удирдагчийн_нэр1 =[[Сержо Матарела]]
|удирдагчийн_цол2 =Ерөнхий сайд
|удирдагчийн_цол2 =Ерөнхий сайд
|удирдагчийн_нэр2 =[[Матео Ренци]]
|удирдагчийн_нэр2 =[[Жузеппе Конте]]
|удирдагчийн_цол3 =Сенатын Ерөнхийлөгч
|удирдагчийн_цол3 =Сенатын Ерөнхийлөгч
|удирдагчийн_нэр3 =[[Пиетро Грассо]]
|удирдагчийн_нэр3 =[[Элизабетта Альберти]]
|хууль_тогтоогч =[[Итали#Төр засаг|Парламент]]<br/>(«Улсын хурал»)
|хууль_тогтоогч =[[Итали#Төр засаг|Парламент]]<br/>(«Улсын хурал»)
|дээд_танхим =[[Итали#Төр засаг|Сенат]]
|дээд_танхим =[[Итали#Төр засаг|Сенат]]

08:15, 24 Хоёрдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Итали Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠢᠲ᠋ᠠᠯᠢ ᠤᠯᠤᠰ
Repubblica italiana
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Италичуудын дуу
(Il Canto degli Italiani)
Нийслэл
Ром
Албан ёсны хэлИтали хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
92.90% Итали
1.98% Румын
1.32% Умар Африкын
1.17% Азийн
0.83% Албани
2.16% бусад
Төр засагПарламентийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Сержо Матарела
• Ерөнхий сайд
Жузеппе Конте
• Сенатын Ерөнхийлөгч
Элизабетта Альберти
Хууль тогтоох байгууллагаПарламент
(«Улсын хурал»)
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Түүх
• Италийн хойг дахь 3 вант улсууд нэгдэж, Италийн Вант Улсыг үүсгэсэн.
1861 оны 3 сарын 17
• Бүгд найрамдах улс болсон.
1946 оны 6 сарын 2
Газар нутаг
• Нийт
301,340 км2 (72)
• Усны эзлэх талбай (%)
2.4
Хүн ам
• 2017 тооцоо
60,497,174 [1] (23)
• Тооллого
56,995,744
• Нягтаршил
201.2/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$1.828 их наяд[2] (10)
• Нэг хүнд ноогдох
$30,165[2] (30)
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$2.245 их наяд[2] (8)
• Нэг хүнд ноогдох
$37,046[2] (24)
ОТББИ (2006)32[3]
Error: Invalid Gini value
ХХИ (2010) 0.854[4]
Error: Invalid HDI value · 23
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүс+1
Жолооны талбаруун
Утасны томьёо4
Домэйн нэр.it

Итали (Итали: Italia), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс (Итали: Repubblica Italiana) нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италичууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцари, Австри, Словен зэрэг улсуудтай хил залгаа оршдог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.

Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, Грек, Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.

Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.

Нэр

Итали гэдэг үг нь Хомерийн ἱταλός ("тугал" гэсэн утгатай) гэсэн үгнээс гаралтай байж болох юм. МЭӨ 8-р зууны үед анхны Грек суурьшигчид Юбоя арлаас өмнөд Италид (Калабриа) нүүдэллэн ирж, шинэ газраа "Vitulia" газар буюу "Тугалуудын газар" гэж нэрлэжээ. Ингэж нэрлэгдсэн хэсэг нь сүүлдээ хойд хэсэг рүүгээ тэлжээ. Гэхдээ бүхэл бүтэн хойгийг нэрлэх болсон нь зөвхөн Августусын үед хамаарна.

Түүх

Италийн нутгаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.

Итали нь бүхэл бүтэн Газар дундын тэнгисийн бүс нутгийн нийгэм, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлээд барахгүй Европын соёлд ч мөн гүнзгий нөлөөлж байсан. Үүний үр дүнд бусад томоохон соёл иргэншилд нөлөөлж байв. Эдгээр соёл иргэншил нь эрт үеэс энэ бүс нутагт оршин тогтнож байлаа. Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэн ухаан, урлагийн төв байсан.

Хүн ам

Нэг улс болсноос хойших хүн амын тооны өөрчлөлт.
1861 онд 22 сая, 1936 онд 43 сая, 2011 онд 61 сая.

Итали улсад 2011 онд 60,626,442[5] хүн оршин сууж байсан. Хүн амын нягтшил нь 201/км². Өрнөд Европт жишвэл Германаас арай сийрэг, Францаас арай нягт гэсэн үг. Италийн байран хүн амын 92.5% нь Итали үндэстэн, харин үлдсэн 4.7 сая нь гадаадаас дээр үед ирсэн хүний үр хойчис юм уу эсвэл саяхны цагаачид байдаг. Ямартаа ч Итали нь дэлхийн дунджаас дээгүүр байх 23-р олон хүнтэй, 43-р шигүү суурьшдаг тусгаар улс юм. Улс дотроо газар бүрт адилгүй. Хойд зүгийн По голын хөндий болон нийслэл Ром, урд зүгийн Наполи хоёр хотын хавь газраар илүү шавж суудаг бол Альп, Аппениний уул нурууд, Сардин арлаар арай таруу суудаг.

Италид Ром (2.7 сая), Милан (1.3 сая), Наполи (963 мян.), Турин, Палермо, Генуя (607 мян.) гэж дараалах саятан 2 хот, таван бумаас олон хүнтэй бүгд 6 хот байна.

Яс үндэс, уг гарлаарх Итали улсын хүн амын/Италийнханы бүрэлдэхүүн (2010.01.01)
Гарал/Гарваль Хүний тоо Эзлэх хувь
Итали үндэстэн 56,118,099 92.47%
Румын 1,200,000 1.98%
Умард Африкийн 646,624 1.07%
Албани 466,684 0.77%
Хятад 188,352 0.28%
Украйн 153,998 0.31%
Азийн (хятад бус) 499,013 0.83%
Латин Америкийн 324,917 0.54%
Өмнөд Сахарын 285,169 0.47%
бусад гарал 782,549 1.29%

Төр засаг

Бүгд Найрамдах Итали Улсын одоогийн буюу 12 дахь Ерөнхийлөгч Сержо Матарело

Итали улс 1946 онд бүх нийтийн санал асуулгаар хаант засгаас татгалзсанаараа төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төрийн хэлбрийн хувьд парламентийн эрх мэдэл давамгай бүгд найрамдах засаг бүхий улс болсон. Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа, долоон жилээр парламентийн хоёр танхимын хамтын шийдвэрээр сонгогддог.

Италид одоо Парламент (Улсын хурал)-аа хувь тэнцүүлэх (пропорциональ) аргаар сонгож байна (2005 онд сонгуулийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө сонгуулийн холимог тогтолцоо буюу 630 төлөөлөгчдийн 1/4 пропорциональ, 3/4 мажоритар аргаар сонголтоо хийдэг байв). Сенатч нарыг ч мөн энэхүү аргаар сонгодог сонгуулийн тогтолцоотой бөгөөд бүгд найрамдах улсын ерөнхийлөгч 5 сенатчийг томилох эрхтэй. Сенат (дээд), Төлөөлөгчдийн танхим (доод) нь эрх тэгш эрхтэй, тус тусын үүрэгтэй.

Сенатаа италиар албан ёсоор Senato della Repubblica, товчлоод Senato гэнэ. Албан нэр нь монголоор «Бүгд найрамдах улсын сенат» гэж үгчлэн орчуулагдах авч «Улсын сенат», «Итали улсын сенат» гэвэл ойлгомжтой болно. Нэг ээлжийн сенатын бүрэн эрхийн хугацаа 5 жил, бүгд 315 сенатын гишүүн (италиар senatore) суухаар заншиж тогтсон. Үүний 309 нь Италийн 20 мужаас, 6 нь гадаадаас сонгогдоно. Одоогийн сенатчидаас 7 нь байнгын сенатч болж чадсан байдаг.

Италийн парламентийн Төлөөлөгчдийн танхимд 630 төлөөлөгч сууна. 618-ыг Итали улсын дотроос, 12-ыг гадаад улсад суугаа Италийн иргэд сонгох учиртай. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Одоо баруун-төв үзэлт "Эрх чөлөөт ард түмэн" нам бусдаасаа олон буюу 209 суудалтай. Сенатч хүн 40 нас, төлөөлөгчдийн танхимийн гишүүн 25-аас доошгүй настай байх ёстой.[6]

Ерөнхийлөгч нэр товлож, Парламентын олонх итгэснээр Италийн Ерөнхий сайд буюу засгийн газрын тэргүүнээр нэг хүн сонгогддог. Энэ албан тушаалыг италиар Presidente del Consiglio dei Ministri гэх нь монголчилбол «Сайд нарын зөвлөлийн дарга» гэдэгтэй яг таарна. Италийн засгийн газрын танхим буюу Сайд нарын зөвлөл 18 сайдтайгаас 6 нь эрхэлсэн яамгүй байдаг. Итали улс нь улс төрийн хувьд баруун Европын бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй тогтворгүй бөгөөд эхний эвслийг тэргүүлж байсан Альчиде Де Гаспери, мөн Карло Чиампи нарын засаглал хамгийн тогтвортой байсан. Одоогийн ерөнхий сайд нь 2011 онд томилогдсон Марио Монти бөгөөд 2013 оны 2 сарын 25-нд болсон сонгуулийн үр дүнгээр шинэ засгийн газар байгуулагдах ёстой.

Нутгийн хуваарь

Итали улс одоо орон нутгаа засч захирахдаа гурван түвшинд, гурван зүйлийн нэгжээр хувааж байгаа.

Италиар том түвшний нэгжийн зүйлийг нь regione (Орос: область болон регион; Англи: region), дунд нэгжийг provincia (оросоор провинция; англиар province), бага нэгжийг comune (оросоор коммуна болон община; англиар municipality) гэж бичнэ. Хүн амын тоо, орос-монгол, монгол-англи, англи-монгол орчуулга, суурин төвт онцлогийг нь ажиглавал том нэгжийг нь монголоор «муж», дунд нэгжийг нь «аймаг», бага нэгжийг нь «суурин» гэж (монголчлох албагүй жижиг гэж үзвэл Парисын коммун гэдэг шиг «коммун») гэж зүйлчлэхэд буруудахааргүй байна. Энэ ёсоор болбол Италийн нутаг дэвсгэр, хүн ард одоо цагт гурван шат дараалсан 20 муж, 110 аймаг, 8100 суурины дотор хуваагдан харьяалагдаж байна.

Газар нутгийн хэмжээгээр бусдаасаа хэт онцгойрох муж байхгүй. Харин хүн амын тоогоор Милан төвтэй Ломбард (Ломбардия) мужийнхан нь дараагийнхаа томоос 65%-аар олуулаа (9.6 саяуулаа) байдаг. Хүн амын нягтаараа Наполи төвтэй Кампан муж (Кампания) хошуучилж, Ломбард, Лацио (төв нь Ром), Лигур (Лигурия, төв нь Генуя) мужууд удаална.

Хамгийн дээд нэгж болох 20 мужаа байршлаар нь багцлаад статистикийн (тоо бүртгэлийн) нэгтгэлийн хэрэгцээгээр өрнө-умард, дорно-умард, төв, өмнөд, арлын хэмээх 5 бүс болгодог. Мөн соёл, түүхэнд бичигдэж хэлэгдэж ялгаж ирснээр нь умар, өмнө гэж таллан хуваах эртний уламжлал бий. Энэхүү мужаас том хоёр хуваарь нь эдүгээ өдөр тутмын засаг захиргааны эрх, үүрэггүй ч гэсэн чухал юм.

Эх сурвалж

  1. "Monthly demographic balance: November 2017" (in Italian). Istat. November 2017. Retrieved 19 April 2018.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Italy". International Monetary Fund. Retrieved 14 October 2011.
  3. "Distribution of family income – Gini index". CIA – The World Factbook. Retrieved 9 July 2010.
  4. "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.
  5. Istituto Nazionale di Statistica. "Resident population on 1st January". Retrieved 19 December 2011.
  6. http://en.camera.it/4?scheda_informazioni=3

Гадаад холбоос