Ховдын хязгаар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[Файл:Mongolia 1915.jpg|thumb|1915 оны гэрээнд Ховдын хязгаар нь автономит Монголын харьяанд орно гэж заасан байдаг]]
[[Файл:Mongolia 1915.jpg|thumb]]


'''Ховдын хязгаар''' гэж [[Зүүнгарын хаант улс]]-ын харъяанд байснаа хожим [[Манж Чин Улс]] болон [[Олноо өргөгдсөн Монгол улс]]ын үед [[Гадаад Монгол]]ын баруун хэсгийг эзлэн оршиж байсан засаг захиргааны нэгж юм.
'''Ховдын хязгаар''' гэж [[Зүүнгарын хаант улс]]-ын харъяанд байснаа хожим [[Манж Чин Улс]] болон [[Олноо өргөгдсөн Монгол улс]]ын үед [[Гадаад Монгол]]ын баруун хэсгийг эзлэн оршиж байсан засаг захиргааны нэгж юм.

10:08, 3 Гуравдугаар сар 2020-ий байдлаарх засвар

1915 оны гэрээнд Ховдын хязгаар нь автономит Монголын харьяанд орно гэж заасан байдаг

Ховдын хязгаар гэж Зүүнгарын хаант улс-ын харъяанд байснаа хожим Манж Чин Улс болон Олноо өргөгдсөн Монгол улсын үед Гадаад Монголын баруун хэсгийг эзлэн оршиж байсан засаг захиргааны нэгж юм.

Түүх

Манжууд 1762 онд Ховдын хязгаар гэж байгуулан, Ховд хотыг шинээр Буянт голын хөвөөнд барьсан. Манжууд дарангуй цэрэг суулгаж засаг захиргааны нарийн зохион байгуулалт хийж, ард иргэдийг хошуунаасаа гарах эрхгүйгээр хатуу хяналт тавьжээ. 100 гаруй жил Манжийг эсэргүүцэн тэмцэгчдийн үр сад тэднийг манжууд нэгдчих вий гэдгээс их айж, манж ногоон тугийн цэргийг байнга байрлуулж харгалзан, сэргийлж байлаа.

Хамгийн түрүүнд тэдний нум сумыг хураасан бөгөөд хүмүүс нандин зүйлээ овоондоо өргөсөн тул өдгөө овооны голоос олон янзын хийц хэлбэртэй, XVIII зууны үеийн байлдааны сумны зэв маш ихээр гардаг. Ойрадуудаас Алтайн урианхайчуудыг л нум сумтай нь үлдээсэн байдаг нь үслэгийн албатай холбоотой. Одоо зөвхөн Урианхайд сурын харваа, нум сумын ойлголт үлдсэн юм.

Ховдод Манжийн хааны хөрөнгөөр Түгээмэл амаржуулагч хэмээх том сүм байгуулсан нь олны дунд Ховдын шар сүм гэж алдаршсан. Өмнө талд нь 4 үсгээр бичсэн гэрэлт хөшөө босгосон байжээ. Хөшөөнд амар тайван байхыг сургасан үг бичсэн байдаг. Ховдын хязгаарт сүм хийд, лам нарын тоог эхэн үедээ хатуу барьж байв. Ойрадуудын дунд хутагт хувилгаан тодруулахыг хориглосон. Нэг тугийн дор, нэг хүчирхэг хүний дор нэгдчих гээд байсан учраас ийм бодлого барьсан.

Засаг захиргааны нэгжүүд

  • Үйзэн засгийн хошуу
  • Эрдэнэ засгийн хошуу
  • Мэргэн засгийн хошуу
  • Түшээ засгийн хошуу
  • Хурц засгийн хошуу
  • Эетэй засгийн хошуу
  • Жонон засгийн хошуу
  • Эрх засгийн хошуу
  • Баатар засгийн хошуу
  • Дайчин засгийн хошуу
  • Саруул засгийн хошуу
  • Дөрвөдийн Зоригт ханы хошуу
  • Ерөөлт засгийн хошуу
  • Сүжигт засгийн хошуу
  • Дөрвөдийн Далай ханы хошуу
  • Бишрэлт засгийн хошуу
  • Мянгад дайчин засгийн хошуу
  • Ховдын тариачин хошуу
  • Өөлдийн үйзэн засгийн хошуу
  • Алтайн урианхайн Зүтгэлт засгийн хошуу
  • Алтайн урианхайн Эетэй засгийн хошуу
  • Алтайн урианхайн Зоригт засгийн хошуу
  • Алтайн урианхайн Итгэмжит засгийн хошуу
  • Алтайн урианхайн Ёст засгийн хошуу
  • Алтайн урианхайн Саруул засгийн хошуу
  • Алтайн урианхайн Дархан засгийн хошуу
  • Торгууд тайжийн хошуу
  • Хошууд засгийн хошуу
  • Захчин бэйлийн хошуу
  • Захчин гүний хошуу
  • Торгууд бэйлийн хошуу
  • Торгууд вангийн хошуу