Нигер мөрөн: Засвар хоорондын ялгаа
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
No edit summary Tag: 2017 source edit |
||
Мөр 28: | Мөр 28: | ||
}} |
}} |
||
'''Нигер мөрөн''' ({{lang-en|Niger River}}) нь баруун [[Африк]]ийн нутгаар урсан өнгөрч, [[Гвинейн булан]]д цутгадаг мөрөн юм. Нийт урт нь 4180км бөгөөд [[Нил мөрөн|Нил]] ба [[Конго мөрөн|Конго]] мөрний дараагаар Африк тивдээ 3-т ордог. Нигер мөрөн [[Гвиней]], [[Мали]], [[ |
'''Нигер мөрөн''' ({{lang-en|Niger River}}) нь баруун [[Африк]]ийн нутгаар урсан өнгөрч, [[Гвинейн булан]]д цутгадаг мөрөн юм. Нийт урт нь 4180км бөгөөд [[Нил мөрөн|Нил]] ба [[Конго мөрөн|Конго]] мөрний дараагаар Африк тивдээ 3-т ордог. Нигер мөрөн [[Гвиней]], [[Мали]], [[Нижер]] улсуудын нутгаар дайран, [[Бенин]]ийг хиллэн [[Нигери]] улс уруу урсдаг. [[Нигер]] хэмээх нэрийн гарал нь тодорхойгүй. |
||
== Газарзүй == |
== Газарзүй == |
||
Мөр 48: | Мөр 48: | ||
[[Ангилал:Нигеригийн гол мөрөн]] |
[[Ангилал:Нигеригийн гол мөрөн]] |
||
[[Ангилал:Малийн гол мөрөн]] |
[[Ангилал:Малийн гол мөрөн]] |
||
[[Ангилал: |
[[Ангилал:Нижерийн гол мөрөн]] |
||
[[Ангилал:Нигер мөрөн| ]] |
[[Ангилал:Нигер мөрөн| ]] |
||
[[Ангилал:Хилийн гол мөрөн]] |
[[Ангилал:Хилийн гол мөрөн]] |
09:03, 12 Тавдугаар сар 2020-ий байдлаарх засвар
Нигер мөрөн | |
---|---|
Эх | Тембакоунда, Гвиней |
Адаг | Нигер Дельта, Гвинейн булан |
Байршил | Өрнөд Африк |
Урт | 4184 км |
Эхийн өндөр | 490 м |
Адгийн өндөр | 0 м |
Урсац | 5589 м³/с |
Ус цуглуулах талбай | ≈ 2.261.000 км² |
Голын систем | Нигер мөрөн |
Зүүн цутгалууд | Сокото гол, Бенуэ мөрөн |
Баруун цутгалууд | Бани, Бели, Гороуол, Сирба, Тароа, Мекру |
Нигер мөрөн (Англи: Niger River) нь баруун Африкийн нутгаар урсан өнгөрч, Гвинейн буланд цутгадаг мөрөн юм. Нийт урт нь 4180км бөгөөд Нил ба Конго мөрний дараагаар Африк тивдээ 3-т ордог. Нигер мөрөн Гвиней, Мали, Нижер улсуудын нутгаар дайран, Бенинийг хиллэн Нигери улс уруу урсдаг. Нигер хэмээх нэрийн гарал нь тодорхойгүй.
Газарзүй
Нигер мөрөн нь харьцангуй цэвэр устай ба Нил мөрний 10%-тай л тэнцэхээр булингартай байдаг байна. Учир нь эх авдаг газрын чулуулаг нь бага зэрэг шаварлаг тогтоцтой аж. Нил мөрний адил жил бүр үерлэх ба энэ нь 9 сард эхлээд 11 сард хамгийн их болж, 5 сард татардаг байна. Энэ мөрний нэг өвөрмөц тогтоц нь Нигер мөрний дотоод Бэлчиp хэмээгдэх горхи, намаг балчиг, нуур цөөрмөөс бүтэх Бельги улсын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний ногоон бүс юм. Жил бүрийн үер энэхүү Бэлчирт загас агнуур болон газар тариалангийн хувьд туйлын таатай нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Нигер мөрний бумеранг мэт тохойрсон хэлбэртэй тогтоц нь Европын газарзүйчдийг 2000 жил төөрөгдүүлсэн гэдэг. Атлантын далайгаас 240км зайтай газраас эх аваад, далайн эсрэг зүг уруу Сахарын цөл тийш урсдаг ба Тимбукту хотын орчмоос чиглэлээ өөрчлөн эргэнэ. Эндээсээ зүүн өмнө зүг уруу урсаж Гвинейн буланд цутгадаг.
Эртний Ромчууд Тимбукту хотын ойр урсах голыг Нил мөрний нэг хэсэг гэж бодож байлаа. 17-р зууны эхэн үед Европын эрэлчид энэхүү мөрнийг өрнө зүг уруу урсаж Сенегал мөрөнтэй нийлдэг гэж үзэж байв. Нутгийн олонх хүмүүс Нигер мөрний жинхэнэ гольдирлыг мэддэг байсан байж болох ч европчууд 19-р зууны сүүлд Шотландын эрэлчин Мунго Парк "Африкаар аялсан нь" номдоо бичсэнээр сая мэджээ.